Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 668

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Бу.Эрдэнэбаатар /томилолтоор/,

хохирогч, шүүгдэгч Д.А, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.А, Б.Э нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01605 0583 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Д.А

2. Монгол улсын иргэн, Б.Э

Холбогдсон хэргийн талаар:

Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн задгай тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нөхөр Б.Э ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн задгай тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Д.А г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ өнгөрсөн хугацаанд ойлгож ухаарлаа. Уур уцааар хүнийг ямар байдалд хүргэдэг гэдгийг ойлголоо. Намайг цохихоор нь өөрийгөө хамгаалах гэж аягаар нэг удаа цохисон. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: Архи дарс уугаад гэр бүл, үр хүүхэдтэй байж хоорондоо маргалдаж зодоон цохион хийсэндээ харамсаж гэмшиж байна. Гомдол, саналгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Э ын өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ эхнэр А  болон хамт ажилладаг Алтаншагай нарын хамт нэг шил архи, нэг том савтай пиво хувааж уугаад уусан архиндаа согтоод уначихсан. Тэгээд нэг сэртэл эхнэр А  намайг толгой, цээж, гуя, хөл рүү өшиглөөд намайг босоод ир арчаагүй пизда вэ, архи ууж чадахгүй хошного вэ, хамт архи ууя гээд байсан. Тэгэхээр нь би орны хажууд байсан утасны цэнэглэгчээр А гийн гар руу хоёр удаа ороолгоод цааш нь цээж рүү нь гараараа түлхэж өөрөөсөө холдуултал А  шаазан аягаар миний толгой руу 5-6 удаа цохисон. Тэгтэл миний дух хоёр газраа хагарч цус гарахад хамт ажилладаг Алтаншагай А г надаас салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.А гийн өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн орой нь манай нөхөр Эрдэнэцогт, Алтаншагай хоёр манай гэрт согтуу ирсэн юм. Тэгээд миний утсыг барьцаанд тавиулж бид 3 архи авч уугаад унтацгаасан. Маргааш өглөө нь босоод надад байсан 40000 төгрөгөөр архи, пиво авахуулж уугаад унтчихсан. Тэгэхээр нь би дэлгүүр орчихоод буцаад гэртээ орж ирэхэд Эрдэнэцогт миний баруун талын хөл рүү өшиглөхөөр нь би маргалдаад намайг гичий янхан гэх мэтээр хэлсэн. Тэгээд Эрдэнэцогт миний үснээс зулгаагаад утасны цэнэглэгчээр гар хөл рүү ороолгохоор нь би өөрийгөө хамгаалах гэж аягаар Эрдэнэцогтын толгой хавьд нь цохиж өөрөөсөө холдуулсан. Эрдэнэцогтын духнаас цус гарсан байхаар нь цэвэрлэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.А гийн өгсөн: ...Тэгэхээр нь би дэлгүүр орчихоод буцаад ирсэн чинь Эрдэнэцогт сэрчихсэн намайг хаагуур явж янхандаж байгаад ирэв гэж хэлээд утасны цэнэглэгчээр гар руу ороолгосон. Тэгэхээр нь би цэнэглэгчээ булааж аваад аягаар толгой, дух хэсэгт нь нэг удаа цохиод өөрийгөө хамгаалах гээд нүүрийг нь хоёр удаа хумсаараа самардсан. Тэгтэл 18.00 цагийн үед эгч, аав хоёр нь ирээд Эрдэнэцогтыг авч явсан. Орой нь 22.00 цагийн үед хоёр цагдаа дуудлагаар ирлээ гээд орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар тал/,

Батлан Хамгаалахын Эмгэг Судлалын Шүүх Эмнэлгийн амбулаторийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаартай шинжээчийн:

1. Д.А д тархины доргилт, хуйх, зүүн хөмсөг, зүүн бугалга, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “ХӨНГӨН” зэргийн гэмтэл болно.

3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй. Шинжээч эмч С.Наранцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар тал/,

 Батлан Хамгаалахын Эмгэг Судлалын Шүүх Эмнэлгийн амбулаторийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2852 дугаартай шинжээчийн:

1. Б.Э ын биед духанд шарх, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, эрүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.А гийн: ...Б.Э ын биед духны гэмтлийг би өөрийгөө хамгаалах гэж учруулсан. Бусад гэмтлийг нь хэн учруулсныг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-34 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Э ын: ...Тэгээд би согтоод уначихсан юм. Тэгээд нэг сэрэхэд А  миний толгой цээж рүү хөлөөрөө дэвсээд байсан. Тэгэхээр нь би босоод утасны цэнэглэгчээр А г ороолгосон. Тэгтэл А  намайг цохих гээд хүрээд ирэхээр нь би өөрөө холдуулах гэж түлхэхэд ширээний хажууд унаад босч ирээд аягаар миний толгой руу 2-3 удаа цохисон. А  надаас салахгүй байхаар нь би гарыг нь хазсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-38 дугаар тал/,

- Шүүгдэгч Д.А, Б.Э нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39, 40, 45, 46, 47-49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн задгай тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нөхөр Б.Э ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

            мөн Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн задгай тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Д.А г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.А, Б.Э нарын мэдүүлэг, Батлан Хамгаалахын Эмгэг Судлалын Шүүх Эмнэлгийн амбулаторийн 38, 2852 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.А, Б.Энарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.А, Б.Э нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

            Шүүгдэгч Д.А, Б.Э нар нь гэр бүлийн харьцаатай, тэдний дундаас хүү Хосбаяр 2018 оны 01 дүгээр сарын 20-нд төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 42 дугаар тал/

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт: ...гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаас гарсан хүүхэдтэй этгээдийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцохоор хуульчилжээ.

            Шүүгдэгч Д.А, Б.Э нар нь гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч дундаас гарсан үр хүүхэдтэй гэр бүлийн харилцаатай байсан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байх тул Д.А, Б.Э нарыг харилцан бие махбодийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд Д.А, Б.Э нарын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзэв.

            Хохирогч Б.Э , Д.А нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.А Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.А, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д А г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Б.Э 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.А, Б.Э нарт оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.А, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.А, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ