Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2016/00735/и |
Дугаар | 00741 |
Огноо | 2016-06-02 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 00741
2016 оны 06 сарын 02 өдөр Дугаар 142/ШШ2016/0.. Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1978 онд төрсөн, 38 настай эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 22б дугаар гудамжны 03 тоотод оршин суух Олонхи овгийн Нохойжавын Нарангэрэлийн /регистрийн дугаар ФБ78102626/ нэхэмжлэлтэй С.Бумтивтэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Нарангэрэл, гэрч ..........., нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Нарангэрэл би 2011 онд Бумтивтэй танилцаж, өдийг хүртэл хамт амьдарч байсан юм. Энэ хугацаанд гэрлэлтээ батлуулж амжаагүй ба миний хань 2016 оны 04 дүгээр сарын 01-нд зуурдаар нас барсан. Иймд биднийг 2011-2016 он хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Нарангэрэл нь С.Бумтивтэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Нохойжавын Нарангэрэл, Сансарын Бумтив нар нь 2011 оноос 2016 оны 04 сар хүртэл хамтран амьдарч байсан, С.Бумтив нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан болох нь нас барсны Г-502 дугаар гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч ...............нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр .......... гэрчээр асуусан ба гэрч шүүх хуралдаанд “...” гэсэн мэдүүлэг өгсөн.
Нэхэмжлэгч Н.Нарангэрэл нь талийгаач С.Бумтивтэй хамтын амьдралтай байсан нь .......... нар гэрчлэн мэдүүлсэн.
Дээрхи байдлуудыг үндэслэн нэхэмжлэгч Н.Нарангэрэлийг талийгаач С.Бумтивтэй 2011 оноос 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Н.Нарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Н.Нарангэрэл нь С.Бумтивтэй 2011 оноос 2016 04 дүгээр сар хүртэл гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Нарангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА