| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0592/Э |
| Дугаар | 647 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 647
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням, улсын яллагч Д.А, шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ариунжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О овогт Э.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.Э нь 2018 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий иргэн С.Цг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: “…Тэр шөнө би эхнэрийнхээ шинэ жил дээр очсон. Шинэ жил тарах үед хамт олон нь согтуу зодолдоод байсан. Тухайн үед би эхнэрээ явъя гэхэд эхнэр явахгүй байсан. Тэгээд би эхнэрээ дагуулаад явах гэж маргалдаж байгаад түлхсэн. Бөгжтэй гараараа түлхсэн болохоор бөгж үсэнд нь орооцолдоод үс нь татагдсан. Манай эхнэр намайг зодсон гэж мэдүүлсэн байсан. Тийм зүйл болоогүй. Тэгээд би эхнэрээ ээжийнх нь гэрт аваачиж өгсөн. Гэрт нь аваачиж өгөхөд ээж нь чамайг цагдаад өгнө гэж хэлээд цагдаа дуудсан. Тухайн үед ийм л зүйл болсон.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 5-6/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор С.Цгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9-12/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 542 дугаартай дүгнэлт /хх-н 15/, мөрдөн шалгах ажиллагаанд Э.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 28-30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 18/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ариунжаргалаас Э.Э нь 2018 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий иргэн С.Цг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Эыг 2018 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий иргэн С.Цг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор С.Цгийн өгсөн: “...Манай нөхөр түргэн ууртай хурц ааштай бөгөөд хамт амьдарч эхэлсэн үеэс байнга аашилдаг байсан. Би аргыг нь олоод байхаар гайгүй байдаг. Харин намайг өөрийнхөөрөө байхаар хэрүүл хийж эхэлдэг. Манай нөхөр намайг хий хардаад цохиж зодоод сэтгэл санааны дарамтанд оруулж байдаг болсон. Миний ажлыг хийлгэхгүй хардаад байдаг бөгөөд гэртээ хүүхдээ хараад байдаг болсоноос хойш арай гайгүй болсон. Намайн жирэмсэн байхад хүртэл дээр гарч сууж байгаад ална гээд боогоод хүзүү шахаад байдаг. Шинэ жилийн арга хэмжээ үргэлжилж байхад манай нөхөр Э.Э нь над руу муухай хараад намайг 00 орох үед дагаж гарч ирээд уурлаад би явлаа гэх мэтээр зураг авхуулъя гэж гуйхад уурлаад байсан. Би арга ядаад арга хэмжээ тарахаас өмнө нөхрийн хамт гарсан. Э.Э гараад намайг машиндаа суулгаж хаалгаа цоожлоод надаас хэрүүл өдөж хараагаад байхаар нь би юу гээд байгаа юм гэхэд миний үснээс зулгааж толгой руу гараараа цохисон. Намайг ажлын хүнтэй бүжиглэлээ, чи тэр хүнтэй юу ярьсан пизда гээд байсан. Би урьд өмнө цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Миний гар утсыг байнга шалгаад байдаг. Намайг зодох үедээ миний гар утсыг аваад намайг холбоо барих боломжгүй болгодог. Би нөхрийнхөө ажил нэр хүндийг бодоод цагдаад ханддаггүй байсан..." гэх мэдүүлэг /хх-н 9-10/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 542 дугаар,
1.С.Цгийн биед тархи доргилт, баруун чамархай, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой,
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..." гэх дүгнэлт /хх-н 15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Эын өгсөн: "...Тухайн үед би машинаа зогсоогоод эхнэртээ хандан “чи одоо болиоч би машин бариад явж байна” гэж хэлээд 2 гарнаас нь барьж аваад боль гэж хэлээд гэртээ харъя, харихгүй бол чи ганцаараа гэртээ харь гэж хэлээд 1-2 удаа цохиод ээжийнх нь гэрт хүргэж өгөөд явсан." гэх мэдүүлэг /хх-н 28-29/, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Шүүхээс шүүгдэгч Э.Эт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.