| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0598/Э |
| Дугаар | 650 |
| Огноо | 2019-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 650
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч И.А, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 011 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 58 дугаар байрны 03 тоотод иргэн Б.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5-6/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 7/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Бгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 8-9, 29/, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 11-13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1951 дүгээр дүгнэлт /хх-н 33/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 40-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46/, иргэний үнэмлэхийн лавлагаа, хорооны тодорхойлолт /хх-н 36, 45/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалагаас шүүгдэгч Д.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 58 дугаар байрны 03 тоотод иргэн Б.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Быг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн Б.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Бгийн өгсөн: "....Хойд аав Д.Б нь ганцаараа хараа нэртэй архи уухад нь би түрүүвчийг нь аваад нуусан. Тэгээд унтаж байгаад 15 цагийн үед сэрээд надаас түрүүвчээ нэхэхлээр нь “за би одоо өглөө, та юундаа уурлаад байгаа юм” гэсэн чинь уурлаад далайхлаар нь би сандарсандаа биеэ хамгаалах зорилгоор түлхэсэн чинь “чи бүүр намайг зоддог болох нь уу” гэснээ үсдэж авч доош нь дараад зүүн гарны булчингийн дотор талын хэсгээс базаж аваад загнаж байгаад орон дээр очоод суусан. Тэгэхээр нь би ээж рүү ярина гэсэн чинь миний утсыг булааж авах гээд ноцолдсон. Тэгээд би утасаа аваад асаах гэсэн чинь дэлгэц нь хагарсан байсан. Тэгэхээр нь өөрийнх нь утсанд сим картаа хийгээд ярих гэтэл утсаа булааж аваад цаашаа бай гээд гараараа миний нүүр рүү цохисон. оо өрөө ороод хартал цус гарсан үүдэн талын нэг шүд нь хугарсан байсан. " гэх мэдүүлэг /хх-н 9/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1951 дугаартай дүгнэлт:
1. Б.Бгийн биед зүүн дээд 1-р шүдний сулрал, буйл, доод уруул дотор салстад цус хуралт, зүүн бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл,
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-н 33/
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Бын өгсөн: "...200 грамм архи авч орон дээрээс нь хар перц хийгээд уусан. Тэгээд унтах гэж байсан охин Б.Б аав найзуудтайгаа уулзах гэж байна, таны түрийвчийг аваад гарчих уу, гаднаас чинь цоожилчих уу гэхээр нь түрийвч орхиод цоожилчих гэж хэлсэн....гэрээс гарч явах гээд түрийвчээ байсан газар нь хайсан байхгүй байхаар нь охиноос асуусан надад миний түрийвчийг нуусан байхаар нь уурлаад цоожилсон байж юундаа түрийвч нуудаг юм гээд хэлсэн чинь охин өөдөөс хэдэрлэхээр нь чи яагаад аавынхаа өөдөөс хэдэрлээд байгаан гээд уурласан. Тэгээд түрийвчээ авахдаа мөр хэсэгт нь үзээд цохиод авсан. Тэгээд охинтой маргалдаад байж байсан охин ээж рүүгээ ярих гээд байхаар нь утсаар яриулахгүй гэж хэсэг булаацалдаж байгаад газар унасан, унагасан гар утсны таг салсан. Тэгээд ээж рүүгээ яаж ийж байгаад залгаж ээждээ хэлсэн." гэх мэдүүлэг /хх-н 41/, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Хохирогч Б.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй /хх-н 49/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Бт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.