Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2016/00604/И |
Дугаар | 00739 |
Огноо | 2016-06-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 00739
2016 оны 06 сарын 02 өдөр Дугаар 142/ШШ2016/00739 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч 1959 онд төрсөн, 57 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-6-48 тоотод оршин суух Ноён овгийн Ламжавын Цэцэгмаагийн /регистрийн дугаар ФА59030206/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч:1987 онд төрсөн, 29 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн Шандын 19 дүгээр гудамжны 2б тоотод оршин суух Олхонууд овгийн Сүхбаатарын Эрдэнэзулд /регистрийн дугаар ФМ87112242/ холбогдох гүйцэтгээгүй үүргийн дүн 7 220 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Цэцэгмаа, хариуцагч С.Эрдэнэзул, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Эрдэнэзул нь 2014 оны 4 сард 1,500,000 ээж Цэцэгсүрэн нь 2,500,000 төгрөг харилцан тохиролцож надаас зээлж авсан ба энэ хугацаанд үндсэн мөнгөнөөс 200,000 төгрөг хүү 1 жил 2 сарын хүү 3,234,000 төгрөг хамгийн сүүлд 2015 оны 06 сарын 20-нд өгсөн байна.Үүнээс хойш 2015 оны 04 сарын 30-нд гэрээ хийсэн боловч 6 сараас хойш гэрээнд заасан хүү болон үндсэн мөнгө 3,800,000, хүү 10 сарын 3,420,000 төгрөг төлөөгүй тул энэ хүнээс нийт 7,220,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Эрдэнэзул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие С.Эрдэнэзул нь 2014 оны 04 дүгээр сард Цэцэгмаагаас 1 400 000 төгрөг, миний ээж Д.Цэцэгсүрэн 2 500 000 төгрөг зээлж авсан. Үүнээс үндсэн мөнгөнөөс 200 000 төгрөг өгсөн. Мөн нэг жил 2 сар болоход 3 234 000 төгрөг төлсөн. Энэхүү хүнд мөнгө өгөөгүй биш байнга өгдөг байсан. Гэтэл энэ хүн байнга утсаар дарамталж хүү нэмнэ гэж айлгадаг байсан. Мөн ажил дээр ирж хэл амаар доромжилж загнасаар байгаад нэг цаасан дээр гарын үсэг зуруулж байсан. Би тэтгэвэрт гарсан ээж, нэг настай хүүхэдтэйгээ өрх толгойлж ганцаараа жил хийдэг. Ээж тэтгэвэрийн зээлтэй, би өөрөө цалингийн өндөр зээлтэй. Энэ хүнд нийт 3 434 000 төгрөг төлсөн. Одоо ямар ч мөнгө төлөхгүй” гэжээ.
Хариуцагч С.Эрдэнэзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Л.Цэцэгмаа эгчээс 2014 онд би 1 400 000 төгрөг, миний ээж Д.Цэцэгсүрэн 2 500 000 төгрөг нийт 3 900 000 төгрөг авсан нь үнэн.Би ээжийнхээ авсан мөнгийг өөрийн авсан мөнгөтэй хамт хүү тооцоод Л.Цэцэгмаа эгчид төлж байсан. Нийт 3 200 000 төгрөг өгсөн.Одоо Л.Цэцэгмаа эгчид үндсэн зээл болох 3 900 000 төгрөгийг төлөх саналтай байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Цэцэгмаа 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг үндэслэн хариуцагч С.Эрдэнэзулаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 7 220 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...би 2014 онд С.Эрдэнэзулд 1 400 000 төгрөг, түүний ээж Д.Цэцэгсүрэнд 2 500 000 төгрөгийг тус тус зээлсэн.Тухайн үед зээлийн гэрээ хийгээгүй байж байгаад 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч нартай тус бүртэй нь гэрээ хийсэн.С.Эрдэнэзул надад 3 200 000 төгрөгийн хүү өгсөн.С.Эрдэнэзул ээжийнхээ авсан зээлийг “...би төлнө” гээд ээжийнхээ зээлээс төлөөд явж байсан учраас би Д.Цэцэгсүрэнгээс нэхэмжлээгүй, охин С.Эрдэнэзулд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Тиймээс С.Эрдэнэзулаас үндсэн зээл С.Эрдэнэзул, Д.Цэцэгсүрэн нарын авсан үндсэн зээл нийт 3 800 000 төгрөг, 10 сарын хүү 3 420 000 төгрөг, нийт 7 220 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.
Хариуцагч С.Эрдэнэзул шүүх хуралдаанд “...Л.Цэцэгмаа эгчээс 2014 онд би 1 400 000 төгрөг, миний ээж Д.Цэцэгсүрэн 2 500 000 төгрөг нийт 3 900 000 төгрөг авсан нь үнэн.Би ээжийнхээ авсан мөнгийг өөрийн авсан мөнгөтэй хамт хүү тооцоод Л.Цэцэгмаа эгчид төлж байсан.Нийт 3 200 000 төгрөг өгсөн.Одоо Л.Цэцэгмаа эгчид үндсэн зээл болох 3 900 000 төгрөгийг төлөх саналтай байна” гэсэн тайлбар гаргасан.
Нэхэмжлэгч Л.Цэцэгмаа нь 2014 онд хариуцагч С.Эрдэнэзулд 1 400 000 төгрөг, түүний ээж Д.Цэцэгсүрэнд 2 500 000 төгрөг зээлсэн, мөнгө шилжүүлэн өгөх үедээ зээлийн гэрээ хийгээгүй байж байгаад 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нөхөж зээлийн гэрээ хийсэн талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч нь 2 500 000 төгрөгийн зээлийн гэрээг хариуцагч Д.Цэцэгсүрэнтэй, 1 400 000 төгрөгийн зээлийн гэрээг хариуцагч С.Эрдэнэзултай тус тус байгуулсан боловч дээрхи 2 гэрээний үүргийг хариуцагч С.Эрдэнэзулаас нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Д.Цэцэгсүрэнтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг Д.Цэцэгсүрэнгээс шаардах эрхтэй боловч тэрээр хариуцагч Д.Цэцэгсүрэнд холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй харин Д.Цэцэгсүрэнгийн үүргийг түүний охин хариуцагч С.Эрдэнэзулаас нэхэмжилж байгаа, хариуцагч С.Эрдэнэзул ч ээж Д.Цэцэгсүрэнгийнхээ зээлийг нэхэмжлэгчид буцаан төлж байсан, одоо ээж Д.Цэцэгсүрэн болон өөрийн төлөх ёстой зээлийн үлдэгдэл 3 900 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа.
Хэдийгээр нэхэмжлэгч хариуцагч С.Эрдэнэзул, Д.Цэцэгсүрэн нартай тус бүртэй нь зээлийн гэрээ хийсэн боловч Д.Цэцэгсүрэнгийн зээлийг С.Эрдэнэзулаас буцаан авч байсан, одоо С.Эрдэнэзулаас Д.Цэцэгсүрэнгийн зээлийг нэхэмжилж байгааг хариуцагч төлөхөөр зөвшөөрч байгаа нь хуульд харшлахгүй тул хариуцагч С.Эрдэнэзул, Д.Цэцэгсүрэн нарын зээлийн гэрээний үүргийг хариуцагч С.Эрдэнэзулаас гаргуулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Д.Цэцэгсүрэнд 2 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 9% хүүтэй, хариуцагч С.Эрдэнэзулд 1 400 000 төгрөгийг мөн 1 сарын хугацаатай сарын 9% хүүтэй зээлдүүлэхээр гэрээ хийсэн нь зохигчдын тайлбар, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.Тиймээс нэхэмжлэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч нараас 2015 оны 04 дүгээр сарын 30-наас 2015 оны 05 дугаар сарын 30 хүртэлх 1 сарын хугацааны хүү шаардах эрхтэй.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу тооцож үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч Д.Цэцэгсүрэнгээс үндсэн зээл 2 500 000 төгрөг, гэрээгээр тохирсон 1 сарын хугацааны 9% хүү 225 000 төгрөг, нийт 2 725 000 төгрөг, хариуцагч С.Эрдэнэзулаас үндсэн зээл 1 400 000 төгрөг, гэрээгээр тохирсон 1 сарын хугацааны 9% хүү 126 000 төгрөг, нийт 1 526 000 төгрөг, хариуцагч нараас нийт 4 251 000 төгрөг, мөн гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч хариуцагч нараас алданги нэхэмжлээгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарт мөнгө зээлсэнээсээ хойш 3 234 000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй. Нэхэмжлэгч нь хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй атлаа хариуцагч нараас хүү авсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг зөрчсөн.Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч С.Эрдэнэзул, Д.Цэцэгсүрэн нарын хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, хэн нь хэдэн төгрөгийн зээл, хүү төлсөн болохыг тодорхойлоогүй.
Гэвч хариуцагч С.Эрдэнэзул нь шүүх хуралдаанд “...би зээл авснаас хойш ээжийн болон өөрийн зээлийн хүүд 3 200 000 төгрөг төлсөн.Үүнийгээ хасаад одоо өөрийн болон ээжийн авсан үндсэн зээл 3 900 000 төгрөгийг төлье.Хүү төлөх боломжгүй” гэсэн тайлбар гаргасан тул хариуцагч С.Эрдэнэзулаас Д.Цэцэгсүрэн болон С.Эрдэнэзулын нарын зээлийн гэрээний үүрэг 3 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Цэцэгмаад олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр С.Эрдэнэзултай байгуулсан зээлийн гэрээг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн боловч уг зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоогүй, түүнчлэн уг гэрээний дагуу талууд 5 363 000 төгрөг шилжүүлээгүй нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас нийт 3 900 000 төгрөгийг хангаж үлдэх 3 320 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 470 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 77 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч С.Эрдэнэзулаас 3 900 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Цэцэгмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 320 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛСАН ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА