Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 161

 

 

 

 

 

 

 

 

 

    Б.Сүхбаатар, Б.Амарбаясгалан,

 Н.Мөнхбат, Х.Тамир, Л.Жавхлан нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Дашмаа,

ялтан Н.Мөнхбат /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар оролцов/,

ялтан Н.Мөнхбатын өмгөөлөгч Л.Хатанбаатар, М.Баасанбат,

ялтан Б.Сүхбаатарын өмгөөлөгч Б.Тэнгис, 

ялтан Б.Амарбаясгалангийн өмгөөлөгч С.Тунбаяр, Ц.Раашзэвэг,

ялтан Х.Тамирын өмгөөлөгч Д.Цэндсүрэн, С.Пүрэвдорж,

ялтан Л.Жавхлангийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчиннямбуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Л.Жавхлан, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, ялтан Н.Мөнхбат, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар, М.Баасанбат, ялтан Б.Амарбаясгалангийн өмгөөлөгч С.Тунбаяр, ялтан Х.Тамирын өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор Д.Дашмаагийн бичсэн 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 04 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Х.Тамир, Б.Сүхбаатар, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Л.Жавхлан нарт холбогдох 201501000078 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шунхлай овгийн Базарсадын Сүхбаатар, 1967 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1; Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 3-98 тоотод орших суух албан ёсны хаягтай,

1982 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73 дугаар зүйлийн А, 109 дүгээр зүйлийн А-д зааснаар 3 жил хорих ял,

1985 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн Б-д зааснаар 1 жил хорих ял,

1992 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ял,

1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 3 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 9 сар 15 хоногийн хорих ялаар тогтоосон,

1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 11 сар 5 хоногийн хорих ялаар тогтоож, 2000 оны 10 дугаар сарын 5-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,

2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ял шийтгүүлж, 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан. /регистрийн дугаар: УЖ67040139/

 

2. Иеншөөбү овгийн Батбаярын Амарбаясгалан, 1982 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 60 дугаар байрны 23 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам гудамжны 99В байрны 1002 тоотод орших суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ХГ82042175/

 

3. Урианхай овгийн Нямцэрэнгийн Мөнхбат, 1984 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Бэрэн констракшн” ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөний 50 дугаар байрны 133 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЧО84111416/

 

4. Олхонууд овгийн Хувьтөгөлдөрийн Тамир, 1982 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан, ам бүл 2; эхийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөө чөлөөний 8 дугаар байрны 59 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЧП82011811/

 

5. Боржигон овгийн Ласрангийн Жавхлан, 1964 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 7 дугаар гудамжны 177 тоотод оршин суух,

2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн б/ дэх заалтад зааснаар 15 жил хорих ял шийтгүүлж, 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан. /регистрийн дугаар: ЦЖ64010717/

 

- Б.Сүхбаатар нь 2015 оны 7 дугаар сарын 4-нөөс 9-ний өдрийн хооронд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 43,9 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Б.Амарбаясгалан, Х.Тамир, Н.Мөнхбат нарт борлуулах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

дээрх бодисыг Б.Амарбаясгалан, Х.Тамир, Н.Мөнхбат нарын захиалсны дагуу 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргүүдэд,

 

- Б.Амарбаясгалан нь Х.Тамир, Б.Сүхбаатар нартай урьдчилан үгсэн
тохиролцож, Б.Сүхбаатарыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 43,9 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдүүлэхээр захиалсан,

2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 18-08 УНЛ улсын дугаартай, “ВМW-Х5” загварын автомашинд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргүүдэд,

 

- Н.Мөнхбат нь Б.Сүхбаатартай урьдчилан үгсэн тохиролцож түүнийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 43,9 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдүүлэхээр захиалсан гэмт хэрэгт,

 

- Х.Тамир нь Б.Амарбаясгалан, Б.Сүхбаатар нартай урьдчилан үгсэн
тохиролцож, Б.Сүхбаатарыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 43,9 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдүүлэхээр захиалсан,

2015 оны 7 дугаар сарын 11-ний өдөр өөрийн 47-16 УБН хуурамч улсын дугаар бүхий, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр 29-05 УНК улсын дугаартай, “Тоёота приус” загварын автомашинд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа 2013, 2014 онуудад хяналт тавьж ажилласан Д.Цэрэнбалд холбогдох эрүүгийн 201324001261, С.Лхагвадоржид холбогдох 201324000870, Т.Цог-Эрдэнэд холбогдох 201324001194, Б.Цогтжаргалд холбогдох 201324000704, Б.Сэргэлэнд холбогдох 201424000889, Х.Мөнхтуяа нарт холбогдох 201424000913, Б.Ганбаатарт холбогдох 201424000475, Ц.Мөнхбатад холбогдох 201324000807, Ө.Саруулд холбогдох 201424000772 дугаартай нийт 9 хүндэвтэр ангиллын хэргүүдийг яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэлгүй дарагдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9, 10, 45 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.20, 215 дугаар зүйлийн 215.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1, Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 32 дугаар тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын 208, 210, 219 дүгээр зүйлээр тус тус тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс дээрх нэр бүхий яллагдагч нарт ял завшуулж, Монгол Улсын прокурорын байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хүнд хор уршиг учруулсан,

2013 оны 3 дугаар сараас 2015 оны 4 дүгээр cap хүртэл хугацаанд “яллагдагч нарын шүүхээр ял шийтгүүлэхгүй байх” ашиг сонирхлын үүднээс үүссэн нөхцөл байдлыг нь ашиглаж хясан боогдуулах замаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9, 10, 45 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.20, 215 дугаар зүйлийн 215.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1, Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 32 дугаар тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын 208, 210, 219 дүгээр зүйлээр тус тус тодорхойлогдсон албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх буюу хүндэвтэр ангиллын хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж эрүүгийн 201324001112 дугаартай хэргийн яллагдагч Ч.Ариунзаяагаас 1,500,000 төгрөг, 201524000249 дугаартай хэргийн яллагдагч С.Амартайванаас 1,000,000 төгрөг, 201424000146 дугаартай хэргийн яллагдагч Б.Мөнхцоожоос 220,000 төгрөг, 201424000666 дугаартай хэргийн яллагдагч Г.Энхбаатараас 4,000,000 төгрөг, 201424000814 дугаартай хэргийн яллагдагч Б.Чинбатаас 1,000,000 төгрөг, 201324001240 дугаартай хэргийн яллагдагч С.Эрдэнэжаргалаас 500,000 төгрөг, 201324000814 дугаартай хэргийн яллагдагч Ц.Батбаатараас 100,000 төгрөг, яллагдагч Ё.Энхбатаас 100,000 төгрөг, 201324000327 дугаартай хэргийн яллагдагч Л.Жавхлангаас 3,000,000 төгрөг, 201424000529 дугаартай хэргийн яллагдагч Д.Анараас 3,000,000 төгрөг, 201324000514 дугаартай хэргийн яллагдагч Ц.Отгонбаатараас 400,000 төгрөг, 201324001270 дугаартай хэргийн яллагдагч М.Тэмүүжингээс 1,000,000 төгрөг, нийт 11 хэргийн 12 яллагдагчаас давтан үйлдлээр 15,820,000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэргүүдэд,

 

- Л.Жавхлан нь урьд хүнийг санаатай алсан гэмт хэрэгт ял шийтгүүлэн, тэнсэж, хянан харгалзах хугацаанд 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 01 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, “Түмэн Плаза” төвийн эсрэг талын зогсоол замд “Субару Импраза” загварын 11-90 УНС улсын дугаартай автомашиныг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дахь заалт буюу “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчин, П.Сэд-Очирын жолоодож явсан 74-00 УНЭ улсын дугаартай, “Тоyota Pruss” загварын автомашиныг мөргөж 172,000 төгрөгийн хохирол учруулан, улмаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

Эрүүгийн 201324000327 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж, холбогдох хэрэг нь 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Тээврийн прокурорын газарт шилжин хянагдаж байх үед шүүхээр ял шийтгүүлэхгүй байх зорилгоор Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамирт 3,000,000 төгрөгийг хээл хахуульд өгсөн гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Б.Сүхбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар,

Б.Амарбаясгалангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар,

Н.Мөнхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар,

Х.Тамирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 268 дугаар зүйлийн 268.2, 272 дугаар зүйлийн 272.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар,

Л.Жавхлангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Прокурорын газраас Б.Амарбаясгалан, Х.Тамир нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар, Х.Тамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Б.Амарбаясгалан, Б.Сүхбаатар, Н.Мөнхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарыг сэтгэцэд нөлөөлөх бодис буюу “мөс”-ийг захиалсан гэмт хэрэгт,

Б.Сүхбаатарыг сэтгэцэд нөлөөлөх бодис буюу “мөс” захиалсныг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, сэтгэцэд нөлөөлөх бодис буюу “мөс”-ийг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт,

Х.Тамирыг албан тушаалтан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас прокурорын байгууллагад хүнд хор уршиг учруулсан, албан тушаалтан давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар хээл хахууль авсан гэмт хэрэгт,

Л.Жавхланг ялтай байхдаа зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, бусдад хээл хахууль өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,

Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сар хорих ял,

Б.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял,

Х.Тамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж,

Х.Тамирт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2, Л.Жавхланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Л.Жавхланд Нийслэлийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2/А дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 15 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.9 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 11 сарын хорих ялыг нэмж, нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Х.Тамир, Б.Сүхбаатар, Л.Жавхлан нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Б.Амарбаясгалангийн цагдан хоригдсон 247 хоног, Н.Мөнхбатын цагдан хоригдсон 95 хоног, Х.Тамирын цагдан хоригдсон 245 хоног, Б.Сүхбаатарын цагдан хоригдсон 371 хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Базарсад Сүхбаатар гэсэн хаягтай мөс, ууттай жин 22,7727 грамм, цэвэр жин 19,1443 грамм, Базарсад Сүхбаатар гэсэн хаягтай мөс ууттай жин 21,1979 грамм, цэвэр жин 18,1394 грамм, хагархай шилэн гаанс 1 ширхэг, бонго 1 ширхэг, цагаан өнгийн соруултай гуурс 1 ширхэг, “Oriflame” гэсэн бичигтэй ягаан цэнхэр өнгийн 2 ширхэг гуурстай сав 1 ширхэг, ягаан өнгийн богино гуурс 1 ширхэг, шилэн гаанстай, цайвар өнгийн гуурс 1 ширхэг, хар өнгийн лентээр ороосон тагтай дотроо цэнхэр өнгийн гуурстай цайвар цагаан өнгийн сав 1 ширхэг, хар өнгийн лентээр ороосон төмөр богино гуурс 1 ширхэг, жижиг гялгар уут 1 ширхэг, цагаан цайвар өнгийн жижиг тагтай сав, “Voice Keeper” гэсэн улаан бичигтэй сав, цагаан өнгийн капсултай эм 1 ширхэг, нэг тал нь хөвөнтэй мод, “ХААН” банкны Базарсадын Сүхбаатар, 2015.7.9, дансны дугаар 5033245696 гэсэн орлогын мэдүүлэгийн шар хуудас 1 ширхэг, “Esse” тамхины хайрцагтай хагархай шилэн гуурс, шаргал өнгийн тагтай 60ml хуванцар сав 1 ширхэг, “Made in China” гэсэн бичигтэй жижиг жин 1 ширхэг, улаан өнгийн асаагуурын газтай таг 1 ширхэг, “Powergre” гэсэн бичигтэй цэнхэр өнгийн 1 бүтэн, 1 тал, “VIGRX” гэсэн цагаан 5 ширхэг, хар өнгийн 4 ширхэг бүтэн, 1 хагархай эм мэт зүйлийг тус тус устгаж,

ТЕГ-ын Замын-Үүд дэх газрын 2015.7.16-ны өдрийн 29/104 дугаартай албан тоотоор баримтжуулсан 35 ширхэг зураг бүхий файл, Б.Сүхбаатарын “мөс”-ийг худалдан авагч этгээдүүдтэй гар утсаар ярих үеийн 5 бичлэг бүхий файл, хойшлуулшгүй ажиллагааг баримтжуулсан дүрс бичлэг бүхий файл бүхий 3 ширхэг DVD, Б.Амарбаясгалан, Х.Тамир, Б.Сүхбаатар нарыг байцаах үеийн дүрс бичлэг бүхий 6 ширхэг СД, Б.Амарбаясгалан, Х.Тамир, Б.Сүхбаатар нарын гар утсанд шинжээч томилж гаргуулсан дүгнэлтэд хавсаргасан 3 ширхэг, баримтжуулах үеийн бичлэгийг шинжээч томилж сайжруулсан бичлэг бүхий 1 ширхэг СД зэргийг хэрэгт хавсаргаж,

Е1310087 дугаартай Базарсадын Сүхбаатарын гадаад паспорт, УЖ67040139 регистрийн дугаартай Базарсадын Сүхбаатарын иргэний үнэмлэх зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, мөрдөн байцаагчийн 29-05 УНК улсын дугаартай “Тоёота Приус” загварын автомашин, 18-08 УНЛ улсын дугаартай “BMW X-5” загварын автомашинуудыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Х.Тамираас 15,820,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Ялтан Л.Жавхлан давж заалдах гомдолдоо: “... 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 11-90 УНС улсын дугаартай автомашин жолоодож, ухрах үйлдэл хийх үедээ 77-00 УНЭ улсын дугаартай автомашиныг мөргөж 172,000 төгрөгийн хохирол учруулж, уг хохирлоо бүрэн барагдуулсан. Хэргийг прокурор Х.Тамир хүлээн авч, танилцаад “чиний урьд тэнсэн, хянан харгалзах хугацаа чинь дуусаагүй. Энэ чинь ял болно. Чи надад 6,000,000 төгрөг өг, хэргийг чинь би хаана” гэхээр нь өөрийн автомашинаа ломбардад 3,000,000 төгрөгөөр тавьж, мөнгөө Х.Тамирт өгсөн. Х.Тамир хэргийг чинь хаана гэж хэлээд жолооны үнэмлэхийг өгсөн... анхан шатны шүүх өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний хувьд үйлдсэн хэргээ үнэн зөвөөр  мэдүүлж ирсэн. Хэргийг дахин хэлэлцэж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Н.Мөнхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь миний эрх, эрх чөлөө, эрх зүйн байдлыг дордуулан, таамаглал төдий нотлох баримтыг үндэслэн шударга бусаар хилс хэрэгт хэлмэгдүүлж олон жилээр хорих ял оноосон гэж үзэж байна. Учир нь Б.Сүхбаатар гэгч хүнтэй цэвэр ажил хэргийн шугамаар танилцаж, барилгын материал болох барааг зах зээлийн үнээс хямд авч, өөрийн ажиллаж байсан компани болон бусад барилгын чиглэлээр ажилладаг хүмүүст нийлүүлж, дундаас нь ашиг олох зорилготой байснаас биш хар тамхи, мансууруулах бодис захиалсан ямар нэгэн бодит үйл явдал огт болоогүй билээ. Гэтэл урьд өмнө нь олон удаа ял шийтгэл эдэлж байсан хувийн байдалтай Б.Сүхбаатарын эрүүл бус ухаан санаатай /мансуурсан байх үеийн/ байхдаа сэжигтнээр өгсөн ор үндэсгүй /Мөөгий ирэхээр нь мөнгийг өгнө гэх/ худал гүтгэсэн мэдүүлгийг голлох үндэс болгон миний эрхийг ноцтой зөрчөөд байна. Үнэн хэрэгтээ Б.Сүхбаатар нь өөрийн олж авсан “мөс” гэх зүйлээ эзэнтэй болгох, хийсэн хэргээсээ сугарч гарахын тулд “Мөөгий” гэдэг нэрийг зохиож хэлсэн талаар удаа дараа тодорхой мэдүүлээд байхад намайг захиалсан гэж үзээд ял шийтгэл оногдуулж байгаад туйлын гомдолтой байна.

Б.Сүхбаатартай барилгын бараа материалын төлбөрийн өглөг, авлагын асуудлаар холбогдож байсан утасны холболтоор, утсаа авахгүй болохоор нь бичсэн мессежээр нотолгоо болгон гэмт хэрэг үйлдэх буюу захиалагч гэж үзэж байгаад маш их эмзэглэж байна. Мөн Б.Сүхбаатар гэгчид 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр барилгын материалын төлбөрт 100,000 төгрөгийг данс руу нь шилжүүлснийг 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “мөс” гэх зүйлийг авахаар шилжүүлсэн мэтээр үзэж, буруутгаж байгаа нь туйлын ойлгомжгүй юм. Н.Мөнхбат миний бие мөрдөн байцаалтын шатанд өөрийн мэдэх бүх бодит үнэнийг мэдүүлж байсан бөгөөд Б.Сүхбаатарын надад авчирч өгсөн барилгын бараа материалыг өөрийн ажиллаж байсан компанид хүлээлгэж өгсөн. Шаардлагатай бол санхүүгийн баримт болох бараа хүлээлцэж байсан баримт байгаа гэж мэдүүлж байсан боловч мөрдөн байцаагч баримт шаардлагагүй гэж хэлээд дахин асууж тодруулаагүй. Энэ бүх худал гүтгэлгээс болж миний бие сүрьеэ өвчнөөр өвдөж эрүүл мэнд, сэтгэл санаагаар маш их хохирч Цагдан хорих 461 дүгээр ангийн хорих эмнэлэгт байна. Мөн эхнэр бага насны хүүхэдтэй минь сэтгэлийн шаналалд үлдэж савны хорт хавдартай зайлшгүй эмчилгээнд орох болоод байгааг шүүх харгалзан үзнэ гэдэгт найдаж байна. Миний хувьд эхнэр хүүхдээ тэжээх гэж, цаашид өөрийгөө хөгжүүлэн дэвшиж ажиллахаар хөдөлмөрлөж ямар нэгэн хууль бус үйлдэл хийхгүй байх ухамсар бүрэн төлөвшсөн, жирийн нэг өрхийн тэргүүн билээ. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Н.Мөнхбат намайг хилс хэрэгт холбогдуулан буруутгаж байгаа хэргийг хэрэгсэхгүй болгож, үнэн зөвөөр шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Ялтан Н.Мөнхбатын өмгөөлөгч Л.Хатанбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №15 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байна гэсэн шаардлагыг хангалгүй бусдын гүтгэлгийг туйлын үнэн болгож гэм буруугүй Н.Мөнхбатыг илт яллах талыг баримтлан хар тамхи, мансууруулах бодис хил нэвтрүүлэхэд захиалсан гэж тулган яллаж, хилс хэрэгт хэлмэгдүүлж олон жилийн хорих ялаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийтгэж, эрх зүйн байдлыг эрс дордуулсан тул түүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, хууль-шударга ёсыг хэрэгжүүлэх үүднээс анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрийг давж заалдах шатны шүүхээр магадлуулах шаардлагатай тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Болсон үйл явдлын талаар: 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Замын-Үүд хотод Тагнуулын байгууллагын ажилтан Ц.Баяртогтох нь гүйцэтгэх ажлын шугамаар мэдээлэл, ажиглалтын дагуу хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг Б.Сүхбаатарыг саатуулж   43,9 грамм “мөс” хэмээх бодисыг илрүүлсэн бөгөөд маргааш өдөр нь түүний мэдүүлсэн хамсаатан нар болох Б.Амарбаясгалан, Х.Тамир нарыг Улаанбаатараас Замын-Үүд орох замд тусгай албаныхан баривчилсан үйл явдал болж өнгөрсөн байдаг. Энэхүү хэргийн гол эзэн Б.Сүхбаатарын анхны мэдүүлгээр дээрх сэтгэцэд нөлөөлөх 2 уут бодисыг зуны цагт оймсондоо нууж, хилээр орж ирэн бусдын машинд нуусан боловч нохойны тусламжтайгаар илрэн баригдсан байдаг ба хэргийн халуун мөрөөр хамтран оролцогч нарыг багаж, хэрэглүүртэй эд мөрийн баримттай нь тагнуулынхан баривчилсан бөгөөд тэдгээр нь зохих хууль хяналтын байгууллагын ажилтнууд байсан учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулиан шуугиантай “Прокурорын” хэрэг болон олон нийтэд зарлагдсан байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагаа хот руу шилжсэнээр бас нэг “Мөөгий” гэх нэртэй захиалагч байгаа мэтээр Н.Мөнхбатыг энэ хэрэгт учир битүүлэг шалтгаанаар холбон татан... Б.Сүхбаатарын дугаар руу 50 удаа холболт хийсэн, сэжиг бүхий мессежүүд бичсэн гэж шүүх яллаж байгаа явдал нь өөрийн эрхгүй эргэлзээтэй, үнэмшил муутай, далд бодлогоор ялласан, илт нэг талыг баримталсан “бодлогын хариулт буруу болсон” шүүхийн үйл ажиллагаа гэж хуульчийн хувьд үзэж байна.

Нотлох баримтын талаар: Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар Б.Сүхбаатар нь 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр тагнуулын ажилтанд өгсөн анхны байцаалтын тэмдэглэлээр “Мөөгий” гэх нэрийг санаачлан зохион гаргаж ирсэн ба ... түүний сэжигтний мэдүүлгээр “Мөөгий” гэх нэр нь гэнэт Н.Мөнхбат болж хувирсан бөгөөд энэхүү гүтгэлэг, зохиомол зүйлийн дагуу 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Н.Мөнхбатыг гэрчээр байцааж, гэрт нь нэгжлэг хийн “Ганга” гэх өвс гарч ирэнгүүт хар тамхи хэрэглэдэг мэтээр захиалагч болгон яллаж мөрдөн байцаалтын ажиллагааг түүний эсрэг явуулж эхэлсэн боловч сэжигтэн Б.Сүхбаатар нь Н.Мөнхбатын эсрэг худал мэдүүлсэн гэдгээ удаа дараагийн мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрч, түүнийг зориуд энэ хэрэгт гүтгэсэн гэж мэдүүлсэн бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “Мөөгий” гэж хүнийг Н.Мөнхбат болгосон тухай тодорхой мэдүүлсэн нь хавтас хэргийн материал, шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгийг харахад тодорхой билээ. Тодруулбал: Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болон яллах дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт, шүүмжлэлд шүүгдэгч Н.Мөнхбат нь хэзээ, хаана хэдийд нь “мөс” хэмээх мансууруулах бодисыг яаж захиалсан талаар нэг ч баримттай нотолгоо байхгүй, гэм буруутай нь тогтоогдохгүй байхад илт гэм буруугүй хүнийг бусдын гүтгэлгийг ашиглан, болоогүй үйл явдал ба хийгээгүй хэрэгт хавтгайруулан хийсвэр, төсөөллөөр таамаглан яллаж байна. Хэргийн гол эзэн Б.Сүхбаатар урьд нь олон удаа ял шийтгэлтэй, хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, мансуурахын тулд сэтгэцэд нөлөөт бодисыг олж авдаг, бусдад борлуулдаг, ашиг олж, зардаг гэдэг нь илт тодорхой байхад шүүх түүний эргэж буцсан янз бүрийн
зөрүүтэй мэдүүлгээр Н.Мөнхбатын захиалгын дагуу хилээр хар тамхи оруулж ирсэн гэж шүүх хуульд нийцээгүй шударга бус шийдвэр гаргасан.

Түүний хувьд энэ хэрэгт холбогдсоноор ажлаасаа халагдсан, цагдан хоригдсоны улмаас эрүүл мэндээ алдсан, сүрьеэ өвчин туссан, ар гэр, эцэг, эх, нялх хүүхдэд нь хүндээр нөлөөлсөн гэх амьдралын зовлон урган гарсан бөгөөд эцэстээ ялтан болж олон жил хилсээр шоронд ял эдлэх болж байгаа нь байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч субъектуудын хариуцлагагүй явдлын давхар золиос болж хохирч байна.

Мөн анхан шатны шүүхийн тогтоолд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан зүйл бол хэргийг анх илрүүлсэн, нотлох баримтуудыг анх бэхжүүлж цуглуулсан тагнуулын ажилтан ахлах дэслэгч Ц.Баяртогтохын анхны байцаалт болон мэдүүлэгт шүүгдэгч Н.Мөнхбатын хэрэгт холбогдолтой тухай болон Б.Сүхбаатарт “мөс” гэх бодисыг хилээр нэвтрүүлсэн асуудлаар захиалсан тухай нэг ч үг үсэг, өгүүлбэр байхгүй байхад шүүх бүрэлдэхүүн олон удаагийн ял шийтгэл хүлээж байсан этгээдийн худал зохиомол мэдүүлгийн дагуу Н.Мөнхбатыг гэм буруутай болгон шийдэж байгаа явдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлд заасан хэм хэмжээ, зохицуулалтыг зөрчсөн. Б.Сүхбаатарын анхны мэдүүлэг нь “мөс” хэмээх бодис хэрэглэсэн, сэтгэцийн үйл ажиллагаа нь сарнисан, мансуурсан байхдаа бусдыг гүтгэсэн явдлыг шүүх бүрэлдэхүүн тайлбарлахдаа Б.Сүхбаатарын хар тамхи хэрэглэснээс хойш бүр 25 хоногийн дараа гарсан 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн шинжээчийн №677 тоот дүгнэлтийг үнэлж байгаа нь цаг хугацааны хүчин зүйлтэй авцалдахгүй тохирохгүй байгаа. 25 хоногийн өмнө мэдүүлэг өгөхдөө мансуурчихсан байсан сэжигтэн этгээдийн мэдүүлгийн үнэн зөвийг шинжээч нар 25 хоног өнгөрсөн байхад тухайн өдрийн мэдүүлгийн талаар тодорхойлох, аливаа мэргэжлийн дүгнэлт гаргах боломжгүй бөгөөд “сэргээгч эм бодисын шалтгаант цочмог хордлого сэтгэцийн эмгэгтэй байна” гэсэн мөртлөө “мэдүүлсэн мэдүүлгээ хариуцах бүрэн чадвартай байна” гэж дүгнэж байгаа шинжээчийн дүгнэлт нь шүүгдэгч Б.Сүхбаатарын анх өгсөн мэдүүлгийн үнэн зөв, бодит байдлыг нотлох чадваргүй учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын бас нэг тодруулах зүйл гэвэл “Б.Сүхбаатарын дугаар руу 99080564 дугаараас 50 удаа холболт хийсэн байх ба сэжиг бүхий мессежүүд” гэж бичсэн явдал нь яллах гэсэн сэжиг, таамаг, төсөөлөл бөгөөд утасны холболтын хувьд Б.Сүхбаатар нь наадмын дараа утсаа авахгүй байсан 7 сарын сүүлч 8 сарын үеийн холболт бөгөөд утсаа авахгүй хүнтэй холбогдох гэж олон удаа залгасны илрэл болохоос биш хар тамхи захиалсан нотлох баримт болгон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг төсөөтэй, буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх боломжгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт “хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол” гэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан байхад хилээр хар тамхи оруулаагүй Н.Мөнхбатыг энэ зүйл ангиар ялласан нь хууль зүйн үндэслэлгүй билээ. Мөн анхан шатны шүүхээс Н.Мөнхбатад ял тулган халдаахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлаж 5.2 жилийн хорих ялаар шийтгэж байгаа нь Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт огт заагаагүй, байхгүй хэм хэмжээ, зохицуулалтыг хэрэгжүүлсэн, хуулиас давсан зүйл учраас Эрүүгийн хуулийн тодорхой хэсэг, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглээгүй учраас Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 3 дахь хэсэг, 34 хуудаст хангалттай илчлэгдэж байгааг үгүйсгэх аргагүй юм. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн зүйлчлэлд хамтран оролцсон хүндрүүлэх бүрэлдэхүүн байхгүй байхад анхан шатны шүүх бүрэлдэхүүн “үгсэн тохиролцсон бүлэг” гэсэн хамтын оролцоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэг рүү татан шилжүүлж хэрэгжүүлж байгаа явдлаа эрх зүйн байдал дордуулаагүй харин бүр дээрдүүлсэн гэж тодорхойлж, тайлбарлаж байгаагаа оновчтой шийдвэр гэж байгаа явдал нь будилаантай, эргэлзээтэй тайлбар буюу огт хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Уг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг тайлбарлахад эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн байтал харин бүр шал эсрэг захиалсан болгож яллаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйл, 10 дугаар зүйл, 54 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 16 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.2, 319 дүгээр зүйл, 321 дүгээр зүйл, 290 дүгээр зүйлийн 290.4 гэснийг тус тус зөрчин Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх иргэний баталгаатай эдлэх эрхийг хөндсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгож, түүнд холбогдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, хууль шударга ёсыг хангаж өгнө үү.”  гэв.

 

Ялтан Н.Мөнхбатын өмгөөлөгч М.Баасанбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2, 284.3 дахь заалтыг хангаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт авагдсан болон шүүхэд гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй болох нь дор дурьдсан байдлаар нотлогдоно.

1. Улсын Дээд шүүхээс “захиалагч” гэдгийг “Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдүүлэх зорилгоор бусдад мөнгө, эд зүйл өгөх эсхүл түүний хүсч сонирхсон, санал болгосон зүйлийг нь бүтээж өгөхөөр амлах зэргээр хэлцэн тохиролцож, бусдыг хөлслөн авсан этгээдийг ойлгоно” хэмээн тайлбарласан бөгөөд Н.Мөнхбатын хувьд Б.Сүхбаатар гэгчийг хөлслөн авч, хэлцэн тохиролцсон гэх зүйл огт байхгүй юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт “Яллагдагч гэм буруутай эсэх, түүнд ял оногдуулах үндэслэл байгаа эсэхийг нотлох үүргийг улсын яллагч хүлээнэ” хэмээн хуульчилсан бөгөөд яллах дүгнэлтэд Н.Мөнхбатын гэм бурууг нотлохдоо Б.Сүхбаатарын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, түүнтэй утсаар холбогдсон сэжиг бүхий гэх цахим захидлаар нотлож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасан “сэжигтэн, яллагдагч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” хэмээн хуульчилсан байх бөгөөд сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэж гэм бурууг тогтоох боломжгүй байхад шүүх эдгээр баримтуудыг үндэслэн шийтгэх тогтоол гаргасан нь шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

2. Шийтгэх тогтоолд Н.Мөнхбат нь “Б.Сүхбаатарыг барилгын материал манай компанид авчирч өгч шахсан, мөнгөө нэхээд ядаргаатай байсан гэж мэдүүлдэг боловч түүний энэ талаарх мэдүүлгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй болно” хэмээн дурьдсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтыг зөрчсөнтэй шууд холбоотой юм. Өөрөөр хэлбэл Н.Мөнхбатын хувьд мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа үнэн зөв, тогтвортой мэдүүлж ирсэн байдаг бөгөөд Б.Сүхбаатартай хэзээ, хэрхэн танилцсан, түүнээс авсан барилгын материал гэх зүйлийг өөрийн ажиллаж байсан компанийн санхүүгийн албанд шилжүүлсэн талаар удаа дараа тодорхой мэдүүлж ирсэн байдаг. Гэтэл мөрдөн байцаагч, прокуророос сэжигтэн, яллагдагчаар татагдсан Б.Сүхбаатарын мэдүүлгийг хөтөлбөргүй үнэн мэтээр үнэлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн байцаагч, прокурор нь талуудын хүсэлт болон өөрийн санаачлагаар Н.Мөнхбатын мэдүүлэг үнэн зөв эсэхийг шалгаж тогтоогоогүй байна. Түүнчлэн Б.Сүхбаатарын удаа дараа зөрүүтэй, тогтворгүй мэдүүлэг, утсаар холбогдсон сэжиг бүхий гэх цахим захидлыг шууд нотлох баримтаар үнэлэж мансууруулах бодис буюу “мөс” гэх зүйлийг захиалсан хэмээн таамаглаж ял шийтгэл оногдуулж байгаа нь шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэв.

 

Ялтан Б.Амарбаясгалангийн өмгөөлөгч С.Тунбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх явцдаа доорх зүйлүүдийг анхаарч миний үйлчлүүлэгч Б.Амарбаясгаланд ашигтайгаар шийдвэрлэж болох бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Б.Сүхбаатарын анхны мэдүүлэгт дурдагдсан зүйлүүдийг үндэслэж яллах үндэслэл болгосон юм бол миний үйлчүүлэгч Б.Амарбаясгалан нь Б.Сүхбаатарт мөнгө төлөөд хар тамхи захиалсан. Энэ нь 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр болсон гэж улсын яллагчийн гол болгож байгаа мэдүүлэг нь цагаан дээр хараар бичсэн байна. Захиалагч гэдэг бол тухайн хэргийг үйлдүүлэхээр бусдыг хөлсөлсөн этгээдийг хэлдэг. Хэрэв гүйцэтгэгч Б.Сүхбаатар нь Б.Амарбаясгалангаас мөнгийг нь аваад цагдаагийн байгууллагад хандсан бол миний үйлчлүүлэгч захиалагч гэдгээрээ ял эдлэх нь тодорхой юм. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл миний үйлчлүүлэгч Б.Амарбаясгалан нь захиалсан гэмт хэргээ төгс гүйцэтгэсэн байна. Гэхдээ 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр тийм болохоор миний үйлчлүүлэгч Б.Амарбаясгалан нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх” тухай хуульд хамруулж шийдвэрлэх боломжтой юм. Иймд Б.Амарбаясгаланг өршөөл үзүүлэх хуульд хамруулж өгнө үү. Миний үйлчлүүлэгч Б.Амарбаясгалан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Ялтан Х.Тамирын өмгөөлөгч С.Пүрэвдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүх 15 дугаар шийтгэх тогтоолоор Х.Тамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэснийг зөвшөөрч байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 14 дүгээр заалтын дагуу ялтан Х.Тамир гэмт хэргийн хохирлыг нөхөн төлж, улсын орлогод тушаасан. Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад “яллагдагч нар бусдад төлөх төлбөргүй” гэж заасан байсан тул хохирол төлөгдөөгүй шүүхэд шилжсэн байсан юм.

Х.Тамир Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан, чихрийн шижин өвчнөөр удаан хугацаагаар өвчилж, эмчийн хяналтад байдаг, эх Д.Нарангийн элэгний хорт хавдар өвчин нь хүндэрч, хавдар нь үсэрхийлж, хэвлийн хөндийд ус их хэмжээгээр хуримтлагдаж, зүрх, судасны үйл ажиллагаа эрс суларч хүнд байдалтай байгаа зэрэг түүний хувийн байдлыг нь харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Ялтан Л.Жавхлангийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Жавхланд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.9 дэх хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 cap 17 хоногийн хорих ялыг бүгдийг эдлүүлэхээр шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.9 дэх хэсэгт “... хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна” гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг тодруулбал, “Гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэнэ” гэсэн. Өмгөөлөгчийн хувьд “бүгдийг биш, заримыг” нэмж нэгтгэх гэснийг онцолж байна. Тэгээд ч түүний сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан хэргүүд нь “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгогдсон. Түүний эдлээгүй үлдсэн 2 жил 7 cap 17 хоногийн хорих ялыг тэнсэж суллагдсан өдөр буюу 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс хойш 2017 оны 1 сарын 30-ны өдөр /давж заалдах гомдол гаргасан/ хүртэл даруй 5 жил 7 cap 27 хоногийн хугацаа өнгөрчээ. Л.Жавхлан хийсэн үйлдэлдээ маш их гэмшсэн, үйлдсэн хэргээ чин шударгаар хүлээн мэдүүлсэн, тодорхой хэмжээгээр цагдан хоригдсон, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, өрөөсөн бөөрөө мэс засал хийлгүүлж авахуулсан тул шоронгийн нөхцөлд удаан хугацаагаар байхад эрүүл мэндийн байдалд нь муугаар нөлөөлж, эрсдэл учруулах боломжтой зэргийг анхаарна уу. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаар магадлалд “Үндсэн ялыг эдлүүлэх талаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.8 дахь хэсэгт заасан зохицуулалт хэрхэн хэрэгжсэн болох нь тодорхойгүй байна” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.8 дахь хэсэгт “Ялтан хянан харгалзах хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлэхээс зайлсхийсэн, захиргааны зөрчил гаргаж шийтгэгдсэн бол шүүгч цагдаагийн байгууллагын саналыг үндэслэж” гэсэн. Энэ тухай ярихад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасны дагуу “Шүүх шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа ... Л.Жавхланд ямар нэгэн үүрэг хүлээлгээгүй. Мөн тэрээр захиргааны зөрчил гаргаж шийтгэгдээгүй. Түүнчлэн цагдаагийн байгууллага санал гаргаагүй зэрэг байдлууд тогтоогдож байна. Дээрх нөхцөл байдлуудыг онцгойлон анхаарч, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор Д.Дашмаа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “1. Шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь” хэсгийн 3 дахь заалтаар... Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Б.Сүхбаатар нарын үйлдэлд “бүлэглэж” эсхүл “урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг” гэсэн тухайн хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж байхгүй гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлсэн атал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Б.Сүхбаатар нарыг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамласан атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж байгаа явдал нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Шийтгэх тогтоолын “тогтоох нь” хэсгийн 9 дэх заалтаар Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Х.Тамир, Б.Сүхбаатар, Л.Жавхлан нарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж буюу чангаруулан өөрчилж болно. Ийнхүү шийдвэрлэсэн шалтгааныг шийтгэх тогтоолд заана” гэж заасан.

Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Х.Тамир, Б.Сүхбаатар, Л.Жавхлан нарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр байхад шүүгдэгч нарын хорих ялын дэглэмийг ямар үндэслэлээр хөнгөрүүлж өөрчилсөн шалтгааныг шийтгэх тогтоолд заалгүйгээр шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна­.”  гэв.

 

            Ялтан Б.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүхийн шатнаас ялтан Б.Амарбаясгалангийн эрх ашгийг хамгаалан эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа. Хэргийн материалтай танилцахад анхаарах зүйл их байна. Б.Амарбаясгаланг яллаад байгаа үндэслэл нь  Б.Сүхбаатарын мансуурсан үедээ өгсөн мэдүүлгийг үндэслэсэн. Тагнуулын ерөнхий газрын ажилтан буюу гэрч Н.Баяртогтох нь Б.Сүхбаатарыг Монгол Улсын хилээр орж, гарахыг нь тагнаж байсан гэдэг. Б.Амарбаясгалан тагнуулын байгууллагад ажиллаж байхдаа хар тамхичид нартай найзалж байсан гэдэг үндэслэлээр ажлаасаа халагдсан гэсэн. Эдгээр 3 үндэслэлээр өнөөдөр Б.Амарбаясгаланг гэмт хэрэгт буруутгасан. Б.Сүхбаатарыг сэтгэцийн хувьд эрүүл бус, хар тамхи хэрэглэж мансуурсан үед нь байцаалт авч, тэр мэдүүлгийг нь үнэн гэж үзэх боломжгүй. Б.Сүхбаатар 6 удаа мэдүүлэг өгөхдөө 5 удаад нь сэтгэц, эрүүл мэндийн хувьд эрүүл үедээ өгсөн. Гэхдээ шинжээч дүгнэлтээр хар тамхи хэрэглэсэн гэж дүгнэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх, прокурор, цагдаагийн байгууллага урдаас хөтөлбөргүй, үнэн гэж үзсэн гэсэн нотлох баримт байх ёсгүй. Б.Сүхбаатарын анх өгсөн мэдүүлгийг үнэн гэж дүгнэсэн. Ийм учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл байна. Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгоод, мөн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэхдээ урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэсэн зүйл байхгүй байна гэж дүгнэсэн. Гэхдээ хуулийг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг барих ёсгүй. Энэ нь бүлэглээгүй гэдгээ үгүйсгээд бүлэглэсэн болгож шийдвэрлэсэнд прокурор эсэргүүцэл бичсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд давж заалдах шатны шүүх шүүгдэгч, ялтны хувийн байдлыг дордуулж болохгүй, хөнгөрүүлж болдог учраас үүнийг засах бүрэн боломжтой. Прокурорын эсэргүүцэлд ял эдлэх дэглэмийг тогтоохдоо яагаад дэглэмийг хөнгөрүүлсэн талаар бичээгүй байсан. Б.Сүхбаатарыг Монгол Улсын хилээр хар тамхи буюу “мөс” гэх зүйлийг оруулж ирсэн гээд дүгнэсэн атал оруулж ирсэн гэх баримт байхгүй байна. Н.Баяртогтох гэх хүн “би дагаад яваад байсан” гэж хэлдэг. Хэрвээ Б.Сүхбаатарын биед байгаа гэдгийг нь мэдээд дагаад яваад байсан юм бол гаалийн үзлэгээр тухайн хар тамхийг хураан авч битүүмжлэх ёстой байсан ч шалгаагүй. Хэрвээ илрүүлсэн бол Б.Сүхбаатар Монгол Улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн гэж үзэх боломжтой байсан ч тийм зүйл байхгүй. Хавтаст хэрэгт Б.Сүхбаатар “би Замын-Үүдэд орж ирээд 3 цаг болсон. Энэ хугацаанд Замын-Үүдийн төмөр замын дэргэдэх 00-д ороход миний таньдаг өвөрмонгол хүн тааралдаад “надад мөс гэх зүйл байна. Чи үүнийг авах уу” гээд өндөр үнэтэй хэлсэн учраас аваагүй. Дараа нь “хямд үнэ хэлэхээр нь авсан” гэж мэдүүлдэг. Үүнээс харахад Б.Сүхбаатар нь Монгол Улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн гэж харагдахааргүй байна. Харин хилээр нэвтрүүлсэн гэж Н.Баяртогтох хэлээд байгаа. Харин Б.Сүхбаатарын эхний мэдүүлэгт “би энэ мөс гэх зүйлийг Бээжин хотоос худалдаж аваад хилээр гарахдаа гутлынхаа 2 уланд хуваагаад хийсэн” гэж хэлдэг. Хэрвээ захиалсан гэж яллаж байгаа бол захиалсан гээд байгаа өдөр нь 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр болох нь тогтсон. Энэ өдөр нь “Өршөөл үзүүлэх” тухай хуульд хамрагдаж байгаа учраас өршөөгдөнө гэсэн байдлаар яриад байна. “Өршөөл үзүүлэх” тухай хуульд хамрагдахын тулд хэрэг хүлээж болохгүй. Б.Амарбаясгаланг “Мааньт” руу явж байхад цагдаа нар барьж аваад хоёуланг нь зодож байгаад автомашинд үзлэг хийсэн байдаг. Илтгэгч шүүгчээс согтуурч, мансуурсан үедээ өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй гэсэн ямар хуулийн заалт байна вэ гэж асуусан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлд прокурор дүгнэлт хийхдээ хэргийн бүх талаас нотлох баримтад дүгнэлт хийх ёстой. Б.Сүхбаатарын эхний мэдүүлгийг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. Б.Сүхбаатар “би таньж мэддэгийн хувьд намайг суллачих байх гэж бодоод Х.Тамир, Б.Амарбаясгалан нарын нэрийг дурдаад хэлсэн” гэж хэлдэг. Тухайн үед тэгж сэтгэснийг үгүйсгэх аргагүй. Хэрэгт захиалсан, мөнгө өгсөн баримт, гарын үсэг зурсан, 2,500,000 төгрөг шилжүүлсэн баримт байхгүй. Улсын Дээд шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 10 дугаар тогтоолд захиалагч нь гэрээ, хэлцэл хийсэн байх эсхүл амаар хэлцэл хийсэн байх ёстой зэрэг зүйлүүд байдаг. Эдгээр зүйл хавтаст хэрэгт байхгүй. Б.Амарбаясгаланд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрвээ захиалсан гэж үзэхэд хүрвэл түүний үйлдэл нь 7 дугаар сарын 2-ны өдөр төгссөн учраас “Өршөөл үзүүлэх” тухай хуульд хамрагдана. Захиалга авсан этгээд тухайн захиалгыг биелүүлсэн эсэх нь захиалагчид огт хамааралгүй.” гэв.

 

            Ялтан Б.Сүхбаатарын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Сүхбаатарт холбогдох хэсгийг анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд “үгсэн тохиролцож захиалсан” шинж нь юу вэ?, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт тусгагдсан үндэслэл нь эргэлзээтэй байна гэдгээ илэрхийлж байсан. Б.Сүхбаатарыг сэтгэцийн өөрчлөлтэй байхад нь мэдүүлэг авсан нь Н.Мөнхбатыг яллах үндэслэл болсон гэж ярьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлд сэтгэцийг нь түр хугацаагаар сарниулсан бол хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгөхөд хэр хууль зүйн үндэслэлтэй вэ эсэхэд эргэлзээтэй байдаг талаар шүүх дүгнэлт хийж зөв шийдвэр гаргасан. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн талаараа үнэн зөв мэдүүлэг өгч байгаа нөхцөл байдлуудыг анхаарч ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлсэн шийдвэрлэсэн гэж ойлгож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

            Ялтан Х.Тамирын өмгөөлөгч Д.Цэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс Х.Тамирт холбогдох хэргийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188, 192 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шийтгэх тогтоолд улсын орлого болгохоор заасан 15,820,000 төгрөгийг Х.Тамираас хүлээн зөвшөөрч ар гэрээс нь төлсөн. Прокурор шүүхээс хийсэн Х.Тамирт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн дүгнэлтэд эсэргүүцэл бичээгүй. Харин ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлсэн үндэслэлээ бичээгүй, орхигдуулсан нь шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй учир анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн байна. Шийтгэх тогтоолын 41-ээс 42 дугаар хуудаст шүүгдэгч нарын ял эдлэх дэглэмийн талаар дүгнэлт хийсэн. Х.Тамирын хувийн байдлыг харгалзан үзэх сахрын хүнд хэлбэрийн өвчний улмаас эмчилгээ хийлгэсэн болох олон тооны эмчийн тодорхойлолт, баримт хэрэгт авагдсан. Мөн Х.Тамирын эх нь хүнд өвчтэй байдаг, тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Прокуророос Б.Амарбаясгаланг Б.Сүхбаатар, Х.Тамир нартай урьдчилан үгсэн тохиролцож Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлэх гэмт хэргийг захиалсан, мөн Н.Мөнхбатыг Б.Сүхбаатартай урьдчилан үгсэн тохиролцож Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлэх гэмт хэргийг захиалсан гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар, Б.Сүхбаатарыг Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарын захиалсны дагуу Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлсэн гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Б.Сүхбаатар нарт холбоотой дээрх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн үндэслэлээ “прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нар Б.Сүхбаатарыг гэмт хэрэг үйлдүүлэхээр тус тусдаа захиалсан гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч Б.Сүхбаатарын үйлдлийн хувьд нэр бүхий шүүгдэгч нар хамтдаа захиалсан мэтээр бичсэн, Б.Сүхбаатарын үйлдэлд энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг” гэсэн шинжийг орхисон, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нар биесээ огт танихгүй, хамтарч захиалга өгөөгүй зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан урьдчилан үгсэн тохиролцсон бүлгийн шинжийг үгүйсгэсэн” гэж тодорхойлжээ.

 

Шүүхийн тогтоолд хийсэн дүгнэлтээс үзэхэд ямар учраас гэмт хэргийн захиалагч нар /биесээ танихгүй/ тус тусдаа гүйцэтгэгчид захиалга өгсөн нь урьдчилан үгсэн тохиролцсон бүлэгт хамаарахгүй гэж үзэж байгаа үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй. Энэ хүрээнд шүүхийн дүгнэлтийг авч үзвэл гэмт хэргийн хамтран оролцооны хэлбэрийг тодорхойлсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй дүгнэлт байна.

 

Зарим шүүгдэгчийн үйлдлийн шинжийг прокурорын яллах дүгнэлтэд дутуу, орхигдуулж бичсэн зөрчил байгаа бол үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой эсэхийг анхаарч үзэх, боломжгүй бол уг зөрчлийг арилгуулах талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан зохицуулалтыг хэрэглэхийн оронд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

 

Нөгөө талаар шүүхээс урьдчилан үгсэн тохиролцсон бүлгийн шинжгүй гэж үзэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн атлаа Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Б.Сүхбаатар нарыг гэм буруутайд тооцож, ял оноохдоо урьд хийсэн дүгнэлтээ илт үгүйсгэн “урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35, 36 дугаар зүйлийг журамлаж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ асуудлыг хөндөж бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Мөн шүүхийн тогтоолд шүүгдэгч Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарыг “сэтгэцэд нөлөөлөх бодис буюу мөсийг захиалсан” гэж, шүүгдэгч Б.Сүхбаатарыг “сэтгэцэд нөлөөлөх бодис буюу мөс захиалсныг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлд заагаагүй гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Х.Тамирт холбогдох албан үүрэгтээ хайнга хандах болон хээл хахууль авах гэмт хэргүүдийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг шүүх хэрхэн үзэж байгаа талаараа дүгнээгүй учраас давж заалдах шатны шүүх тогтоолын энэ хэсэгт үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

 

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Сүхбаатар, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Х.Тамир, Л.Жавхлан нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Хэргийг дахин хэлэлцүүлэх болсон тул Н.Мөнхбат, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар, М.Баасанбат, Л.Жавхлан, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Х.Тамирын өмгөөлөгч С.Пүрэвдорж, Б.Амарбаясгалангийн өмгөөлөгч С.Тунбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болно.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Сүхбаатар, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Х.Тамир, Л.Жавхлан нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Б.Сүхбаатар, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Х.Тамир, Л.Жавхлан нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

М.ПҮРЭВСҮРЭН