| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/00777/И |
| Дугаар | 00742 |
| Огноо | 2016-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 00742
2016 оны 03 сарын 22 өдөр Дугаар 142/ШШ2016/00390 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1969 онд төрсөн, 47 настай эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Хапитатын 180 тоотод оршин суух, Цэнпилтэн овгийн Жадамбын Батжаргалын /регистрийн дугаар ГЭ69122301/ хүсэлттэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Батжаргал, гэрч Д.Энхбат, Ж.Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1988 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Булган аймгийн барилга трест, “Өргөө” пүүсд шавар будагчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоо өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Батжаргал нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Булган аймгийн барилга угсралтын трест, “Өргөө” пүүсд шавар будагчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.262692 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт “1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Дархан хотын барилгын ТМС төгсөж хуваарилагдаж ирсэн тул шавар будагчнаар авч ажиллуулав, 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эрдэнэт хот шилжих болсон тул шавар будагчны ажлаас чөлөөлөв” гэжээ.
2.Булган аймгийн барилга угсралтын конторын даргын 1988 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар ажилд авч тэтгэмж олгох тухай тушаалд “Дархан хотын барилгын 1-р ТМС төгсөж улсын барилгын хорооны шийдвэрээр МХЗЭ-ийн Төв хорооны илгээлтээр хуваарилагдан ирсэн нэр бүхий 44 ажилчинг 6 дугаар сарын 28-наас эхлэн өргөгч-угсрагч, шавар будагчин, мужаан, сантехникийн слесариар ажиллуулав, 83 дугаар тушаалын хавсралтын 23 дугаарт Жадамбын Батжаргал шаварчинаар...” гэжээ.
3.Булган аймгийн барилгын “Өргөө” пүүсийн захирлын 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалд “...Жадамбын Батжаргал Эрдэнэт шилжих болсон тул 11 дүгээр сарын 15-аас шавар будагчны ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.
4.Гэрч Д.Энхбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Ж.Батжаргалтай 1985-1988 он хүртэл Дарханы барилгын ТМС-д сурч, төгсөөд Булган аймгийн барилга угсралтын контор гэж байхад Дагвасамбуу баатрын илгээлтээр бид нар ирж ажиллаж байсан. Би шавар будагчин, засал чимэглэлчин хийж байсан, Ж.Батжаргал ч бас адилхан шавар будаг, засал чимэглэл хийдэг байсан. Би 1995 он хүртэл ажилласан, Батжаргал 1991 оны 11 сар хүртэл ажилласан” гэжээ.
5.Гэрч Д.Энхбатын хөдөлмөрийн дэвтэрт “1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сургуулиа төгсөөд өнгөлгөөчний мэргэжилтэй болсон тул Булган аймгийн Барилга угсралтын трестэд хуваарилав” гэжээ.
4.Гэрч Ж.Отгон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 1988 оны 09 дүгээр сараас 1995 он хүртэл Булган аймгийн барилга угсралтын трестэд шаварчин хийж байсан. Ж.Батжаргал 1988 оны 09 дүгээр сараас 1994 он хүртэл Шавар будагчнаар ажиллаж байгаад Эрдэнэт хот руу шилжсэн” гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Батжаргал нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Булган аймгийн барилга угсралтын трест, “Өргөө” пүүсд шавар будагчнаар ажиллаж байсан нь 262692 дуга
артай Хөдөлмөрийн дэвтэр, Булган аймгийн барилга угсралтын конторын даргын 1988 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар ажилд авч тэтгэмж олгох тухай тушаал, Булган аймгийн барилга угсралтын конторын даргын 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, гэрч Ж.Отгон, Т.Энхбат нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Отгон, Т.Энхбат нарыг гэрчээр асуусан ба гэрч Ж.Отгон, Д.Энхбат нар 1988-1995 он хүртэл Булган аймгийн Барилга угсралтын трест, “Өргөө” пүүсд шавар будагчнаар ажиллаж байсан нь тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ж.Батжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын ИргэнийХэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Цэнпилтэн овгийн Жадамбын Батжаргалыг 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Булган аймгийн барилга угсралтын трест, “Өргөө” пүүсд шавар будагчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсынтэмдэгтийнхураамжийнтухайхуулийн7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Батжаргалаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган Орхон Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА