Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 573

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч Ц.Гантулгабат, шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б овогт Н.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Н.С нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газраас иргэн Д.Бгийн “Самсунг эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 432.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

          мөн 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” зочид буудалд иргэн С.Аийн “Самсунг” загварын гар утсыг “утсаар ярих хэрэгтэй байна” хэмээн хуурч, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 14/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 15, 76/, мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 19-23/, мөрдөн шалгах ажиллагаанд С.Аийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 79-81/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Энхчимэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 26/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мэндбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 27-28/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 29-30, 86-87/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Н.Соос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-38, 96-98/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 44/, эд зүйлс хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 60/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:  

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас Н.С нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газраас иргэн Д.Бгийн “Самсунг эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 432.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

          мөн 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” зочид буудалд иргэн С.Аийн “Самсунг” загварын гар утсыг “утсаар ярих хэрэгтэй байна” хэмээн хуурч, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

            Шүүхээс шүүгдэгч Н.Сыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр авто засварын газраас иргэн Д.Бгийн “Самсунг эс-7” маркийн гар утсыг хулгайлж, 432.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бгийн өгсөн: "...Авто засварын газраасаа гар утсаа алдсан. Миний гар утас “Самсунг Эс-7” маркийн гар утас байсан. Манай ажлын хажууд ажилладаг Сүлдээ гэх залуу авсан." гэх мэдүүлэг /хх-н 19-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхчимэгийн өгсөн: "...Бадмаа ахын Вьетнам авто засварын газраас 23-25 орчим насны залуу гараад гүйсэн ба Вьетнам засварт ажилладаг залуу араас нь хөөгөөд гүйцээгүй буцаж ирсэн. Тэгээд Бадмаа ах ажил дээрээ ирээд болсон зүйлийн талаар мэдсэн бөгөөд Вьетнам засварын газрын зааланд байрлах хяналтын камерыг шүүж үзсэн юм шиг байна лээ. Тэгээд Бадмаа ах надад утаснаасаа бичлэгийг нь харуулахад Сүлдээ гэгч нь утсыг нь авч байгаа нь бичигдсэн байсан." гэх мэдүүлэг /хх-н 26/,

          "Дамно" ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б31-18-154 дугаартай "...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 02 сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 432.000 төгрөгөөр үнэлэгдэв." гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 29-30/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Сын өгсөн: "...Вьетнам авто засварын газарт өөрийн танилтайгаа уулзах гээд очсон ба уг засварын газар руу ортол засвар хийдэг зааланд нь саарал өнгийн “Самсунг Эс-7” маркийн гар утас цэнэглээд газар байж байсан. Тэгэхээр нь би уг гар утсыг шууд аваад гарсан юм." гэх мэдүүлэг /хх-н 37-38/,

          Шүүхээс шүүгдэгч Н.Сыг 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө “Наран” зочид буудалд иргэн С.Аийн “Самсунг” загварын гар утсыг “утсаар ярих хэрэгтэй байна” хэмээн хуурч залилсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Аийн өгсөн: "...Гомбо гэх залуу миний утсыг аваад өрөөндөө ороод яриад байсан. Тэнд байсан хүмүүс миний утсаар ээлжлээд яриад байсан. Би тухайн үед өрөөндөө сууж байсан. Тэгсэн чинь Сүлдээ гэх залуу буудлаас гараад явах гэхээр нь "миний утас яасан бэ?" гэсэн чинь Гомбо гэх залууг утсаар ярьж байгаа гэсэн. Сүлдээ гэх залууг гараад явсаны дараа удалгүй Гомбо гэх залуу гарч ирээд "Утсаа өгч байгаач, утсаар чинь яриад өгье" гэсэн. Тэгсэн чинь Сүлдээ гэх залуу нь Гомбод "буудлын эгч утсаа нэхээд байна" гэж хэлж аваад гарахдаа надад болохоор нөгөө хоёр залууг утсаар ярьж байгаа гэж хэлээд яваад өгсөн байсан." гэх мэдүүлэг /хх-н 79-81/,

"Дамно" ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б31-18-142 дугаартай "...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 02 сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 632.000 төгрөгөөр үнэлэгдэв." гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /86-87/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч С.Гантуулын өгсөн: "...”Мобиком” ХХК нь тухайн үед “Самсунг Жи-7” маркийн гар утсыг хэдэн төгрөгөөр зарж байсныг судалж үзээд, дараагаар нь уг гар утасны элэгдэл хорогдлыг тооцож үнэлгээг гаргасан юм. Тухайн үед “Мобиком” ХХК нь уг гар утсыг 790.000 төгрөгөөр худалдаалж байсан нь тогтоогдож байсан ба үүнээс элэгдлийн 20 хувийг хасаж хөрөнгийн үнэлгээг гаргасан юм. Гар утасны хувьд хөрөнгийн үнэлгээ гаргахад худалдаж аваад 1 жил ашигласан тохиолдолд элэгдэл 20 хувь тухайн үнийн дүнгээс хасагддаг юм. Уг гар утсыг дахин үнэлүүлж болно. Гэхдээ үнийн тал дээр зөрүү гарахгүй бөгөөд өмнөх Б31-18-142 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд 632.000 төгрөг гэж үнэлэгдсэнээрээ үнэлэгдэнэ. Яагаад гэвэл тухайн эд зүйлийн үнэлэгдэж байгаа цаг нь ижил учир үнийн дүн өөрчлөгдөхгүй." гэх мэдүүлэг /хх-н 91-92/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Сын өгсөн: "...Гомбо гэх залуу нь буудлын ресепшиний гар утсаар ярина гээд утсыг нь гуйж аваад утсаар яриад байсан. Тэгэхээр нь би Гомбо гэх залуугаас тус буудлын ресепшиний гар утсыг "утсаар нь ярих хэрэгтэй байна" гэж худал хэлж аваад уг зочид буудлаас явсан." гэх мэдүүлэг /хх-н 96-98/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бд 432.000 төгрөг, хохирогч С.Ат 632.000 төгрөгийн хохирол тус тус учирсан боловч шүүгдэгч Н.С нь хохирогч нарт хохирол төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаруулж, хохирогч нарт олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.   

             Шүүхээс шүүгдэгч Н.Сод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.     

            Шүүгдэгч Н.С нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нийт 48 хоног цагдан хоригдсон ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.