Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 237

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2 дугаар” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Ч.

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар.

Гуравдагч этгээд: Ч.С, М.Н, Ц.М, С.О, Ч.Б, О.Э, О.О.

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” үндсэн шаардлагатай, “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны №93 дугаартай захирамжийн Ч.Сд холбогдох хэсэг болон хавсралт гэх хүснэгттэй хуудасны Ч.Сд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох. Нийслэлийн Засаг даргын 2003 оны №569 дугаартай захирамж, шийдвэрийн Чулууны Самбууд газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Х ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2204009803, 2204011004 дугаар, иргэн М.Нын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204064078, Ү- 2204064074 дугааруудыг тус тус илт хууль бусад тооцон хүчингүй болгуулах, нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г, нэхэмжлэгч Д.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, гуравдагч этгээд Ц.М, гуравдагч этгээд Ц.Мгийн өмгөөлөгч Д.Т, гуравдагч этгээд Ч.С, гуравдагч этгээд С.О, гуравдагч этгээд Ч.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, консулын 12-н 327 тоотод байрлах, 8 нэрийн барааны дэлгүүр, цайны газар, өвлийн 2 орон сууц, 2 агуулах, 3 тал хашааг газрын хамт 2002 оны 8  дугаар сард иргэд хоорондын хэлцлийн дагуу иргэн Ц.Мтай хамтран худалдаж авсан юм.

Гэтэл Ц.М бидний хамтран худалдаж авсан дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг итгэл эвдэн бүгдийг ганц өөрийн болон өөрийн компанийн нэр дээр шилжүүлэн авч уг үл хөдлөх хөрөнгүүдийг газрын хамт хамтран өмчлөх миний эрхийг зөрчсөн байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг болон газрыг хамтран өмчлөх миний эрхийг зөрчих эрх зүйн үндэс нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамж, уг захирамжийг үндэслэн бусдын эзэмшлийн газартай давхцуулан иргэн Ц.Мд 2002 оны 08 дугаар сарын 24-нд олгосон газар ашиглах гэрчилгээ, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамжаар Баязүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 700 м/кв газрыг иргэн Ц.Мд үнэгүй өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хууль бус шийдвэр юм.

  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамжаар иргэн Ц.Мд 2002 оны 08 дугаар сарын 24-нд олгосон  газар ашиглах гэрчилгээ нь урьд нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 159 дүгээр захирамжаар 2 жилийн хугацаатай иргэн С.Ад олгосон 1453 дугаартай хүчин төгөлдөр газар ашиглах гэрчилгээ бүхий газартай бүрэн давхцалтай байгаа нь  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамж болон иргэн Ц.Мд 2002 оны 08 дугаар сарын 24-ний өдөр олгосон газар ашиглах гэрчилгээ нь хууль бус болохыг нотолж байна.

   Түүнчлэн уг газар дээр тухайн үед Иргэн С.А болонБ компанийн өмч болох 8 нэрийн барааны дэлгүүр, цайны газар, өвлийн 2 орон сууц, 2 агуулах, 3 тал хашаа байсан болно.

    Хууль бусаар олгогдсон, хугацаа нь дууссан, газар ашиглах гэрээгүй 2002 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн газар ашиглах гэрчилгээг үндэслэн, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6.1 дэх хэсгийн заалтыг зөрчин 9,240,000 төгрөгийн үнэлгээтэй газрыг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр нь илэрхий хууль бус бөгөөд эдгээр хууль бус захиргааны актууд нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны консулын 12-ын 327 тоотод байрлах , 8 нэрийн барааны дэлгүүр, цайны газар, өвлийн 2 орон сууц, 2 агуулах, 3 тал хашааг газрын хамт хамтран өмчлөх миний хууль ёсны эрхийг зөрчих эрх зүйн үндэс болсон юм.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг урьд нь Баянзүрх дүүргийн Засаг -даргын 2000 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 159 дүгээр захирамжаар 2 жилийн хугацаатай иргэн С.Аид олгосон 1453 дугаартай хүчин төгөлдөр . газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газартай бүрэн давхцалтай байгаа нь маргаан бүхий актыг хууль бус болохыг нотолж байна гэж дурджээ.

1994 оны Газрын тухай хуулийн 38 дугаар хорооны 38.1-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, хууль тогтоомжийн дагуу ашиглуулж болно, 23 дугаар зүйлийн 23.2.5-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэщлүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргах бүрэн эрхийг Сум, дүүргийн Засаг хэрэгжүүлнэ гэж заасны дагуу тус дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 12-327 тоотыг Цагааны Мааяад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн газар ашиглуулах эрх олгосон байна.

Нэхэмжлэлд “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны консулын 12-327 тоотод байрлах 8 нэрийн барааны дэлгүүр, цайны газар, өвлийн 2 орон сууц, 2 агуулах, 3 тал хашааг газрын хамт 2002 оны 08 дугаар сард иргэд хоорондын хэлцлийн дагуу худалдаж авсан юм” гэж зааснаас үзэхэд иргэн С.Аоос худалдаж авсан байж болзошгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байдаг. Эндээс үзэхэд нэгдүгээрт, захиргааны хууль бус акт байх, хоёрдугаарт тэрхүү актын улмаас иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг ойлгохоор байна. Иргэний хүсэлтийн дагуу зохих шийдвэрийг гаргасан тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй, Харин нэхэмжлэгч өөрт үл хамаарах С.А гэж иргэний газартай давхацсан гэж маргаж буй нь үндэслэлгүй.

Мөн иргэн Ц.Мг итгэл эвдэн дээрх бүх үл хөдлөх хөрөнгийг өөрийн болон өөрийн компанийн нэр дээр шилжүүлэн авч хамтран өмчлөх миний эрхийг зөрчсөн гэж үзэжы байгаа тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 12-ын 327 тоотод байрлах 700 м2 хашааны газрыг иргэн Ц.Мд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамжаар ашиглуулахаар шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжаар анх өмчлүүлж шийдвэрлэсэн

Манай газар өмчлөлийн мэдээллийн сан дах газрын байршлын кадастрын зурагт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 12 дугаар гудамж, 327а тоот хаягтай, 18645310823418 нэгж талбарын дугаартай, хашааны газар нь иргэн Маяагийн Наранбатын нэр дээр бүртгэлтэй, бусдын газартай ямар нэгэн давхцалгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ тухайн газар болон газар дээрх үл хөдлөх хөрөнгийг 2002  оны 8 дугаар сард иргэн Ц.Мтай анх хамтран худалдаж авсан бөгөөд газар болон газар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөх эрх нь зөрчигдсөн гэдгийг 2016 онд мэдэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 298 дугаар захирамжаар иргэн Ц.Мд 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдөр газар ашиглуулах шийдвэр гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжаар өмчлүүлж шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч иргэн Д.Ч нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг баримтлаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.

Иймд иргэн Д.Чын гаргасан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг урьд нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 159 дүгээр захирамжаар 2 жилийн хугацаатай иргэн С.Аид олгосон 1453 дугаартай хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газартай бүрэн давхцалтай байгаа нь маргаан бүхий актыг хууль бус болохыг нотолж байна гэж дурджээ.

1994 оны Газрын тухай хуулийн 38 дугаар хорооны 38.1-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, хууль тогтоомжийн дагуу ашиглуулж болно, 23 дугаар зүйлийн 23.2.5-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргах бүрэн эрхийг Сум, дүүргийн Засаг хэрэгжүүлнэ гэж заасны дагуу тус дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 12-327 тоотыг Цагааны Мд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн газар ашиглуулах эрх олгосон байна.

Нэхэмжлэлд “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны консулын 12-327 тоотод байрлах 8 нэрийн барааны дэлгүүр, цайны газар, өвлийн 2 орон сууц, 2 агуулах, 3 тал хашааг газрын хамт 2002 оны 08 дугаар сард иргэд хоорондын хэлцлийн дагуу худалдаж авсан юм” гэж зааснаас үзэхэд иргэн С.Аоос худалдаж авсан байж болзошгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байдаг. Эндээс үзэхэд нэгдүгээрт, захиргааны хууль бус акт байх, хоёрдугаарт тэрхүү актын улмаас иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг ойлгохоор байна. Иргэний хүсэлтийн дагуу зохих шийдвэрийг гаргасан тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй. Харин нэхэмжлэгч өөрт үл хамаарах С.А гэж иргэний газартай давхацсан гэж маргаж буй нь үндэслэлгүй.

Мөн иргэн Ц.Мг итгэл эвдэн дээрх бүх үл хөдлөх хөрөнгийг өөрийн болон өөрийн  компанийн нэр дээр шилжүүлэн авч хамтран өмчлөх миний эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 12 дугаар гудамжны 327/А тоотод байрлах, 700 м.кв талбайтай, 18645310823418 тоот нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Нийслэлийн засаг даргын 2004 оны 522 дугаар захирамжаар олгосон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, газрын кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтыг үндэслэн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ц.Мгийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-2204006502 дугаарт бүртгэлтэй байсан бөгөөд 180 дугаартай нотариатчийн гэрчилсэн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн М.Над өмчлөх эрх шилжсэн байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгө нь 178 дугаартай чотариатчийн гэрчилсэн 2014 оны 04 дүгээр сарын 3-ны өдрийн газрын хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлээр иргэн Т.Мөнх-Итгэлт нэмэгдэж хоёр иргэний өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Г-2204006502 дугаарыг хүчингүй болгож, хувийн хэрэг, бүртгэлийг хаах тухай 1225 дугаартай тушаалаар хувийн хэрэг хаагдсан байна.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 12 дугаар гудамжны 327/Б тоотод байрлах, 123,28 м.кв талбайтай, 18645310853397 тоот нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Нийслэлийн засаг даргын 2003 оны 569 дугаар захирамжаар олгосон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, газрын кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтыг үндэслэн 2005 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэн С.О, Ч.Б, О.Э, Орчилон нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г- 2204002185 дугаарт бүртгэгдсэн байна.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 12 дугаар гудамжны 327 тоотод байрлах, 700 м.кв талбайтай, 18645310852419 тоот нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэшээний зориулалттай газрыг Нийслэлийн засаг даргын 2003 оны 569 дугаар захирамжаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, газрын кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтыг үндэслэн 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ч.С, Б.Х, С.О, С.Б, С.Б, С.З, С.З нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-2204001708 дугаарт бүртгэлтэй байсан бөгөөд 205 дугаартай нотариатчийн гэрчилсэн 2014 оны 8 дутаар сарын 4-ний өдрийн газрын өмчлөлөөс хамтран өмчлөгч хасагдах хэлцлээр иргэн Ч.Сгийн өмчлөлд өмчлөх эрх шилжин бүртгэгдсэн байна.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 12 дугаар гудамжны 327 тоотод байрлах, 64 м.кв талбайтай, дэлгүүрийн зориулалтай барилгыг иргэн С.Аид 2000-омы 9 дүгээр сарын 22-ний өдрийн Б/159 дугаар шийдвэрээр олгосон 1453 дугаартай газар ашиглах гэрчилгээний хуулбар, бүртгүүлэхийг хүссэн 2000 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн № 03 тоот албан бичиг, 1332, 21 дугаартай лиценз, Хөрөнгийн үнэлгээний тайлан, хуулийн этгээдийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, дүрмийн хуулбар хорооны засаг даргын тодорхойлолт, фото зураг, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтыг үндэслэн 2001 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “Б” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009803 дугаарт бүртгэгдсэн байна.

Дээрх үл үл хөдлөх эд хөрөнгө нь 60 дугаартай нотариатчийн гэрчилсэн 2002 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр “Х” ХХК-ийн өмчлөлд, 258 дугаартай нотариатчийн гэрчилсрн 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр “Ч” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009803 дугаарыг хүчингүй болгож, хувийн хэрэг, бүртгэлийг хаах тухай 830 дугаартай тушаалаар хувийн хэрэг хаагдсан байна. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 12 дугдар гудамжны 327 тоотод байрлах, 91 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгыг иргэн С.Аид 2000 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн Б/159 дугаар шийдвэрээр олгосон 1453 дугаартай газар ашиглах гэрчилгээний хуулбар, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, хөрөнгийн үнэлгээний тайлан, хорооны засаг даргын тодорхойлолт, фото зураг, план зураг иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтыг үндэслэн 2002 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр иргэн С.Аийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011004 дугаарт бүртгэгдсэн байна.

Дээрх үл үл хөдлөх эд хөрөнгө нь 60 дугаартай нотариатчийн гэрчилсэн 2002 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр “Хөгнө Жавхлант ХХК-ийн өмчлөлд, 258 дугаартай нотариатчийн гэрчилсэн 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр “Ч” ХХК-ийн - өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011004 дугаарыг хүчингүй болгож, хувийн хэрэг, бүртгэлийг хаах тухай 830 дугаартай тушаалаар хувийн хэрэг хаагдсан байна.

Эрхийн улсын бүртгэлийн Г-2204006502, Г-2204001708, Г-2204002185 дугаарын архивын эх нотлох баримт бичгийг хянан үзэхэд кадастрын зурагтай тулгахад газрын байршил нь кадастрын зурагт давхацаагүй байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн эрх зүйн үндэслэлийг хянах, газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон нотлох баримтын бүртгэлд хяналт тавих эрх, чиг үүрэггүй юм.

Иргэн С.Аид 2000 оны 9 дүгээр сарын 22-нйй өдрийн Б/159 дугаар шийдвэрээр 2 жилийн хугацаанд ашиглах хүчинтэй гэрчилгээ олгосон бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009803, Ү-2204011004, Ү-2204009444 дугаарт бүртгэгдсэн бүртгэлүүд нь дээрх газрын хүчинтэй хугацаанд улсын бүртп|лд бүртгэгдсэн байна.

Иймд иргэн Д.Ч нэхэмжлэлийг хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ц.М шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Чын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр танай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 12-307 тоотод байрлах хүнсний дэлгүүр, цайны газар, өвлийн 2 шавар байшин, 2 агуулах, 3 тал хашааг иргэн Ц.Мтай хамтран худалдаж авсан юм. Гэтэл Ц.М бидний худалдаж авсан дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг хамтран өмчлөх миний эрхийг зөрчсөн байна гэжээ. Үүний тухайд 2002 оны 06 дугаар сардБ компанийн захирал С.Алтанцогтын эхнэр Б.Осоржамаа над дээр ирж Алтанцоож бид хоёр 50 гаруй сая төгрөгийн өрөнд баригдаж шоронд явдаг дээрээ тулаад байна. Та манай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 12-307 тоот хашаанд байгаа байрлах хүнсний 8 нэрийн дэлгүүүр, цайны газар, өвлийн 2 шавар байшин бүхий обьектийг худалдан авч биднийг өр төлбөрөөс гаргаж өгөөч гэж хэлсэн юм. Манай хүнсний дэлгүүр гэхэд 800,000 мянган төгрөгөөс 1,000,000 төгрөгийн борлуулалттай байдаг тухай санхүүгийнхээ өдөр тутмын орлогын жагсаалтыг үзүүлсэн юм. Тэгэхэд нь би танай объектийг худалдан авч болох юм. Гэхдээ надад үзүүлж байгаа энэ санхүүгийн баримтууд чинь үнэнэ эсэхийг би яаж мэдэх юм бэ? Үүнийг мэдэхийн тулд би өөрийн худалдагчаа тавиад танай дэлгүүрийг 7 хоног ажиллуулж үзмээр байна. Хэрэв энэ хугацаанд танай дэлгүүр танай дэлгүүр үнэхээр тийм орлоготой байвал би худалдан авч болох юм гэж санал тавьсан. Алтанцоож, Осоржамаа хоёр миний энэ саналыг хүлээн зөвшөөрч би өөрийн худалдагчаа тавьж 7 хоног орчим ажиллуулж үзэхэд үнэхээр ийм орлоготой нь тогтоогдсон юм. Дээрх хаягт байгааБ ХХК нь өмч болох уг объектийг 50 сая төгрөгөөр х удалдан авахаар 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдөр С.Аийн Б ХХК, Ц.Мгийн Х ХХК хоёрын хооронд объект авч төлбөр тооцоог барагдуулах уг гэрээг байгуулж хоёр тал тамга тэмдэгэээ дарж баталгаажуулан урьдчилгаа төлбөр 5,100,000 төгрөгБ компанид төлж уг объектийг худалдан авах үйл ажиллагаа эхэлсэн вм. Өөрөөр хэлбэл С.АийнБ компани эхнэр Т.О бусад хүүхдүүдийн банк болон аж ахуйн нэгж хувь хүмүүст төлөх өрийг нь би худулдан авч байгаа юм. Тэр үед надад тийм их мөнгө байгаагүй тул зээл авахаар Голомт банк ХХК-д хандсан. Голомт банк ХХК манай компанийн орлого барьцааны хөрөнгийг судалж үзээд 2002 оны 08 дугаар сарын 12-ны Г/02165 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулж 30 сая төгрөгийг манай компанид олгохооор болоод байсан юм. Голомт банк ХХК-с авах 30 сая төгрөгөөБ компанийн аж ахуй нэгж хувь хүмүүсийн өрийг дарж тээвэр хөгжлийн байцаагчид төлөх 20 сая төгрөгийг 2002 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж дуусахаар болоод байлаа. Гэтэл нэхэмжлэгч Д. Чын төрсөн дүү одоо иргэний хэргийн нэхэмжлэгчээр явж байгаа Д.Мгийн нөхөр Г.Э манай компанийн нягтлан бодогчоор ажилладаг байсан бөгөөд надад манай хүргэн ах Д.Ч бэлэн мөнгөтэй хүн та тэр хүнтэй уулз гээд байхаар нь урьд зүс таних Д.Чтай уулзсан юм. Д.Ч яаж ямар нөхцөлөөр хамтран вэ гэдэг дээр нилээн хэд хоног санал солилцож байгаад миний санал болгосноор иргэн Д.Ч та 26 сая төгрөийн хөрөнгө оруулалт хий, 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сарын  31-ний өдөр хүртэл 5 жил уг объектийг манай компани ажиллуулж түүнээс олсон ашиг зардлыг 50, 50 хувиар тэнцүү хувааж авъя. Хамтрах хугацаа 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Энэ хугацаанд бид цалин хөлс авахгүй гэж тохиролцсон юм. Энэ үед БХХК-ийн захирал С.А эхнэр О нар 50 сая биш, 52 сая төгрөгөөр өгнө гэрээгээ шинээр байгуулья гэсэн санал тавиад байсан болохоор 2002 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дахин төлбөр тооцоо барагдуулах уг объектийг худалдан авах гэрээг 2 компани дахин хийж тамга, тэмдэгээ дарж баталгаажуулсан юм. Миний санал дээр харилцан тохиролцсоны дагуу Д.Ч 26,900,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж уг мөнгөөр Алтанцоож, Осоржамаа, хүү Сүхбаатар, А.Сүхбат нарын бусдад тавьсан өрийг дарж тээвэр хөгжлийн банк-д төлөр төгрөгийг манай компани 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээж түүнийг заасан хугацаанд барагдуулжБ ХХК-ийн дээрх хаяганд байрлах объектийг манай компани худалдаж авсан юм. Гэтэл иргэн Д.Ч уг объектийг хамтран худалдаж авсан үл хөдлөх хөрөнгө, газрыг хамтран өмчлөх ёстой гэж маргасаар байгаа юм. 2002 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хоёр компанийн хооронд байгуулсан гэрээнд уг объектийг хэнээс яаж худалдаж авсан үл хөдлөх хөрөнгүүдийг Х ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх газрыг иргэн Ц.Мгийн нэр дээр шилжүүлэх зэрэг тодорхой заалт бүхий гэрээ байсааар байтал Ц.М итгэл эвдэх замаар үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн компанийн нэр дээр болгосон. Газрыг хууль бусаар өмчилсөн өмчлөлийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргаад байгаа нь маш зохимжгүй шунахайн сэдэлт мөн. Х ХХК-ийн захирал Ц.М би манай эхнэр Б.Оюунболд 5 жил гаруй хөлс цалин авахгүйгэээр уг объектэд байсан орлого ашиг олж болох бүх зүйлийг ажиллуулахын тулд цаг наргүй олон жилийн нөр их хөдөлмөр зарцуулж байж Д.Чт 62,236,215 төгрөгийг олгосон нь баримтаар нотлогддог юм. Энэ хугацаанд Д.Ч зөвхөн мөнгө авах л үүрэгтэй байсан. Хэрэв Д.Ч 

Батмөнхжин ХХК-аас дээрх объектийг хамтран худалдаж авсан юм бол 2002 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн гэрээнд энэ хүний нэр гарын үсэг баталгаа байх ёстой биз дээ. Харин нэхэмжлэгч Д.Ч түүний эгч Мөнхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нөхөр Энхтайван нь уг гэрээнд Хөнгөнжавхлант гэрээг төлөөлж гарын үсэг зурчихаад өмч хөрөнгийг нууцаар итгэл эвдэх замаар өөрийн болгосныг одоо хүртэл мэдээгүй гэж Д.Чтай үг нэгтгэж дайрч байгааг юу гэж ойлгох вэ? Д.Чын төрсөн эгч Мийн нөхөр Г.Э нь манай компанид нягтлан бодогчоор ажиллах 2000-2008, 8 жилийн хугацаанд Б ХХК-аас шилжиж өмчлөгдсөн үл хөдлөх хөрөнгүүдийг сар, улиралын балансд суулгаж үл хөдлөх хөрөнгийн татварыг нь өөрийн гараар үйлдэж зохих газруудад нь тухай бүрт нь шилжүүлдэг байсан хүн шүү дээ. Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч Г.Э нарБ ХХК-аас авсан үл хөдлөх хөрөнгүүдийг Х ХХК-с шилжсэнийг 2002-2016 он хүртэл 14 жилийн хугацаанд мэдээгүй байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болсон Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал дээр л мэдсэн гэж мэдүүлсэн байдаг юм. Гэтэл 2002 оны 08 дугаар сарынБ ХХК-с дээрх хаяганд байсан объектуудыг худалдаж авах явцад байгуулсан 2002 оны 07 дугаар сарын 04-ний, 2002 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн гэрээнүүдийг Д.Чт үзүүлж танилцуулж байж Д.Чаас 26,900,000 төгрөгийг хөрөнгө оруулалт болгож авсан юм. Түүнээс биш Д.Ч энэ объектийг худалдан авах үйл ажиллагаанд огт оролцоогүй, худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй зөвхөн надтай 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 5 жил гаруй хугацаанд уг объектийн олж болох бүх орлого ашгийг 50, 50 хувиар адил тэнцүү байна гэж амаар тохиролцсон юм. Тэр хугацаа 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон. Газрын тухайд уг объектийг манай компани худалдаж авсан нөхцөлд газрыг иргэн Ц.Мгийн нэр дээр шилжүүлэн өгнө гэж дээрх гэрээнд тодорхой заасан байгааг Д.Ч анх тэдгээр гэрээнүүдийг судалж танилцах явцдаа мэдсэн байх ёстой. Нөгөө талаар 2004 онд уг газрыг би Бигэроюунтай хатмран өмчилж авсаны дараа газрыг өмчилж авах тухайгаа хэлж байсан. Зөвшөөрчил байсан шүү дээ. Хэрэв үнэхээр Д.Ч надтай хатмран өмчлөх ёстой байсан юм бол тэр үедээ шүүхдэж байхгүй яасан юм. Одоо хөөн хэлэлцэх хугацаан ч дууссан байгаа юм шүү дээ. Нэхэмжлэгч дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг болон газрын хамтран өмчлөх миний эрх зөрчигдөх нь Нийслэлийн Банязүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар хууль бус захирамжууд гэжээ. Үүний тухайд би Батмөнхжин ХХК-с 2002 оны 07 дугаар сарын гэрээг үндэслэн С.Аийн нэр дээр байсан газар ашиглах гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг газрын тухай хууль тогтоомжийн дагуу Баянзүрх дүүргийн газрын албан судалж үзээд 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 298 дугаар захирамжаар газар өмчлөх гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэн гаргаж өгсөн юм. 2004 онд өөрийн нэр дээр байгаа газар эзэмших гэрчилгээг үндэс болгон Нйислэлийн газрын албанд энэ газрыг надад хувьчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг судалж үзээд 522 дугаар захирамжаар уг газрыг иргэн Ц.М энхэр Б.О нарын нэр дээр өмчлүүлэх шийдвэр гаргасан. Газрын тухай хууль тогтоомжийн дагуу явагдсан ямар ч хууль тогтоомж зөрчөөгүй болно. Нэхэмжлэгч Д.Ч нь 2002 оны 08 дугаар сард Б, Х ХХК хоёр компанийн хооронд объект худалдан авах гэрээнүүдийг үзэж судлаад надад хөрөнгө оруулалт болгож өгсөн 26,900,000 төгрөгөө цг объектийг хамтран худалдаж авсан болгож миний хүү Наранбатад байгаа үл хөдлөх хөрөнгнөөс хамтран өмчлөхөөр улайран зүтгэж байгаа хүн юм. Үнэхээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 12-327 тоот хашаанд байсан объектийг газрын хамт хамтран худалдаж авсан юм бол энэ тухай нотлох баримтуудаа гаргаж ирэх ёстой. Нөгөө талаар дээрх хаяганд байсан объектийг манай хоёр компани хоорондын гэрээгээр худалдан авч байх үйл явцаас нь эхлээд мэдсээр байж мэдээгүй гэж худалаа хэлсээр байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг цагаатгах гэж, хэлэлцэн тохиролцсон зүйлээсээ ухарч өмч хөрөнгөд хамтран өмчлөгч болох гэж шунахайрч зүтгэж буй оролдлого гэж дүгнэж байна. Ийм учраас иргэн Д.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Ч.С шүүхэд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Консулийн 12-327 тоотод оршин суугч Ч.С би хөдөөнөөс шилжин ирээд уг хашааг худалдан авч өөрийн өмч болгосон билээ. Манай хашаа 12 дугаар гудамжний хамгийн эхний хашаа байсан бөгөөд хашааны дээд тоотод байсан эзгүй газарт зөвшөөрөл олгож хашаа бариулдаггүй байсан. Газар өмчлүүлэх тухай Засгийн газрын шийдвэр гарснаар 2003 онд уг газрын хүү Очироогийн хамтаар хувааж эзэмших эрх нээгдэж 822 м2 газрыг хүүгийн хамт өмчлөн авсан. Одоо тэр хашаа газар хэвээр байгаа болно. 

Иймд манай хашааны зайд байсан сул талбайд хэн байсанг танихгүй хүн хашаа хатгасан. Уг хашаа байгаа газарт бохир цэвэр усны хоолой татагдсан тул зөвшөөрөл өгөөгүй байсан гэж би сонссон юм. Улмаар уг хашаа нь нэгээс нөгөөд дамжин худалдагдсаар  байсан бөгөөд орон сууц 2 ширхэг, гуанз, дэлгүүр зэргийг ашигладаг байсан. Эдгээр байгууламжуудыг бүртгүүлэх гэрчилгээ авах зэрэгт хаягийн бүртгэл шаардлагатай болсон тул миний хашааны дугаарыг дур мэдэн авч 327-А гэсэн гэж бичсэн байгаа гэж би үзэж байна. Энэ асуудлыг хууль дүрмийн дагуу зохих ёсоор нь шийдвэрлэхийг хүсэж байна. Асуудалд миний бие  холбогдолгүй бөгөөд миний өмч болох 327 тоот хашаа газрын талаарх миний эрх ашиг хөндөгдөх ёсгүй гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд М.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Маргаантай байгаа Баянзүрх дүүргийн 14-р хороо Консул 12-327а тоот хаягт байрлаж байсан объектуудыг өөрийн аав болох Ц.Мгийн “Х” ХХК-с өөрийн “Ч” ХХК-руу, мөн гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрыг аав Ц.Мгаас өөрийн нэр лүү, 2012 оны 12 дугаар сард хууль ёсны дагуу “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу тус тус шилжүүлэн авсан билээ.

Өөрийн эзэмшлийн газар дээрээ 2014 онд хөрөнгө оруулагч олж 6 давхар орон сууцны барилга бариулж өөрөө тодорхой хэсгийг нь эзэмшиж авсан юм. Энэ бүгд нь улсын бүртгэлийн газрын бүртгэлтэй, өмчлөх эрхийн хууль ёсны гэрчилгээтэй хувийн өмч билээ.

Гэтэл Д.Ч нь танай аавтай хамтран ажиллаж байсан тул тал хэсгийг нь авна гэж иргэний шүүхээр жил гаран явж байгаа билээ. Анхан шатны шүүхээс бүгдийг нь хэрэгсэхгүй болгосныг үл зөвшөөрч шат шатны шүүхэд хандаж, шүүхээс нэхэмжлэлийн шаардлага хангахгүй, тодорхойгүй хэмээн буцааж байгаа учраас, эцсийн аргаа хэрэглэж захиргааны хэргийн шүүхэд хандаж уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээ, миний өмч болох 326,22 м2, 59,8м2 талбайг тус тус хүчингүй болгох гэж өөрийн дураар аашлан улайрч байгаа юм.

Д.Ч урьд нь үндсэн хуулийн цэцийн гишүүн, мэргэжлийн хяналтын ерөнхий газарт уул уурхайн ахлах байцаагч, улсын бага хурлын гишүүн зэрэг томоохон албан тушаал хашиж байсан, түүгээрээ түрий барьж танил тал ихтэйгээ ашиглан миний банкны зээл, данс, үл хөдлөхийн гэрчилгээний дугааруудыг нэг бүрчлэн мэдэж авч намайг сүрдүүлж өмч, хөрнгөнөөс минь салгаж авах санаатай хүн билээ.

Энэ хүн нь миний үр хүүхэддээ өвлүүлэх гэсэн багахан хөрөнгийг дээрмийн аргаар булаан авч өөрийн ганц дүү болох хүнд өөрийн хөрөнгөнөөсөө өгөхгүйгээр бидний хөдөлмөрлөж олсон хөрөнгийг өгөхөөр шунан танил тал, ар өврийн хаалга ашиглан биднээс авах гэж улайран явж байгаа юм.

Д.Ч нь хамгийн үнэтэй машин унаж, хамгийн үнэтэй байранд амьдрал ахуй нь гачигдах юмгүй хангалуун сайхан амьдарч байгаа.

Иймд Д.Чын энэ улаан цайм дээрмийн аргаас миний багахан өмчийг хамгаалж үнэн зоа шударга шийдвэр гаргана гэдэгт иргэн миний бие итгэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний хамтран өмчлөх эрхийг зөрчсөн иргэн Ц.Мгийн Баянзүрх дүүргийн Засаг даргын консулын 12-327-А-д байрлах газрын эрхийн улсын бүртгэлийн Г 2204006502 М.Над шилжүүлсэн, үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн 2204009444, иргэн Ч.Сгийн Баянзүрх дүүргин 14-р хорооны консулын 12-327-д байрлах газрын улсын бүртгэлийн Г 2204001708, Х ХХК-ийн дээрх хаяаг үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2204009803, 2204011004 / 2012 оны 01 дүгээр сарын 23-нд Х ХХК-д шилжсэн, иргэн М.Нын Баянзүрх дүүргийн 14-р хорооны консулын 12- байрлах үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ү-2204064078, ү- 2204064074 дугааруудыг тус тус илт хууль бусад тооцон хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний хамтран өмчлөх эрхийг зөрчсөн иргэн С.О, Ч.Б, О.Э, Оргилон нарын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны консулын 12-327-Б-д байрлах газрын эрхийн улсын бүртгэлийн Г-2204002185 /18645310853397 нэгж талбарын дугаар бүхий/ дугаарыг илт хууль бусад тооцон хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа Ц.М бид 2002 оны 8 сард Баянзүрх дүүргийн Засаг даргын 14 дүгээр хороо Консулын газрыг дээрх объектуудын хамт хамтран худалдаж авсан ба энэхүү эд хөрөнгүүдийн мин өмчлөххэсгийгминий зөвшөөрөлгүйгээр, надад мэдэгдэлгүйгээр хууль зөрчиж хийсэн бүртгэл, уг бүртгэлийг хийсэн захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа билээ.

Гэтэл энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед уг 327 дугаар хаягтай газар дээр гуравдагч этгээд Чулууны Самбуу гэх иргэн амьдардаг болсон байх Ч.С нь уг газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргынЗасаг даргын 2003 оны 4 сарын 26-ны өдрийн №93 дугаартай захирамжаар эзэмшдэг, түүнчлэн уг захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны №569 дугаартай захирамж, шийдвэрээр газраа өмчилдөг болсон гэж тайлбарлаж байна.

Бид Ч.Сд газар эзэмшүүлсэн гэх 2003 оны №93 дугаартай захирамжийг судалж үзэхэд Ч.Сд газар эзэмшүүлэх тухай утга агуулга огт дурдагдаагүй, захирамжийн хавсралтын талаар мөн дурдагдаагүй байх ба Ч.Сд миний Ц.Мтай хамтран худалдаж авсан миний өмчлөх эрхэд хамаарах газар дээр давхардуулан газар олгож улмаар өмчлүүлсэн байгаа нь миний өмчлөх эрхийг зөрчсөн байх тул уг захирамжийн Ч.Сд холбогдох хэсэг болон хавсралт гэж тайлбарлаж шүүхэд ирүүлээд байгаа хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсч доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгааг хангаж өгнө үү.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны №93 дугаартай захирамжийн Ч.Сд холбогдох хэсэг болон хавсралт гэх хүснэгттэй хуудасны Ч.Сд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох. Нийслэлийн Засаг даргын 2003 оны №569 дугаартай захирамж, шийдвэрийн Чулууны Самбууд газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ. 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 298 дугаар захирамжийн Ц.Мд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамжийн Ц.Мд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 569 дүгээр захирамжийн Ц.Мд холбогдох хэсэг, Ц.Мийн газар өмчлөх гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ, газар дээр баригдаж байгаа 3 өрөө орон сууц, 326 м.кв үйлчилгээний барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа 1994 оны Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д зааснаар газар ашиглах, эзэмших эрх олгох эрхтэй гэжээ. Миний хувьд эрхгүй гэж маргаагүй. Харин эрхээ хэрэгжүүлэхдээ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн гэж маргаж байгаа. 1994 оны Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д заасны дагуу сонирхогч этгээд байгаа эсэхийг тодруулах үйл ажиллагааг хариуцагч хийгээгүй. Үүний улмаас өмнө бүртгэлтэй байсан гуравдагч этгээд Ч.Сгийн газартай давхцуулж газар олгосон нь хууль зөрчсөн байна.

1994 оны Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрт юу заахыг тодорхой тусгасан байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга гэрчилгээнд газрын хэмжээ заагаагүй. Газар эзэмших захирамж гарах үед газар эзэмших гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр гэрчилгээ олгогдох ёстой. Гэтэл энэ бүхэн байхгүй байгаа нь 1994 оны Газрын тухай хуулийн 3 заалтыг зөрчсөн байна.

н.Осоржамаагийн газар эзэмших хугацаа дуусахад 1 сар дутуу байхад газар давхцуулж олгосон.

Гуравдагч этгээд Ц.М нь 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн гэрээний дагуу газар шилжүүлэн авсан гэдэг боловч уг гэрээнд Ц.Мгийн нэр дээр газар шилжүүлэх заалт байдаггүй. Гэрээ байгуулсан гарын үсэг биш байдаг. 2002 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Газрыг шилжүүлэх гэрээнд газрыг гуравдагч этгээд Ц.Мд шилжүүлэх заалт байдаг. Өөрөөр хэлбэл захирамжаас 2 хоногийн дараа хийгдсэн. Бэлэглэлийн гэрээнд мөн гуравдагч этгээд Ц.Мд газар шилжүүлэх заалт байдаг. Үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2002 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Ц.Мд шилсэн буюу газрын захирамж гарсанаас 7 хоногийн дараа үл хөдлөх эд хөрөнгүүд Ц.Мгийн нэр дээр шилжсэн байдаг. Дээрхээс үзэхэд цаг хугацааны хувьд болон эрх зүйн хувьд гуравдагч этгээд Ц.Мгийн шүүхэд гаргасан тайлбар үндэслэлгүй байгаа нь харагдаж байна. Дээрх үндэслэлүүдээр миний бие Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны захирамжийн гуравдагч этгээд Ц.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд 3 аргаар иргэнд газар өмчлүүлэхээр заасан байдаг. Гуравдагч этгээд Ц.М нь тухайн газар байнга оршин сууж байгаагүй, байнга оршин суудаг газар нь өөр газарт байдаг. Иймд Нийслэлийн Засаг даргын 522 дугаар захирамжаар 9.240.000 төгрөгийн үнэтэй газрыг үнэгүй өмчлүүлсэн нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.1, 19 дүгээр зүйлийн 19.1.5-г тус тус зөрчсөн.

Нийслэлийн Засаг даргын 522 захирамжийн хавсралтаар гуравдагч этгээд Ц.Мд 327 тоот хаягийг өмчлүүлсэн байхад 327а гэсэн хаягтай газар өмчлөх эрхийн гэрчилгээг 3 жилийн дараа авсан байдаг. Захиргааны актыг тухайн захиргааны акт гаргасан этгээд эсвэл түүний дээд шатны албан тушаалтан, шүүх өөрчилдөг. Өөр хэн нэгэн этгээд тухайн захирамжид өөрчлөлт оруулах эрх зүйн боломжгүй юм. Гэтэл ямар шийдвэрээр 327 тоот хаяг нь 327а болж өөрчилсөн нь тодорхойгүй байдаг. Нэг бол гуравдагч этгээд Ц.Мд газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 522 дугаар захирамж хүчингүй байх ёстой. Эсвэл газрын өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэл хүчингүй байх ёстой. Улсын бүртгэгчид газрын хаягийг сольж бүртгэх эрх байхгүй. Захирамжид заасан хаягийн дугаараар бүртгэх ёстой. Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 522 дугаар захирамж нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.1, 19 дүгээр зүйлийн 19.1.5-г зөрчсөн байна. Гуравдагч этгээд Ц.М бид хоёр дэлгүүр, цайны газар, 2 өрөө орон сууц, хашаа газрыг хамтран худалдан авсан хэлцлийг 2002 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөр хийсэн. Гуравдагч этгээд Ц.М анхнаасаа надаас далдуур үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн нэр дээр болгох ажиллагааг хийсэн.

Нийслэлийн Засаг даргын 522 дугаар захирамжийн хавсралтад гуравдагч этгээд Ц.Мд 327 тоот, 700 м.кв газрыг өмчлүүлсэн байхад хаягийг 327а болгон өөрчилсөн эрхийн акт хавтаст хэрэгт авагдаагүй байна.  

 Дэлгүүр, цайны газар, 2 өрөө орон сууцны 9803, 9444, 1004 гэсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь дүр эсгэсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр гуравдагч этгээд Ц.Мд шилжсэн. Улсын бүртгэгч бэлэглэлийн гэрээг нотариатаар батлагдсан эсэхийг хараад бүртгэл хийдэг тул түүнийг хуурамч эсэхийг тогтоох боломжгүй байдаг. Ингэснээр хамтран өмчлөгч миний эрх зөрчигдсөн. Аливаа өмч хариу төлбөртэй, төлбөргүй гэсэн 2 замаар шилждэг. н.Осоржамаа “бид өрөнд ороод үл хөдлөх хөрөнгөө худалдсан” гэдгээ гэрчээр асуугдахдаа хэлсэн байдаг. Гуравдагч этгээд Ц.М нь би эдгээр үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан гэж тайлбарладаг. Гуравдагч этгээд Ц.М нь тайлбартаа бидний хамтран ажиллах 5 жилийн хугацаанд дуусна гэж бичсэн боловч тэрээр энэ хамтын ажиллагаа эхлээгүй, ашиг хувааж эхлээгүй байхад бүх үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр болгоод авсан байсан. Үүнээс үзэхэд намайг хууран мэхэлж, надаас мөнгө аваад үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн болгож авсан гэдэг нь тогтоогдож байгаа.

Маргаан бүхий газар ашиглах 3 захирамж байдаг ба гурвуулаа 327 тоот хаягтай газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх захирамж байдаг. Хоорондоо 1 жил гарангийн зайтай гарсан 3 захирамж байдаг. Энэ газар өмчлүүлсэн асуудалд гуравдагч этгээд Ч.С гуай ямар нэг буруугүй гэж үзэж байна. Төрийн захиргааны байгууллагын буруу байгаа. Хамгийн эхний газар өмчлөх гэрчилгээг гуравдагч этгээд С.О 327б тоот хаягаар авсан. Дараа 2007 онд гуравдагч этгээд Ц.М 327а тоот хаягтай газар өмчлөх гэрчилгээг авсан. Сүүлд 2014 онд гуравдагч этгээд Ч.С гуай 327 тоот хаягтай газар өмчлөх гэрчилгээ авсан. Гуравдагч этгээд Ц.М бид хоёрын хамтын ажиллагаа 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилсэн. Мөнгөн хэлбэрээр ашиг хуваах явдал 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Үүнээс хойш 2014 он хүртэл цайны газрыг манайх ажиллуулж, ашиг орлого авдаг, гуравдагч этгээд Ц.Мгийн хүүхэд дэлгүүрийг ажиллуулж, ашиг орлого авдаг хамтын ажиллагаа үргэлжилсэн. Газар дээр барилга барьж, барилга дээрээс авсан зүйлээс хувааж авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Уг гэрээ нь Иргэний хэргийн шүүх дээр байгаа. Байшин барьсны дараа юу ч өгөлгүй, бүгдийг өөрийн нэр дээр болгоод үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2014 онд гаргуулж аваад барьцаанд тавиад Хаан банкнаас зээл авсан байдаг. 2015 онд би шүүхэд хандах хүртэл энэ талаар мэдээгүй бөгөөд гуравдагч этгээд Ц.М надад гэрчилгээ гараагүй байгаа гэж хэлдэг байсан.

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын захирамж болон гуравдагч этгээд Ц.М өгсөн хүсэлтэд 327 тоот хаяг бичигдсэн байдаг бөгөөд гуравдагч этгээд Ц.М нь би 327а гэсэн хаяг авсан төрийн байгууллага 327 тоот хаяг тавьсан гэж тайлбарладаг. Үүнээс үзвэл бодит байдал, хэрэгт цугларсан нотлох баримт болон гуравдагч этгээд Ц.Мгийн өгсөн тайлбар зөрж байна. 327а гэдэг тоот нь хэний ямар шийдвэрээр гарсан нь тодорхойгүй байна” гэв.

Гуравдагч этгээд Ц.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: 2002 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн үеэр н.Осоржамаа манай компани дээр ирж надтай уулзаж, “50 сая төгрөгийн өрөнд ороод байна, та манай хүнсний дэлгүүр, цайны газар, 2 өрөөтэй байшин, 2 ширхэг агуулахын объектыг 50 сая төгрөгөөр худалдан авч биднийг өрнөөс гаргаж өгнө үү” гэсэн. Хүнсний дэлгүүр өдөртөө 800.000-1000.000 төгрөгийн орлоготой бөгөөд цайны газар болон захын худалдаачдын контейнер тавьсан төлбөр зэргээр тодорхой хэмжээний орлого олдог гэж хэлсэн. Би тухайн үед үнэхээр ийм хэмжээний орлого олдог бол худалдан авахыг зөвшөөрөөд 7 хоног ажиллуулж үзэхээр болсон. Ингээд 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дэлгүүрийн барааг тоолж хүлээн аваад өөрийн худалдагч н.Чулуунцэцэг гэдэг хүнийг худалдагчаар тавиад 7 хоног ажиллуулсан. Ажиллуулах явцад 6 сая төгрөгийн орлоготой байсан тул худалдан авахаар болж, 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр худалдан авах гэрээ байгуулж худалдан авч, тухайн объектуудыг шилжүүлэн авах ажиллагаа хийгдсэн. Тухайн хашаа нь 3 тал хашаа байсан ба зүүн талд нь гуравдагч этгээд Ч.Сгийнх байсан. Ингээд барааны дэлгүүр, цайны газар, өвлийн 2 сууц, 2 ширхэг модон агуулах, нэг модон жорлонг нийт 50 сая төгрөгөөр худалдан авсан. Манай компаниас 5 сая төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон төлсөн. Тээвэр хөгжлийн банканд дахь 20 сая төгрөгийн зээлийн 12 сая төгрөгийн зээлийг хүүний хамт би төлсөн. Үлдэгдэл төлбөрийг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасны дагуу дээрх объектыг манай компани 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 7 дугаар сарын 4-ний өдөр хүртэл шилжүүлэн авсан. Энэ нь 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн гэрээ болон түүний салшгүй хэсэг болох план зургаар нотлогдоно.

Би өөрийн 3 давхар барилгыг барьцаалж, Голомт банкнаас 2002 оны 8 дугаар сарын 10-нй өдөр 30 сая төгрөгийн зээл авсан. Энэ үед н.Осоржамаа хүнд төлөх зээлийн төлбөр нэмэгдээд байгаа тул 52 сая төгрөгөөр зарахаар болсон. Ингээд 2002 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 52 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Манай компанийн нягтлан бодогч н.Энхтайван гэдэг Д.Чын төрсөн дүүгийн нөхөр “манай хадам ах Д.Чаас хөрөнгө оруулалт хэлбэрээр мөнгө зээлж ав, би та хоёрыг уулзуулъя” гэсэн. Ингээд би Д.Чтай уулзаж, 2002 оны 7 дугаар сарын 4-ний, 2002 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2 худалдан авах гэрээ, дэлгүүрийн орлогийн баримтуудаа үзүүлээд 27 сая төгрөг хэрэгтэй байгаа талаар хэлсэн. Миний компанийн объектоос олох ашгийг 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаанд 50, 50 хувиар хувааж авах саналыг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрснөөр бидний хамтын ажиллагаа 2007 оныг дуустал 5 жил 4 сар үргэлжилсэн. 2002 оны 9 дүгээр сарын сүүлээр нэхэмжлэгч нь надад 26 900.000 төгрөгийг бэлнээр гаргаж, хөрөнгө оруулалтын журмаар өгсөн. Би тэр мөнгийг 5 жилийн хугацаанд 57.527.559 төгрөг болгон 2 дахин өсгөж өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Энэ үед манай нягтлан бодогч н.Энхтайван нь манайд ажиллахаа болиод эхнэр, хүүхдээ хаяад явсан. Эхнэр нь сургуулийн насны хүүхэдтэй орох оронгүй үлдсэн. Д.Чын дүү н.Мөнхтуяад би “чи энэ байшиндаа сууж бай, чамаас би хөлс авахгүй, зүгээр суулгүй манай цайны газрыг түрээслээд хэдэн төгрөг авч бай” гэж хэлсэн. Ингээд 2007-2014 оны хүртэл энэ хүн цайны газрыг ажиллуулж явсан. Нэхэмжлэгч бид хоёрын хамтын ажиллагаа 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болсон. Газрын хувьд 2 компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 298 тоот захирамжаар миний нэр рүү газар эзэмших эрхийг консулын 327 тоот гэж өмнө авсан байсан хаягаар нь шилжүүлсэн. Үүний дараа Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдан гарч би өөрийн нэр дээрх газраа өмчлөн авахаар хөөцөлдөж эхэлсэн. Миний хаяг хажуу айлын гуравдагч этгээд Ч.Сгийн хаягтай давхацсан байсан тул би хорооны засаг даргатай энэ талаар уулзахад танайд 327а гэдэг хаяг өгнө гэсний дагуу бид 327а гэсэн хаяг авч, газрын кадастрын зураг хийлгэж нэгж талбарын дугаар авч Нийслэлийн Засаг даргад хүсэлт өгсний дагуу эхнэр бид хоёрын нэр дээр газар өмчилж өгсөн. Уг газрыг өмчилж авсны дараа Мэргэжлийн хяналтын газрын өмнө сууж байхдаа миний машин дотор нэхэмжлэгчид газар өмчилж авсан тухайгаа хэлэхэд Д.Ч эсэргүүцэж байгаагүй. Манай хашааны зүүн дундуур хойноосоо урагшаа дулааны шугам явж байсан тул хамгаалалтын зурвас бүхий 10 м.кв газрыг өмчлүүлээгүй үлдээсэн. 2012 онд уг газрыг дээрх барилгын хамт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. 2014 онд манай хүү газар дээр 5 давхар барилга бариулах гэрээ байгуулаад нэг давхрын үйлчилгээний талбай, 3 өрөө орон сууцыг өмчилж авсан. Нэхэмжлэгч энэ үеэс ажлын байр орон сууцад санаархаж эхэлсэн. Нэхэмжлэгч үнэхээр хамтран өмчилж авсан бол улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулах ёстой. Энэ үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах гэрээнд болон нэхэмжлэгчийн гарын үсэг, нэр байхгүй.

Бидэнд үл хөдлөх хөрөнгөө худалдсан компанийн захирал байсан хүмүүс гэрчийн мэдүүлэг өгөхөд нэхэмжлэгчийг анх удаа харж байгаа хэлж байсан. Иймд нэхэмжлэгчийн хамтран худалдан авсан гэдэг нь нотлогдохгүй байна. Харин манайх дангаараа худалдан авсан гэдэг нь худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ, газар өмчлөх гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна. Иргэний хуулийн 75 дүгээр зүйлийн 75.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна”, 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил”; мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т “Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг 2002 оноос тоолох ёстой бөгөөд нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

      Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгүүдийг миний нэр дээр шилжсэн байсныг 2015 онд мэдсэн гэдэг боловч 2002 оноос үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн компанийн нэр дээр шилжсэнийг нэхэмжлэгч мэдсэн байх ёстой. 2002 оны 7 дугаар сарын 4-ний, 2002 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн худалдан авах гэрээнүүдийг үзүүлж байж би энэ хүнээс 26.900.000 төгрөгийг хөрөнгө оруулалтын хэлбэрээр зээлж авсан. Энэ хүн Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн, Улсын Бага хурлын гишүүн байсан хүний хувьд энэ бичиг баримтыг үзээд зүгээр мөнгө өгөх хүн биш юм. Тиймээс дээрх баримтуудыг үзэж, итгэл үнэмшил төрсөний үндсэн дээр надад мөнгө өгсөн. Дээрх гэрээнүүдэд Д.Чын төрсөн дүүгийн нөхөр н.Энхтайван гарын үсэг зурсан байдаг.

2002 оны 9 сараас эхлэн ашгаа хувааж эхэлсэн бөгөөд энэ нь 2 дугаар хүнсний дэлгүүрийн хэдэн сарын тооцоо гэж бичээд Д.Ч, би, н.Энхтайван нар гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Ийм тооцооны баримт 5 жилийн хугацаанд 64 ширхэг байдаг. Нэхэмжлэгч нь уг баримтыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. 2007 онд манай газар дээр байрладаг захын худалдаачдын бараа агуулах контейнер тавьсны төлбөр болох 690.000 төгрөгийг өмнө нь Д.Чт хуваан өгдөг байсан бол өгөхөө больсон. Тэр үеэс хойш надаас нэхэхээ больсон. Энэ нь газрыг гуравдагч этгээд Ц.М өмчилж авсан, өөрийн газар дээрх зүйлийг хүнтэй хуваахгүй гэдгийг болон хамтын ажиллагаа 2007 оны 12 сард дууссан гэдгийг ойлгож байгаагийн илэрхийлэл юм.

      Үл хөдлөх эд хөрөнгө манай компани дээр шилжиж, үл хөдлөх эд хөрөнгийн татварыг төлөхдөө нэхэмжлэгчид баримтын үзүүлж байж, төлбөрийг төлдөг байсан. Дээрх үйл явдлуудаас нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгүүд хэний өмч вэ гэдгийг мэдэж, хүлээн зөвшөөрч байсан гэдэг нь харагдана. 

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2366 тоот захирамжид нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байна гэж дүгнэж, эрхийн сэргээх үндэстэй гэж бичсэн байдаг. Надад 6 сард гуравдагч этгээдээс захирамжийг танилцуулсан. Энэ хооронд захирамжид миний гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна.

      Нэхэмжлэгч нь бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, гаршсан гэж би үзэж байна. 2007 он дуусч 5 жилийн бидний аман хэлэлцээнээс өмнө миний ноороглож байсан гар нооргийг олж аваад түүн дээр хар өнгийн бэхээр н.Мөнх-Эрдэнэ гэдэг хүний нэрийг бичиж, орон сууц, өмчлөлийн гэдэг үсгийг санаанаасаа нэмж оруулсан бөгөөд Ц.М өөрийн гараар бичсэн мэтээр нотлох баримт болгохыг оролдож байна. Газрын албаны архивт үзлэг хийх үед гуравдагч этгээд Ч.С, Ц.М, н.Алтанзул нарын газрын хувийн хэрэг байхгүй байсан. Нэр бүхий 3 хүний материал хоосон байсныг 2016 оны 8 сард болсон Захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдаан дээр шүүгч Ц.Мөнхзулд өөрөө хэлж байсан. Нийслэлийн Газрын албаны архивт очиход шинэхэн хүн болсон байна. Хуучин хүн нь хаачсан гэж асууж байсан. Иймд нэхэмжлэгч нь өөрөө тэр хувийн хэргийг алга болгосон байх магадлалтай гэж үзэж байна. Нийслэлийн Газрын албаны мэргэжилтэнгүүд хариуцлагагүй байлаа гэхэд 1996, 2002 оны хувийн хэргүүд алга болно гэдэг нь сэжигтэй зүйл юм. Энэ бүгд нэхэмжлэгчийн өөрийн тайлбарыг нотлох гэсэн арга ядсан арга гэж бодож байна. Дээрх хувийн хэрэг, материал, өргөдөлгүйгээр захирамж гарч, гэрчилгээ олгох боломжгүй.

Нэхэмжлэгч нь 2002 онд маргаан бүхий хашааг худалдан авахад консулын 327 гэсэн ганц хашаа байсан. Гуравдагч этгээд Ч.Сгийн хашааг хамт байдаг гэж тайлбарладаг. Энэ үед нэхэмжлэгч нь тэр хашаагаар орж үзээгүй байсан. Энэ 2 хашаа анхнаасаа өөр хашаа байсан бөгөөд өөр нэгж талбарын дугаартай хашаа гэдэг нь кадастрын зургаар тодорхой харагддаг. Хоёр өөр хашаанд нэг хаяг олгосон хорооны захиргааны хариуцлагагүй үйл ажиллагаан дээр нэхэмжлэгч дөрөөлж байна.

      2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр худалдах үйл явц эхэлж, 2002 оны 7 сарын 4-ний өдөр гэхэд үл хөдлөх хөрөнгүүд манайд бүрэн шилжсэн байдаг.

      н.А, н.О хоёр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад 2 хувийн татвар төлдөг тул бэлэглэлийн гэрээ хийе гэсний дагуу хийсэн. Эхлээд цайны газар, дэлгүүрийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. 12 дугаар сарын 31-нд барьцааны төлбөрийг барагдуулж дууссаны дараа дахин 2 орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан. Газрыг худалдан аваагүй, тухайн үед газар төрийн өмч байсан. Харин үл хөдлөх хөрөнгөө дагаж газар шилжих ёстой. Түүний дагуу 6 сард Баянзүрх дүүргийн газрын албанд хүсэлт гаргаж, захирамж гарч, гэрчилгээ олгогдсон. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэгчийн эрх ашиг огт хохироогүй, мөнгөө 2 дахин өсгөж авсан. Нэхэмжлэгч нь худалдан авах үйл ажиллагаанд оролцоогүй тул эрх ашиг нь хөндөгдөөгүй” гэв.

Гуравдагч этгээд Ц.Мгийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Захиргааны байгууллагын гаргасан актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. 

      Нэхэмжлэгч нь би гуравдагч этгээд Ц.Мтай газар болон үл хөдлөх хөрөнгийг хамтран худалдан авсан. Иймээс миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна гэжээ. Үүний тулд нэхэмжлэгчид газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмших эрх үүссэн байх ёстой. 2002 оны 8 дугаар сарын 29-ний болон 7 дугаар сарын 4-ний өдрийн “ажлын байрны объект худалдах, төлбөр тооцоо барагдуулах” гэрээнээс үүдэлтэйгээр маргаан бүхий 327а хаягт байрлах газар болон үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөх эрхийн асуудал яригдана. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасны дагуу хүсэл зоригийн дагуу эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар өмчлөх эрх үүсдэг. Хууль болон гэрээгээр олгогдсон эрхийн хүрээнд өмчлөгч эд юмсаа захиран зарцуулах эрх нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар олгогдсон. Үл хөдлөх хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу өмчлөх эрх үүснэ.

      Маргаан бүхий газар дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь өмнө нь “Баян мөнхжин” ХХК-ийн өмчлөлд байж байгаад “Х” ХХК-ийн өмчлөл рүү 2002 оны 8 болон 12 сард шилжсэн.

      Нэхэмжлэгч дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг хамтран өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу өмчлөх эрх үүссэн байх ёстой. Үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх гэж байгаа бол уг гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байна. Өөрөөр хэлбэл нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр эрх үүснэ. Үл хөдлөх хөрөнгийг аман хэлцлийн үндсэн дээр хамтран худалдан авахгүй. Иймд нэхэмжлэгчийн өмчлөх эрх үүссэн гэдэг нь хуулийн дагуу тогтоогдохгүй байгаа бөгөөд хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байна гэдэг нь нотлогдохгүй байна.

Хавтаст хэрэгт “Х” ХХК-ийн ашиг орлогыг 2 хуваан хүртэж байсан талаарх баримтууд байдаг. Гэтэл үл хөдлөх хөрөнгүүд 2005 онд “Хөгнө жавхлант” ХХК-ийн санхүүгийн тайлан дээр туссан байдаг. Шүүхэд гэрчээр мэдүүлэг өгдөг нягтлан бодогч н.Энхтайван нь Д.Чын төрсөн дүүгийн нөхөр юм. Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна. Хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр тодорхой ашиг орлого олох эсвэл тодорхой зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээг байгуулж болно. Аман хэлцлээр хөрөнгө оруулалт хийгээд олсон ашгаа хувааж хүртэх зорилготой байгуулаад байгаа гэрээ нь агуулгын хувьд хамтран ажиллах гэрээ байна. 2007 онд 26 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаа 57 сая төгрөг болгон авснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон. 2005 онд “Хөгнө жавхлант” ХХК-ийн нэр дээр үндсэн хөрөнгийн бүртгэлд орсон байхад нэхэмжлэгч яагаад энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй вэ? Улсын бүртгэлд буруу бүртгэгдсэн байна гээд шүүхэд яагаад нэхэмжлэл гараагүй вэ?

Хэрэв компанийн хөрөнгийг өмчлөх эрхтэй этгээд болох гэж байгаа бол Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5, 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигч байх ёстой. Нэхэмжлэгчид хувьцааны ногдол ашиг хүртэх эрх хуулиар олгогдож байж сая хамтран өмчлөх эрхтэй гэж ярина.

Түүнчлэн улсын бүртгэлийн байгууллагыг буруутгах үндэслэл харагдахгүй байгаа. Улсын бүртгэлийн байгууллага “Х” ХХК-ийн нэр дээр 2007 онд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг хангаад мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан өмчлөх эрх шилжүүлэх гэж байгаа этгээдийн хүсэл зоригийн дагуу мэдүүлэг гаргасны үндсэн дээр улсын бүртгэлийг хийсэн. Улсын бүртгэлийн байгууллагад хэн нэгэн этгээдийн эрх зөрчигдөж байгааг мэдэх боломж байхгүй. Хэрэв “Хөгнө жавхлант” ХХК-ийн гэрчилгээн дээрх хувьцаа эзэмшигчийн нэр дээр нэхэмжлэгчийн нэр байсан бол эрх ашиг хөндөгдсөн асуудал байж болох байсан. Иймд Улсын бүртгэлийн байгууллагыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

н.А гэдэг хүн газар эзэмших эрхийг Газрын тухай хуульд заасны дагуу шударгаар олж авсан бөгөөд 2000 онд энэ газар эзэмших захирамжтай холбоотой нэхэмжлэгчийн ямар нэг эрх ашиг хөндөгдөөгүй. Газар өөрөө үл хөдлөх хөрөнгийн салшгүй нэг хэсэг тул үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад газар нь үл хөдлөх хөрөнгөө дагаад гуравдагч этгээд Ц.Мд шилжинэ. Хэрэв нэхэмжлэгч уг газрыг хамтран ашиглах эрхтэй этгээд гэж үзсэн бол энэ талаар 2015 он хүртэл яагаад газрын албанд хандаагүй вэ? Хөөн хэлэлцэх хугацааг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн гэж үзэж буй ямар шалтгаан байгаа нь тодорхойгүй.

Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээний дагуу газар эзэмших эрх иргэн н.Ас гуравдагч этгээд Ц.Мд шилжиж эзэмшил нь хуульд заасны дагуу үүссэн байхад нэхэмжлэгч миний газар эзэмших эрхийг захиргааны байгууллага мэдэх ёстой байсан гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм.

Мөн захиргааны байгууллага хууль зүйн үндэслэлгүй газар эзэмших эрх олгосон гэдгийг нотлох баримт байдаггүй. Тухайн үеийн худалдах худалдан авах гэрээ, бичиг баримтыг үндэслээд газар эзэмших эрх шилжсэн. Захиргааны байгууллагын газар эзэмших эрх шилжүүлсэн захиргааны акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэдгийг нотлох баримт байхгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд нь ойлгомжгүй байна. Маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7 хүртэл заасан 7 үндэслэлээр байх ёстой боловч дээрх 7 үндэслэлийн нэг нь ч байдаггүй. Яг ямар үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гээд байгаа нь тодорхойгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой” гэв.

Гуравдагч этгээд Ч.С шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Би 1996 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгаас Улаанбаатар хотод нүүж ирсэн. Цагаан хуаранд байдаг айлын хашаанд ачаатай машинаа тавиад зар мэдээ сонин худалдан авч, Дарь эх, Гандан зэргээр явж газар үзсэн. Сүүлд өөрийн газрыг авч маргааш нь ирж буусан. Тухайн үед мөнгө төлж Улаанбаатар хотын иргэн болдог байсан. 1996 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын иргэн болоод тэр өдрөө Баянзүрх дүүргийн 14 хорооны 27-ын задгай гэдэг хаягаар бүртгүүлсэн. 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдөр консулын 12-327 гэдэг дугаартай болсон. Манайх урд талын эгнээний баруун захын хашаа байсан. Тухайн үед янз бүрийн айлууд ирж буудаг байсан бөгөөд тэр бүх айлуудыг цэгцлэх зорилгоор 2003 оны 93 дугаар тогтоолоор газрыг эзэмшүүлж, албан ёсны гэрчилгээг олгож, хаягжуулсан. Энэ үед би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны консулын 12-327 гэдэг хаягаа баталгаажуулж, 14061 тоот гэрчилгээ авсан. 2002 оны 6 дугаар сарын 28-ний өдөр Улсын Их Хурлаас Монгол Улсын иргэнд 700 м.кв хүртэлх газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хууль батлагдан гарсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх үүднээс Баянзүрх дүүргээс задгай айлуудыг цэгцэлж, бүртгэлжүүлэх ажлыг 93 дугаар тогтоолыг үндэслэн хийсэн. Үүний дагуу бид газраа өмчилж авах өргөдлөө 5 сард өгөөд 12 дугаар 31-нд өмчлүүлэх шийдвэр гарч, Нийслэлийн Засаг даргын 569 дүгээр тушаалаар бид газраа өмчилж авсан. Кадастрын зургаар манай газар 823 м.кв газар байсан. Тиймээс би 700 м.кв газрыг өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж, үлдсэн 123 м.кв газрыг өөрийн хүү С.О, бэр Ч.Б нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан. Ингээд надад 327, миний хүүхдэд 327б гэдэг хаяг өгсөн. Манайх ирж буухад хамгийн эхний хашаа байсан. Манай хашааны баруун хаяагаар бохир, дулааны шугам явдаг байсан учраас хүн амьтан ирж буувал хотын захиргаанаас хүн ирээд хөөгөөд явуулдаг байсан. Гэтэл 1999 оны эхээр нэг өдөр төмөр хашаа барьсан байсан. Дараа нь тэр хашааг 3 удаа буулгасан боловч буцаагаад барьчихдаг байсан. Тэр хашаа нь 1 жил хагас эзгүй байсан. Дараа нь гэнэт эзэнтэй болоод байшин сууц барьж эхэлсэн. Тэр хашааг нь дараа нь гуравдагч этгээд Ц.М худалдан авсан байсан. Сүүлд тэр хашаа нь 327а гэдэг хаяг авсан байсан гэдгийг гуравдагч этгээд Ц.Мгийн дэлгүүрийн манаач өвгөнөөс би мэдсэн. Ингээд миний газарт 327, миний хүүд 327б, хажуу талын зөвшөөрөл өгдөггүй байсан газар дээр 327а гэдэг хаягийг өгсөн байсан.

Шүүх миний гаргаж өгсөн нотлох баримтыг шийдвэр гаргахдаа харгалзан үзнэ байх. 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 40-33 тоотод оршин суугч иргэн Д.Чын гаргасан нэхэмжлэл дээр дурдсан С.Од холбогдох хэсэг болон Ч.Сд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна” гэв.

Гуравдагч этгээд С.О: Манай хашааны баруун тал эзгүй байсан. 1998 онд хаягжуулсан бүртгэлээр албан ёсоор манайх 327 тоот хаягийг авсан байсны дараагаар 2002 онд гуравдагч этгээд Ц.М гуай газраа эзэмших шийдвэр гаргуулж 327а тоот хаягийг авсан байна. Дараагаар нь 2003 онд би өөрийн нэр дээр газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн 327б тоот хаягийг авсан. Угтаа бол 327, 327б хоёр нь нэг айлын хашаа юм. Хашааны талбай 700 м.кв-аас том байсан тул хувааж кадастрын зураг хийлгэж гэрчилгээ авсан юм” гэв.кадастрын зэрчилгээ авсан Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн зарим нэг шаардлагаас татгалзаж байна. Өнөөдөр гуравдагч этгээд Ч.С болон түүний хүүхдүүд өмчлөлийн газартай холбоотой баримтуудаа гаргаж өгсөн. Гуравдагч этгээд Ч.Сгийн хүүхдүүд ямар ч буруугүй гэдгийг би сая олж харлаа. Тэр захирамж гаргасан, хавсралт наасан нөхдүүд буруутай гэж үзэж байна. Иймд би гуравдагч этгээд Ч.С, С.О нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Д.Ч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Консулын 12-ын 327 тоотод байрлах, 8 нэрийн барааны дэлгүүр, цайны газар, өвлийн 2 орон сууц, 2 агуулах, 3 тал хашааг хамтран өмчлөх миний эрхийг зөрчих эрх зүйн үндэс болсон тус дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 298 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр зэргийг тус тус хүчингүй болгож, дээрх захиргааны актуудын дагуу бүртгэсэн Эрхийн улсын бүртгэлийн Г-2204006502 дугаарыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр  Ц.Мгаас М.Над шилжүүлсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204006502 дугаартай гэрчилгээ,  үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 2204009444 дугаар, Ч.Сгийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204001708 дугаар, “Х” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2204009803, 2204011004 дугаар, М.Нын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204064078, Ү-2204064074 дугаар гэрчилгээнүүдийг илт хууль бусад тооцон хүчингүй болгуулах, 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр  С.О, Ч.Б, О.Э, О.О нарын  газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2204002185 дугаартай гэрчилгээг илт хууль бусад тооцон хүчингүй болгуулах, 2017 оны 03 дугаар сарын 22-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 93 дугаар захирамжийн Ч.Сд холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 569 дүгээр захирамж, шийдвэрийн Ч.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тус тус нэмэгдүүлжээ.

Харин нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Ч.Сгийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204001708 дугаар, С.О, Ч.Б, О.Э, О.О нарын  газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2204002185 дугаартай гэрчилгээнүүдийг илт хууль бусад тооцон хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 93 дугаар захирамжийн Ч.Сд холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 569 дүгээр захирамж, шийдвэрийн Ч.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсан болно.

Нэхэмжлэгч Д.Ч Баянзүрх дүүргийн Засаг дарга 2002 онд хүчин төгөлдөр мөрдөж байсан Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрх олгохдоо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөр бусад сонирхогч этгээд байгааг судлаагүй, бусдын газартай давхцуулж олгосон, Ц.Мд  газар эзэмшүүлэх захирамж гарснаас 7 хоногийн дараа үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн нь хууль бус гэж маргажээ.   

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хэсгийг баталж үлдсэн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

1.Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Консулын 12-ын 327 тоотод байрлах, 8 нэрийн барааны дэлгүүр, цайны газар, өвлийн 2 орон сууц, 2 агуулах, 3 тал хашааг хамтран өмчлөх миний эрхийг зөрчих эрх зүйн үндэс болсон тус дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 298 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр зэргийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд; 

Дээрх газрыг эзэмшигч “Б” ХХК-ийн захирал С.А 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Х” ХХК-ийн захирал Ц.Мтай  “Ажлын байр объект худалдах төлбөр тооцоо барагдуулах гэрээ” байгуулж тус маргаан бүхий газар дээр байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдсан байна.

“Х” ХХК-ийн захирал Ц.М дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж авснаар “Б” ХХК-ийн захирал С.Аийн эзэмшилд байсан уг газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт гаргасныг Дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 298 дугаар захирамжаар Ц.Мд шилжүүлж эзэмшүүлжээ. 

Хариуцагч Баяндүрх дүүргийн газрын алба Газрын тухай хууль (1994 оны)-ийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “..дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, энэ зүйлийн 2 дахь хэсгийн 5-д “иргэн...д газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргах;” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий газрыг Ц.Мд шилжүүлж эзэмшүүлсэн, улмаар “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалт, 21 дүгээр зүйлийг үндэслэн уг газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжийн Ц.Мд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр” хууль зөрчөөгүй байна.

 Учир нь иргэн Д.Ч, Ц.М нарын хооронд хийгдсэн иргэний эрх зүйн харилцааны маргааны үр дүнгээс хамаарч хариуцагч газрын асуудал хариуцсан захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч маргаан бүхий газар түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хамтран ашиглаж үр ашгийг хүртэж байсан хугацаандаа газар эзэмших талаар хүсэлт, өргөдлөө дүүргийн Засаг дарга түүний газрын албанд хандаж гаргаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлэх, ашиглуулах захиргааны байгууллагын шийдвэр гараагүй, тэрээр тухайн газрыг эзэмших, ашиглэх эрхгүй этгээд байх тул түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл  “Б” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө, түүний доорх газрыг “Х” ХХК-ийн захирал худалдаж авсан үйл баримт нэгэнт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй боловч Ц.Мд газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2002 оны 298, өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамжууд нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөх эрхийг зөрчих эрх зүйн үндэс болсон   гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн энэ хэргийн гуравдагч этгээдэд газар эзэмшүүлж, өмчлүүлсэн дээрх захирамжууд баримт бичгийн болон хууль хэрэглээний зөрчилтэй байсан байхыг үгүйсгэхгүй ч энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй.

 Хариуцагч Нийслэлийн болон Баянзүрх дүүргийн Засаг дарга “Газрын тухай хууль”, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-аар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлж, шилжүүлж эзэмшүүлсэн нь холбогдох хууль, журамтай нийцсэн байх тул маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэв. 

2. Ц.Мгаас М.Над шилжүүлсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204006502 дугаартай гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 2204009444 дугаартай гэрчилгээ, “Х” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2204009803, 2204011004 дугаар, М.Нын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204064078, Ү-2204064074 дугаар гэрчилгээнүүдийг илт хууль бусад тооцон хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Маргаан бүхий Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Консулын 12-ын 327А тоотод байрлах газар нь 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээний дагуу Ц.Мгаас М.Над шилжиж Г-2204006502 дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, энэ эрхийн хүрээнд уг газар дээрх “Х” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2204009803, 220401004,  М.Нын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204064078, Ү-2204064074 дугаар гэрчилгээнүүд олгогджээ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.”, 183.2-т “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно.”, 183.3-д “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй.” гэж зохицуулснаас үзэхэд нэхэмжлэгч дээрх газрын эзэмших эрх өөр этгээдэд шилжсэнтэй холбоотой бүртгэлийг буруу, ташаа болох тухай холбогдох захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой байсан гэж үзнэ.

 Нэхэмжлэгч Д.Ч энэ хэргийн гуравдагч этгээд Ц.М нар 2002 оны 08 дугаар сард хэлцэл хийн тохиролцож маргаан бүхий газрын тухайн хаягт байрлах 8 нэрийн барааны дэлгүүр, цайны газар, 2 айлын орон сууц, 2 ширхэг агуулах бүхий 3 тал хашаа зэрэг хөрөнгийг худалдан авч хамтран ажиллах гэрээний харилцаа үүсгэн 2007 оны 12 дугаар сарыг дуустал ажиллуулж ашиг орлогоо хуваан авч байсан талаар маргаагүй байна.

Үүнээс үзэхэд газар, газар дээрх үл хөдлах эд хөрөнгүүд нэгээс нөгөөд шилжсэн, эзэмших, өмчлөх эрх үүссэн үйл баримтуудыг  нэхэмжлэгч тухайн үед мэдээгүй байх боломжгүй байна гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Ч иргэн Ц.Мтай иргэний эрх зүйн гэрээний харилцаанд оролцсон үр дүнгээс хамаарч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхээр эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад, газрыг эзэмших, өмчлөх талаар Нийслэлийн болон дүүргийн газрын албанд хандаж хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд энэ талаарх түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх газар болон уг газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч улсын бүртгэлийн байгууллага “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан татгалзах үндэслэлгүй гэж үзэж бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Нөгөө талаар захиргааны байгууллагаас гаргасан эрхийн актууд тухайлбал газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжууд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байж болох ч энэ талаар эрх, ашиг нь хөндөгдөөгүй этгээдийн шаардлагаар тухайн актын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

Нөгөө талаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Консулын 12-ын 327 тоот хаяг “327А” , “327Б” болж өөрчлөгдсөн хэдий ч Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1/1225 дугаар албан бичгээр ирүүлсэн “Нийслэлийн Газрын кадастрийн мэдээллийн сангийн 2006 оны архивын зурган мэдээллийг 2002-2005, 2010-2015 онуудын агаарын зурагтай давхцуулсан харуулсан” зурган мэдээлэлээр нэгж талбарын 18645310823418 дугаар бүхий 700 м кв талбайтай иргэн Ц.Мгийн өмчилж буй газар нэгж талбарын 18645310853416 дугаар бүхий 822 м кв талбайтай иргэн Ч.Сгийн өмчилж буй газартай давхцаагүй нь тогтоогджээ.

Харин маргаан бүхий газрын хашааны дугаар олгох,өөрчлөх асуудал нь харьяалах хороо, дүүргийн эрхлэх чиг үүрэгт хамаарах бөгөөд иргэдийн амьдарч байгаа хашааны хаяг өөрчлөгдсөн нь уг газрыг хууль бусаар эзэмшилдээ шилжүүлж, өмчилж авсан гэх боломжгүй юм 

Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд маргаан бүхий захиргааны актууд, эрх олгосон гэрчилгээнүүдийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно.

Харин нэхэмжлэгч Д.Ч, иргэн Ц.М нарын хооронд хийгдсэн иргэний эрх зүйн маргааны хууль зүйн үндэслэлийн үр дүнгээс хамаарч шаардах эрх үүсэх, эсэхэд энэ шийдвэр саад болохгүй болно.

Иймд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн энэ хэргийн нэр бүхий гуравдагч этгээдүүдтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

 

1.Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 183.2, 183.3, “Газрын тухай хууль” (1994 оны)-ийн 23 дугаар зүйл, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 1-ийн 3, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13, 14 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Консулын 12-ын 327 тоотод байрлах, 8 нэрийн барааны дэлгүүр, цайны газар, өвлийн 2 орон сууц, 2 агуулах, 3 тал хашааг хамтран өмчлөх миний эрхийг зөрчих эрх зүйн үндэс болсон тус дүүргийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 298 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр зэргийг хүчингүй болгуулах, Ц.Мгаас М.Над шилжүүлсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204006502 дугаартай гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 2204009444 дугаартай гэрчилгээ, “Х” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2204009803, 2204011004 дугаар, М.Нын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204064078, Ү-2204064074 дугаартай гэрчилгээнүүдийг илт хууль бусад тооцон хүчингүй болгуулах нэхэмжлэгч Д.Чын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ч “Ч.Сгийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204001708 дугаар, С.О, Ч.Б, О.Э, О.О нарын  газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2204002185 дугаартай гэрчилгээнүүдийг илт хууль бусад тооцон хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 93 дугаар захирамжийн Ч.Сд холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 569 дүгээр захирамж, шийдвэрийн Ч.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч хэсэгчлэн татгалзсан дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.НАСАНДЭЛГЭР