Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 646

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням, улсын яллагч Э.Намуун, хохирогч Б.Б, шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт  Х.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 08670 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Х.Б нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” баарны гадаа иргэн Б.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “...Гомдол санал байхгүй. Ийм хэрэг гарахад миний буруутай үйл ажиллагаа байгаа. Миний хажууд явж байсан найз муудалцсан. Уурлангуутай араас гарч ирээд зодсон. Хумсны соривтой болсон. Эмчилгээнд явсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 7/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Б.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 10-14/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.Эрдэнэтөгсөөс мэдүүлсэн авсан тэмдэглэл /хх-н 15-16/, насанд хүрээгүй гэрч А.Айнурын мэдүүлэг /хх-н 17-18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12902 дугаар дүгнэлт /хх-н 23/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 65-66/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 26, 28/, хувийн байдлын тодорхойлсон баримтууд /хх-н 29-60/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас шүүгдэгч Х.Б нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” баарны гадаа иргэн Б.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүхээс шүүгдэгч Х.Быг 2018 оны 10 дугаар сарын 25-ны шөнө  “Моника” баарны гадаа иргэн Б.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бын өгсөн: "...”Моника” бааранд ороод 2 пиво уугаад 2 цагийн орчим гарах гэсэн чинь үүдэнд үл таних 2 эмэгтэй намайг мөрлөсөн. Тэгээд намайг хэл амаар доромжилж гичий гэж хэлсэн. Тэгээд би буцаагаад “чи ч гэсэн гичий” гэсэн. Тэгээд гараад зам дээр такси барих гээд зогсож байтал нөгөө 2 эмэгтэй араас хөөе гээд ирээд шууд цохисон. Бас миний нүүрийг маажсан." гэх мэдүүлэг /хх-н 10-11/

             Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Эрдэнэтөгсийн өгсөн: "...шатаар бууж байтал бидний хажуугаар ойролцоогоор 22-26 орчим насны өндөр болон намхан 2 эмэгтэй зөрөхдөө манай найз Б.Быг мөрөөрөө түлхэж зөрсөн. Тэгтэл Б.Б тэр 2 эмэгтэйд хандан “та 2 хүн мөргөчихөөд уучлал гуйдаггүй юм уу” гэж хэлтэл тэр хоёр эмэгтэй бид нарыг хараалын үгээр харааж байгаад яваад өгсөн. Тэгээд бид 3 тус баарнаас гараад тус баарны ойролцоох туслах замын зогсоолд зогсож байтал нөгөө шатан дээр маргалдсан 2 эмэгтэй буцаж ирээд манай найз Б.Бын үснээс зулгааж аваад гараараа цохиж мөн хөлөөрөө өшиглөж зодож эхэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Х.Айнурын өгсөн: “... “Моника” нэртэй бааранд орох гээд явж байхад баарны гадна шатны дээд талд үл таних 1 эмэгтэй манай найз Булгааг мөрөөрөө мөргөсөн. Тэгэхээр нь Булгаа “чи яаж алхаад байгаа юм” гэсэн чинь тэр эмэгтэй Булгааг “яасан сүртэй хар гичий вэ” гэж хэлэхээр нь би Булгаад “угаасаа наа эмэгтэй чинь хөл дээрээ тогтож чадахгүй байгаа юм чинь орхи” гэж хэлээд бид цааш явсан. Тэгээд бид хоёрыг нөгөө эмэгтэй дуудахаар нь очсон чинь нөгөө мөргөсөн эмэгтэй Булгааг үсдэхээр нь би салгах гэж байсан чинь тэр охинтой хамт явж байсан эрэгтэй миний толгой руу гараа цохихоор нь эргээд харсан чинь Булгаа нөгөө охины чамархайн тус газар нь нэг удаа цохисон юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12902 дугаар,

          1. Б.Бын биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний дотор булан, баруун гарын шуу ба 2-р хурууны зулгаралтууд, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-н 23/, 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд шүүгдэгч Х.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Х.Быг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Х.Бд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.