| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2019/00012/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2019-02-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч Г.Мөнхболд
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Б холбогдох 1840000650043 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 02 сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, П.Б
Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Алдуул мал завших” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.Б нь Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн “Гурван хашаат” гэх газраас 2018 оны 4 дүгээр сарын эхээр хохирогч Ш.А 2 тооны цавьдар үрээ буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Ш.А 2018 оны 07-р сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн “Би 2017 оны намар Л.Э гэдэг адуунд явдаг хүнд 25 тооны адуугаа өгч Хэнтий аймгийн Галшар, Баянмөнх, Баянхутаг сумдын нутаг руу оторт өгч явуулсан. Уг адуучин Л.Э нь миний адуу болон бусад хүний 600 тооны адуу оторт авч явсан. Би 2017 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Баянмөнх суманд байхад нь очиж ядарсан 3 тооны адуугаа аваад Төв аймгийн Зуунмод сум руу явсан. 2018 оны 3 дугаар сарын эхээр манай адуучин Л.Э аав нь нас барсаны улмаас адуугаа аваад нутаг буцсан. Нутаг буцахдаа Хэнтий аймаг Галшар сумын нутагт “Бичигт"-ийн уурхай орчимд миний азаргагүй 12 тооны адууг үлдээгээд явлаа. Чиний 12 тооны адуу ойрхон байгаа татаж амжилгүй үлдээлээ. Адуугаа Г.Б гэдэг хүнд манай адуу харагдвал татаж байгаарай гэж захисан” гэж надад мэдэгдсэн. Тэгээд би адуучин Л.А хамт ажил явдлыг нь дуусгаад 2018 оны 3 дугаар сарын 20-д гаргаад Хэнтий аймгийн Дархан сум, Баянмөнх сум, Галшар сумдын нутгаар дамжин Галшар сумын “Бичигт”-ийн уурхайн орчимд адуугаа хайж ирсэн. Тэгээд уурхайн урд хэсэгт байдаг Ц гэх айлын хүрэн азаргатай адуунд 2 байдас, 1 гүү байсан. Тэгээд Ц гэх хүнтэй уулзаж тэр 3 тооны адуугаа түр үлдээгээд Ц гэх айлаас 500 метр урагшаа яваад Г.Б гэдэг айлуудаар ороход Г.Б гэртэй байхгүй хөрш айлын Б уулзахад “танай адуу захиж явсаны чинь маргааш баруун урд байхад нь наашаа татаж ойртуулсан. Манай энд 10 гаран хоног байж байгаад баруун хойшоо явахаар нь дахиад татаж авчирсан. Танай адууг зээрд үрээ хураасан байсан. Хэний үрээ, ямар тамгатай адуу байсаныг нь мэдээгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр айлаас урд зүг рүү 1-2 км явж байхад миний хүрэн морь айлын адуунд нийлсэн байхад нь өөрийн адуугаа аваад Г.Б буюу Б гэх ахынд орхиод түүний хүү Ө гэдэг хүнд хүрэн морио үлдээгээд цааш явж адуугаа хайж байгаад Төв аймгийн Зуунмод сум руу буцсан. Тэгээд дахиж 2 удаа 2018 оны 04-05 дугаар сард Хэнтий аймгийн Баянмөнх, Цэнхэрмандал, Баянхутаг, Дархан, Галшар, Дорноговь аймгийн Дэлгэрэх нутгаар явахад адуугаа олоогүй. Тэгээд нутагтаа буцаж ирээд Хэнтий аймаг Галшар сумын нутагт “Бичигт”-ийн уурхай орчимд нутагладаг Г.Б гэдэг хүнтэй .......... гэх дугаарын утас руу залгаж адуугаа асуухад “Мэдэхгүй, харагдаагүй” гэж хэлсэн. Мөн Т.Б хүү Ө гэх залуу над руу залгаж Галшарын зүүн хэсгээр чойндон тамгатай 2 цавьдар үрээ байна” гэж хэлсэн. Ингээд 2018 он 5 дугаар сарын эхээр .......... улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр 4 тооны адуугаа ачиж нутагтаа авчрах, 2 тооны цавьдар үрээгээ очиж үзэхээр Батмөнх гэдэг хүнтэй хамт Хэнтий аймаг Галшар сумын нутагт “Бичигт”-ийн уурхайн урд Г.Б гэдэг айлд ирээд Ө гэдэг хүүтэй нь хамт 2 үрээгээ хайж Галшарын зүүн хэсэг, урд хэсгийн нутгаар явсан боловч олоогүй. Тэгээд буцаж Г.Б гэдэг айлд орхисон хүрэн морио ачаад Ц гэх айлаас 2 байдас 1 гүүгээ авахаар явж байтал Г.Б гэдэг айлын 1 хонгор халзан үрээтэй хамт миний 2 цавьдар үрээ байхад нь очоод үзтэл ногтны оромтой, дэлийг нь засч, чойндон тамгыг нь алж тамгыг нь мэдэгдэхгүй болгосон байсан. Тэгээд Г.Б гэдэг хүнтэй очиж уулзахад эхлээд миний үрээ гэж мэлзэж байгаад дуугүй болсон. Тэгээд 2 үрээгээ ачаад нийт 5 тооны адуугаа ачаад нутаг буцсан. Нутагтаа очоод 2 үрээгээ авсан Г.Б гэдэг хүнтэй ..........дугаарын утас руу нь залгаж “Миний үлдсэн адуу хаана байна, олж өгөө чамтай холбоотой гэж хэлэхэд “Би олж өгнөө цагдаад битгий хэлээрэй” гэсэн. Түүнээс хойш 2-3 удаа холбогдож байгаад хопбоогүй болсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би одоо 4 гүү, 2 даага нийт 6 тооны адуугаа, мөн адуу хайж яван бинзений зардалаа Г.Б гэдэг хүнээс нэхэмжилж байна. Л.Э аав Л бие хүндээр өвдөөд 12 тооныг адууг хайгаад ололгүй үлдээгээд явсан... Хэнтий аймгийн Галшар сумын Бичигтийн уухай орчимд нутагладаг Г.Б гэдэг хүнийг сэжиглэж байна. Учир нь миний адууг 10 гаран хоног харж байсан. Мөн миний 2 үрээ түүний адуунд нийлсэн, тамгыг нь алж тамгалсан, ногтолж холбосон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/
- Гэрч Л.Э 2018 оны 07-р сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн “Би 2017 оны 11 дүгээр сарын эхээр ... Нийт 600-гаад адуу маллахаар Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутгийн урд хэсгээр нь ирж нутаглаад 2018 оны 01 дүгээр сарын 20-д гаргаад Ш.А 12 тооны азаргагүй адууг алдаад Галшар сумын Бичигтийн уурхайн орчим 2-3 хоног хайгаад олоогүй байж байгаад Галшар сумын нутгийн хойд хэсгийн нутаг руу нүүсэн. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 06-нд аав минь нас бараад яаралтай адуунуудаа бүгдийг нь туугаад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг руу явсан. Явахдаа Ш.А адууг хайгаад олоогүй. Галшар сумын Бичигтийн уурхайн орчимд нутагладаг Г.Б гэдэг хүнд 12 тооны азаргагүй адуу энэ хавиар байж магадгүй мэдэж байгаарай гэж захиад явсан ... Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 20-д гаргаад Ш.А хамт ... Дархан, Баянмөнх, Галшар сумын нутгуудаар адуугаа хайж явж байгаад Галшар сумын Бичигтийн уурхайн орчимд Баавай гэдэг хүнтэй таарч адуугаа сурахад “Чойндон тамгатай хүрэн морь урд хэсгээр харагдсан” гэж хэлэхээр нь урд зүг рүү адуугаа хайгаад 1-2 км яваад Ц гэдэг хүний адуунд 2 байдас, 1 гүү байсан ...Адуу захисан гэх Бат-Эрдэнийн гэрт очиж адуугаа асуухад чамайг явснаас хойш 1 хоногийн дараа Бичигтийн уурхайн баруун урд зүгээс олоод, нааш нь татаж авчираад ойрхон харж байгаад 10-д хоногийн дараа алдсан. Баруун хойшоо л явсан байх гэж хэлсэн. Тэгээд тэр айлаас урд зүг рүү 5-6 км явж байтал хайж явсан адуунуудын нэг хүрэн морь айлын адуу захлаад явж байсан. Тэгээд тэр хүрэн морио авч яваад Г.Б гэдэг айлд үлдээгээд Галшар сумаас зүүн урд зүг рүү адуугаа хайгаад Дорноговийн Дэлгэрэх сум хүртэл явахад адуугаа олоогүй. Тэгээд Галшар сумын төв дээр очиж банкаа дүүргээд Төв аймгийн Зуунмод руу буцахдаа Баянмөнх сум, Жаргалтхаан сумын нутгаар дайрч явсан. ...Адуугаа захиж үлдээсэн Б авсан байж магадгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/
- Гэрч Б.Ө-ын 2018 оны 09-р сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “Би хэзээ буцсан болохыг нь мэдэхгүй байна. Төв аймгаас отроор ирсэн адуучид адуугаа салхинд уруудуулж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас адуугаа олоод буцаж байна гэсэн багцаагаар 400-500 тооны адуу туусан 2 морьтой хүнтэй таарч байсан. Би бас тухайн үед үхрээ уруудуулаад Түвшинширээ сумаас зүүн урагш 100 гаран км газраас олоод буцаж явж байсан юм. Тухайн үед цаг агаар нилээн хүйтэн, адуу мал байнга уруудаад явчихдаг байсан. ...Би хавар 4 дүгээр сард их хүчтэй салхитай өдөр адуугаа уруудуулж гэрээсээ урагш 50 км орчимд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас олоод буцаж явахад Дэлгэрэх сум Галшар сумын зааг нутагт 2 цавьдар үрээ байсан юм. Би тамга тэмдгийг нь харах гэсэн боловч харж чадаагүй. Учир нь их догшин байсан. Үүнийг би А хэлэхэд хамт яваад өгөөч гэхээр нь хамт явж хайсан боловч олоогүй. Уг 2 адуу нь намайг анх хардаг өдөр баруун зүг чиглээд явж байсан юм ...А гэгч нь хүрэн зүсмийн морь, 2 цавьдар үрээ, 4-5 тооны гүү хайж явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/
- Гэрч Г.Бат-Эрдэнийн 2018 оны 09-р сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 02 дугаар сарын эхээр Төв аймгаас манай сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр “Халим” гэх газар адуутай оторчид ирж нутаглаж байгаа гэдгийг нутгийн ард иргэдээс сонсож байсан. Гэхдээ хэн гэдэг айлд ирсэнийг мэдээгүй. Гэтэл 2018 оны 02 дугаар сарын эхээр дээрх отроор ирсэн адуу нь их хүйтэнд “Халим” гэх газраас Турван хашаат" гэх газар руу уруудаж ороод ирсэн. Төв аймгийн адуучид тухайн үед уруудсан адууг эргэж татаж авдаг байсан. Тухайн үед цаг агаарын байдал нилээд хүйтэн салхитай байсан учир отроор ирсэн адуунууд байн байн уруудаж орж ирдэг байсан юм. ...Төв аймгаас отроор ирсэн адуучдаас адуугаа хураагаад нутаг буцах үедээ надад адуу мал захиж үлдээгээгүй. Харин адуугаа хураагаад буцсаныхаа нэлээд хэд хоногийн өмнө буюу 2018 оны 02 дугаар сарын сүүлээр Төв аймгаас отроор ирсэн нэг залуу манай гэрт ирж утсаа цэнэглэхдээ 8-9 тооны 2 хэсэг буюу 8-аар 1 хэсэг, 6-аар 1 хэсэг адуу асууж сураглаж байсан. Тэр залуу дээрх адуунуудыг азаргагүй бүгд “Чойндон” тамгатай гэж байсан. ...П.Б нь ширээтэй, хөндлөнтэй ихэр арвай гэдэг тамгатай. П.Б нь багцаагаар 10 гаран тооны адуутай байх. Би нарийн тоог нь сайн мэдэхгүй байна. П.Б нь 2018 оны 1-4 дүгээр сар хүртэл манайхтай нэг буйран дээр байсан. ...Би Б хэзээ гэрийн гадаа ирж адуу тамгалсан эсэхийг мэдэхгүй. Намайг эзгүй үед ирж 2 тооны адуу тамгалсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/
- Гэрч Г.Ч 2018 оны 11-р сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “Төв аймгийн адуу гэх 3 тооны гүү манай адуунд хэзээ нийлсэн талаар би мэдэхгүй. Тухайн үед цаг агаарын байдал нилээн хүнд хүйтэн салхитай байсан үе. Тухайн үед Төв аймаг болон Дархан, Баянмөнх сумдаас отроор олон тооны буюу 10.000 орчим адуу манай нутагт уруудаж орж ирсэн байсан. Зарим нэг нь зүүн урагшаа мултраад Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Баяндэлгэр, Бүрэнцогт, Дэлгэрэх сумын хойд хэсгээр уруудаж байсан. Мөн хариулга маллагаагүй олон тооны адуу энд тэнд байж, зарим нэг нь үхсэн байдалтай байсан. Би тэр 3 гүүг хэзээ манай адуунд нийлсэн болохыг мэдэхгүй. Би ер нь адуундаа явдаггүй. ...Сүүлд хар өнгийн приустэй хүн манай адуун дээр ирэхэд нь очиход 3 тооны гүү 2 унагатайгаа нийлсэн байсан. Өөр адуу манай малд нийлээгүй. ...Манай болон манай ойр хавийн айл өрхүүдээс 2018 оны 03 болон 04 дүгээр сард адуу мал зарж борлуулсан тохиолдол байхгүй. ...Ер нь бол тухайн цаг хугацаанд энд тэнд л адуу тасарсан байдаг байсан. Гэхдээ хэний адуунууд ямар тамгатай байсан гэдгийг мэдэхгүй. Төв аймгийн отрын адуучид хойшоо адуугаа сөргүүлээд авч явахдаа манай адуунаас тамгагүй, далиу хонгор зүсмийн азаргатай 10 гаран тооны адууг өөрсдийн тууж байсан адуундаа нийлүүлээд туугаад явчихсан байсан. Би үүнийг мэдээд хойноос нь очиж уулзаад яагаад манай адууг хумиад туугаад явчихваа гэхэд “энд хүн хүний олон тооны азрага адуу байгаа болохоор би хэнийх нь мэдэхгүй явж байна” гэж байсан. Тухайн үед Төв аймгийн отрын адуучид адуу малыг их л замбараагүй байлгаж байсан. Ингээд би адуугаа тасдаад эргүүлж авч ирж байсан. Магадгүй тэр Төв аймгийн адуучид нь тууварлаж яваа адуугаа мэдэхгүй юм чинь нөгөө 10 гаран тооны адуу алдсан гээд байгаа Төв аймгийн залуугийн адууг дундуур нь хийгээд туугаад аваад явсныг хэлж мэдэхгүй. Тухайн үед Төв аймгийн хүмүүс адуугаа туугаад явсны дараа манай нутгийн хүмүүс адуун дотроо дэл сул даага дутсан байна гэж ярьж байсан. Мөн манай авга ах Бат-Очирын адуунаас 1 тооны зээрд халзан үрээ ...миний хүрэн зүсмийн байдсан гүү ч дутаж байсан. Тухайн үед цаг агаар ч муу, мөн Төв аймгаас олон адуучид ирсэн байсан учир дутуу адуугаа хэнээс нэхэхэв гэж бодоод тоогоогүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 120-121 хуудас/
- Гэрч Д.Н-ын 2018 оны 11-р сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “Манайх 2018 оны 3 дугаар сарын эхээр хаваржаандаа буусан юм. Ингээд намайг хонио услаад явж байхад манай нутгийн залуу болох Хэнтий аймгийн Галшар сумын Гурван хашаат гэх газарт оршин суудаг П.Б гэгч нь 10 гаран тооны адууг тус багийн Гашуун гэх газраас Гурван хашаат гэх газар руу туугаад явж байсан. Тэгэхээр нь би Б юун адуу тууж байгаа юм бол гэж бодоод очиж уулзаж хэний юун адуу юм гэж асуухад “Төв аймгийн адуучин захисан юм. Адууг нь тогтоож байна” гэж байсан. ...2018 оны 03 дугаар сард намайг хонь ямаагаа хариулж явах үед адуу хайгаад явж байсан хар жижиг тэрэгтэй Төв аймгийн гэх залуу манай хүү М гэрийн гадаа Ч тууж авч ирсэн адуун дундаас нь 3 тооны адуу ачаад аваад явсан. Дээрх 3 тооны адууг Ч адуунд хэзээ нийлсэн эсэхийг нь мэдэхгүй. Миний мэдэхээр Ч адуунаас барьж ачиж явахыг нь л харсан. ...Намайг малдаа явж байхад П.Б адуунд холбоотой 2 тооны зээрд зүсмийн адуу байсныг харсан. Гэхдээ өөр адуу байгаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 122-124 хуудас/
- Гэрч Н.М 2018 оны 11-р сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 04 дүгээр сарын сүүлээр намайг хонио хураагаад явж байхад хөх өнгийн Портер маркийн машин дээр нэг тооны хүрэн зүсмийн морь ачсан машинтай хүмүүс ирээд “Төв аймгаас адуу мал хайгаад явж байна. Энэ урд байгаа 3 тооны адуу хэний адуу вэ” гэхээр нь би зүүн урд айл П.Б гэрийг зааж өгсөн. Тэгсэн “Тожоо зээрд” гэдэг адуунууд хаана байдаг юм гэхээр нь би “Гашууны гол” гэх газраар байдаг талаар хэлэхэд нөгөө залуу “ахдаа мотоциклоо өгч байгаач. Ах нь тэдгээр адууг тууж ирмээр байна. Тэр адуун дунд манай 3 тооны гүү байна” гэхээр нь би мотоциклоо өгөөд явуулсан. Тэгсэн удалгүй “Тожоо зээрд” азаргатай 10 гаран тооны адуу тууж ирээд дундаас нь чойндон тамгатай халтар гүү, шарга байдас, хул байдас зэрэг 3 тооны гүүг барьж аваад машин дээрээ ачсан. Ингээд уг 3 тооны гүүгээ ачаад зүүн урд зүг буюу П.Б гэрийн зүг урд байгаа 3 тооны адууны сургийг гаргана гээд явсан. Ингээд удалгүй харуй бүрий болсон үед нөгөө хөх өнгийн Портертой ах 3 тооны буюу хонгор халзан зүсмийн 1 тооны адуу, зээрд зүсмийн 2 тооны адууг туугаад ирсэн. ...Ингээд л тэр хүмүүс адуугаа ачаад явцгаасан” гэх мэдүүлэг. /хх-ийн 125-126 хуудас/
- Хэнтий аймгийн Галшар сумын үнэлгээний комиссын “Малын үнэлгээ” /хх-64-65 хуудас/,
- Яллагдагч П.Б мөрдөн байцаалтанд “Намайг 2018 оны 04 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн “Гурван хашаат” гэх газар хаваржиж байх үед Төв аймгаас отроор ирсэн нэг малчин залуу надад” би адуугаа хумиад Төв аймаг руу буцаж явна. Чойнчин тамгатай 2 шаргатай дан бараан адуу болох 12 тооны адуугаа хайгаад олсонгүй. Чи манай адууг мэдэж байгаарай” гэж хэлсэн юм. Тэр залуу надад дээрх 12 тооны адууг хаанаас ямар нэртэй газраас алдсан болохоо хэлээгүй. Харин адуугаа хумиад буцаж явахдаа л “мэдэж байгаарай” гэж захьсан юм. Ингээд 2 хоногийн дараа намайг адуундаа явж байхад манай гэрээс баруун урагш 4-5 км орчимд 10 гаран тооны адуу байхаар нь очиж харахад Төв аймгийн отроор ирсэн залуугийн надад мэдэж байгаарай гэж захьсан 12 тооны адуу нь тоо зүсээрээ байсан. Тэгэхээр нь би уг адуунуудыг тогтоогоод эргэж ирсэн. Би тухайн үед энэ талаар Төв аймгийн залууд хэлэх гэсэн боловч дугаарыг нь мэдэхгүй байсан болохоор хэлж чадаагүй. ...Тэгсэн 2018 оны 03 дугаар сарын сүүлээр байх анх надад адуугаа захиад явсан Төв аймгийн залуу адууны эзэн гэх нэг танихгүй залуугийн хамтаар хар хөх өнгийн приус маркийн автомашинтай ирээд адуугаа сураглаад явсан. Би тухайн үед дээрх хайж байгаа адууг нь харагдаагүй, үзэгдээгүй болохоор мэдэхгүй гэдгээ хэлээд явуулсан. Харин тэр 2 залууг явсны дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын эхээр санагдаж байна. ...Намайг адуундаа явж байхад нөгөө Төв аймгийн залуугийн захиж байсан адуунаас Чойнчин тамгатай 2 тооны цавьдар үрээ нь “Гурван хашаат” гэх газарт бэлчиж байсан манай хөндлөнтэй ширээтэй ихэр арвай тамгатай 4 тооны бараан зүсмийн адуутай нийлчихсэн байсан. Тэгэхээр нь би уг 2 тооны адууг нь өөрийн 4 тооны адуутай нийлүүлж туугаад гэрийнхээ гадаа авч ирж малынхаа саравчинд хашиж байгаад гэртээ орж өөрийн хөндлөнтэй ширээтэй ихэр арвай тамгаа халааж байгаад Чойнчин тамгатай 2 цавьдар үрээний тамгыг нь алж зөв талын гуянд тамгалсан. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй. Эхнэр хүүхэд маань Хэнтий аймгийн Чингис хот руу явчихсан байсан юм. Ингээд би дээрх 2 тооны адууг өөрийнхөө тамгаар тамгалчихаад өөрийнхөө адуутай ижилсүүлэх гээд адуутайгаа нийлүүлж холбочихсон юм. Би 1 цавьдар үрээг нь буурал зүсмийн моринд холбож, нөгөөхийг нь холбоогүй сул орхисон юм. Ингээд дээрх адуунууд манай адуутай “Гурван хашаат” гэх газарт олон хоног бэлчсэн юм. Ингээд байж байтал 2018 оны 04 дүгээр сарын 20-д гарсан байх үед намайг гэртээ эхнэр хүүхэдтэйгээ хамт байж байхад Төв аймгийн адуу хайж явж байсан 2 тооны залуу манай гэрт ирээд “танай адуунд байгаа 2 цавьдар үрээ манай адуу байна. Би адуугаа аваад явлаа. Чи манай адууны тамгыг алаад тамгалчихсан юм” гэхээр нь би өөрийнхөө буруугаа ойлгоод тэд нарт хариу өгөөгүй чимээгүй л байсан. ...Тэгсэн тэр оройдоо бэлчээр дээр байсан миний тамгыг нь алж тамгалсан 2 тооны адуугаа ачаад явсан байсан. Ингээд хэд хоногийн дараа над руу “2 үрээний эзэн буюу А гэдэг залуу байна. Чи манай үлдсэн хэдэн адууг төлж өг. Хэрэв өгч чадахгүй бол би Цагдаагийн байгууллагад хандлаа” гэхээр нь би тухайн үед би үлдсэн адууг чинь мэдэхгүй. Би танай 2 адууг л өөрийн тамгаар тамгалж адуундаа нийлүүлсэн. Үлдсэн хэдэн адууг хаана байгааг нь мэдэхгүй. Би яахав энэ хавиар хүмүүсээс сураглаж өгье” Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч П.Б нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Хохирогч Ш.А ...Тэгээд нутагтаа буцаж ирээд Хэнтий аймаг Галшар сумын нутагт “Бичигт”-ийн уурхай орчимд нутагладаг Г.Б гэдэг хүнтэй ..........гэх дугаарын утас руу залгаж адуугаа асуухад “Мэдэхгүй, харагдаагүй” гэж хэлсэн. Галшарын зүүн хэсэг, урд хэсгийн нутгаар явсан боловч олоогүй. Тэгээд буцаж Төмөрийн Г.Б гэдэг айлд орхисон хүрэн морио ачаад Ц гэх айлаас 2 байдас 1 гүүгээ авахаар явж байтал Г.Б гэдэг айлын 1 хонгор халзан үрээтэй хамт миний 2 цавьдар үрээ байхад нь очоод үзтэл ногтны оромтой, дэлийг нь засч, чойндон тамгыг нь алж тамгыг нь мэдэгдэхгүй болгосон байсан. Тэгээд Г.Б гэдэг хүнтэй очиж уулзахад эхлээд миний үрээ гэж мэлзэж байгаад дуугүй болсон. Тэгээд 2 үрээгээ ачаад нийт 5 тооны адуугаа ачаад нутаг буцсан. Нутагтаа очоод 2 үрээгээ авсан Г.Б гэдэг хүнтэй ..........дугаарын утас руу нь залгаж “Миний үлдсэн адуу хаана байна, олж өгөө чамтай холбоотой гэж хэлэхэд “Би олж өгнөө цагдаад битгий хэлээрэй” гэсэн. Түүнээс хойш 2-3 удаа холбогдож байгаад хопбоогүй болсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би одоо 4 гүү, 2 даага нийт 6 тооны адуугаа, мөн адуу хайж яван бинзений зардалаа Г.Б гэдэг хүнээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/
- Гэрч Л.Э ...Нийт 600-гаад адуу маллахаар Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутгийн урд хэсгээр нь ирж нутаглаад 2018 оны 01 дүгээр сарын 20-д гаргаад Ш.А 12 тооны азаргагүй адууг алдаад Галшар сумын Бичигтийн уурхайн орчим 2-3 хоног хайгаад олоогүй байж байгаад Галшар сумын нутгийн хойд хэсгийн нутаг руу нүүсэн. Галшар сумын Бичигтийн уурхайн орчимд нутагладаг Г.Б гэдэг хүнд 12 тооны азаргагүй адуу энэ хавиар байж магадгүй мэдэж байгаарай гэж захиад явсан. ...Тэгээд тэр айлаас урд зүг рүү 5-6 км явж байтал хайж явсан адуунуудын нэг хүрэн морь айлын адуу залхаад явж байсан. Тэгээд тэр хүрэн морио авч яваад Төмөрийн Г.Б гэдэг айлд үлдээгээд Галшар сумаас зүүн урд зүг рүү адуугаа хайгаад Дорноговийн Дэлгэрэх сум хүртэл явахад адуугаа олоогүй. Тэгээд Галшар сумын төв дээр очиж банкаа дүүргээд Төв аймгийн Зуунмод руу буцахдаа Баянмөнх сум, Жаргалтхаан сумын нутгаар дайрч явсан. ...Адуугаа захиж үлдээсэн Б авсан байж магадгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/
- Гэрч Г.Бат-Эрдэнийн ...Төв аймгаас отроор ирсэн адуучдаас адуугаа хураагаад нутаг буцах үедээ надад адуу мал захиж үлдээгээгүй. Харин адуугаа хураагаад буцасныхаа нэлээд хэд хоногийн өмнө буюу 2018 оны 02 дугаар сарын сүүлээр Төв аймгаас отроор ирсэн нэг залуу манай гэрт ирж утсаа цэнэглэхдээ 8-9 тооны 2 хэсэг буюу 8-аар 1 хэсэг, 6-аар 1 хэсэг адуу асууж сураглаж байсан. Тэр залуу дээрх адуунуудыг азаргагүй бүгд “Чойндон” тамгатай гэж байсан. ...П.Б нь ширээтэй, хөндлөнтэй ихэр арвай гэдэг тамгатай. П.Б нь багцаагаар 10 гаран тооны адуутай байх. Би нарийн тоог нь сайн мэдэхгүй байна. П.Б нь 2018 оны 1-4 дүгээр сар хүртэл манайхтай нэг буйран дээр байсан. ...Би Б хэзээ гэрийн гадаа ирж адуу тамгалсан эсэхийг мэдэхгүй. Намайг эзгүй үед ирж 2 тооны адуу тамгалсан байх гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/
- Гэрч Д.Н-ын ...П.Б гэгч нь 10 гаран тооны адууг тус багийн Гашуун гэх газраас Гурван хашаат гэх газар руу туугаад явж байсан. Тэгэхээр нь би Б юун адуу тууж байгаа юм бол гэж бодоод очиж уулзаж хэний юун адуу юм гэж асуухад “Төв аймгийн адуучин захисан юм. Адууг нь тогтоож байна” гэж байсан. ...2018 оны 03 дугаар сард намайг хонь ямаагаа хариулж явах үед адуу хайгаад явж байсан хар жижиг тэрэгтэй Төв аймгийн гэх залуу манай хүү М гэрийн гадаа Ч тууж авч ирсэн адуун дундаас нь 3 тооны адуу ачаад аваад явсан. Дээрх 3 тооны адууг Ч адуунд хэзээ нийлсэн эсэхийг нь мэдэхгүй. Миний мэдэхээр Ч адуунаас барьж ачиж явахыг нь л харсан. ...Намайг малдаа явж байхад П.Б адуунд холбоотой 2 тооны зээрд зүсмийн адуу байсныг харсан. Гэхдээ өөр адуу байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 122-124 хуудас/
- Гэрч Н.М ...Энэ урд байгаа 3 тооны адуу хэний адуу вэ” гэхээр нь би зүүн урд айл П.Б гэрийг зааж өгсөн. Тэгсэн “Тожоо зээрд” гэдэг адуунууд хаана байдаг юм гэхээр нь би “Гашууны гол” гэх газраар байдаг талаар хэлэхэд нөгөө залуу “ахдаа мотоциклоо өгч байгаач. Ах нь тэдгээр адууг тууж ирмээр байна. Тэр адуун дунд манай 3 тооны гүү байна” гэхээр нь би мотоциклоо өгөөд явуулсан. Тэгсэн удалгүй “Тожоо зээрд” азаргатай 10 гаран тооны адуу тууж ирээд дундаас нь чойндон тамгатай халтар гүү, шарга байдас, хул байдас зэрэг 3 тооны гүүг барьж аваад машин дээрээ ачсан. Ингээд уг 3 тооны гүүгээ ачаад зүүн урд зүг буюу П.Б гэрийн зүг урд байгаа 3 тооны адууны сургийг гаргана гээд явсан. Ингээд удалгүй харуй бүрий болсон үед нөгөө
хөх өнгийн Портертой ах 3 тооны буюу хонгор халзан зүсмийн 1 тооны адуу, зээрд зүсмийн 2 тооны адууг туугаад ирсэн. ...Ингээд л тэр хүмүүс адуугаа ачаад явцгаасан гэх мэдүүлэг /хх-ийн 125-126 хуудас/
-Шүүгдэгч П.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Алдуул мал завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч П.Б нь Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн “Гурван хашаат” гэх газраас 2018 оны 4 дүгээр сарын эхээр хохирогч Ш.А 2 тооны цавьдар үрээ буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Б холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч П.Б “Алдуул мал завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогч Ш.А нь “алдсан 2 тооны адуугаа өөрөө аваад явсан болох” нь тогтоогдож байгаа тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байна гэж дүгнэсэн болно.
Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу адуу эрж хайхад гарсан замын зардал 180.900 төгрөгийг хавтаст хэргийн 67, 93-р талд авагдсан баримтын хүрээнд шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Замын зардал 900000 төгрөг төлөгдсөн болох нь хавтаст хэргийн 72-р талд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Алдуул мал завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч П.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Б холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч П.Б Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгос9он хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Б эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Ш.А шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,
36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б 2500 /хоёр мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б оногдуулсан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б 180.900 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.А олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ