Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00764

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 06 өдөр                         Дугаар 142/ШШ2016/00764                                  Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: 1965 онд төрсөн, 51 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн гэр хорооллын 10 дугаар гудамжны 107 тоотод оршин суух Гара овгийн Лхайсүрэнгийн Мягмаржавын /регистрийн дугаар ПМ65070605/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1990 онд төрсөн, 26 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн Хапитатын задгайн 05 тоотод оршин суух Боржигон овгийн Дашдоржийн Эрдэнэтунгалагт /регистрийн дугаар СБ90091303/ холбогдох 350 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Мягмаржав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Эрдэнэтунгалаг нь 2015 оны 05 сарын 6-наас эхлэн 6 сарын сүүлч хүртэл нийт 350,000 төгрөгний мах зээлээр аваад өнөөдрийг хүртэл өгөхгүй олон удаа худал ярьж арга зохиож залилан цалингаас өгнө, аав ээжийн тэтгэвэр буухаар өгнө нөхөр энэ тэрээс мөнгө ирэхээр өгнө гэх мэт худал хэлж олон удаа явуулж сүүлдээ утсаар ярихгүй зугтаж жил шахам боллоо.Ийм учраас дээрх зальтай хүүхэн Д.Эрдэнэтунгалагаас миний махны мөнгө 350,000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Эрдэнэтунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Л.Мягмаржавын нэхэмжилсэн 350 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Мягмаржав нь хариуцагч Д.Эрдэнэтунгалагаас 350 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 350 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгчээс улсын тмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11 150 төгрөг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 5575 төгрөг, хариуцагчаас 5575 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн74.1, 74.2 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Мягмаржавын нэхэмжлэлийн шаардлага 350 000 төгрөгийг хариуцагч Д.Эрдэнэтунгалаг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнэтунгалагаас 5575 төгрөг, төрийн сангаас 5575 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Мягмаржавд олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА