Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 590

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Н.Гэрэлмаа, шүүгдэгч П.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С овогт П.Иад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 03676 0545 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч П.И нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 3 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пеоникс” нэртэй караокед Д.Мөнхсувд, О.С нарыг маргалдаж зууралдаж байхад нь О.Сийг чихнээс татан салгасан, үүний улмаас чих нь сэтэрч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.И мэдүүлэхдээ: “…Би тэр караокэд 4 охинтой цуг явж байсан. О.С гэдэг охин үүдэнд сууж байсан чинь Мөнгөнсувд гэдэг охинтой маргалдсан. Би О.Ст ерөөсөө гар хүрээгүй. Мөнгөнсувд гэдэг охиныг холдуулсан. Би ганцаараа караокед үлдсэн байсан чинь О.С нь чи миний чихнээс татаа биз дээ гээд цагдаа ирээд намайг эрүүлжүүлэхэд хонуулсан. Өглөө гарахад надад эрүү үүсгэсэн байсан.” гэв.    

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 12/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 13/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор О.Сээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17-21/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Алтантуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-27/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.Одончимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.Бэлгүүнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Мөнхсувдаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.Энхлэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.Халиунаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32/,   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5232 дугаар дүгнэлт /хх-н 34/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 81 дугаар дүгнэлт /хх-н 38/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 69/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/ зэрэг болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас  шүүгдэгч П.И нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 3 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пеоникс” нэртэй караокед Д.Мөнхсувд, О.С нарыг маргалдаж зууралдаж байхад нь О.Сийг чихнээс татан салгасан, үүний улмаас чих нь сэтэрч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.     

Шүүхээс шүүгдэгч П.Иыг 2018 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө “Пеоникс” нэртэй караокед иргэн Д.Мөнхсувд, О.С нарыг маргалдаж зууралдаж байхад нь салгах гэж байгаад О.Сийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:        

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Сийн хохирогчоор өгсөн: "... 2018 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 03 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 7-р хороо Пеоникс нэртэй караокед үйлчлүүлж байгаад 2 найзын хамт гарах гэтэл тухайн караокены гарах төв хаалга цоожтой байсан. Тэгтэл хойноос нэг залуу ирсэн, тэгэхээр нь цаанаас зөөгчийг дуудаад өгөөч гэж хэлэхэд үүдэн дээр зогсож байсан хар пальтотой охин “наадах чинь ямар зөөгч юм уу” гэж хэлээд хэл амаар доромжилж байгаад намайг үснээс татаад дух, хүзүү маажсан. Тэгэхээр нь би өөрөө түлхээд зогсож байтал тухайн хамт явсан залуу миний чихнээс татаад тэр охиныг өмөөрөн “зайл гичий минь” гэж хэлсэн. Тэгтэл хамт явсан манай найз тухайн залууг холдуулсан. Би түүнийг миний нүүр рүү маажих гээд дайраад байсан болохоор өөрөөсөө холдуулах гээд гараараа цааш нь түлхэж байсан. Гэтэл тэр залуу ирээд миний зүүн талын чихнээс зулгаасан." гэх мэдүүлэг /хх-н 17-18, 21/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алтантуяагийн өгсөн: "...О.С тэр үл таних охинтой үсдэлцээд байсан. Тухайн үед би тэр хоёрыг салгах гэж очоод дийлээгүй. Харин зөөгчийг дуудчих гэж хэлсэн. Нэг өндөр залуу намайг холдуулаад О.Ст хандаж “чи одоо яагаад найз зодоод байгаа” юм гээд зүүн талын чихнээс нь зулгааж, салгасан.." гэх мэдүүлэг /хх-н 25-27/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Одончимэгийн өгсөн: "...өндөр биетэй, бараан өнгийн хувцастай хүүхэд миний найз О.Сийг маргалдаж байсан охинтой нийлж зодсон. Би уг залууг тайвшруулаад эмэгтэй хүмүүс зодолдож байхад чи ингэж болохгүй гэсэн." гэх /хх-н 28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Бэлгүүний өгсөн: "...би уг залуутай нийлээд уг хоёр эмэгтэйг салгатал үсдэж байсан эмэгтэй “чи миний чихийг маажчихлаа” гээд эрэгтэй хүүхдийг зааж байсан." гэх /хх-н 29/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 5232 дугаартай:

 1. О.Сийг биед зүүн чихэнд шарх, дух, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-н 34/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 81 дугаартай,

1. "...О.Сийн бие дэх зүүн чихэнд учирсан гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

2. О.Сийн биед зүүн чихэнд шарх, дух хүзүүнд зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө үүсгэгдсэн байх боломжтой,

3. О.Сийн биед үүссэн гэмтлүүд нь 3 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

5. О.Сийн бие дэх дух, хүзүүний зулгаралт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." гэх нэмэлт шинжилгээний дүгнэлт /хх-н 38-39/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд шүүгдэгч П.Иыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.  

Хохирогч О.С нь хохирлын төлбөр болох 400.000 төгрөгийг хүлээн авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч П.Иад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.