Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2016/00648/И |
Дугаар | 00740 |
Огноо | 2016-06-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 00740
2016 оны 06 сарын 02 өдөр Дугаар 142/ШШ2016/00740 Орхон аймаг
Зохигчидын эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгохтухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1986 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-24-71 тоотод оршин суух Боржигон овгийн Баатарын Шүрэнчимэгт /регистрийн дугаар ФБ86050720/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1974 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 34 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух Сорт овгийн Хандаагийн Ганхуягт /регистрийн дугаар ГК74111376/ холбогдох 2 216 025 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Шүрэнчимэг, хариуцагч Х.Ганхуяг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Шүрэнчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Шүрэнчимэг би Х.Ганхуягтай 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, өдрийн 0,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээл зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,2 хувиар алданги тооцохоор гэрээнд заасан. Х.Ганхуяг нь гэрээ байгуулж, мөнгө авснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй. Х.Ганхуягаас үндсэн зээл 1 500 000 төгрөг, зээлийн хүү 337 500 төгрөг, алданги 378 525 төгрөг, нийт 2 216 025 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч Х.Ганхуяг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие иргэн Б.Шүрэнчимэгээс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1 500 000 төгрөг авсан нь үнэн. 1 500 000 төгрөгийг тодорхой хугацаанд хэрэглэж байгаад буцаан өгөхөөр тохиролцож авсан. Зээлийн гэрээ болон хүү алдангийн талаар тохироогүй, иймд Б.Шүрэнчимэгээс авсан 1 500 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Хүү алданги төлөхийг зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: Б.Шүрэнчимэгийн нэхэмжилсэн 2 216 025 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1 500 000 төгрөг, 2016 оны 08 дгаар сарын 15-ны өдөр 126 025 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 100 000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Шүрэнчимэг хариуцагч Х.Ганхуягт холбогдуулан 2 216 025 төгрөг гаруулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрч дараах эвлэрлийн гэрээг байгуулсан.
Б.Шүрэнчимэгийн нэхэмжилсэн 2 216 025 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1 500 000 төгрөг, 2016 оны 08 дгаар сарын 15-ны өдөр 126 025 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 100 000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Зохигчид эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр тохиролцоогүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50415 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 50415 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.Шүрэнчимэгийн нэхэмжлэлтэй Х.Ганхуягт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 2 216 025 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1 500 000 төгрөг, 2016 оны 08 дгаар сарын 15-ны өдөр 126 025 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 100 000 төгрөгийг тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 50415 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Ганхуягаас 50415 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Шүрэнчимэгт олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА