Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01008

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01008

 

 

2024 05 13 210/МА2024/01008

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/00736 дугаар шийдвэртэй

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК, ******* нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 324,162,436 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай үндсэн, гуравдагч этгээд *******ын 2021 оны 12 сарын 14-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болон хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар бие даасан шаардлагатай иргэний хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зээлдэгч ******* ХХК, ******* нар нэхэмжлэгчтэй 2021 оны 12 сарын 14-ний өдөр №ЗГ/202147065492 тоот зээлийн гэрээ байгуулж 300,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, компанийн бараа материал болон Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайтын 18 дугаар гудамж 1822 тоотод байх улсын бүртгэлийн ******* дугаартай, 168.85 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт орших нэгж талбарын *******, улсын бүртгэлийн ******* дугаартай, 699 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан.

 

Зээлдэгч нар үндсэн зээлийн төлбөрт 7,111,608 төгрөг, хүүнд 16,717,808 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.090 төгрөг, нийт 23,831,507 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөрөө төлөхийг зээлдэгч нараас удаа дараа шаардсан ч гэрээнд заасан үүргээ зөрчиж 186 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Иймд хариуцагч нараас 2022 оны 11 сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 292,888,391 төгрөг, хуримтлагдсан хүү 31,209,153 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,892 төгрөг, нийт 324,162,436 төгрөгийг гаргуулж, зээлдэгч нар зээлийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: ******* нь 2021 оны 05 сарын 24-ний өдөр ******* ХХК-д кэмпийн даргаар ажилд орсон бөгөөд 2021 оны 11 сард компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Компани нь 2022 оны 4, 5 сараас үйл ажиллагаа нь зогссон. Тэрээр компанийн захирлаар 5 сарын хугацаанд ажиллахдаа компанийн тамга тэмдэг, гэрчилгээг огт хараагүй, мэдэхгүй. Хоёр удаа гарын үсэг зурсны нэг нь ******* ХХК-ийн зээл юм. Гэрээнд ******* ХХК-ийг төлөөлж ******* гарын үсэг зурсан. Харин зээлийн мөнгөнөөс огт аваагүй. Би өөрөө , түүний эхнэр н. /Waytana/ нараас 43,000,000 төгрөг авах авлагатай байгаа гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: *******аас , түүний эхнэр н. нарт залилуулсан асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Энэ нь Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас 2023 оны 10 сарын 24-ний өдрийнтоот албан бичигт БНХАУ-ын иргэн , н. гэх хүмүүстэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан талаар дурдсан, мөн энэ тухай прокурорын тогтоол хэрэгт авагдсан ба тухайн хэрэгт ******* хохирогчоор оролцож байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэл бүрдсэн. Эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө энэ хэргийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах шаардлагыг шийдвэрлэх боломжгүй. Мөн нэхэмжлэгч энэ хэрэгт г оролцуулаагүй тул түүний эрх ашиг зөрчигдөнө. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга: 2021 оны 12 сарын 14-ний өдөр барьцааны гэрээ нь хууль зөрчиж байгуулагдсан, ийнхүү байгуулахад *******ны эрх бүхий албан тушаалтнууд, ******* ХХК-ийн үүсгэн байуулагч , түүний эхнэр Ц. нар *******ыг хуурч мэхэлсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 59.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2021 оны 12 сарын 14-ний өдөр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэлслэтэй. Учир нь барьцаалах эрхийг6 сарын хугацаагаар итгэмжлэлээр олгосон. Гэтэл зээлийн гэрээ 36 сараар байгуулагдсан. Итгэмжлэлийн хугацаа заавал гэрээний хугацаагаар, эсхүл түүнээс илүү хугацаагаар байх ёстой. Иймд энэ хугацаагаар зөвшөөрөл авах ёстой. Энэ зээлийг олгохдоо банк шударгаар зээлийг олгосон, барьцааны эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

 

5. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага үндэслэлгүй, нотлох баримтгүйгээр тайлбарлаж байна. Барьцааны гэрээнд ******* өөрөө гарын үсэг зурж, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гуравдагч этгээд зээлийн мөнгөн хөрөнгөнөөс 70 сая төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байгаагаас үзвэл хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй. Эрүүгийн хэрэгт өгсөн түүний мэдүүлгээс харвал зээлийн мөнгөн хөрөнгийг залилсан, барьцааны гэрээг залилж үйлдсэн гэх зүйл байхгүй. Харин зээлийн дараа хоорондоо мөнгөө өгч авалцахад муудалцсан байдаг. Банкнаас зээлийг олгохдоо хууль, журмын дагуу олгосон тул бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч нар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбарын агуулга: Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт зааснаар ******* ХХК, ******* нараас 324,162,436 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул ******* ХК-д холбогдуулан гаргасан 2021 оны 12 сарын 14-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээд *******ын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайтын 18 дугаар гудамж, 1822 тоотод байршилтай, 168.85 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, барьцааны гэрээгээр хөдлөх хөрөнгө барьцаалагдсан болохыг дурдаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас *******,нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийндугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаартай, 699 м.кв талбайтай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ******* ХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,848,962 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 1,118,368 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,848,962 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

8. Гуравдагч этгээд *******ын давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Учир нь:

Нэхэмжлэгчээс *******ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын 18 дугаар гудамж, 1822 тоотод байршилтай, 168.85 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай шаардлага гаргасан. Харин гуравдагч этгээдээс дээрх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах бие даасан шаардлага гаргасан.

 

Уг шаардлагыг гаргасан үндэслэл нь хариуцагч "******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн , түүний эхнэр Ц. нар *******ыг хууран мэхэлж, дээрх барьцаа хөрөнгүүдийг *******инд өөрсдийн авсан зээлийн барьцаанд тавиулж, хохироосон асуудлыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас 2023 оны 12 сарын 08-ны өдрийндугаартай албан бичгээр шүүхэд мэдэгдсэн.

 

Эрүүгийн хэрэгт *******ны барьцаанд тавигдсан хөрөнгө, түүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж буй учраас гуравдагч этгээдийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас "барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага болон гуравдагч этгээдийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагыг тусгаарлуулж, улмаар мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасны дагуу эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон. Энэ нь мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

 

Нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар эрүүгийн журмаар шалгаж байгаа учир мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал үүссэн. Иймд нэгэнт тогтоогдсон үйл баримтыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн "барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах" нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Гуравдагч этгээдийн зүгээс энэ агуулгаар 01 сарын 08-ны өдөр хүсэлтийг шүүхэд гаргаж байсан. Хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийн тухайд гомдолд дурдсан хуурч мэхэлсэн зүйл зээлийн гэрээ болон банкны зээл олгох процесст байхгүй юм. Гуравдагч этгээдийн шалгуулж байгаа залилах гэмт хэрэг нь ******* ХК-тай байгуулсан зээлийн гэрээний зээл олголтын процесст ерөөсөө хамааралгүй. Хүсэл зоригийн илэрхийлэл нь зээлийн барьцаанд тавьсан гэдгийг мэдэж байсан. Зээл авсны дараа мөнгө өгч, авах асуудал дээр л маргаан үүссэн. Энэ нь зээлийн процесст хамааралгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн холбогдогч зээлийн гэрээний нэг тал болох ******* ХХК, ******* нар биш. Уг зээлийн гэрээний харилцаанд оролцсон этгээдүүдтэй эрүүгийн хэрэг хамааралгүй гэж үзэж байна. Иймд гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

10. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд хариуцагч нар тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад гуравдагч этгээд *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 324,162,436 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд *******аас 2021 оны 12 сарын 14-ний өдрийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болон мөн хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд тооцуулахаар бие даасан шаардлага гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ******* ХХК, ******* нарын хооронд 2021 оны 12 сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан.

Тус зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 300,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар зээлдэгч нарт олгож, зээлдэгч нар зээлийг гэрээнд заасан зориулалт, хугацаагаар ашиглаж, зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний 6.1.1-д зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг буцаан төлүүлэхээр шаардсан 2022 оны 11 сарын 21-ний өдрийн байдлаар гаргасан зээл, хүүгийн тооцооллын талаар хариуцагч тал маргаагүй, харин зээлийг хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбар гаргасан ч татгалзлаа үндэслэл бүхий байдлаар илэрхийлээгүй байна.

Харин хариуцагч ******* тус зээлийг авч ашиглаагүй, компанийн захирлын хувьд гэрээнд гарын зурсан гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзжээ. Анхан шатны шүүх хариуцагч *******ийг хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын хувьд зээлийн болон барьцааны гэрээнд оролцсоноос гадна хамтран зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний нэг тал болох тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг ******* ХХК-тай хамтран хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК, ******* нараас 324,162,436 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ талаар хариуцагч нар гомдол гаргаагүй.

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсгийг баримталсан нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлохгүй тул уг заалтыг хассан өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсэгт оруулна.

 

5. Зохигч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 12 сарын 14-ний өдөр байгуулсан барьцааны гэрээгээр гуравдагч этгээд ******* өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын 18 дугаар гудамж, 1822 тоотод байх 168.85 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, мөн *******,нар мөн хаягт байх нэгж талбарын *******, улсын бүртгэлийн ******* дугаартай, 699 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалахаар тохиролцжээ.

Уул барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй болохыг шүүх зөв тогтоожээ. Иймд анхан шатны шүүх барьцааны зүйл болох гуравдагч этгээд *******ын өмчлөлийн хувийн сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, харин *******,нарын өмчлөлийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

6. Мөн шүүх зохигчийн хооронд байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн учир гуравдагч этгээд *******ын 2021 оны 12 сарын 14-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар гаргасан бие даасан шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Гуравдагч этгээдээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар бие даасан шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг шүүх анхаараагүй, хэргийн баримтаар зохигчийн хооронд байгуулсан барьцааны гэрээг уул үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг нэмж өөрчлөлт оруулна.

 

7. Гуравдагч этгээд *******ын давж заалдах гомдлын тухайд: Гуравдагч этгээдээс үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болон мөн хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд тооцуулахаар бие даасан шаардлагын үндэслэлээ тодорхойлж, уг агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол уул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч ******* ХК-аас хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан бол гуравдагч этгээд *******аас 2021 оны 12 сарын 14-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар бие даасан шаардлага гаргасан. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2023 оныдугаартай албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны Прокурорын тогтоолд тус тус дурдсанаар ...БНХАУ-ын иргэн , Ц. нар нь иргэн *******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавиулж өмчлөх эрхийг залилсан... гэсэн үндэслэлээр яллагдагчаар татагдсаныг тодорхойлжээ.

 

Иймээс шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй буюу БНХАУ-ын иргэн , Ц. нар нь гуравдагч этгээд *******ыг төөрөгдүүлэх замаар барьцааны зүйл болсон түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавиулж залилсан гэх үйлдлийг эрүүгийн журмаар мөрдөн шалгаж байгааг иргэний хэргийн шүүхээр хянан хэлэлцэгдэж буй зээл, барьцааны гэрээний үүрэг шаардсан болон хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай бие даасан шаардлагатай эрх зүйн маргаантай асуудлыг эрүүгийн журмаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэж үзэхгүй.

Энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд гуравдагч этгээдийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/00736 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтаас ...452.1... гэснийг хасаж,

2 дахь заалтад 59 дүгээр зүйлийн 59.1 гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,118,368 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ