| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/00762/И |
| Дугаар | 00766 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 00766
2016 оны 06 сарын 06 өдөр Дугаар 142/ШШ2016/00766 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: 1984 онд төрсөн, 32 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 33 дугаар гудамжны 23 тоотод оршин суух Боржигон овгийн Батдоржийн Мөнхтунгалагийн /регистрийн дугаар МВ84061202/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1978 онд төрсөн, 38 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Овоот багийн 05 дугаар гудамжны 35 тоотод оршин суух Адууч овгийн Гомборагчаагийн Болортуяад /регистрийн дугаар ИГ78051801/ холбогдох 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнхтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Мөнхтунгалаг нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Г.Болортуяад 3 000 000 төгрөгийг зээлдүүлж, хоорондоо зээлийн гэрээ байгуулсан, гэрээнд заасан мөнгийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж дуусгана гэсэн энэ хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 450 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 450 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 400 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 120 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 146 800 төгрөгний бараа нийт 1 566 800 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 1 500 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч Г.Болортуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Мөнхтунгалагаас 3 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн болно. Мөнхтунгалагт 1 568 800 төгрөг өгсөн. Одоо би 1 500 000 төгрөг өгөх ёстой. Би үүнийг хүлээн зөвшөөрч байна. Харин яг одоо би бэлэн өгөх мөнгөний боломжгүй байна. Би энэ мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн төлнө” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.мөнхтунгалаг нь хариуцагч Г.Болортуяагаас 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1 500 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчээс улсын тмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38950 төгрөг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 19475 төгрөг, хариуцагчаас 19475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн74.1, 74.2 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Мөнхтунгалагийн нэхэмжлэлийн шаардлага 1 500 000 төгрөгийг хариуцагч Г.Болортуяа төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Болортуяагаас 19475 төгрөг, төрийн сангаас 19475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхтунгалагт олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА