Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 620

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Ц.Гантулгабат, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П овогт  Б.Мад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01801 0600 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.М нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20-58 УНА улсын дугаартай тоёота приус-20 загварын машинд нь иргэн Б.Мын итгэмжлэн хариуцуулж, цэнэглүүлэхээр түр үлдээсэн 345.000 төгрөгийн үнэлгээ бүхий “самсунг А-7” маркийн гар утсыг завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М.өнхбат мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.    

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 5-6/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Б.Маас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9-12/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 17-18/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 30-31/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас шүүгдэгч Б.М нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20-58 УНА улсын дугаартай тоёота приус-20 загварын машинд нь иргэн Б.Мын итгэмжлэн хариуцуулж, цэнэглүүлэхээр түр үлдээсэн 345.000 төгрөгийн үнэлгээ бүхий “самсунг А-7” маркийн гар утсыг завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.      

Шүүхээс шүүгдэгч Б.Мыг 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Мын “самсунг А-7” маркийн гар утсыг завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Мын хохирогчоор өгсөн: “...зам дээрээс цагаан өнгийн приус-20 маркийн машинд дүү, хүүхдийн хамт суугаад Нарантуул захын өргөтгөлийн Хаан банкны үүдэнд хүргүүлээд “Самсунг А-7” маркийн гар утсаа жолоочид нь хэлээд цэнэглүүлж үлдээгээд "банк ороод мөнгө аваад ирнэ, цаашаагаа "теди" төв орно" гээд дүүгээ дагуулаад хүүхдээ аваад буусан. Тэгээд өргөтгөлийн Хаан банк ороод гараад ирсэн чинь сууж ирсэн приус маркийн машин явсан байсан. Тэгэхээр нь гар утас руугаа залгатал холбогдох боломжгүй байсан. Миний гар утсанд байсан бүх мэдээллийг устгасан байна." гэх мэдүүлэг /хх-н 9-12/,

Эд зүйл түр хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 5-6/,

"Дамно" ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б31-19-157 дугаартай "...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 03 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 345.000 төгрөгөөр үнэлэгдэв." гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 17-18/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Б.Мын өгсөн "...автобусны буудал дээрээс нэг эмэгтэй, хоёр хүүхэдтэй явж байгаад миний машинд суугаад онгорхой Хаан банк байвал орно гээд Нарантуул захын өргөтгөлийн банк байсан. Тэгээд хүргэж өгтөл "Банк орчихоод мөнгөө авч өгье" гэж хэлсэн. Би хүлээж байгаад гарч ирэхгүй болохоор нь хөдлөөд явчихсан юм. Явж байгаад замаараа Сансарын гар утас засвар ороод кодыг нь тайлуулсан." гэх мэдүүлэг /хх-н 26-27/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд шүүгдэгч Б.Мыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.  

Шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Мд учирсан хохирол болох “Самсунг А-7” маркийн гар утсыг буцаан өгсөн  байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Мад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсаныг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.