Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 589

 

 

 

 

 

 

 

  2019        04         15                                         2019/ШЦТ/589

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Т.Мөнх-Амгалан, шүүгдэгч Б.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Жалайр овогт Баярцогтын Мөнхбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 07383 0535 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Жалайр овогт Баярцогтын Мөнхбат , 1994 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эм Си Эс” ХХК-нд жолооч ажилтай, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын 1-1987 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг. /РД:ДН94042011/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.Мөнхбат нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.Билгүүнтэй маргалдан мөр хэсэгт нь цохиж, улмаар түүний баруун мөрний үеийг мулталж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхбат мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.    

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор О.Билгүүнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 8, 19-22, 33-34/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10994 дүгээр дүгнэлт /хх-н 26/, хохирогчийн хүсэлт /хх-н 32/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38-40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 18/ зэрэг болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас шүүгдэгч Б.Мөнхбат нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.Билгүүнтэй маргалдан мөр хэсэгт нь цохиж, улмаар түүний баруун мөрний үеийг мулталж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.     

Шүүхээс шүүгдэгч Б.Мөнхбатыг 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр О.Билгүүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:       

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Билгүүний хохирогчоор өгсөн: "... 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо КТМС-н буудлын орчим 80-11 БУЛ улсын дугаартай автомашинтай хөдөлгөөнд оролцоод явж байтал үл таних хүн машинаараа шахлаа гэж сигналдаад араас ирээд “өө пизда минь чи яаж яваад байгаа юм бэ” гээд машинаасаа бууж ирээд цонх тогшоод байхаар нь “за чи зүгээр яв” гэж хэлсэн. Тэгээд машинаасаа буугаад очтол миний толгой хэсэг рүү тохойгоороо цохьсон. Би барьж авах гээд тонгойгоод очтол хоёр тохойгоороо миний 2 мөрөн дээр цохьсон.” гэх мэдүүлэг /хх-н 7-8/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10994 дугаартай дүгнэлт:

1. "...О.Билгүүний биед баруун мөрний үений мултрал бүхий гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна,

            3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-н 26/

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд шүүгдэгч Б.Мөнхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.  

Хохирогч О.Билгүүн нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх-н 51/ гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Мөнхбатад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.