Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/01033

 

 

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/01033

 

ххххын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/00481 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххх ХХК, хххх, хххххххт холбогдох

 

хххххххххххх дүүрэг, хх дугаар хороо, хххххххххх гудамж, хххх дүгээр байр, ххх тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоох, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хххх, ххххх ХХК-д тус тус даалгах, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ххххын нэр дээр гаргахыг хххххххт даалгах тухай нэхэмжлэлтэй,

ххххх дүүргийн хх дугаар хороо, ххххх орон сууцны хорооллын хххх дүгээр байрны ххх тоотод байрлах, улсын бүртгэлийн хххххххххххх дугаартай хх өрөө хх м.кв бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хххх, түүний өмгөөлөгч ххххххх, хариуцагч ххххгийн өмгөөлөгч хххххххх, хариуцагч ххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххх миний бие 2011 оны 3 дугаар сараас эхлэн ххххх ХХК-д мужаанаар ажиллаж эхэлсэн. Тухайн жилийн наадмын өдөр буюу 2011 оны 7 дугаар сарын 13-ны өдөр барилга бетон услах, задарсан хэвийг эмтэлж нураах ажлыг хийж гүйцэтгэхийг бидэнд даалгасан бөгөөд тухайн ажлыг хийж байх явцад сапуд төмрийн түгжээ мултарч харван миний зүүн нүдийг гэмтээсний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан. Тэгээд 2 сар гаруй эмчлүүлсний эцэст ажилдаа орж одоог хүртэл өөрийн ажлыг хийсээр байна.

Тус компанид миний бие үр бүтээлтэй ажилласан гэж компанийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 67/15 дугаар тушаалаар намайг ххххххх дүүргийн хх дугаар хороо, хххххххххх гудамж ххх дүгээр байрны хх тоот хх өрөө орон сууцны өмчлөх эрхийн бичгээр шагнасан болно. Миний бие өнөөдрийг хүртэл дээрх шагнуулсан орон сууцандаа амьдарч байгаа бөгөөд би удаа дараа компанидаа хандан уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хүссэн боловч одоог хүртэл уг орон сууцыг хууль ёсоор өмчлөх эрхтэй болж чадаагүй байна. Захирал ххххххх 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хххххххх дүүргийн ххххх дугаар хороонд хандаж 19/271 дугаартай албан бичгээр "Тус компани нь ажилтан ххххыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 67/15 тоот тушаалаар 2 өрөө байраар шагнасан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний өмчлөгч хххх гадаадад ажлаар явсан тул ирэхээр нь өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх тул уг ажилтны хаягийг шилжүүлж өгнө үү" гэсэн хүсэлтийг гаргаж байсан.

1.2. хххх нь манай компанийн захирлын нөхөр нь юм. Би ѳѳрийн шударга хөдөлмөрийг үнэлүүлэн хууль ёсны дагуу шагнуулсан орон сууцаа өөрийн нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг дахин 2023 оны 1 дүгээр сард гаргасан боловч үл тоомсорлон илтэд дээрэнгүй хандаж орон сууцнаас гарахыг шаардсан.

Иймд ххххххххххх дүүргийн ххх дугаар хороо, ххххххх орон сууцны хорооллын хххх дүгээр байрны ххх тоотод байрлах, улсын бүртгэлийн хххххххххххх дугаартай ххх өрөө хххх м.кв бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хххх болон ххххх ХХК-д тус тус даалган, дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хххх миний нэр дээр гаргаж өгөхийг хххххххт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ххххгийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хариуцагч хххх хххх нар гэрээ байгуулаагүй, шагнах урамшуулах байдлаар Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй. Тэр утгаараа хариуцагч хххх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байгаа. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч ххххх ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, ххххх ХХК-ийн зүгээс ххххад зөндөө боломж олгосон. 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр энэ хүн анх барилгын мужаанаар ажилд орсон, 2011 оны 7 дугаар сарын 12-ны өдөр компаниас шалтгаалахгүйгээр нүдээ гэмтээсэн, хэдий гэмтсэн боловч энэ хүнийг ажлаас нь халаагүй, харин ч тухайн гэмтсэн нүднийх нь төлбөр мөнгийг нь компаниас гаргасан, эмчилгээ хийлгээд ирэх хүртэл хугацааг нь олгосон, төд удалгүй 1 сарын дараа энэ хүн би бүрэн эдгэсэн гээд буцаад ажилдаа орохоор ирсэн.

3.2. Ажлыг нь хөнгөлж няраваар ажиллуулах тушаал нь 2011 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гарсан, няраваар сайн ажилласан учир 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ахлах няраваар томилж ажиллаж байгаатай энэ хүн огт маргадаггүй, нүдний гэмтлээс нь болоод энэ хүнийг ажлаас нь халсан юм уу, эрх ашгийг нь хохироосон зүйл ххххх ХХК-д байхгүй, 2015 онд 1 өрөө байраар шагная гээд гэрчилгээ олгосон үүнтэй маргахгүй. Тухайн амласан нэг өрөө байрыг нь Улаанхуаранд захиалаад бариулсан боловч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод тухайн байранд оруулж чадаагүй. Тэгээд энэ хүний ар гэрийн байдлыг нь харгалзаж үзээд ххххтой тохиролцоод байрыг нь авч, ххххтай Ажилтныг орон сууцаар хангах гэрээ байгуулж орон сууцанд оруулсан. Энэ хүн маань гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлага дээр ч тэр бодит байдал дээр ч тэр гэрээ хүчин төгөлдөр бус байна гэсэн зүйл яригдаагүй, тиймээс энэ гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа.

3.3. Энэ гэрээ байгуулсанаас хойш 12 жил түүнээс дээш хугацаанд хххх ажиллах ёстой байсан. Гэтэл гэрээ байгуулсан өдрөөс хойш 3 жил болж байхад хххх ажлаасаа гарах хүсэлтээ өөрөө өгсөн, тиймээс энэ байрыг олгох боломж байхгүй.

Хоёрдугаарт бид нар ямар ч үнэ төлбөргүй энэ хүнийг энэ байрандаа амьдруулж байгаа түрээсийн төлбөр ч төлдөггүй, гэрээний хугацаанд эрх шилжүүлэн авагч тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх жил бүр үр дүнгийн акт дүгнүүлэх ба тасралтгүй ажилласан хугацаа болон үр дүнгийн үзүүлэлт 95 хувиас дээш байх гэсэн заалттай, гэрээ байгуулагдсанаас хойш 12 жил ххххх ХХК-д ажиллах үүргээ биелүүлээгүй, 95 хувийн ажлын гүйцэтгэлээ үнэлүүлээгүй, ажилтны эрх, үүргийн 5 дугаар зүйлд эрх шилжүүлэн авагч, эрх шилжүүлэгчид үр дүнгийн актыг жил бүр дүгнэн баталгаажуулна гэсэн энэ акт нэг ч удаа хийгдэж байгаагүй, мөн 5.3-т гэрээний 3.4-т заагдсан нөхцөл хангагдсан тохиолдол гэрчилгээг шаардах эрхтэй өөрөөр хэлбэл жилд 95 хувиас бага ажиллавал нөхөж ажиллаж болно, гэтэл энэ хүн 95 хувь байтугай чөлөө аваад чөлөөг нь хангаад, сүүлдээ өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан. Мөн тасралтгүй үр бүтээлтэй ажиллах үүргээ биелүүлээгүй, гэрээний 9.1-д заасан нөхцөл үүсвэл байрыг чөлөөлнө гэж байгаа, хугацаанаас өмнө гэрээг цуцлах тохиолдол үүсвэл зах зээлийн ханшаар байрыг худалдан авах санал гаргаж болно гэж гэрээнд заасан. ххххх ХХК ажилтнаа удаан хугацаагаар үр бүтээлтэй ажиллуулах үүднээс байр өгч, уг байранд амьдрах боломжоор хангасан боловч хугацаанаас нь өмнө энэ гэрээгээ цуцалсан тохиолдолд байраа авья гэдэг саналаа ч гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах үндэслэлгүй, гэжээ.

 

4. Хариуцагч ххххххххххх газрын хариу тайлбар, татгалзлын агуулга:

4.1. хххххххх дүүргийн ххх дугаар хороо, ххххххххх гудамж ххх дүгээр байр хх тоот ххх м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн БУ-1/ТАХ-1058 дугаартай Орон сууцны захиалгын гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1266 тоот Төрийн орон сууцны корпораци ТӨҮГазрын өмчлөх эрх бүртүүлэх тухай албан бичиг, ххххгийн гаргасан өргөдөл болон итгэмжлэл, албан ёсны хаяг, план зураг, фото зураг гэх мэт холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн нь эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт иргэн хххх /хххххххх/-гийн өмчлөх эрхийг баталгаажуулан 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэж, хххххххх дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.

4.2. ххххын нэхэмжлэлийн шаардлагад өмчлөх эрхийг шилжүүлэх тухай дурдсан бөгөөд нэхэмжлэлийг хянан шийдэрлэх ажиллагаанд хариуцагчаар татах шаардлагагүй байгааг дурдах нь зүйтэй байна. Иргэн ххххын нэхэмжлэлийг хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч ххххгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:

5.1. Миний бие хххх нь 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай Орон сууцны захиалгын гэрээг байгуулж хххххххх дүүргийн хх дугаар хороо, хххххх орон сууцны хорооллын ххх дүгээр байрны ххх тоотын ххх өрөө хх м.мв бүхий талбайтай орон сууцыг Орон сууцны захиалгын гэрээ байгуулж авах үед 1 м.кв үнийг 1,280,000 төгрөг буюу хх м.кв бүхий 2 өрөө өрон сууцны үнэд нийт 42,240,000 төгрөгийн төлбөрийг 100 хувь төлж авсан.

5.2. Харин ххххх ХХК нь миний өмчлөлийн дээрх орон сууцны төлбөрийг төлнө хэмээн өмчлөх эрхийг шилжүүлэхгүйгээр авсан байдаг. Гэтэл тус байгууллагын ажилтан хххх нь төлбөр төлөгдөөгүй байгаа орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг миний бие ххххд холбогдуулан гаргаад байна.

5.3. ххххх ХХК нь миний өмчлөлийн орон сууцны төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна. Дээрх маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч хххх миний бие тул ххххххххххх дүүргийн ххх дугаар хороо, хххххххххх орон сууцны хорооллын хххх дүгээр байрны ххх тоотод байрлах, Улсын бүртгэлийн хххххххххххх дугаартай, ххх өрөө хх м.кв бүхий орон сууцыг ххххын эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, үндэслэл:

6.1. Хариуцагч ххххгийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. хххх миний бие 2011 оны 3 дугаар сараас эхлэн ххххх ХХК-д мужаанаар ажиллаж эхэлсэн.

6.2. Тус компанид миний бие үр бүтээлтэй ажилласан гэж компанийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 67/15 дугаар тушаалаар намайг ххххххххх дүүргийн хх дугаар хороо, ххххххх гудамж ххх дүгээр байрны хх тоот хх өрөө орон сууцны өмчлөх эрхийн бичгээр шагнасан болно. Миний бие өнөөдрийг хүртэл дээрх шагнуулсан орон сууцандаа амьдарч байна.

6.3. Захирал ххххххх 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хххххххххх дүүргийн ххх дугаар хороонд хандаж 19/271 дугаартай албан бичгээр Тус компани нь ажилтан ххххыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 67/15 тоот тушаалаар хх өрөө байраар шагнасан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний өмчлөгч хххх гадаадад ажлаар явсан тул ирэхээр нь өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх тул уг ажилтны хаягийг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан.

6.4. хххх нь ххххх ХХК-ийн захирал хххххххийн нөхөр бөгөөд нэг гэр бүлийн хүмүүс болохоор хоорондоо ярилцаж тохироод энэ орон сууцаар намайг шагнасан гэж ойлгож байсан, одоо ч тэгж ойлгосон хэвээр байгаа. Ийм болохоор би хүний байранд хууль бусаар амьдарч байгаа гэж үзэхгүй байна.

Харин компанийн захирал болон захирлын нөхөр хоёр орон сууцны үнэ өссөн болохоор энэ байраар намайг шагнаагүй мэт ойлголт төрүүлж уг байрнаас намайг гаргаж цааш үнэтэй зарах бодолтой байна гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-т зааснаар нэхэмжлэгч ххххххх овогт ххххххххххххх-ыг хххххххх дүүргийн ххх дугаар хороо, ххххххх орон сууцны хорооллын ххххх дүгээр байрны ххх тоотод байрлах, улсын бүртгэлийн хххххххххххх дугаартай ххх өрөө ххх м.кв бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т зааснаар хххххх дүүргийн хххх дугаар хороо, ххххххх орон сууцны хорооллын ххххх дүгээр байрны 1 тоотод байрлах, улсын бүртгэлийн хххххххххххх дугаартай ххх өрөө хххх м.кв бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч ххххад шилжүүлж өгөхийг хариуцагч хххх, ххххх ХХК-д тус тус даалгаж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч ххххын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг хариуцагч хххххххт даалгаж,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч ххххгийн нэхэмжлэгч ххххад холбогдуулан гаргасан ххххххххххххх дүүргийн ххх дугаар хороо, ххххххх орон сууцны хорооллын хххх дүгээр байрны ххх тоотод байрлах, улсын бүртгэлийн хххххххххххх дугаартай ххх өрөө ххх м.кв бүхий орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ххххын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369 151 төгрөг, хариуцагч ххххгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч ххххгоос 123 050 төгрөг, хариуцагч ххххх ХХК-иас 123 050 төгрөг, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 123,050 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ххххад олгож,

Нэхэмжлэгч ххххын шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Өргөмжлөл-ийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах ххххххххд даалгаж шийдвэрлэжээ.

 

8. Хариуцагч ххххгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

8.1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д Шүүх өөр хуулийг, эсхул хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй" бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан.

Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-д заасны дагуу хариуцагч ххххх ХХК нь нэхэмжлэгчид шагнал олгохоор амласан гэж үзэж шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг болгож хуулийг хэрэглэж байгаа бол Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. гэж заасныг анхаарч үзэх ёстой. Үүнд: ххххх ХХК нь 1 өрөө эсхүл 2 өрөө орон сууц шагналд олгохоор амласан эсэх хүсэл зоригийг тодруулаагүй, мөн шагналд олгохоор амласан эсхүл хариуцагчийн маргаж буй болзолт гэрээгээр олгохоор харилцан тохиролцсон эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т Хариуцагч ххххх ХХК нь нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцаар шагнасан зүйл байхгүй, 1 өрөө байраар "шагнахаар өргөмжлөл олгосон бөгөөд уг орон сууц нь Улаанхуаранд байсан, хариуцагч ххххтой харилцан тохиролцоод түүний байрыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ажилтныг орон сууцаар хангах болзолт гэрээний дагуу түр эзэмшүүлсэн, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

Үндэслэх хэсгийн 10.7-д ...уг орон сууцыг 2017 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа тул гэрээний нөхцөлийг хангаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв. гэж,

Үндэслэх хэсгийн 10.8-д ...хэрэгт нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Өргөмжлөлд I өрөө байраар шагнав гэсэн боловч 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 67/15 тоот ххххх ХХК-ийн Шагнал урамшуулал олгох тухай тушаалд хххх нь 2011 оноос хойш үр бүтээлтэй сайн ажиллаж ирсэн, олон удаа шилдэг ажилчнаар шалгарсан, тууштай тогтвортой сайн ажилладаг ажилчин тул тус компанийн зүгээс ирээдүйн ажил, амьдралд нь амжилт хүсч 2 өрөө байраар шагнаж байна. Уг тушаалыг хэрэгжүүлэхийг санхүү /нягтлан бодогч ххххххх/-д даалгасугай гэсэн байх тул 1 өрөө байраар шагнах байсан гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна. гэж дүгнэсэн нь хариуцагчийн хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаараагүй. Эргэлзээгүй үнэн зөв байдлаас нь тайлбарлаагүй гэж үзэхээр байна.

Хариуцагч 1 өрөө байр шагналд олгохоор өргөмжлөл олгосон энэ тухай хариуцагчийн зүгээс шүүх хүралдааны явцад маргасан байхад ххххх ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 67/15 тоот хууль бус тушаалыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дутаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

ххххх ХХК-ийн зүгээс хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбарын арын хуудсанд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ххххххххх-ийг захирлаар томилсныг бүртгэж, дахин гэрчилгээ олгов гэсэн тэмдэглэл үйлдсэн байна. Гэтэл шүүхээс хуульд зааснаар бүртгүүлэх ёстой хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал биш хххххххийн тушаалыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг 1-т Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж зааснаар орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг хариуцагч нарт тус тус даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар үндэслэл бүхий эргэлзээтэй шийдвэр гэж үзнэ.

Учир нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх тухай буюу өмчлөх эрхийг ямар хэлцлийн үндсэн дээр, эсхүл ямар нөхцөл байдал хангагдсан тохиолдолд олж авдаг болохыг зохицуулаагүй. Харин үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг өмчлөх эрхээ хэрэгжүүлж байгаа болон олж авч байгаа этгээдийн аль нь ч гаргаж болно гэдгийг л зохицуулсан. Уг заалтыг үндэслэж шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч иарт даалгаж шийдвэрлэсэн нь шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж үзэхээр байна.

8.2. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухайд:

Хариуцагч хххх нь 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай Орон сууцны захиалгын гэрээ-г байгуулж ххххххххх дүүргийн хх дугаар хороо, ххххххх орон сууцны хорооллын ххххх дугаар байрны хх тоот хх өрөө хх м.кв бүхий талбайтай орон сууцны төлбөрийг 100 хувь төлж барагдуулж авсан тухайгаа тайлбарлаж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа шүүгчийн захирамжаар хийгдэж хххххх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий орон сууцны хувийн хэргийг нотлох баримтаар гаргаж хавтаст хэрэгт авагдсан боловч шүүхийн шийдвэрт энэ тухай огт дурдагдаагүй буюу хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Хувийн хэрэгт хариуцагч хххх нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай Орон сууцны захиалгын гэрээг хуульд заасан журам нөхцөлөер байгуулж, төлбөрийг бүрэн барагдуулсан тухай баримт авагдсан.

Мөн хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2023 оны ххх дугаар сарын 22-ны өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбараар ...ххххххххх дүүргийн ххх дугаар хороо, ххххххххххх гудамж, хххх дүгээр байр хх тоот ххх м.кв талбайтай ххх өрөө орон сууцыг 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн БУ-1/ТАХ-1058 дугаартай Орон сууцны захиалгын гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1266 тоот Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын өмчлөх эрх бүртгүүлэх тухай албан бичиг, иргэн ххххгийн гаргасан өргөдөл болон итгэмжлэл, албан ёсны хаяг, план зураг, фото зураг гэх мэт холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт иргэн хххх /хххххххххх/-гийн өмчлөлд анх удаа өмчлөх эрхийг баталгаажуулж, 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэж хххххххххх дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. Захиалгаар баригдсан орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 13 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн бүртгэдэг бөгөөд архивын хувийн хэрэг дэх нотлох баримтыг хянан үзэхэд тухайн бүртгэл нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байна. гэсэн тайлбар хавтаст хэрэгт авагдсан байна.

Улсын бүртгэлийн газрын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хууль бус тухайд нэхэмжлэлийн шаардлага, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна. гэж заасан байна.

хххх нь нэхэмжлэгч ххххтай эрх зүйн харилцаанд оролцоогүй тухайгаа шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ удаа дараа тайлбарлаж, шүүх хуралдааны явцад энэ тухай илэрхийлсэн боловч шүүх энэ тухай дүгнэлт хийгээгүй байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасан бөгөөд хариуцагч ххххгийн тухай нэхэмжлэгчтэй ямар нэг хэлцэл байгуулаагүй, мөн шагнал олгохоор нийтэд амлаагүй байхад түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж эрхийн улсын бүртгэлд хуулийн дагуу бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхийг даалгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн гэж үзэж тус хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар давж заалдах гомдлыг гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч ххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

9.1. Нэхэмжлэгч хххх болон хариуцагч ххххх ХХК-ийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа анх 2011 онд үүссэн. Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны эхний жилд нэхэмжлэгч өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас нүдээ гэмтээсэн хэдий ч ажил олгогч ххххх ХХК-аас түүний эмчилгээний зардлыг төлж, 2023 он хүртэл тасралтгүй ажлын байраар хангаж ирсэн. Нэхэмжлэгчийн биеийн байдлыг харгалзан аль болох хөнгөн ажил хийлгэж, цалин хөлсийг цаг тухайд нь олгож ажиллуулсан. Нэг талд ажилтан, нөгөө талд ажил олгогч байгаа энэхүү харилцааг анхан шатны шүүхээс огт дүгнээгүй. Талуудын хооронд ямар харилцаа анхнаасаа үүссэн гэдэгт нэг ч дүгнэлт хийгээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд огт шийдвэрлээгүй.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт Тодорхой үйлдэл хийсэн эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Ингэж шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгч хххх ямар үйлдэл хийсэн, ямар үр дүнг бий болгосон байх ёстой. Тэрхүү үйлдэл, үр дүн хэрхэн биелэгдсэн талаарх бодит нөхцөл байдалд дүн шинжилгээг анхан шатны шүүхээс огт хийгээгүй.

Өөрөөр хэлбэл, нэг талд ажил олгогч ххххх ХХК-ийн зүгээс ажилтнаасаа 1 дүгээрт тогтвортой ажиллах, компанид үр ашигтай ажилласан байхыг шаардана. Нөгөө талд ажилтан хххх компанид тогтвортой ажиллаж, компанид ажлын үр дүнгээ үнэлүүлсэн байхыг шаардаж байгаа.

Анх 2015 онд компанийн гэрчилгээнд бичигдсэн эрх бүхий албан тушаалтан болох гүйцэтгэх захирал хххххийн гарын үсэг бүхий батламжтай 1 өрөө орон сууцаар шагнасан. Компанийн зүгээс 1 өрөө орон сууцаар шагнасан. Энэхүү нэг өрөө байрыг шаардах эрх байгаа боловч нэхэмжлэгч хххх нэхэмжлэлийн шаардлага дээрээ шал өөр 2 өрөө орон сууцыг шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Анхан шатны шүүхээс шагналаар өгсөн орон сууцыг түүнд олгохоор шийдвэрлээгүй нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгаа тул шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

9.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 2 өрөө орон сууцны тухайд:

Ажил олгогчийн хувьд ххххх ХХК-ийн зүгээс түүнтэй харилцан тохиролцож 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ажилтныг орон сууцаар хангах болзолт 21/05 дугаартай гэрээг байгуулсан. Энэ гэрээний үр дүн гараагүй байхад гэрээ цуцлах хүсэлтийг хххх өөрөө эхэлж тавьсан. Гэрээний дагуу үр дүн бий болоогүй тохиолдолд ххххад орон сууц шилжүүлэх үүрэг компани хүлээх боломжгүй.

Тэр тусмаа анхан шатны шүүхээс шагнал гэж үзэж шийдвэрээ гаргах тохиолдолд нөгөө талд нэхэмжлэгч хххх шагнал авахын тулд гэрээнд заасан үүрэг буюу болзлыг заавал хангаж гэрээ байгуулсан өдрөөс хойш 12 жил тасралтгүй компанид ажилласан байх үүргийг заавал хүлээх үүрэгтэй. Энэ үр дүн бий болоогүй байхад нэхэмжлэгч ххххын шаардах эрх 2 өрөө орон сууцан дээр үүсэхгүй юм.

9.3. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т заасны дагуу ххххх ХХК-ийг төлөөлөх эрх бүхий ганц этгээд нь гүйцэтгэх захирал ххххх юм. Анхан шатны шүүхээс компанийг төлөөлөх эрх бүхий этгээд шийдвэр гаргасан эсэхийг нягталж үзээгүй. Хуулийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 67/15 дугаартай Шагнал урамшуулал олгох тухай гэсэн тушаал хүчингүй болно. Учир нь ххххх XXК-ийг төлөөлөх эрхгүй этгээд тушаал гаргаж байгаа нь хэлцэлд төлөөлөх эрхгүй этгээд хариуцагчийг төлөөлж шийдвэр гаргасан гэж үзэн энэхүү тушаал хүчин төгөлдөр байж чадахгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцлийг хүчинтэй мэтээр тайлбарлаж хууль зөрчиж шийдвэр гаргаж байгаа нь шийдвэр үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангахгүй байна. Нэхэмжлэгч энэ тушаалын дагуу шаардах эрхтэй байхын тулд заавал үр дүн бий болгосон байхыг Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан байна. Хуулийн дагуу үр дүн бий болоогүй байхад буюу 2017 оноос хойш 2023 он хүртэл 6 жил тус байранд үнэгүй амьдраад шүүхэд хандахад байрны өмчлөгчөөр анхан шатны шүүхээс тогтоож байна. Хүмүүс хоёр өрөө байр авахын тулд ипотекийн зээлийн хамгийн багадаа 20 жилээр авч зээлийн төлбөр, банкны хүүгийн хамт төлсний үндсэн дээр өөрийн гэсэн орон сууцтай болдог.

Нэхэмжлэгчийн хувьд үнэгүй байранд амьдарч, улмаар ажлын үр дүнг гаргаагүй байж ийнхүү хууль бус нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрх үүсээгүй байхад шаардлага гаргаж, түүнийг анхан шатны шүүхээс маш хайхрамжгүйгээр шийдвэрлэж байгаад маш их харамсаж байна. Түүнчлэн тус байрны өмчлөх эрх ажил олгогч ххххх ХХК-д ч байхгүй, иргэн хххх гэдэг хүний нэр дээр байхад шүүхээс энэ байдлыг харгалзаж үзээгүй хууль бус шийдвэр гаргасан.

Иймд шүүх буруу зүйл, заалт барьж хэргийг шийдвэрлэсэн, нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

10. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

10.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй. Хариуцагчаас 2 өрөө биш 1 өрөө байраар шагнасан гэж тайлбарладаг. Гэтэл 1 өрөө байр нь байхгүй. хххх нь 2017 оноос хойш нэг ч удаа өмчлөх эрхээ хэрэгжүүлье гэж шаардаж байгаагүй. ххххх ХХК нь гэр бүлийн компани бөгөөд захирал ххххххх нь ххххххх захирлын ээж нь, хххх нь ххххххх захирлын нөхөр. Монголд гэр бүлийн компаниуд нэг нь эзгүй үед орлоод гарын үсэг зураад явах тохиолдолд байдаг. Шагнал олгох эрхгүй этгээд тушаал гаргасан гэж тайлбарлаж байна. Агуулгын хувьд ххххад олгохоор тохиролцсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч хххх нь хариуцагч ххххх ХХК, хххх, ххххххх нарт холбогдуулан хххххххх дүүрэг, хх дугаар хороо, ххххххххх гудамж, ххх дүгээр байр, хх тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг ххххх ХХК, хххх нарт даалгах, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ххххын нэр дээр гаргахыг хххххххт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ххххгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцжээ.

3.1. Тодруулбал, хххх нь 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртлэх хугацаанд ххххх ХХК-д барилгын мужаан, туслах нярав, ахлах нярав, барилгын дотор заслын мужааны ажил үүрэг гүйцэтгэсэн үйл баримтад талууд маргаангүй.

3.2. ххххх ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ххххын 2015 онд хийсэн ажлыг үнэлж Оны шилдэг ажилтан-аар шалгаруулан, компанийн зүгээс нэг өрөө байраар шагнаж, өргөмжлөл гардуулсан болох нь хэрэгт авагдсан Өргөмжлөл, талуудын тайлбараар тогтоогдсон байна. /хх-2-5/

3.3. ххххх ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 67/15 дугаартай тушаалаар хххх нь 2011 оноос хойш үр бүтээлтэй сайн ажиллаж ирсэн, олон удаа шилдэг ажилтнаар шалгарсан, тууштай тогтвортой сайн ажилладаг ажилтан тул тус компанийн зүгээс ирээдүйн ажил, амьдралд нь амжилт хүсч, 2 өрөө байраар шагнаж, уг тушаалыг хэрэгжүүлэхийг санхүү /нягтлан бодогч ххххххх/-д даалгасан байна. /1хх-39/

3.4. Улмаар ххххх ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ххххххххх дүүрэг, ххх дугаар хороо, хххххх орон сууцны хорооллын ххххх дүгээр байрны хх тоотод байрлах ххх м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг ххххад хүлээлгэж өгч, өнөөг хүртэл гэр бүлийн хамт тус орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримт хххххххх дүүргийн ххх дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн гишүүдийн бүртгэл, талуудын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогджээ. /1хх198-202/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан шагнал олгохоор амалсан хэлцэл гэж зөв тодорхойлж, шаардах эрхийн талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

4.1. Учир нь хариуцагч компани нь нэхэмжлэгч ххххын 2015 онд хийсэн ажлыг нь үнэлж 1 өрөө орон сууцаар шагнахаар амласанд маргахгүй, уг орон сууцыг хххххххххх захиалсан боловч хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалан тухайн 1 өрөө орон сууцанд оруулж чадаагүй гэсэн тайлбар шүүхэд гаргасан. Мөн тус компанийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 67/15 тоот тушаалаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн хөдөлмөрийг үнэлж, 2 өрөө орон сууцаар шагнаж, маргаан бүхий хххх дүгээр байрны ххх тоот орон сууцыг бодит үйлдлээр хүлээлгэн өгсөн.

Хариуцагч компанийн энэ үйлдэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно, мөн хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-д Тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болсон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ. гэж тус тус заасантай нийцжээ.

4.2. Иймээс ххххх ХХК болон ххххтай 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан Ажилтныг орон сууцаар хангах болзолт гэрээ нэртэй гэрээг үндэслэн ажлын үр дүнг дүгнүүлэх, гэрээ байгуулснаас хойш 12 жил тасралтгүй ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч хххх биелүүлээгүй гэх хариуцагч ххххх ХХК-ийн татгалзал хуулийн үндэслэлгүй. /1хх-78-79, 2хх-1-5/

 

5. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийн талаар дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэснийг буруутгах боломжгүй байх тул энэ талаарх хариуцагч ххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.

5.1. Хариуцагч ххххх нь орон сууцыг ххххх ХХК-д эзэмшүүлж, ашиглуулахаар, м.кв-ыг нь томруулахаар харилцан тохиролцож шилжүүлсэн боловч зохих хөлсийг төлөөгүй, үүргээ биелүүлээгүй, ххххтай Иргэний хуульд заасан гэрээ, хэлцэл байгуулаагүй, хуульд заасан эрх, үүрэг үүсээгүй, тус орон сууцны өмчлөгч гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ххххххххх дүүргийн ххх дугаар хороо, хххххххххх орон сууцны хорооллын ххх дүгээр байрны хх тоотод байрлах, хх өрөө ххх м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч ххххын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган, маргажээ.

5.2. ххххххххх дүүргийн ххх дугаар хороо, хххххххх орон сууцны хорооллын хххх дүгээр байрны хх тоотод байрлах, хх өрөө хххх м.кв бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр улсын эрхийн хххххххххххх дугаарт ххххг 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ххххххххх дугаартай гэрчилгээгээр тогтоогдсон байна. /1хх-96/

Уг улсын эрхийн бүртгэлийн үнэн, зөв эсэхэд зохигч талууд маргаангүй тул хххххххххх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1033 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ, хххх нарын хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэх өргөдөл, Хас банк ХК, хххх, ххххххх нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дүгнэлт өгөөгүй гэх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

6. Хариуцагч хххх нь хариуцагч ххххх ХХК-д ажилладаг, өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг тус компанид өөр орон сууцаар м.кв-ыг нь томруулан авахаар шилжүүлэн өгсөн гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ. /2хх-3, 5/ Мөн тус орон сууцанд нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 28-наас хойш амьдарч байх цаг хугацаанд хууль бусаар эзэмшлийн талаар маргаан үүсгээгүй байна.

6.1. Хариуцагч ххххх ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 19/271 дугаартай албан бичгээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд Тус компани нь ажилтан ххххыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 67/15 тоот тушаалаар 2 өрөө байраар шагнасан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хаяг: хххххххххх хх дугаар хороо, хххххххххххх гудамж, хххх дүгээр байр, ххх тоот, ххххххххххххх/-ний өмчлөгч хххх гадаадад ажлаар явсан тул ирэхээр нь өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх тул ажилтны хаягийг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байжээ.

Нэхэмжлэгч ххххын ххххх ХХК-ийн захирал хххххххийн нөхөр нь хххх, тус компани гэр бүлийн компани гэх тайлбарыг хариуцагч тал няцааж, баримтаар үгүйсгээгүй.

6.2. Дээрхээс дүгнэхэд маргаж буй орон сууцыг нэхэмжлэгч хххх хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэлгүй тул хариуцагч хххх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг чөлөөлөхийг шаардах эрхгүй. Анхан шатны шүүх хариуцагч ххххгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо дээрх хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

 

7. Хариуцагч ххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 67/15 тоот тушаалд тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд ххххххх гарын үсэг зурсан, шүүх хууль бус тушаалыг шийдвэрийн үндэслэл болгосон, хуулийн этгээдийн улсын бүртгэрлийн гэрчилгээнд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ххххх захирлаар томилсныг бүртгэсэн гэж давж заалдах гомдол гаргажээ.

7.1. Хэргийн баримтаас үзэхэд зохигч талууд дээрх асуудлаар анхан шатны шүүхэд маргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй тул дээрх гомдол хуулийн үндэслэлгүй.

7.2. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн гэх агуулга бүхий хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/00481 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 738,302 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД