Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 0690

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: М.Үүрийнтуяа

хохирогч: М.З

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Адууч овогт Б Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906019050804 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт Б Б, 19 оны 6 дугаар  сарын 15-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт   тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, РД: УК,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч М.З зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

         Хохирогч М.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед 2019 оны 3 дүгээр сарын 08-ны өдөр өглөө сэрэхэд манай нөхөр байхгүй байсан. Гарсан чинь ахынд пиво уугаад сууж байсан. Тэгээд би өглөө уулаа гэж хэлсэн чинь би мэдэж байна гээд уурласан. Гэртээ орж ирэхэд араас орж ирээд юм шидлээд байсан. Бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байсан. Хүүхдүүд айгаад байсан. Тэгээд намайг цохиод гараад явсан. Миний биед гараараа 3-аас дээш удаа цохисон. Одоо гомдол саналгүй. Яагаад гэвэл хоёр хүүхдээ бодоод эвлэрэхээр болсон. Буруугаа мэдэж байгаа байх. Хүүхдүүд дээрээ ирж байгаа гэв.

          Шүүгдэгч  Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 8-ны өглөө 10-11 цагийн орчимд тоот хашаанд ах Б гэрт Б хамт хоёулаа 2 том савтай пиво ууж суусан. Тухайн үед эхнэр З гаднаас орж ирээд пиво ууж байгааг хараад уурласан. Харин би эхнэртээ хандаж өнөөдөр амарч байна, ууж болдоггүй юм уу гэж хэлсэн. Тухайн үед би согтож нэлээн муудсан байсан болохоор өөр юу хэлж ярьсанаа тодорхой сайн санахгүй байна. Тэгж байгаад З бид хоёр гэртээ ороод хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Би маргалдаж байгаад гэрийнхээ тавилга болон зурагт руу аяга шидэж, зурагт хагалсан. 42 инчийн зурагт байсан. Тухайн үед би уурандаа З нүүрэн тус газарт цохисон. Нэг л удаа цохисон. Тэгээд би гэрээс гараад явчихсан. Болсон асуудлыг би сайн санахгүй байгаа юм. З хоёр хамтран амьдраад 4 жил болж байгаа юм гэжээ. /хх-ийн 15/

           Хохирогч М.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2014 онд Б Б танилцаад үерхэж эхэлсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сард нэг гэрт хамтран амьдрах болсон. 2016 оны 8 дугаар сарын 3-нд том хүүхэд, 2018 оны 9 дүгээр сард бага хүүхэд төрсөн. Б.Б нь 2017 оноос хойш архи дарсыг байнга хэрэглэх болсон. Сард 10-аас дээш удаа уудаг болсон. Хүүхэддээ хатуу хандаж намайг байнга загнаж дарамтлах болсон. Ингээд энэ байдал нь даамжраад 2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Б гэрээс гараад явсан ба 12.00 цагийн орчимд архи уучихсан байсан. Тэгэхээр нь би чи яагаад өглөө архи ууж байгаа юм бэ гэтэл чи миний амьдралд оролцлоо гээд хэрүүл хийсэн. Тэгээд гэрт байдаг бүх зүйлийг хагалаад намайг гичий янхан зэрэг хэлэх хэлэхгүйгээр хэлсэн. Тэгэхээр нь би түүнийг гэрээс зайл гэхэд намайг 5-6 удаа алгадаж зодсон. Өмнө нь намайг хэл амаар л доромжилдог байсан зодож байгаагүй гэтэл энэ удаад зодсон. Гомдолтой байна гэжээ.  /хх-н 9-12/            

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 16/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 3151 тоот шинжээчийн дүгнэлт:

  1. М.З биед зовхи, хөмсөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

           3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. /хх-н 17/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 18-19/

          Б.Бн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 23/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 25/, захиргааны шийдвэрлэлтийн бүртгэл /хх-н 27-30/

          Б.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 31/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36-38/

          Б.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 39-40/ зэрэг болно.

          Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр  тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч М.З зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн... Хохирогч М.З  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... би өглөө уулаа гэж хэлсэн чинь би мэдэж байна гээд уурласан. Гэртээ орж ирэхэд араас орж ирээд юм шидлээд байсан. Бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байсан. Хүүхдүүд айгаад байсан. Тэгээд намайг цохиод гараад явсан. Миний биед гараараа 3-аас дээш удаа цохисон. Одоо гомдол саналгүй. Яагаад гэвэл хоёр хүүхдээ бодоод эвлэрэхээр болсон гэсэн мэдүүлэг,

          Шүүгдэгч  Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... эхнэр З гаднаас орж ирээд пиво ууж байгааг хараад уурласан. Харин би эхнэртээ хандаж өнөөдөр амарч байна, ууж болдоггүй юм уу гэж хэлсэн. Тухайн үед би согтож нэлээн муудсан байсан болохоор өөр юу хэлж ярьсанаа тодорхой сайн санахгүй байна. Тэгж байгаад З бид хоёр гэртээ ороод хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Би маргалдаж байгаад гэрийнхээ тавилга болон зурагт руу аяга шидэж, зурагт хагалсан. 42 инчийн зурагт байсан. Тухайн үед би уурандаа З нүүрэн тус газарт цохисон. Нэг л удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 3151 тоот шинжээчийн дүгнэлтээр М.З биед зовхи, хөмсөгт цус хуралт гэмтэл тогтоогдсон байна. гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж тогтоогджээ. /хх-н 17/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Б.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Хохирогч М.З нь  одоо гомдол саналгүй. Яагаад гэвэл хоёр хүүхдээ бодоод эвлэрэхээр болсон гэсэн  тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.      

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Б.Бн сард олдог орлого тодорхойгүй тул тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

           Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. А овогт Бн Бг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Энэ хэрэгийн улмаас Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

6. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэрийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН