Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00777

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 07 өдөр                         Дугаар 142/ШШ2016/00777                                    Орхон аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: 1981 онд төрсөн, 35 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-27-27 тоотод оршин суух Тугчин овгийн Лхагвын Баяржавхлангийн  /регистрийн дугаар ГЗ90032804/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1972 онд төрсөн, 44 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум шанд баг 40-07тоотод оршин суух Эрдэнэмөнхийн Энхбаярт холбогдох 1 578 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр  сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Баяржавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Лхагва овогтой Баяржавхлан би 2014 оны 09 дүгээр сард Энхбаяр гэгч Бүрэнбүстэд байрлах зуслангийн байшиндаа хийт хэмжээ нь 26,8 мкв вазум цонх хийлгэхээр тохироод 1 мкв-ыг нь 85,000 төгрөгөөр хийж өгөхөөр тохирч нийтдээ 2,278,000 төгрөг болсон үүнээс урьдчилгаа гэж надад 700,000 төгрөг өгсөн.Вакум цонхны ажил дуусаад үлдэгдэл 1,578,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Гэтэл одоог хүртэл үлдэгдэл мөнгөө өгөхгүй зугатаагаад гар утсаа авахгүй өнөө маргааш гэж явсаар байгаад 2 жил болж байна.Уулзаж дайралдахаараа өгнө гэж хэлээд алга болдог сүүлдээ гар утсаа авахаа болиод намайг хохироож байна.Зун болохоор Солонгос яваад өгдөг Орхон аймагт эхнэр нь Солонгос авто машины сэлбэг болон машины ченж хийдэг. Надад ажлын хөлс болох 1,578,000 төгрөгийг өгөхгүй зугатаад байна. Иймд миний ажлын хөлсийг Энхбаяраас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Баяржавхлан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хариуцагч Э.Энхбаяр миний нэхэмжилсэн 1 578 000 төгрөгний 1 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардллагаасаа татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Баяржавхлан нь хариуцагч Э.Энхбаярт холбогдуулан 1 578 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэгчид 1 000 000 төгрөг төлж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан талаар тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч Л.Баяржавхлангийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Баяржавхлан нь Э.Энхбаярт хоблогдуулан 1 578 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагааасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА