Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00776

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 07 өдөр                         Дугаар 142/ШШ2016/00776                                    Орхон аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: 1965 онд төрсөн, 51 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн гэр хорооллын 10 дугаар гудамжны 107 тоотод оршин суух Гара овгийн Лхайсүрэнгийн Мягмаржавын /регистрийн дугаар ПМ65070605/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1967 онд төрсөн, 49 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-20-24 тоотод оршин суух Боржигон овгийн Норжмоогийн Алтантуяад холбогдох 211 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Мягмаржав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Отгонтуяа нь 2015 оны 10 дугаар сараас эхлэн надаас увуулж цувуулж авсан махны үнэ нийт 211 000 төгрөг болсон. Тухайн үед цалин хөлс буугаад өгнө, хүнээс мөнгө аваад өгнө гэх мэт худал үнэн хэлээд өгөхгүй, цалин хөлсөө авчихаад утсаа хаагаад алга болчихдог, мөн уулзаж мөнгөө нэхэхээр дараа сараас өгнө энэ тэр гэж заль гаргаж, өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Алтантуяагаас махны мөнгө 211 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Мягмаржав шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хариуцагч Н.Алтантуяад холбогдуулан гаргасан 211 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Мягмаржав нь хариуцагч Н.Алтантуяад холбогдуулан 211 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан талаар тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч Л.Мягмаржавын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6980 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Мягмаржав нь Н.Алтантуяад хоблогдуулан 211 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагааасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6980 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА