Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2016/00681/И |
Дугаар | 00786 |
Огноо | 2016-06-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 00786
2016 оны 06 сарын 08 өдөр Дугаар 142/ШШ2016/00786 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: 1970 онд төрсөн, 46 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-17-21 тоотод оршин суух Өндөр гоогоо овгийн Жамсранжавын Намнанбаярын /регистрийн дугаар ФМ70071472/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1986 онд төрсөн, 30 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 39 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух С.Нурбект /регистрийн дугаар БЭ86122211/ холбогдох 620 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Намнанбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие цагдаа ажилтай Нурбект түүний гуйсны дагуу 620 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлдүүлсэн ба уг мөнгийг одоо болтол эргүүлж төлөөгүй тул Нурбекээс 620 000 төгрөгийг гаргуулж өгнө үү”гэжээ.
Хариуцагч С.Нурбек шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Ж.Намнанбаярын нэхэмжилсэн 620 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Намнанбаяр нь хариуцагч С.Нурбекээс 620 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 620 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 19250 төгрөг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 9625 төгрөг, хариуцагчаас 9625 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.Намнанбаярын нэхэмжлэлийн шаардлага 620 000 төгрөгийг хариуцагч С.Нурбек төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 19250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Нурбекээс 9625 төгрөг, төрийн сангаас 9625 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Намнанбаярт олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА