Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2015/00499/И |
Дугаар | 00779 |
Огноо | 2016-06-07 |
Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 00779
2016 оны 06 сарын 07 өдөр Дугаар 142/ШШ2016/00779 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж,
Нэхэмжлэгч: 1958 онд төрсөн 58 настай, эрэгтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-18-81 тоотод оршин суух Шарнууд овгийн Жүгдэрийн Идэрзуугийн /регистрийн дугаар ФБ58022511/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1966 онд төрсөн 50 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол 12-02 тоотод оршин суух Бээм овгийн Равжирын Мягмардоржид /регистрийн дугаар ФА66101174/ холбогдох газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Идэрзуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Идэрзуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11 дүгээр хорооны Б хэсгийн 17-д хувийн орон сууцны зориулалттай 270 м2 газрыг Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 470 дугаар шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 1843043313987 дугаар бүхий 270 м2 газрыг 000556624 тоот гэрчилгээгээр эзэмших эрхтэй болсон. Гэтэл иргэн Мягмардорж хашаа барихдаа миний өмчлөх ёстой 270 м2 газрын хагас буюу 130м2 гаран газрыг өөрийн хашаандаа оролцуулан барьсан байсан. Энэ тухай 2014 онд би газрын албанд уг газрыг чөлөөлүүлэх талаар хүсэлт гаргаж, Газрын алба Мягмардоржид газар чөлөөлөх мэдэгдэл өгч, уг мэдэгдлийг үл тоон миний өмчлөх газрыг чөлөөлөхгүй байгаа нь миний газар өмчлөх хууль ёсны эрхийг зөрчиж байна. Иймд хашааг нь татуулж миний өмчлөх газрыг чөлөөлж өгнө үү ” гэжээ.
Хариуцагч Р.Мягмардорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Равжир овогтой Мягмардорж нь Орхон аймгийн засаг даргын 2001 оны 10 сарын 02-ны өдрийн 317 тоот захирамжаар 4-р хороололд амины орон сууц барих зөвшөөрөл олгогдсон билээ.Уг захирамжийн дагуу орон сууцаа барих гээд Газрын албанд хандаж бичиг баримтаа бүрдүүлж орон сууцныхаа барилгын ажлыг эхлэх гэтэл та нар түр хүлээр бай гэж хүлээлгэсэн.Учир нь:
1.Тус газарт инженерийн шугам сүлжээ, цахилгааны асуудлыг шийдэж өгнө гэсэн
2. Ерөнхий төлөвлөгөө батлуулж тус төлөвлөгөөний дагуу нэгдсэн журмаар барилга барина гэсээр 8 жил буюу 2008 он хүртэл хүлээлгэсэн.Энэ хугацаанд асуудлыг шийдэж өгөөгүй.2003 онд батлагдсан хотын ерөнхий төлөвлөгөөгөөр /21/ номерын байшин танайх болох юм гэж хуваарилаж номер олгосон.Гэтэл аймгийн засаг даргын 2008 оны 06 сарын 09-ны өдрийн 224-р захирамж гарч 2003 онд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу биш, мөн 2001 оны 317-р захирамжийг хүчингүй болгоогүй байж манай барилгыг барих ёстой газарт өөрчлөлт оруулан шинээр айлуудад өгсөн.Ингээд эргэн тойрон барилгууд баригдаж 2003 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу миний барих ёстой газар байхгүй болсон.Гэвч би 2001 онд гарсан захирамжаа үндэслэн, 2008 оноос эхлэн өөрийн барилгаа барьж эхэлсэн.Уг барилгаа 2009 он дуусахад иж бүрнээр нь барьж дуусгасан.Энэ хугацаанд Аймгийн мэргэжлийн хяналтын алба, Газрын албанаас хүмүүс ирж уулзаж байсан.Тухайн үед ямар нэг тайлбар, арга хэмжээ аваагүй бөгөөд уг газар нь өөр хүний эзэмших газартай давхцсан буюу түүнтэй холбоотой ямар нэг маргаантай асуудал байхгүй хоосон газар байсан.Би 2010 оноос зохих бичиг баримтаа бүрдүүлж кадастрын зураг хийлгэн эзэмшил газрынхаа хүсэлтийг газрын албанд албан ёсоор гаргаж өгсөн боловч одоог хүртэл ямар нэг хариу тайлбар өгөхгүй асуудлыг шийдэж өгөөгүй өнөөдрийг хүрч байна.Уг хүсэлт газрын албанд байгаа байх гэж бодож байна.Бид уг барилгыг барихад их хэмжээний хөрөнгө зарцуулж инженерийн шугам сүлжээгээ өөрсдөө, өөрийн хөрөнгөөр барьж байгуулса, тухайн үед тус газар нь ямар нэг эзэмшилтэй давхцсан буюу маргаантай асуудал байгаагүй болохоор би өөр хүний эзэмшлийн газрыг аваагүй болно.Гэтэл иргэн Идэрзуу нь сум дундын 14-р шүүхэд миний өмчилж авах ёстой байсан газрыг өөрийн болгож авсан мэтээр өргөдөл гаргасныг үл зөвшөөрч байна.Учир нь:
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Идэрзуу 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 000556624 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн хариуцагч Р.Мягмардоржийг нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр барьсан хашаагаа татаж Ж.Идэрзуугийн эзэмшлийн газрыг чөлөөлж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хариуцагч эс зөвшөөрч “...миний хөрөнгөөр барьсан инженерийн шугам сүлжээ бүхий газарт Ж.Идэрзууд газар давхардуулан олгосон.Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байгаа.
Орхон аймгийн “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд 11 дүгээр хороололд амины орон сууцны хороолол баригдахаар тусгагдсаны дагуу Орхон аймгийн Засаг дарга 2001 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Хот байгуулалт, барилга, байгууламжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 317 дугаартай захирамжийг гаргасан байна.
Дээрх захирамжийн 1 дүгээр хавсралтын 9 дүгээрт Хүрэнбулаг багт 11 дүгээр хороололд амины орон сууц барих зориулалтаар 35 иргэнд нийтдээ 2.1 га /иргэн бүрт 30х20м буюу 600 м.кв/ газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба уг захирамжийн хавсралтанд иргэн Р.Мягмардоржийн нэр орсон болох нь тогтоогдсон.
Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1994 оны Газрын тухай хуулиар иргэний зөвхөн гэр бүлийн хэрэгцээнд эзэмших газрын хэмжээ нь 0.05 га-гаас илүүгүй байхаар хуульд заасан.
Дээрх 2001 оны 317 дугаар захирамжаар Р.Мягмардоржид хуульд зааснаас илүү хэмжээний газрыг эзэмшүүлсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Орхон аймгийн Засаг дарга амины орон сууцны 11 дүгээр хорооллыг нэгдсэн журмаар, төлөвлөгөөтэйгээр бариулах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэхээр 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 224 дугаартай захирамж /ХХ-74/ гаргаж байсан боловч дээрх захирамж биелэгдээгүй байна.
Улмаар Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолоор 11 дүгээр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дагуу Орхон аймгийн Засаг дарга 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 470 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж /ХХ-142/ гаргаж, мөн захирамжийн хавсралтаар иргэдийн нэрсийг баталжээ. Өөрөөр хэлбэл, шинэ захиргааны акт гаргасан байна.
Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 470 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтаар амины орон сууцны зориулалтаар газар хуваарилан авсан иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргасан байна. Энэхүү захирамжийн 2 дугаар хавсралтын Б хэсэгт иргэн Ж.Идэрзуу 17 дугаарт, Р.Мягмардорж 21 дугаарт тус тус бүртгэгдсэн, уг захирамжийг үндэслэн Р.Мягмардоржид 1250 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 330 дугаартай гэрээ байгуулсан, нэхэмжлэгч Ж.Идэрзууд уг захирамжийг үндэслэн 270 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 042 дугаартай гэрээ байгуулж, 000556624 дугаартай газар эзэмших гэрчилгээг тус тус олгосон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар нотлогдсон байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заажээ. Иймд иргэн, хуулийн этгээд нь зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон тохиолдолд газар эзэмших эрх үүсэхээр байна. Уг хуулийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний төрөл гэсэн 28 дугаар зүйлийн 28.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дор дурдсан төрөлтэй байна: 28.1.1. гэр бүлийн хамтын хэрэгцээний; 28.1.2. төрийн байгууллагын; 28.1.3. аж ахуйн нэгж, байгууллагын гэж заажээ. Иргэн Р.Мягмардоржид тухайд хуулийн 28.1.1-д заасан “гэр бүлийн хамтын хэрэгцээний” газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байх бөгөөд хуульд иргэний эзэмших газрын хэмжээг 0.07 га-гаас илүүгүй байхаар заасан байхад аймгийн Засаг даргын 2012 оны 470 дугаар захирамжаар хуульд заасан хэмжээг хэтрүүлж 1250 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.
Хариуцагч өөрийн эзэмших ёстой 1250 м.кв газраас илүү гарган нэхэмжлэгч Ж.Идэрзуугийн газар дээр хашаа барьсан болох нь Орхон аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1200 тоот албан бичиг, 01 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хариуцагч өөрийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт Ж.Идэрзууд газар эзэмшүүлсэн гэж маргадаг боловч тэрээр Барилгын тухай хуулийн зохих заалтууд болон Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм батлах тухай Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоол, орон сууцны 11 дүгээр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зургийн дагуу газраа заалгаж хүлээж авсан акт, кадастрын зураггүйгээр хашаа байшин барьсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр, хууль зөрчиж өөрийн хөрөнгөөр инженерийн шугам сүлжээ барьсан нь нотлогдсон байна.
Иймд Ж.Идэрзуугийн эзэмшлийн газар дээр барьсан хашаагаа буулгаж нэхэмжлэгч Ж.Идэрзуугийн эзэмшлийн газрыг чөлөөлөхийг хариуцагч Р.Мягмардоржид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2, 93 дугаар зүйлийн 93.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 11 дүгээр хорооллын Б хэсгийн 17-д байрлах нэхэмжлэгч Ж.Идэрзуугийн эзэмшлийн 270 м2 газарт барьсан хашаагаа буулгаж нэхэмжлэгч Ж.Идэрзуугийн эзэмшлийн газрыг чөлөөлөхийг хариуцагч Р.Мягмардоржид даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээрзүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА