Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 662

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч И.Ариунсанаа, шүүгдэгч М.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт  М.Өт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00833 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн,

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч М.Ө нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө өөрийн ажиллаж байсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан баригдаж буй 66 айлын орон сууцны барилгаас 200 метр PVC трубог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ө мэдүүлэхдээ: “…2019 оны 01 дүгээр сарын 22-нд өглөө 08 цагийн үед ажил дээрээ очсон. Манай ажлынхан цуглараад, цалин мөнгөө өгөхгүй болохоор бөөнөөрөө ажлаа орхъё гэж ярьсан. Тэгээд өглөө нь шуудайлаад тавьсан байсан пивиси хоолойг аваад зарсан. Энэ үйлдэлдээ гэмшиж байна.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 2-4/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-7/, мөрдөн шалгах ажиллагаанд Р.Ганбатын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 12-14/, мөрдөн шалгах ажиллагаанд Н.Булгантамирын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 15/, мөрдөн шалгах ажиллагаанд Г.Батмөнхийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 16/, мөрдөн шалгах ажиллагаанд А.Мөнхтөрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 17-18/, мөрдөн шалгах ажиллагаанд И.Бадамын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 19-20/, мөрдөн шалгах ажиллагаанд Д.Төрхүүгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 23-24/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 27-28/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.Өөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 43/, хохирогчийн хүсэлт /хх-н 56/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:  

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалагаас М.Ө нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө өөрийн ажиллаж байсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан баригдаж буй 66 айлын орон сууцны барилгаас 200 метр PVC трубог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

            Шүүхээс шүүгдэгч М.Өийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө өөрийн ажиллаж байсан орон сууцны барилгаас 200 метр PVC трубог хулгайлж бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Ганбатын өгсөн: "...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 66 айлын орон сууцанд бригадын дарга, гагнуурчин хийдэг бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 08-аас 09 цагийн үед дээрх баригдаж байгаа барилгын хашааны гаднаас ажлын газрын туслах ажилтан М.Ө нь 200 метрийн PVC трубо хулгайлан авч явсан нь камерын бичлэгт бичигдсэн байна." гэх мэдүүлэг /хх-н 13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Булгантамирын өгсөн: "... барилгын засал хийдэг залуу барилгаас юм гаргаад хашаа давуулаад шидчихлээ гээд 1 давхарт няравт хэлснийг би мэдээгүй байж байгаад орой мэдээд нярав залуутай Түмэннаст хотхоны хяналтын камерыг маргааш өглөө нь шүүж үзсэн юм. Камер шүүж үзхэхэд манайд сангийн ажил хийдэг М.Ө гэх залуугийн явж байгаа нь яг бичигдсэн байсан. Урьд өдөр нь уг залуу надаас 200 метрийг зарлагадуулаад авсан. Уг зүйлээ хулгайлсан байх гэж бодож байна." гэх мэдүүлэг /хх-н 15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Мөнхтөрийн өгсөн: "... 2019 оны 01 дүгээр сарын 27-ны орой М.Өтэй уулзахад надад сангийн PVC трубо хулгайлсан гэдгээ хэлсэн. Тэгээд уг хулгайлсан зүйлээ 100 айл дээр 100.000 төгрөгөөр зарсан гэж хэлж байсан. Тэгэхээр нь би "Чи энэ талаараа Ганбаа ахад хэлж, асуудлаа зохицуул" гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх-н 18/,

Хулгайд алдагдсан трубог 360.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 135 дугаартай тайлан /хх-н 27-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.Өийн өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 66 айлын барилга дээр ирээд цалин мөнгөө өгөхгүй байгаа талаар туслах ажилтнууд ярилцаад ажил хаяж тус өдөр шууд харихаар болсон ба би гарч явахдаа хэрэглэж байсан сангийн турбоны үлдэгдлийг аваад явчихсан юм. Уг турбогоо 100 айл дээр очоод явуулын хүнд 100.000 төгрөгөөр зарчихсан.” гэх мэдүүлэг /хх-н 35-36/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

            Шүүгдэгч М.Ө нь хохирогч Р.Ганбатад учирсан хохирол 360.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-н 56/ байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.  

             Шүүхээс шүүгдэгч М.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.     

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг сиди хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.