| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0594/Э |
| Дугаар | 645 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 645
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням, /томилолтоор/ улсын яллагч Бу.Эрдэнэбаатар, шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт О.Оад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 8 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч О.О нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 1759б тоот хашааны үүдэнд иргэн Т.Үг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 10/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Үгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 13-16/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Болорзаяагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 17/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Отгоны гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 21/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13108 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 23/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 35-36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас шүүгдэгч О.О нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 1759б тоот хашааны үүдэнд иргэн Т.Үг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч О.Оыг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэн Т.Үг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Үгийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо сургуулийн гудамж 1758 тоотод байдаг гэртээ эхнэр Буянхишиг бид хоёр ирэхэд манай хашааны гадаа байсан машины дугуйн дотор дүүрэн хог хийчихсэн байхаар баруун талын айлын хашааны хаалга нүдэхэд гэрээс нь 20 гаран насны нэг эрэгтэй гарч ирэхээр нь манай хашааны гадаа дугуйн дотор хог хийчихсэн байна, танайх хийсэн үү? гэж асуухад тэр залуу “би мэдэхгүй байна, би ааваас асууя” гэж хэлээд гэр рүүгээ ороод буцаж гарч ирэхдээ “танай хог болохоор манай аав дугуйн дотор хийсэн” гэж байна гэхээр нь би “манай хог гэж та нар яаж мэдэж байгаа юм” гэж хэлсэн чинь цаанаас аав нь гээд хөгшин ах гарч ирээд “чи юу гээд байгаа нь” гээд уурлаад гарч ирээд шууд намайг заамдаж авахаар нь би “чи зүгээр байгаарай хөгшин төгцөг минь” гэж хэлсэн чинь хажуу талаас хүүхэд нь миний баруун талын гар руу нэг удаа өшиглөсөн. Тэр үед манай найз охин машинаас бууж ирэхээр нь би гараа харсан чинь миний баруун гар хавдсан байсан. Тэгэхээр нь би найз охиноо цагдаа дууд гэж хэлсэн. Удалгүй хөдөлгөөнт эргүүлийн хоёр цагдаа ирээд бид нарыг хэлтэс рүү авчираад мэдүүлэг авсан. Тэр үед нөгөө намайг цохисон залуу болон аав нь хоорондоо тохирох уу? гэхээр нь зөвшөөрөөд маргааш уулзахаар болсон түүнээс хойш бол уулзаагүй, одоо болтол надад ямар нэгэн эмчилгээний зардал мөнгө гэж өгөөгүй. Миний гар зүгээр байсан. Тухайн хэрэг гардаг өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр миний гар руу өшиглөж энэ гэмтлийг учруулсан. Би эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилж байна." гэх мэдүүлэг /хх-н 14-15/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13108 дугаар,
1. Т.Үгийн биед шуу ясны далд хугарал, бугуй, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.Оын өгсөн: "...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо сургуулийн 1759б тоотод байдаг гэртээ оройн 21 цагийн үед байхад хашааны хаалга хүчтэй нүдээд байхаар нь би гараад хархад манай хажуу талын хүн буюу одоо хохирогч Т.Ү зогсож байхаар нь би очоод уулзахад сайн байна уу, танайх өнөөдөр хашааны гаднах хог хамсан уу” гэж асуухаар нь би сайн мэдэхгүй байна өдөр ажилтай байсан гэр рүү орж ааваас асууя гээд би гэр рүү ороод ааваас “та өдөр хашааны гаднах хог хамсан уу” гэхэд аав “би өдөр хамсан яасан миний хүү” гэж хэлэхээр нь би буцаж гараад Т.Үд “манай аав өдөр хамсан байна” гэж хэлсэн. Тэр үед аав миний араас гарч ирээд Т.Үд ах нь өдөр танай хог хийсээд байхаар нь хамаад хашааны гадны байдаг дугуйн дотор хийсэн шүү” гэж хэлэхэд Т.Ү уурлаад “чи муу хөгшин төгцөг манай хог гэж яаж мэдэж байгаан, доромжлоод байгаарай гээд аавыг заамдаж аваад дугтраад байхаар нь би дундуур нь орж салгаад Үүрийтуяаг цааш нь түлхсэн чинь Т.Ү “чи муу ямар овоо бацаан бэ” гээд над руу дайраад байхаар нь би нэг удаа өшиглөсөн чинь гараа дараад миний гар гээд л байсан түүнээс удалгүй найз охин нь гарч ирээд цагдаад дуудсан. Би тухайн үед болсон явдлын талаар сайн санахгүй байсан дараа нь сайн бодож үзэхэд өшиглөснөө санасан. Би хийсэн хэргээ хүлээж байна. Миний буруу." гэх мэдүүлэг /хх-н 36/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч О.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч О.Оад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч О.О нь хохирогч Т.Үд учруулсан хохирол болох 400.000 төгрөгийг төлж, хохирогч цааш нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.