Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2016/00601/И |
Дугаар | 00786 |
Огноо | 2016-06-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 00786
2016 оны 06 сарын 08 өдөр Дугаар 142/ШШ2016/00785 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: 1981 онд төрсөн, 35 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн ПДҮ-ийн 01-04 тоотод оршин суух Боржгон овгийн Эрдэнэбаатарын Ганзоригийн /регистрийн дугаар ХП81111575/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1978 онд төрсөн, 38 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн 14а дүгээр гудамжны 02 тоотод оршин суух Удганыхан овгийн Баатархүүгийн Мөнхтөрд холбогдох /регистрийн дугаар ЭЮ78032112/ холбогдох 450 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ганзориг би вакум хаалга хийлгэхээр утсаар захиалга өгөхөд Мөнхтөр нь 2016 оны 01 сарын 07-ны өдөр ирж хэмжээ аваад нөгөөдөр суулгуулахаар тохиролцон төлбөр болох 400,000 төгрөгийг хамт явж ХААН банкны АТМ-с бэлнээр авч өгсөн. Мөн өмнөх цонхны 50,000 төгрөгийн авлагатай. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минв ч өгөөгүй вакум хаалгыг минь ч өгөөгүй. Иймд Мөнхтөрөөс 450,000 төгрөгийг минь гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Э.Ганзориг шүүхэд гаргасан тайлбартаа: “хариуцагч Мөнхтөр миний нэхэмжилсэн мөнгөнөөс 150 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 300 000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Мөнхтөр шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Э.Ганзоригийн нэхэмжилсэн 450 000 төгрөгний 150 000 төгрөгийг төлсөн, одоо үлдэгдэл 300 000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Ганзориг нь хариуцагч Б.Мөнхтөрөөс 450 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 150 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 300 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчээс улсын тмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 14150 төгрөг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 4825 төгрөг, хариуцагчаас 4825 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн74.1, 74.2 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Ганзоригийн нэхэмжлэлтэй Б.Мөнхтөрд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 450 000 төгрөгний 150 000 төгрөгийг бэлнээр төлж үлдэгдэл 300 000 төгрөгийг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 14150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхтөрөөс 4825 төгрөг, төрийн сангаас 4825 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Ганзоригт олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА