Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Амарын Нарантуяа |
Хэргийн индекс | 150/2016/00181/И |
Дугаар | 0215 |
Огноо | 2016-09-07 |
Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 0215
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р баг, Бэлэндалайд оршин суух Адуучин Цэрэндуламын Олзвой /РД: МЙ--/-ын хүсэлттэй, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Олзвой, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Олзвой шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Хуучнаар бүгд найрамдах Монгол ард улс гэж байхад гадаадын иргэнтэй суухаар хүүхдүүдийг нь эцгээр нь овголдоггүй байсан. Миний эцэг Өвөр Монгол хүн байсан. Тэгээд намайг болон миний хоёр дүүг ээжээр овоглосон. Анх 1 дүгээр ангид ороход сумдын хүмүүс нэг нэгнийгээ сайн таних юм чинь Чойжилын хүүхэд гээд оруулчихсан. Сургууль төгсөөд ажилд ороход Чойжилын Олзвой гээд хөдөлмөрийн дэвтэр нээчихсэн байсан. Тэр үед ажил олгогч нар гэрчилгээ үзээгүй. Сүүлд иргэний үнэмлэх солигдоод том улаан үнэмлэх өгсөн. Тэр үнэмлэхийг өгөхдөө заавал Цэрэндуламаараа байх ёстой гээд тэгээд Цэрэндулам болсон. Өмнөх бичиг баримтууд нь Чойжилын гэж яваад сүүлдээ засагдаад Цэрэндулам гэдгээрээ болчихоод байгаа юм. Одоо хөдөлмөрийн дэвтрийн овог нэр нь зөрчихөөд байгаа... Хөдөлмөрийн дэвтэр Чойжил гэсэн овогтой байгаа. Хуучин сангийн аж ахуйгаас архив ухаад материалууд авсан ч гэсэн Чойжил гэсэн нэрээр байгаа болохоор миний юм биш болчихоод байгаа... Чойжилын биш Цэрэндуламынх байх байсан юм. Төрсний гэрчилгээн дээр Цэрэндулам овогтой байсан. Сургуульд ороход нь багш нар сайн таньдаг юм чинь Чойжил гуайн хүүхэд ирлээ, Чойжил гуайн хүүхдийг бүртгээд авъя гээд авсан юм шиг байна лээ. Тэгээд илгээлтээр гарахад нь хөдөлмөрийн дэвтэр нээсэн байдаг байсан. Тэрийг бараг авч үздэггүй байсан. Сүүлд нь нийгмийн даатгалын дэвтэр гарснаас хойш хөдөлмөрийн дэвтрийг эзэнд нь буцааж олгосон. Тэгэхэд л ийм байсан... Цэрэндулам овогтой Олзвойгын хөдөлмөрийн дэвтэр мөн гэдгийг тогтоож өгнө үү...” гэв.
Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Олзвой нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан байна.
Чойжил Олзвой МЙ - Орхон сангийн аж ахуй гэх 1975 оны 07 сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрийн регистрийн дугаар нь Адуучин Цэрэндуламын Олзвойн гэх иргэний цахим үнэмлэхний /хх-3/ МЙ- регистрын дугаар болон Адуучин Цэрэндуламын Олзвой РД: - гэх нийгмийн даатгалын дэвтэрийн /хх-5/, Адуучин Цэрэндуламын Олзвой РД: МЙ- гэх /хх-6/ жолооны үнэмлэхний, бодон Цэрэндуламын Олзвойг 1960 оны 12-р сарын 26-ны өдөр төрснийг 1961 оны 01-р сарын 19-ний өдрийн 25 дугаарт бүртгэв гэх төрсний гэрчилгээний төрсөн он сар өдөртэй тохирч байна. Мөн хөдөлмөрийн дэвтэр дээрх зураг цахим үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн зурагууд нь нэг хүний зураг байна.
Иймд дээрх баримтуудыг үндэслэн 1975 оны 07-р сарын 01-ний өдөр нээсэн Чойжилын Олзвой гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Адуучин Цэрэндуламын Олзвой /РД: МЙ-/ болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Ц.Олзвойгийн төрсөн дүү нар гэх Адуучин Цэрэндуламын Шүрэнцэцэг РД: МЙ63060104, Адуучийн Цэрэндуламын Ононбаатар РД: МЙ71100710 гэх цахим үнэмлэхний хуулбарууд нь хэрэгт хамааралгүй баримтууд байх тул нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар Ц.Олзвойгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1975 оны 07-р сарын 01-ний өдөр нээсэн Чойжилын Олзвой гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Адуучин Цэрэндуламын Олзвой /РД: МЙ-/ болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Олзвойгийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон Ц.Олзвой нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Олзвой нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА