Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шарын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 147/2016/0217/и |
Дугаар | 327 |
Огноо | 2016-09-08 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 327
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116, 118, дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан Тавнан овгийн Дондовын Ганбаатар, Оровгод овгийн Жаргалсайханы Батцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-т заасныг баримтлан 1999 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Бат-Эрдэнэ, 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Г.Түвшинжаргал нарыг эцэг Д.Ганбаатарын асрамжинд, 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Г.Чин-Ирмүүнийг эх Ж.Батцэцэгийн асрамжинд тус тус үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Ж.Батцэцэг нь “Дөрвөлж” хотхоны 12-9 тоот байраа авч, хариуцагч Д.Ганбаатарт энэ байрнаас бусад эд хөрөнгөө өгөхөөр болсон зохигчдын эвлэрлийг баталсугай.
4. Зохигчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид хэн нэгэндээ хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай.
6. Хүүхдээ тэжээн тэтгэх талаар адил үүрэг хүлээж, тэгш эрхтэйг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шийдвэрийн хүчин төгөлдөр болмогц ажлын 3 хоногийн дотор Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Алтанцэцэгт даалгасугай.
8. Нэхэмжлэгч Ж.Батцэцэг улсын тэмдэгтийн хураамж нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 453.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс
зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.