| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0690/э |
| Дугаар | 0698 |
| Огноо | 2019-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 0698
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь,
улсын яллагч: Ба.Эрдэнэбаатар,
шүүгдэгч: Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л овогт Г Х холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906008410886 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л овогт Г Х, 19 оны дугаар сарын 15-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Г.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн дугаар хороо тоотод Б.М зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би нэмж мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай гэрт 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 21.00 цагийн орчимд манай ирсэн. М манай гэрт ирэхээр нь би гэрээсээ хөөсөн. Тэр гэрт ирэхээрээ байнга хэрүүл маргаан хийж байдаг болохоор би хөөсөн юм. М гэрээс гарахгүй гээд байхаар нь би хувцаснаас нь татаад том өрөөнөөс коридорт гаргасан. Тэгээд М гарахгүй манай хүү Б хэрүүл хийгээд байхаар нь манай эхнэр цагдаа дуудчихсан юм. Манай гэрт байхдаа нүүр аманд нь шарх сорви үүссэнийг би мэдэхгүй байна. Би гэрээсээ хөөсөн нь үнэн гэжээ. /хх-ийн 15/
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Өнөөдөр оройны 18.00 цагийн орчимд би гадуур хоёр хүүхэдтэйгээ явж байхад манай нөхрөөс надад маш олон удаа мессэж ирсэн байсан. Тэр нь дандаа намайг ална шүү, гичий минь, чи үхвэл таарна гэх мэтээр доромжилсон үгнүүд байсан. Тэгэхээр нь би ээж аавд нь хэлээд салий гэж бодоод хадмынд очсон. Үүдний өрөөнд хадам ээж байхаар нь би Б талаар хэлсэн. Гэтэл ээж цаад өрөөнд чинь Б байгаа дуудчих гэсэн. Би цаад өрөөрүү нь шагайгаад Б дуудсан. Гэтэл чи яахаараа намайг дууддаг юм гээд миний толгой руу 2-3 удаа цохисон. Гэтэл ээж нь хүрч ирээд Бцохиж аваад чи яахаараа хүүхэд зоддог юм гээд загнасан чинь цаад өрөөнөөс Б аав гарч ирээд намайг чи яах гэж ирсэн юм гээд цохиж авсан. Б аавтайгаа нийлээд намайг цохиж зодсон чинь ээж нь салгасан. Тэгтэл ээж нь цагдаа дуудсан. Бид хоёр гэр бүл болоод 10 жил болж байна гэр бүлийн баталгаатай. Бид хоёр тусдаа амьдарч байгаа гэжээ. /хх-н 7-11/
Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би эхнэрээсээ тусдаа амьдраад 3 сар болж байна. М миний фейсбүүк хаягийн нууц үгийг солиод фейсбүүкээр янз бүрийн юм бичээд байхаар нь би өнөөдөр 15.00 цагийн орчимд өөрийнхөө 99168356 дугаараас чи битгий янз бүрийн юм бичээд байгаарай дэмий шүү гэж мессэж бичсэн. Гэтэл өнөөдөр орой 20.00 цагийн орчимд хоёртойгоо аавынхаа гэрт бууз хийгээд сууж байхад ороод ирсэн. Тэгээд эхнэр намайг дуудаад хоёулаа гарий гэхээр нь би хувцасаа өмсөж байтал намайг гичий янхан минь гээд доромжилсон. Гэтэл ээж бид нар бууз хийж байна чи битгий хэрүүл хийгээд бай гэж хэлсэн. Гэтэл бахирч орилоод байсан. Тэгтэл ээж чамайг цагдаад өгч асуудлаа дуусгий гээд цагдаа дуудсан. М орилоод байсан чинь аав уурлаад түүнийг гар гээд хувцаснаас нь татаад гэрээс гаргах гэтэл хувцасыг нь урсан. Удалгүй цагдаа ирсэн. М намайг эхлээд уруул хавьд цохисон тэгэхээр нь би мөрлүү нь нэг удаа түлхсэн гэжээ. /хх-н 13/
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ирсэн. Манай хүү эхнэрээсээ тусдаа амьдраад 3-4 сар болж байсан юм. М ирээд Бй мессэжний талаар хэрүүл хийгээд орилоод байсан. Тэгтэл манай нөхөр Х манай гэрээс зайл гээд том өрөөнөөс коридор луу татаж гаргасан. Гэтэл М шуба бага зэрэг урагдаж нэг товч нь унасан. Тэгээд М явахгүй хэрүүл хийгээд байхаар нь би цагдаа дуудсан юм. Б эхнэртээ гар хүрээгүй харин манай нөхөр коридорт түлхэж гаргаж байхдаа гэмтэл учруулсан байх. Гэхдээ санаатай гэмтэл учруулаагүй байх шүү түлхэж байхдаа л санаандгүй гэмтэл учруулсан байх гэжээ. /хх-н 16/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 17/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 1418 тоот шинжээчийн дүгнэлт:
1.Б.Мн биед баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 22/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 23-25/
Г.Х иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 348/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-н 48-51/ оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 50/, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтүүд /хх-н 51-52/
Г.Х Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 28-29/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-32/
Г.Х хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 27/ зэрэг болно.
Г.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тоотод бэр Б.М зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Б аав гарч ирээд намайг чи яах гэж ирсэн юм гээд цохиж авсан. Б аавтайгаа нийлээд намайг цохиж зодсон чинь ээж нь салгасан. Тэгтэл ээж нь цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх-н 7-11/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 1418 тоот шинжээчийн дүгнэлтээр Б.М биед баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоожээ. /хх-н 22/
Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... ээж бид нар бууз хийж байна чи битгий хэрүүл хийгээд бай гэж хэлсэн. Гэтэл бахирч орилоод байсан. Тэгтэл ээж чамайг цагдаад өгч асуудлаа дуусгий гээд цагдаа дуудсан. М орилоод байсан чинь аав уурлаад түүнийг гар гээд хувцаснаас нь татаад гэрээс гаргах гэтэл хувцасыг нь урсан. Удалгүй цагдаа ирсэн. М намайг эхлээд уруул хавьд цохисон тэгэхээр нь би мөрлүү нь нэг удаа түлхсэн гэсэн мэдүүлэг /хх-н 13/
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай нөхөр Х манай гэрээс зайл гээд том өрөөнөөс коридор луу татаж гаргасан. Гэтэл Мн шуба бага зэрэг урагдаж нэг товч нь унасан. Тэгээд М явахгүй хэрүүл хийгээд байхаар нь би цагдаа дуудсан юм. Б эхнэртээ гар хүрээгүй харин манай нөхөр коридорт түлхэж гаргаж байхдаа гэмтэл учруулсан байх. Гэхдээ санаатай гэмтэл учруулаагүй байх шүү түлхэж байхдаа л санаандгүй гэмтэл учруулсан байх гэсэн мэдүүлэг /хх-н 16/
Шүүгдэгч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Тэр гэрт ирэхээрээ байнга хэрүүл маргаан хийж байдаг болохоор би хөөсөн юм. М гэрээс гарахгүй гээд байхаар нь би хувцаснаас нь татаад том өрөөнөөс коридорт гаргасан. Тэгээд М гарахгүй манай хүү Б хэрүүл хийгээд байхаар нь манай эхнэр цагдаа дуудчихсан юм. Манай гэрт байхдаа нүүр аманд нь шарх сорви үүссэнийг би мэдэхгүй байна. Би гэрээсээ хөөсөн нь үнэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Г.Х нь М гэрээсээ хөөж гаргах үедээ биед нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба түүний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.
Иймд Г.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Мх нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Л овогт Г Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Х 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Х нь торгох ялын 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Х нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгийн улмаас Г.Хр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Х бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН