Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00996

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00996

 

 

2024 05 10 210/МА2024/00996

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/00126 дугаар шийдвэртэй,

*******, ******* нарын нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох

Ажилласан хугацааны цалин 5,360,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь ******* ХХК-д хамгаалалтын ажилтнаар 2023 оны 05 сарын 01-ний өдөр, мөн ******* нь 2023 оны 04 сарын 01-ний өдөр тус тус ажилд орсон. Бидний зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хэлдэг байсан ч гэрээ огт хийгээгүй, цалинг ******* ХХК-ийн 5018368730 тоот данснаас шилжүүлдэг байсан нь уг дансны хуулгаар нотлогдож, бидний хооронд эрх зүйн харилцаа үүссэнийг нотолно.

Харуулын нэг гарааны цалинг 80,000 төгрөг байхаар тохиролцож ******* 2023 оны 05 сард 1,120,000 төгрөгийн цалин авахаас 560,000 төгрөгийг авч, үлдэх 560,000 төгрөгөөс 2023 оны 07 сарын 08-ны өдөр 360,000 төгрөг өгч 200,000 төгрөгийг өгөөгүй. Гарааны хувьд мөн оны 06 сард 10, 07 сард 14, 08 сард 4, нийт 29 гарааны цалин 2,520,000 төгрөгийн авлагатай байна. *******ы хувьд 1,120,000 төгрөгийн цалин авахаас 560,000 төгрөгийг авч 560,000 төгрөгийн цалингаа аваагүй. Гарааны хувьд мөн оны 06 сард 10, 07 сард 14, 08 сард 4, нийт 28 гарааны цалин 2,840,000 төгрөгийн авлагатай байна.

Иймд ******* ХХК-аас нэхэмжлэгч *******д 2,520,000 төгрөг, *******д 2,840,000 төгрөгийн цалинг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК нь ******* ******* нартай хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй. Манай компани ******* ХХК-д 2022 оны 10 сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Кайду сити хотхоны төслийн харуул хамгаалалтыг үзүүлэх гэрээтэйгээр хамтран ажилласан. Нэхэмжлэгч нар 1 өдрийн цалинг 80,000 төгрөгөөр тохиролцсон гэдэг ч компаниас гэрээгүй ажилтнуудтай нэг өдрийн 50,000 төгрөгөөр, үндсэн ажилтантай нэг өдрийн 80,000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч *******д 12 гарааны 640,000 төгрөг, үүнээс 600,000 төгрөг нь цалин, 40,000 төгрөг нь унаа, хоолны мөнгө өгдөг байсан. 2023 оны 05 сарын 31-ний өдөр 11 гарааны 560,000 төгрөгийг өгсний 10,000 төгрөг нь унааны мөнгө юм. Мөн нэхэмжлэгч *******д 2023 оны 05 сарын 31-ний өдөр 11 гарааны 560,000 төгрөгийг өгсний 10,000 төгрөг нь унааны мөнгө. 2023 оны 06 сарын 7 гарааны 360,000 төгрөгийг 2023 оны 07 сарын 08-ны өдөр өгсөн.

Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир тогтсон хугацаанд цалин олгох тохиролцоо байгаагүй, ******* ХХК-аас мөнгө орж ирсэн үед цалинг олгодог байсан. Манай компани 2023.07.26-ны өдрөөр үйл ажиллагаагаа зогсоосон байхад нэхэмжлэгч нар ажилласаар байсан бөгөөд ******* ХХК-д үргэлжлүүлэн ажилласан. Эдгээр хүмүүсийг ******* ХХК-д ажиллаж байх үед 30,000,000 төгрөгийн бараа материал алга болж, тухайн үед харуулд гарсан бүх ажилчдыг шалгасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-аас 5,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д 2,500,000 төгрөг, нэхэмжлэгч *******д 2,800,000 төгрөгийг тус тус олгож, *******ий шаардлагаас 20,000 төгрөг, *******ы шаардлагаас 40,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ий төлсөн 56,230 төгрөг, *******ы төлсөн 61,030 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 114,700 төгрөг гаргуулан *******д 54,950 төгрөг, *******д 59,750 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: "Жаран Хас" ХХК нь нэхэмжлэгч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд үндсэн ажилчид ажилдаа ирэх боломжгүй үед дуудан ажиллуулдаг байсан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас "*******" ХХК-ийн үндсэн ажилчид болох *******, н.******* нарыг гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасныг шүүх хангасан. Гэвч нэхэмжлэгч тал хүсэлтээсээ татгалзаж, нэхэмжлэгч нартай хамт ажиллаж байгаагүй, маргааны талаар мэдэхгүй ыг гэрчээр асуулгахад нь нэг гарааны 80,000 төгрөгөөр цалинждаг гэж хэлснийг шүүх үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал *******, н.******* нарыг гэрчээр асуулгах хүсэлтээс татгалзсан учир манайх энэ талаар хүсэлт гаргасан ч шүүх 2 удаа татгалзсан. Гэтэл нэхэмжлэгч нар хоёулаа "Ж" ХХК-д ажиллаж 24/24 цагаар ажилладаг байсан гэх худал тайлбарыг шүүхэд гаргасныг шүүх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

Мөн нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тай төрөл, садангийн харилцаатай учир хэргийг өөрт ашигтай шийдвэрлүүлсэн талаар манай ажилтан *******д хэлсэн байна. Уг асуудлыг шүүхийн шатанд мэдэх боломжгүй байсан учир нарийн бичгийн дарга нь өөрөө шүүх хуралдаанаас татгалзан гаргах ёстой байсан гэж үзэж байна. Мөн нь шүүх хуралдааны явцад гэрч ы мэдүүлгийг буруу бичсэн байсан тул төлөөлөгч би уг тэмдэглэлд гарын үсэг зураагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч нь татгалзлаа нотолж чаддаггүй. Нэхэмжлэгч нар хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулах санал тавьсан ч зөвшөөрдөггүй байсан ба хариуцагч тал цалин олгож байсан нь дансны хуулгаар тогтоогдоно. Нэхэмжлэгч талаас ажилласан өдрийн бүртгэлээ шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нар бүтэн сар тулаа хийж ажилласан нь бүртгэлээс тодорхой харагдана. Нэхэмжлэгч нараас гэрчээр 2 хүн асуулгах хүсэлт гаргасан ч тэдгээр хүмүүс ажлаасаа гарсан, мөн хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа тул эхний гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзаж, өнөөдрийг хүртэл хариуцагч компанид ажиллаж байгаа г гэрчээр оролцуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас нэхэмжлэгч нар 30,000,000 төгрөгийн бараа хулгай хийсэн нь цагдаагаар шалгагдаж байгаа гэж тайлбарласныг бид үгүйсгэж, энэ тухай баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь нэхэмжлэгч *******тэй төрөл, садангийн холбоотой гэж хариуцагч тал худал тайлбар гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалинд 5,360,000 төгрөг буюу *******д 2,520,000 төгрөг, *******д 2,840,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* ХХК-ийн хамгаалалтын объектод харуул, хамгаалалтын ажилтнаар ажилладаг байсан үйл баримтад талууд маргаагүй. Харин *******, ******* нар ямар хугацаанд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн болон харуулын үүрэг гүйцэтгэх нэг удаагийн гарааны цалинг хэдэн төгрөг болох нь зохигчийн маргааны зүйл болжээ.

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэнийг зөв дүгнэжээ.

Тодруулбал, хэрэгт авагдсан Хаан банк дахь нэхэмжлэгч нарын харилцах дансны хуулга, мөн нэхэмжлэгч нар 2023 оны 0508 дугаар сарын хугацаанд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан тухай гар бүртгэл, гэрч ы мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* ХХК-д 2023 оны 05 сараас 08 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд харуулын үүрэг гүйцэтгэх, нэг удаагийн гарааг 80,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцон ажилласан байна. Энэ талаарх үйл баримтыг анхан шатны шүүх талуудын гаргасан тайлбартай харьцуулан үндэслэл бүхий дүгнэжээ.

Хөлсөөр ажиллах гэрээг амаар тохиролцон байгуулж болох хэдий ч хариуцагч нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар аж ахуйн үйл ажиллагааг байнга эрхлэн явуулдаг хуулийн этгээдийн хувьд нэхэмжлэгч нарыг ажиллуулах хугацаа, харуулын үүрэг гүйцэтгэх хугацаанд олгох хөлсний хэмжээ, түүний бүртгэлийг хөтлөх үүрэгтэй. Хариуцагч талаас нэг гарааны хөлсийг 50,000 төгрөгөөр тохиролцсон, гарааны хөлсийг тухай бүр олгосон гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Иймээс шүүх нэхэмжлэгч нарын ажилласан хугацаанд дутуу олгогдсон хөлс 5,300,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч *******д 2,500,000 төгрөг, *******д 2,800,000 төгрөгийг олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 сарын 04-ний өдрийн 814 дугаартай захирамжаар гэрч асуулгах хариуцагч талын хүсэлт нь хэрэгт хамааралтай эсэх, хүсэлтийн агуулга тодорхойгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгахгүй. Түүнчлэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүрэгтэй байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

6. Анхан шатны шүүх хуулийг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/00126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ