Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00948

 

 

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00948

 

хххххххы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/01273 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххххххы нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххх, хххххх нарт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ххххххх нь 2019 оны 5 сард БНХАУ-аас хххххххххххххххх арлын дугаартай Jac маркийн автомашиныг, хххххххххххххххх арлын дугаартай чиргүүлийн хамт импортлон оруулж ирсэн бөгөөд улсын дугаар аваагүй байхдаа хариуцагч ххххгийн төрсөн эцэг ххххххтой 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ххх дугаартай тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан 75,000,000 төгрөгөөр худалдсан. Гэрээнд заасны дагуу 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгслийг худалдан авагч ххххххид хүлээлгэн өгсөн.

1.2. Зээлээр худалдах, худалдан авах гэрээнд зааснаар худалдан авагч урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг төлж, цаашид сар бүр 3,000,000 төгрөгийг 18 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан. хххххх нь гэрээ байгуулсны дараа хххххххаас авсан дээрх автомашиндаа ххххх улсын дугаар авч, ххххх ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн. Учир нь нүүрсний тээвэрт явахад зайлшгүй тусгай зөвшөөрөл бүхий компанийн нэр дээрх автомашин явах шаардлагатай байдаг.

1.3. хххххх нь гэрээний үүрэгт 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 8 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 10 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 12 сарын төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын төлбөрийг мөн оны 3 дугаар сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөг, нийт 20,500,000 төгрөг төлсөн.

1.4. хххххх 2020 оны 1 сарын төлбөрөөс 500,000 төгрөг дутуу, 2020 оны 02-09 саруудын төлбөрөө төлөөгүй ба харамсалтай нь худалдан авагч хххххх нь нүүрсний тээвэрт явж байхдаа 2020 оны 10 сард авто ослоор нас барсан. хххххх нас барснаар хххххххы зүгээс гэрээний үлдэгдэл төлбөр 34,500,000 төгрөгийг түүний өвлөгчөөс шаардах хууль зүйн үндэслэл бүрдсэн.

Гэтэл түүний охин хххх талийгаач ххххххийн хххххххаас авсан дээрх тээврийн хэрэгсэл болох ххххх улсын дугаартай хххххххххххххххх арлын дугаартай, ххххх маркийн хххххххххххххххх арлын дугаартай автомашиныг, ххххххххххх маркийн чиргүүлийн хамт 2022 оны 05, 06 сард ххххх ХХК-ийн нэр дээрээс шууд нэхэмжлэгч хххххххы танил ххххх гэдэг хүний нэр рүү шилжүүлүүлж, хххххаас ххххх улсын дугаартай хххххх маркийн автомашинаар сольж арилжин, захиран зарцуулсан байна.

Иймээс Иргэний хуулийн 527 дугаар зүйлд заасны дагуу өвлүүлэгч ххххххийн өмчлөлийн ххххх улсын дугаартай хххххххххххххххх арлын дугаартай, хххххх маркийн чирэгчийг хххххххххххххххх арлын дугаартай, ххххххххххх маркийн чиргүүл зэрэг өв хөрөнгийг хххх хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ үүднээс хариуцагч хххх нь өвлүүлэгч ххххххийн үүргийг хүлээж, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй этгээд юм.

1.5. Мөн Монголын Нотариатчдын танхимаас ирүүлсэн бичгээс үзэхэд талийгаач ххххххийн нэр дээрх хөрөнгүүд болох хувийн орон сууц, газар, автомашиныг түүний эхнэр хххххх нь өвлөж авсан байх тул Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хариуцах субьект мөн.

Иймд тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 34,500,000 төгрөг, зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.6-д заасны дагуу алданги 17,250,000 төгрөг нийт 51,750,000 төгрөгийг ххххххийн өвлөгч болох хххххх, хххх нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ххххгийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. хххх миний бие хххххххы нэхэмжлэлийн үндэслэл болох өвлөгөөс өр нэхэх хууль зүйн боломж нөхцөл бүрдээгүй болно. Өв өвлөгч болон өр өвлөгч нь тодорхой шийдэгдээгүй.

Учир нь миний эцэг хххххх нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нүүрс тээврийн 11 км газар зам тээврийн гэнэтийн осолд орж нас барсан тул эцэгт минь холбогдох хавтаст хэрэгт бид аавыгаа бусдын буруутай үйлдэл, үл хайхрамжгүй байдлаас болж амь насаа алдсан гэж үзэж одоо хүртэл мөрдөн байцаах шатанд хэрэг явагдаж байгаа учир би өв хөрөнгө өвлөж өв залгамжлагч болоогүй.

2.2. Мөн миний эцэг Голомт банкинд 17,000,000 төгрөгийн цалингийн зээл, ЖДМБ банк бус санхүүгийн байгууллагад 11,000,000 төгрөгийн зээл, мөн хххххххаас авсан Jack маркийн авто машин эвдрээд хувь хүнээс 5,000,000 төгрөг зээлсэн зээлтэй.

Тус зээлүүдийг хавтаст хэрэг хэзээ, хэрхэн шийдвэрлэгдэхээс мөрдөн байцаалт, шүүх хурлаас ямар нэгэн үр дүнтэй шийдвэр гарахаас шалтгаалах тул тус хххххххы нэхэмжлэлийг үндэслэлгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ххххххын хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. хххххххы нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. ххххххх нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг үндэслэн өвлүүлэгч ххххххийн гүйцэтгэл зохих байсан үүргийг өвлөгч хариуцан зээлийн үлдэгдэл төлбөр болон алданги төлөх үүрэгтэй гэж үзэж нэхэмжилсэн байна. Мөн миний охин ххххг Иргэний хуулийн 527 дугаар зүйлд заасны дагуу өвийг хүлээн авсан гэж үзэж зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй этгээд гэсэн байна.

3.2. Миний нөхөр хххххх бид хоёр хххххххх дүүргийн хх дүгээр хороо, хххххх гудамж, хххх тоот байшинд амьдарч байсан. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хххххх ачааны автомашин жолоодон нүүрсний тээвэрт явж байгаад автын осолд орж нас барсан.

Ингээд хххххх миний бие хуульд заасны дагуу өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгийг хүлээж авсан. Харин миний охин хххх биднээс өрх тусгаарлан өөрийн гэр бүл болох нөхөр, 2 хүүхдийн хамт тусдаа байранд амьдардаг бөгөөд тухайн үед өвлүүлэгчийн өвлөгдөх хөрөнгөнөөс эд хөрөнгө хүлээж аваагүй.

Үүнийг хэрэгт авагдсан нотлох баримт ххх тоот албан бичиг нотолж байна гэж үзэж байна. Өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хуулиар хориглоогүй бол хөөн хэлэлцэх хугацаатай байдаг.

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлдээ миний бие 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монголын нотариатчдын танхимд хандан өвлөгчийн талаарх мэдээлэл өгөхийг хүссэн бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 814 дугаар албан бичгээр хариугаа авсан. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгч ххххххийн өв 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээгдсэн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 536 дугаар зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасныг үндэслэн үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч хххххх, хххх нараас нийт 51,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч хххххххд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч хххххххы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хххххх, хххх нараас 416,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч хххххххд олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-т өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээж авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно, 527.3-т Өвлөгчийн хүлээж авсан эд хөрөнгийг өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ гэж тус тус заасны дагуу хххх нь өвлүүлэгч ххххххийн зээлээр худалдан авсан ххххх улсын дугаар бүхий ххх маркийн ачааны автомашин болон чиргүүлийг захиран зарцуулсан болох нь тогтоогдож байх тул тэрээр уг автомашины зээлийн гэрээний үүргийг хариуцна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1, 527.3-т зааснаар хууль ёсны өвлөгч бүр өвлөгдөх хөрөнгийг хүлээн авч өв залгамжлагч болдоггүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд өвлөгч өв хүлээн авах хүлээж авахаас татгалзаж журмыг тодорхой зааж өгсөн бол иргэний хуулийн 531 дүгээр зүйлд өв хүлээн авсан өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгох тухай заасан. Өвлөгдөх эд хөрөнгийг захиран зарцуулсан бол өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хууль ёсны өвлөгч хариуцах тухай заалт хуульд байхгүй.

Хариуцагч хххх өв нээгдсэн өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаанд өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн аваагүй эрхлэн удирдаагүй өвлөх эрхийн гэрчилгээ, олгохыг хүсэж өргөдөл гаргаж байгаагүй. Ингэж байсан тухай ямар нэг нотлох баримт хэргийн материалд байхгүй нь тогтоогдсон. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч хххх өвлүүлэгч ххххххийн өвлөгдөх эд хөрөнгөнөөс татгалзсан.

5.2. Гэрч ххххх 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ хариуцагч ххххг сайн танихгүй түүнтэй харилцаж байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч өөрийн ххххх улсын дугаартай автомашинаа ххххгийн хадам ах хххххх гэдэг хүнд шилжүүлэн өгсөн гэсэн байна. Харин бусад үйл баримтыг төрсөн хүү ххххх сайн танил нэхэмжлэгч ххххххх нараас мэдсэн сонссоноо мэдүүлсэн. Улсын Дээд шүүхийн зөвлөмжид шууд бус буюу бусдаас мэдсэн, сонссон талаарх гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудтай нэгдмэл байдалтай буюу тэдгээрийн дэмжлэгтэйгээр нотолгооны ач холбогдолтой болдогоороо онцлогтой гэжээ. Шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэлт өгөөгүй тул хариуцагч хххх арилжааны гэрээ хийх эрхтэй байсан эсэх, тус гэрээ хүчин төгөлдөр эсэхэд шүүх үнэлгээ өгч дүгнэлт гаргаагүй. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авсан өвлөгч, өвлөн авсан өвийн хэмжээгээр үүрэг хүлээдэг тул хариуцагч хххх өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээх хуулийн үндэслэлгүй.

5.3. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.4 дэх хэсэгт зааснаар Хуульд заасан өв залгамжлалыг гагцхүү өвлүүлэгч гэрээслэлээр өөрчлөх эрхтэй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт хххххххы итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монголын нотариатчдын танхимд хүсэлт гаргасан. /хх-ийн 32-33 дугаар тал/

Өвлүүлэгч хххххх 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсан ба үүрэг гүйцэтгүүлэгч ххххххх өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлүүлэгч ххххххийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаарх гомдлын шаардлагыг дээр дурдсан хуульд заасан хугацаанд нотариатад гаргасан бөгөөд ийнхүү нотариатын байгууллагын хариуг авсны дараагаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна. Үүнээс үзэхэд хариуцагч ххххххын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэгчээс татгалзаж байна гэж тайлбар үндэслэлгүй" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хууль ёсны өвлөгч хххххх өвлүүлэгч ххххххийн эд хөрөнгийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу өв нээгдсэнээс хойш 3 сарын дараа хүлээн авсан. Ингээд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд заасны дагуу түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Энэ нь Монголын нотариачдын танхимын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ххх тоот лавлагаагаар нотлогдоно. /хх58/

5.4. Иргэний хуулийн 536 дугаар зүйийн 536.1, 536.2 дахь хэсэгт өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч гомдлын шаардлага гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тодорхой зааж өгсөн байна. Өвлүүлэгч ххххххийн үүрэг гүйцэтгүүлэгч ххххххх хуульд заасан хугацаанд буюу өв нээгдсэн өдөр 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нэг ч гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Энэ тухай хэргийн материалд нотлох баримт байхгүй.

Хариуцагч ххххххын өвлүүлэгч ххххххтой хамт оршин сууж байсан, одоо сууж байгаа гэрийн хаяг хэргийн нотлох баримт ххх дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээнд тодорхой бичээстэй байхад 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч ххххгийн оршин суудаг хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 22221 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. /хх34-35/ Нэхэмжлэгч нэхэмжлэлээ тогтоосон журмын дагуу бус нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байсан тул шүүх хүлээн авахаас татгалзсан учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй.

5.5. Үүрэг гүйцэтгүүлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх өвлүүлэгч ххххххийн өв нээгдсэн өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2 жил 1 сарын дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нотариатад хүсэлт гаргасан байхад шүүх хуульд заасан хугацаанд гаргасан гэж үнэлсэн нь Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Үүрэг гүйцэтгүүлэгч хххххххы гомдлын шаардлага гаргах хугацаа 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээ нэг жилийн дотор буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор гаргах эрхтэй. Нэхэмжлэгч хххххххы итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх нэхэмжлэлээ 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан байх тул Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан.

Иймд Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Талийгаач 2020 оны 10 дугаар сард нас барсан. Нэхэмжлэгч болон хариуцагч хххх нар тухайн автомашины асуудлаар хоорондоо холбоотой бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр ххххх мөн адил уг асуудалд холбоотой. Гэрээний зүйл болох автомашиныг ххххххх өөрөө аваад өндөр үнээр худалдсан тохиолдолд ххххд 8,000,000 төгрөг өгнө, хямдхан худалдсан тохиолдолд үлдэгдлийг өөрөө авахаар харилцан тохиролцсон. Уг нөхцөл байдлыг гуравдагч этгээд ххххх гэрчийн мэдүүлэгтээ дурдсан. 2022 оны 05, 06 дугаар сард гэрээний зүйл болох автомашиныг бусдад шилжүүлж, захиран зарцуулсан. хххх нь ххххх ХХК-ийн нэр дээр байсан автомашиныг авч, нөхрийнхөө ах ххххххын нэр дээр арилжааны гэрээгээр шилжүүлж, худалдсан. Уг нөхцөл байдал нь Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1 дэх хэсэгт зааснаар өвлөгдөх эд зүйлсийг хүлээн авч, бусдад захиран зарцуулсан тул хххх хариуцагч мөн гэж үзэж байна.

6.2. хххххх нь нотариатын танхимаас ххххххийн нэр дээр байдаг хашаа байшин, автомашиныг өвлөж авсан тул хариуцагч гэж үзэж байна. Иргэний хуулийн 536 дугаар зүйлд заасан хугацааг зөрчсөн гэж давж заалдах гомдолдоо дурдсан. Гэрээний зүйл болох автомашиныг 2022 оны 05, 06 дугаар сард захиран зарцуулсныг анхаарч үзэх ёстой. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн дотор гомдлын шаардлага гаргах ёстой. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор гомдлын шаардлага гаргах ёстой байсан. Гомдлын шаардлага гаргаагүй тохиолдолд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой учраас 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө шүүхэд хандах ёстой байсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд хандаж, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэсэг тодорхойгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 2022 оны 12 дугаар сард иргэний хэрэг үүсгэсэн. Уг нөхцөл байдлаас харахад хариуцагчийн зүгээс тайлбарласны дагуу хуулийн хугацааг өнгөрөөсөн гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн зүгээс үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талийгаач нас барснаас хойш өв, эд хөрөнгө авах хугацаа өнгөрсөн тул хуулийн хугацаандаа нэхэмжлэл гаргаж, үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн нь шударга ёсонд нийцэж байна. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.

 

2. Нэхэмжлэгч ххххххх нь хариуцагч хххххх, хххх нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 34,500,000 төгрөг, алданги 17,250,000 төгрөг, нийт 51,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч хххх нь ... аав минь бусдын хайхрамжгүй байдлаас амь насаа алдсан, хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас уг хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс зээлийн асуудал шалтгаалах тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч хххххх нь ... охин хххх өв хүлээн аваагүй, ... хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. ххххххх, хххххх нар 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ нэртэй гэрээ байгуулж, худалдагч ххххххх нь хххххххххххххххх арлын дугаартай, ххххх маркийн чирэгч, арлын хххххххххххххххх дугаартай, ххххххххххх маркийн чиргүүлийн хамт худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч хххххх нь тээврийн хэрэгслийн үнэ болох 75,000,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг төлж, үлдэх 55,000,000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрын 15-ны дотор 3,000,000 төгрөгийг 18 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлийг харилцан тохиролцсон.

3.2. Гэрээний дагуу ххххххх нь тээврийн хэрэгслийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн, хххххх нь урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 8 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 10 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 12 дугаар сарын төлбөрийг, 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын төлбөрийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөг, нийт 40,500,000 төгрөг төлсөн. /хх12-31/

3.3. Худалдан авагч хххххх нь дээрх тээврийн хэрэгсэлд ххххх улсын дугаар авч, эзэмших эрхийг ххххх ХХК-ийн нэр дээр бүртгүүлж, нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлж байсан. /хх-59-75/

3.4. хххххх нь 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс хойш гэрээний үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй, тэрээр 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. /хх-58,139/ Түүний хууль ёсны өвлөгч эхнэр ххххххх, охин хххххх нар хххххххх дүүргийн хх дүгээр хороо, ххххххх гудамж, хххх тоот хаягт байрлах хувийн сууц, гарааш, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн авч, эрх бүхий газраас өвлөх эрхийн гэрчилгээ авсан. /хх-58/

3.5. Талийгаач ххххххийн төрсөн охин хххх нь ххххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг /ачааны автомашин болон чиргүүлийн хамт/ 2022 оны 5 сард иргэн хххххын өмчлөлд шилжүүлж, ххххх нь өөрийн өмчлөлийн ххххх улсын дугаартай ххххх маркийн тээврийн хэрэгслийг ххххд шилжүүлсэн.

Өвлөгч хххххх, хххххх нар ххххгийн дээрх үйлдэлд маргаангүй байна.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзээд хариуцагч хххххх, хххх нарыг өвлүүлэгчийн эд хөрөнгийг өвлөн авсан, тэрээр өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгч ххххххийн худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийг хүлээнэ гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.3, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэснийг буруутгах боломжгүй байна. Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх агуулга бүхий хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй.

 

5. Харин, анхан шатны шүүх хариуцагч нараас Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ээр тохиролцсон алданги гаргуулахаар шийдвэрлэсэн буруу болжээ.

5.1. Учир нь ххххххх, хххххх нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээгээр алданги тооцох нөхцөлийг талууд харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь өв хүлээн авсан хариуцагч нартай алдангийн талаар тохиролцоо байхгүй байна. Иймд гэрээний хариуцлага буюу нэмэлт үүрэг хариуцагч нарт өвлөгдөхгүй тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй.

Энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч хххххх, хххх нараас худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэг болох 34,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч хххххххд олгож, нэхэмжлэлээс алданги 17,250,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Мөн үүнтэй холбогдон улсын тэмдэгтийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

 

6. Хариуцагч тал Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1, 536.2 дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гарах хугацааг нэхэмжлэгч зөрчсөн гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

6.1. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1, 536.2 дахь хэсгийн зохицуулалт нь нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хугацааг өв нээгдсэнээс хойш нэг жил, уг хугацаа өнгөрсөнөөс хойш нэг жилийн хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болохоор байна.

6.2. Хэргийн баримтаар хххххх нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсан, нэхэмжлэгч нь энэ өдрөөс хойш 2 жилийн дотор буюу 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан нь гомдлын шаардлага гаргах хуулиар тогтоосон хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/01273 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч хххххх, хххх нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 34,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч хххххххд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 416,700 гэснийг 330,450 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ххххххаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД