| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0548/Э |
| Дугаар | 619 |
| Огноо | 2019-04-18 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 619
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүгч С.Ө, Ж.Д нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Б, иргэдийн төлөөлөгч С.Э, улсын яллагч Б.Э, насанд хүрээгүй хохирогч Х.М, түүний хууль ёсны төлөөлөгч М.Ц, хохирогчийн өмгөөлөгч С.Б, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ц.Бид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн 2-62 тоотод бага насны Х.Мд хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “…Би хэдэн сарын хэдэнд гэдгийг мэдэхгүй байна. Өглөө би гэрээсээ гараад ажил дээрээ очсон. Сайнбаяр гээд инженер рүүгээ залгахад ажил дээр ирэх болоогүй байгаа гэсэн. Намайг өөр худаг дээр ир гэсэн. Би буцаад Маралаагийнд орсон. Х.М ганцаараа байсан. Тэр үед бид хоёр сар орчмын үеэс үерхэж эхэлж байсан. Тэгээд гэрт нь байж байтал Сайнбаяр ирсэн. Х.М би өнөөдөр ганцаараа байгаа юм чинь надтай өнжчих гээд тэгээд Х.М Сайнбаярт гарч намайг ирээгүй гэж хэлсэн. Бид хоёр тэднийд байж байгаад өдөр 12 цагийн үед бэлгийн харьцаанд орсон. Тэгээд ээжийг нь ирэхийн өмнө гэр рүүгээ яваад өгсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Х.М мэдүүлэхдээ: “...Би Ц.Б гэдэг хүнийг сайн мэдэхгүй. Бид хоёр өмнө нь ерөөсөө үерхэж байгаагүй. Тэр өдөр надад хүч хэрэглэсэн. Тэр зүйл манай гэрт нэг удаа болсон. Би өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цолмон мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 20-нд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон. Манай байгууллагын зүгээс сэтгэл зүй болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа. Х.Мгийн хувьд сэтгэл санааны маш их хохиролтой, өмнөх болон одоогийн Х.М их өөр болсон. Урьд нь их сэргэлэн цовоо хүүхэд байсан бол одоо дуугүй ичимхий хүүхэд болсон. Х.Мг “Хөөрхөн зүрх” ТББ-тай гэрээний дагуу сэтгэл заслын эмчилгээ хийж, сэтгэл зүйчтэй 7 хоногт 1 удаа 2 цаг уулзуулж байгаа. Өөрийнх нь саналаар төгөлдөр хуурчийн хичээлд явуулахаар болсон.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх 4/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх 10-11/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 12/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх 13/, фэйсбүүк мессенжерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-16/, мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Х.Мгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 21-26/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Хэрлэнцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 27-29/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.Энх-Амараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 30/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.Энхмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 31/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр У.Сайнбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 32-33/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Цэцэгсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 36-37/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Цэндсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 41-42/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 405 дугаар дүгнэлт /хх 49/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 713 дугаар дүгнэлт /хх 51/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 53-55, 58-59/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ц.Боос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 80-83/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 84/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 87/, Нийслэлийн “Амгалан” амаржих газарт үр хөндүүлсэн талаарх түүх /хх 98-104/, хохирлын баримт /хх 157-159/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатараас шүүгдэгч Ц.Бийг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн 2-62 тоотод бага насны Х.Мд хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хужирбулангийн 2-62 тоотод бага насны Х.Мгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Х.Мгийн өгсөн: “…Өнгөрсөн 2018 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд манай ээжийн ажилладаг 415 дугаар худгийн шинэ байрны барилгын ажил явагдаад барилгын ажил хийж байсан хүмүүс нь барилгын материалаа манай хашаанд тавьдаг байсан юм. Худаг дээр 4 хүн ажиллаж байсан. Ажиллаж байсан хүмүүсийн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Уг хүмүүс худаг дээр ажлаа хийж байхдаа манай гэрт орж ирээд хоол, цайгаа хийж иддэг байсан. Ц.Б гэх ах уг худаг дээр ажиллаж байсан юм. Би тухайн үед бүтэн нэрийг нь мэддэггүй байсан. Хамт ажилладаг хүмүүс нь Бямбаа гэж дууддаг байсан юм. Бямбаа гэх ах манайд орж ирэхээрээ дүү Төгөлдөрийг тэвэрч авч эрхлүүлж надтай ойр зуурын л юм ярьдаг байсан. Жишээлбэл "юу байна, ээж чинь ажилдаа явчихсан уу, дүүтэйгээ байгаа юм уу” гэх зэрэг л юм ярьдаг байсан. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ээж ажилдаа дүүг аваад явчихсан байсан юм. Өглөө 11 цагийн үед би гэртээ ганцаараа гэрээ цэвэрлээд байж байтал гаднаас Бямбаа гэх ах ганцаараа орж ирсэн. Тэгээд надад "одоо л ажилдаа ирж байна, ажлынхан ирэхээр хойшоо худаг руу орьё" гэж хэлээд миний хажууд орон дээр суусан. Тэгээд надаас "чи хүнтэй үерхэж байсан уу, өмнө нь хүнтэй унтаж байсан уу" гэж асуухаар нь би хариулаагүй юм. Би тэгэхэд гэртээ өмсдөг өмд, цамцтайгаа байсан юм. Тэгтэл Бямбаа гэх ах намайг орон дээр дарж хэвтүүлээд миний өмд, дотоож хоёрыг хөлний нэг гуяар тайлаад, өөрийнхөө өмдийг шувтлаад бэлэг эрхтэнээ гаргаж ирээд миний бэлэг эрхтэн рүү хийж хөдөлсөн. Тэгэхэд би эсэргүүцэхэд миний хоёр гарыг нэг гараараа барьсан. Би тэр үед болиоч ээ" гэхэд болихгүй байсан. Бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэнд хийгээд барагцаагаар 10 орчим минут хөдөлж байгаад болиод миний дээрээс боссон. Тэгээд надад "хүнд хэлж болохгүй шүү, би чамайг харж байгаа шүү, дараа хоёулаа дахиад уулзана" гэж хэлээд гараад явсан. Тэгэхэд миний бэлэг эрхтэн салтаа орчмоор шингэн, нойтон зүйл болсон байхыг нь би 00 цаасаар арчаад хогийн саванд хийсэн. Үүнээс хойш би Бямбаа гэгчийг дахиж хараагүй. Тэр үеэс эхлээд худгийн барилгын ажил ч бараг зогсчихсон. Үүнээс хойш анги дээр байж байхад миний нойр хүрээд, бие их сонин болоод байхаар нь би ангийнхаа найз Номин-Эрдэнэд болсон явдлын талаар хэлсэн. Бямбаа гэх ах өмнө нь манайхаар орж гардаг байхдаа надаас "чи хэдэн настай юм, аль сургуульд хэддүгээр ангид сурдаг юм" гэж асууж байсан. Би тэгэхэд нь өөрийгөө 13 настай 87 дугаар сургуулийн 8 дугаар ангид сурдаг гэж хэлж байсан. Намайг айлгаж, зодож цохиогүй. Намайг "болиоч ээ" гээд эсэргүүцэхэд миний хоёр гарыг нэг гараараа барьж байгаад нөгөө гараараа миний өмдний нэг гуяыг тайлсан." гэх мэдүүлэг /хх 22-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хэрлэнцэцэгийн өгсөн: "... Тэгээд охиноосоо юу болсон талаар тодруулж асуухад 2018 оны 11 дүгээр сарын 10-ны орчим намайг ажилдаа явсан хойгуур манай охиныг өдөр хичээлээсээ ирээд гэртээ байж байхад арын худагт засвар хийж байсан Бямбаа гэх залуу гэрт орж ирээд намайг хүчиндчихээд гараад явсан гэж хэлсэн. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна. Одоо манай охин жирэмсэн болсон байгаа." гэх мэдүүлэг /хх 28/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 713 дугаартай,
1. Ц.Б нь Х.Мгийн гэх ургийн биологийн эцэг байх боломжтой байна.
2. Ц.Б нь Х.Мгийн гэх ургийн биологийн эцэг байх магадлал 99.9999 % байна гэх дүгнэлт /хх 51/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Бийн яллагдагчаар өгсөн: “...Х.М бид 2 үерхэж байсан бөгөөд бид 2 фэйсбүүк чатаар харилцдаг байсан. Миний фэйсбүүк чатан дээр бид хоёрын харилцан яриа одоо хадгалагдаж байгаа. Хүч хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.М бид 2 үерхэж байсан бөгөөд сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон.” гэх мэдүүлэг /хх 80-81/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн “...насанд хүрээгүй гэдгийг нь мэдэж байсан. ...Тэгээд дахиж уулзаагүй.,...бид 2 үерхэж байсан. Гэхдээ тэр өдрөөс хойш уулзаагүй. Миний буруу.” гэх мэдүүлэг, хохирогчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 12/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх13/, Нийслэлийн “Амгалан” амаржих газарт үр хөндүүлсэн талаарх түүх /хх 98-104/, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул бага насны хүүхдийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 300.000 төгрөгийг нэхэмжилсэнийг шүүгдэгч Ц.Б нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Ц.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийт 42 хоног цагдан хоригдсон байх ба уг цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 907 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.1, 2.4-д тус тус зааснаар 1 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ял болох 9 сар 15 хоногийн ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх үндэстэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.