Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 15

 

          

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч А.Тунгалагтуяа

            Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Э ад холбогдох 1940000000016 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 03 сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймгийн сум дундын 2-р шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 84 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, Г.Э

            Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт  хэрэгт  холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Г.Э нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 52-19 тоотод 2019 оны 02 сарын 02-ны өдөр 19 цагийн орчим М.Г толгой руу сандал шидэж “эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт  холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч М.Г “Г.Э  шидсэн сандалд толгойгоо хагалуулсан нь үнэн. Одоо миний биед учирсан гэмтэл эдгэрч зүгээр болсон. Надад эмчилгээний зардал гараагүй. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 2-3/

-Гэрч М.Г “Би 2019 оны 02 сарын 02-ны өдөр 18 цагийн үед нөхөр Ц  хамтаар гэртээ 0.5 литрийн савлагаатай Вива гэх нэртэй архийг хувааж уугаад би жаахан халж унтаж амарсан. Тэгсэн намайг унтаж байх хооронд манай хүү Г.Э  гаднаас согтуу орж ирж Ц тэй муудалцсан байсан. Би нөхөртэйгөө хамт архи уучхаад унтаж байтал гэнэт 2 эрэгтэй хүн хоорондоо муудалцаж маргалдахаар нь сэрээд харахад Ц  манай хүү Г.Э тай хэрэлдэж маргалдаад муудалцаад зогсож байсан. Ц  нь Г.Э  хойд эцэг нь байгаа юм. Би Ц тэй гэр бүл болоод 14 жил болж байгаа. Тэгэхээр би тэр хоёрыг муудалцуулахгүй гээд босоод очоод дундуур нь орж зогсоход Г.Э  ширээний дэргэд байсан зээ хүүгийн суудаг модон сандлыг аваад Ц  рүү шидэхэд нь би өмнүүр нь орж толгой хэсэгтээ цохиулсан. Тэгсэн миний толгой хагарч их хэмжээгээр цус гарч эмнэлэгт хүргүүлж толгойны зүүн орой дээд хэсэгт 4 оёдол тавиулсан. Намайг сэрснээс хойш тэр хоёр зодолдож бие биеэ цохиж зодсон зүйл байхгүй. Харин Ц  нүүр рүүгээ цохиулсан бололтой хөхөрч хавдсан байсан. Мөн нүдний шилнийх нь өрөөсөн шил нь хугарчихсан байсан. Тухайн үед ийм зүйл болж өнгөрсөн. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 4/

-Гэрч Г.Э  “Би эхнэр, хүүхдүүдийн хамтаар амьдардаг. Харин уг байрны 19 тоотод манай ээж М.Г  хойд эцэг Ц  хамтаар амьдардаг юм. Би 2019 оны 02 сарын 02-ны өдөр найз Н  уулзаж гэрт нь 0.5 литрийн савлагаатай “Соёрхол” гэх нэртэй архи гурван шилийг хувааж уучихаад би гэртээ харьсан. Намайг гэртээ ирэхэд эхнэр Д  хүүхдүүдийн хамтаар байсан. Ингээд би гэртээ байж байгаад дээд давхарт буюу 19 тоотод байх ээжийнх рүүгээ орсон. Тэгсэн манай ээж М.Г  согтуу том өрөөндөө унтаж байсан. Мөн хойд эцэг Ц  согтуу сууж байсан. Тэгэхээр нь миний уур хүрч сар шинийн баяр болох гэж байхад архи уулаа, одоо ууж идэхээ зогсоогооч гэхэд хойд эцэг Ц  нь өөдөөс чамд хамаагүй, чиний мөнгөөр ууж идээгүй гэж уурласнаар бид хоёрын дунд маргаан эхэлсэн. Ингээд маргалдаж байгаад би Ц  ахын нүүрэн тус газар 2 удаа цохьчихсон юм. Ц  ах бид хоёрыг маргаж муудалцах үед ээж сэрээд бид хоёрын дундуур орж салгаад намайг нь хойш түлхсэн. Тэгэхээр нь би том өрөөний хаалганы дэргэд байх том ширээний дэргэд байсан хүүхдийн модон сандлыг аваад Ц  ах руу шидэхэд урдуур нь ээж ороод толгойн тус газраа цохиулсан. Тэгсэн ээжийн толгойноос цус их хэмжээгээр гарсан. Ингээд ээжийг толгойгоо хагалуулахад нь Ц  ах бид хоёр маргалдаж муудалцахаа больсон гэх мэдүүлэг /хх-ийн 5/

Гэрч М.Ц  “Би 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 18 цаг өнгөрч байх үед эхнэр М.Г  гэртээ 0.5 литрийн савлагаатай Вива гэх нэртэй архи хувааж уусан юм. Ингээд манай эхнэр М.Г  уг архийг хувааж уучихаад том өрөөнийхөө орон дээр унтаад өгсөн. Харин би зурагт үзээд сууж байтал манай дагавар хүү болох Г.Э  гаднаас нилээн халамцуу орж ирсэн. Би М.Г тэй 2004 онд гэр бүл болж албан ёсны гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан юм. М.Г  нь тухайн үед 3 хүүхэдтэй байсан юм. Уг 3 хүүхдийн хамгийн том нь Г.Э  юм. Г.Э  гаднаас орж ирээд над руу “Цагаан сар болох гэж байхад нийлж архидаад яадгийн” гээд уурлахаар нь “Миний ууж идэх чамд хамаагүй” гэснээр бид хоёрын дунд маргаан үүсэж бид хоёр бие биенээсээ барьцалдаж авсан. Тэгсэн энэ үеэр манай эхнэр М.Г  сэрж бид хоёрыг салгахад Г.Э  үүдэнд байсан хүүхдийн жижиг сандлыг аваад над руу шидэхэд М.Г  өмнүүр ороод толгойгоо цохиулж хагалуулчихсан юм. Тэгсэн Г.Э  гараад явсан. Харин би эхнэрийнхээ толгойг боолцож эмнэлэгт хүргэж өгч эмчид үзүүлж шархыг нь цэвэрлүүлж 4 оёдол тавиулаад гэртээ эргэж ирж амарсан” гэх мэдүүлэг /хх-6/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 сарын 08-ны өдрийн №18 тоот: 

1.М.Г биед толгойн оройн зүүн дээд хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9/,

            -Яллагдагч Г.Э  “Би 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хойд эцэг болох Ц тэй Цагаан сар болох гэж байхад архидлаа гэж хэлснээс болж хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Учир нь ээж М.Г  болон хойд эцэг Ц  нар нь нилээн хэд хоног уучихсан болохоор нь би тэгж хэлсэн. Тэгээд маргалдаж зууралдаж байхад ээж сэрж хойд эцэг Ц ийг өмөөрч салгахаар нь би уурандаа үүдэнд байсан хүүхдийн суудаг жижиг модон сандлыг Ц  ах руу шидчихсэн юм. Тэгсэн ээж урдуур нь ороод сандаланд оногдож толгойгоо хагалуулчихсан юм.  Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Г.Э нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

-Хохирогч М.Г “Г.Э  шидсэн сандалд толгойгоо хагалуулсан нь үнэн. Одоо миний биед учирсан гэмтэл эдгэрч зүгээр болсон. Надад эмчилгээний зардал гараагүй. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 2-3/

-Гэрч М.Г “... Ц  нь Г.Э  хойд эцэг нь байгаа юм. Би Ц тэй гэр бүл болоод 14 жил болж байгаа. Тэгэхээр би тэр хоёрыг муудалцуулахгүй гээд босоод очоод дундуур нь орж зогсоход Г.Э  ширээний дэргэд байсан зээ хүүгийн суудаг модон сандлыг аваад Ц  рүү шидэхэд нь би өмнүүр нь орж толгой хэсэгтээ цохиулсан. Тэгсэн миний толгой хагарч их хэмжээгээр цус гарч эмнэлэгт хүргүүлж толгойны зүүн орой дээд хэсэгт 4 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 4/

-Гэрч Г.Э  “... Би гэртээ байж байгаад дээд давхарт буюу 19 тоотод байх ээжийнх рүүгээ орсон. Тэгсэн манай ээж М.Г  согтуу том өрөөндөө унтаж байсан. Мөн хойд эцэг Ц  согтуу сууж байсан. Тэгэхээр нь миний уур хүрч сар шинийн баяр болох гэж байхад архи уулаа, одоо ууж идэхээ зогсоогоочээ гэхэд хойд эцэг Ц  нь өөдөөс чамд хамаагүй, чиний мөнгөөр ууж идээгүй гэж уурласнаар бид хоёрын дунд маргаан эхэлсэн. Ингээд маргалдаж байгаад би Ц  ахын нүүрэн тус газар 2 удаа цохьчихсон юм. Ц  ах бид хоёрыг маргаж муудалцах үед ээж сэрээд бид хоёрын дундуур орж салгаад намайг нь хойш түлхсэн. Тэгэхээр нь би том өрөөний хаалганы дэргэд байх том ширээний дэргэд байсан хүүхдийн модон сандлыг аваад Ц  ах руу шидэхэд урдуур нь ээж ороод толгойн тус газраа цохиулсан. Тэгсэн ээжийн толгойноос цус их хэмжээгээр гарсан. Ингээд ээжийг толгойгоо хагалуулахад нь Ц  ах бид хоёр маргалдаж муудалцахаа больсон гэх мэдүүлэг /хх-ийн 5/

Гэрч М.Ц  “... Г.Э  гаднаас орж ирээд над руу “Цагаан сар болох гэж байхад нийлж архидаад яадгийн” гээд уурлахаар нь “Миний ууж идэх чамд хамаагүй” гэснээр бид хоёрын дунд маргаан үүсэж бид хоёр бие биенээсээ барьцалдаж авсан. Тэгсэн энэ үеэр манай эхнэр М.Г  сэрж бид хоёрыг салгахад Г.Э  үүдэнд байсан хүүхдийн жижиг сандлыг аваад над руу шидэхэд М.Г  өмнүүр ороод толгойгоо цохиулж хагалуулчихсан юм” гэх мэдүүлэг /хх-6/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 сарын 08-ны өдрийн №18 тоот шинжээчийн дүгнэлт,

-Шүүгдэгч Г.Э  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

  Тухайлбал шүүгдэгч Г.Э нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 52-19 тоотод 2019 оны 02 сарын 02-ны өдөр 19 цагийн орчим хохирогч М.Г толгой руу сандал шидэж “эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.  

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Э ад холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Г.Э , хохирогч М.Г  нар нь архидан согтуурсан нөхцөл байдал нь нөлөөлсөн байна.

Иймд шүүх шүүгдэгч Г.Э  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч М.Г  нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч Г.Э  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Г.Э ад холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Э нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Г.Э ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Э ад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно. 

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Э ад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Э  эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 6,

7, 8,  36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

          1.Шүүгдэгч Г.Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э  750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э ад оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5.Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                                    Шүүгч                              М.Энхмандах