Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 00789

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 08 өдөр                  Дугаар  142/ШШ2016/00789                   Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч 1983 онд төрсөн, 33 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 7 дугаар хороолол 5-38 тоотод оршин суух Үст овгийн Чимэдрэгзэнгийн Алдарын /регистрийн дугаар КЮ83072417/ нэхэмжлэлтэй

Хариуцагч Орхон аймаг Баян-Өндөр сум 7 дугаар хороолол Хөүп таун ХХК захирал Жиа Руй Лингд холбогдох 8 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Хөүп таун” ХХК захирал Жиа Руй Лингийн нэхэмжлэгч Ч.Алдараас 84 100 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Алдар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батмандах, гэрч Б.Отгон-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Алдар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ч.Алдар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хойд бүс дэх газарт шалган нэвтрүүлэх хэлтсийн даргаар томилогдон ирсэн. 2014 оны 9 дүгээр сард HOPE TOWN ХХК-ийн барьсан 45м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 66.400.000 төгрөгөөр авахаар болж урьдчилгаа мөнгийг 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 4-ний дотор 15 сая төгрөгийг Хаан банкны 5028504013 тоот дансанд шилжүүлж 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж байрандаа орсон. Урьдчилгаа 19.920.000 төгрөгний үлдэгдэл 4.920.000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өгч 8% зээлд хамрагдахаар тохиролцсон юм. Гэтэл авсан шинэ байрны дээврээс 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ус гоожин компанийн удирдлагууд болон борлуулалтын албаны хүмүүст үзүүлсэн. Ингээд 2015 оны 8 дугаар сарын 13-ний өдөр HOPE TOWN ХХК-ийн захирал борлуулагч нарт дээврээс ус гоожсон байраа үзүүлэн гэрээг цуцлахаар болж бид мөнгөө буцаахаар тохиролцон. 2015 оны 08 дугаар сард 2.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ар гэрийн гачигдал гарч 5 сая төгрөг тус тус авсан юм. 2015 оны 10 дугаар сард үлдэгдэл мөнгөө авах гэтэл одоогоор манай компанид мөнгө байхгүй байна мөнгөтэй болтол манай байранд сууц бай гэхэд нь зөвшөөрч байж байсан. Ингээд он гараад үлдэгдэл 8 сая төгрөгөө нэхтэл надаас уг байраа түрээсэлсэн гээд 10 сая төгрөг нэхсэн үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул HOPE TOWN ХХК-аас одоо 8 сая төгрөгөө нэхэмжилж байна. Иймд иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2, 254 дүгээр зүйлийн 254.1д зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Алдар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “2015 оны 08 дугаар сард орсон борооны улмаас миний худалдаж авах гэж байсан байрны дээврээс ус гоожиж тухайн үед Жий Руй линь болон орчуулагч борлуулалтын албаны залуу, Хөүп таун ХХК-нд ажиллаж байсан Хятад ажилчид бүгд байрны дээвэр дээр гарч үзээд компаний буруугаас дээврээс ус гоожсон байна гэж ярилцсан. Миний хувьд урт хугацааны 20-30 жилийн зээл авч амьдрах байр авч байгаагийн хувьд ийм байр авах боломжгүй гэж хэлсэн. Ингээд Хөүп таун ХХК-ийн захирал Жиа Руй Линь байраа буцаах хүсэлт гаргахад мөнгөтэй болохоороо өгье гэж тохиролцоод тэр хүртэл байрандаа сууж байхыг зөвшөөрсөн юм. Тухайн үед байшингийн дээврээ шинээр засаж байгаа одоохондоо мөнгөгүй байна гэсэн. Ингээд 2015 оны 08 дугаар сард 2 сая төгрөг яаралтай дүүгийн бие муудаад авахдаа байр буцаах мөнгөнөөсөө 2 сая төгрөг, дүү маань нас барахад 5 сая төгрөг тус тус авч 2 сая төгрөг дээр баримт бичиж өгсөн” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Жиа Руй линг нь Орхон аймаг Баян-Өндөр сум 7 дугаар хорооллын 7 дугаар байрны 42 тоот 45 мкв 2 өрөө бүхий орон сууцыг худалдан борлуулахаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Ч.Алдартай Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан билээ. Уг гэрээний дүн 66 400 000 төгрөг бөгөөд худалдан авагч тал урьдчилгаа төлбөр болох 19 920 000 төгрөгнөөс 15 000 0000 төгрөгийг гэрээ байгуулах үед төлж 4 920 000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлж, үлдэгдэл төлбөр болох 46 480 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, худалдагч тал нь төлбөрийг бүрэн төлөгдсөн тохиолдолд орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх гэрээний үүрэг хүлээсэн болно.

Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 199.2, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгийг тус тус үндэслэн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч 290 дүгээр зүйлийн 290.1д заасны дагуу биет байдлын доголдолгүй орон сууцыг хүлээн авч одоог хүртэл амьдарч байгаа Ч.Алдар нь төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь дангаар гэрээг цуцлах, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байх үндэслэлгүй гэж үзэж байна. Ч.Алдар нь ИШХЕГ-ын хойд бүс дэх газарт шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга гэх төрийн албан тушаалаараа БНХАУ-ын иргэн Жиа Руй Линийг далайлган айлгаж 7 000 000 төгрөгийг буцаан авсан. Иймд Ч.Алдар нь орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулан орон сууц зээлээр худалдан авч гэрээ хүчин төгөлдөр, тухайн орон сууцанд амьдарсаар байгаа боловч хугацаандаа төлбөрөө барагдуулалгүй 58 400 000 төгрөгийг хугацаа хэтэрсэн өртэй гэрээний үүргээ удаа дараа зөрчсөөр ирсэн тул үлдэгдэл төлбөр болон гэрээнд заагдсаны дагуу алдангийн хамт сөрөг нэхэмжлэл гаргаж буй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Манай байгууллага нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн 7 дугаар хорооллын 7 дугаар байрны 42 тоот 45 метр квадрат 2 өрөө бүхий орон сууцыг 66 400 000 /жаран зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр Иргэн Ч. Апдартай “Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж Иргэний хуулийн 290 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй орон сууцыг хүлээлгэн өгсөнөөр Ч. Апдар нь тус байранд гэрээ байгуулсан өдрөө орсон билээ. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан бөгөөд худалдан авагч тал нь гэрээг бүрэн хүлээн зөвшөөрч орон сууцандаа одоог хүртэл амьдарч байгаа боловч үлдэгдэл төлбөрөө төлөх үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангаагүй худалдан авагч тал нь энэхүү гэрээг дангаар цуцлах үндэслэлгүй гэж үзэж байна. Ч.Алдар нь гэрээг байгуулах үед 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 51 400 000 /тавин нэгэн сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 25-ны дотор төлөхөөр гэрээгээр тохиролцсон юм. Ч.Апдар нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс одоог хүртэл тус орон сууцанд амьдарсаар байгаа бөгөөд манай байгууллагаас үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардахад банкны зээл хөөцөлдөж буй тул хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэл гаргасан тул гэрээний нийт үнийн дүнгийн 30% хувь 4 920 000 /дөрвөн сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 25-нд, 70% хувь болох 46 480 000 /дөчин зургаан -сая дөрвөн зуун наян мянга/-н төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 15- наас өмнө төлж дуусгахаар гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулсан болно. Гэвч гэрээний үүргээ биелүүлээгүй одоог хүртэл үлдэгдэл төлбөр болох 51 400 ч’000 /тавин нэгэн сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийг төлөөгүй мөн ИХШХЕГ-ын хойд бүс дэх газарт шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга гэх төрийн албан тушаалаараа далайлган БНХАУ-ын иргэн иргэн Жиа руй линь-аас 7 000 000 /долоон сая/ төгрөг зээлээр авсан болно. Дээрхээс үндэслэн үлдэгдэл төлбөр 51 400 000 /тавин нэгэн сая дөрвөн зуун мянга/-н төгрөг, зээлүүлсэн 7 000 000 /долоон сая/ төгрөг мөн тус гэрээний 3 дугаар зүйлд “Худалдан авагч худалдан авсан эд зүйлийн үнэ болон тохирсон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5% хувиар алданги тооцож худалдагчид төлнө” гэсэн заалтын дагуу 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 03-ныг хүртэлх хугацаа хэтрүүлсэн нийт 199 хоногт 51 400 000 /тавин нэгэн сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөс хоногийн 0,5% хувь болох алданги 49 344 000 /дөчин есөн сая гурван зуун дөчин дөрвөн мянга/ үүнээс алдангийн хэмжээ нийт үнийн дүнгийн 50% хувиас хэтрэхгүй гэсэн хуулийн заалтын дагуу 25 700 000 /хорин таван сая долоон зуун мянга/-н төгрөг, нийт 84 100 000 /наян дөрвөн сая нэг зуун мянга/-н төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Алдар өөрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг үндэслэн хариуцагч “Хөүп таун” ХХК захирал Жиа Руй Лингээс орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцласантай холбогдуулан байрны урьдчилгаа төлбөрт өгсөн 8 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хариуцагч “...орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцлаагүй.Тиймээс урьдчилгаа төлбөрт өгсөн 8 000 000 төгрөгийг буцааж өгөх боломжгүй” гэж маргаж нэхэмжлэгчээс орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу үндсэн төлбөр 51 400 000 төгрөг, алданги 25 700 000 төгрөг, мөн зээлдүүлсэн 7 000 000 төгрөг нийт 84 100 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг Ч.Алдар “...орон сууц худалдан авсан гэрээ цуцлагдсан, мөн би Жиа Руй Лингээс 7 000 000 төгрөг зээлж аваагүй тул зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцэж байгаа.

Нэхэмжлэгч орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээг “Хөүп таун” ХХК-ийн захирал Жиа Руй Лингтэй байгуулсан байх тул “Хөүп таун” ХХК-ийн захирал Жиа Руй Лингд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзсэн.

1.Зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж гэрээний дагуу худалдан авагч Ч.Алдар Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар хороолол 5 дугаар байрны 38 тоот 2 өрөө орон сууцыг 66 400 000 төгрөгөөр худалдан авч урьдчилгаа төлбөрт 19 920 000 төгрөг төлөх ёстойгоос 15 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний дотор, урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 4 920 000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны дотор төлж дуусгах, нийт төлбөрийн үлдэгдэл 46 480 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 15-наас өмнө төлж дуусгахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдсон.

Гэрээний дагуу худалдан авагч Ч.Алдар 2014 оны 09 дүгээр сарын 16-нд 7 000 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 18-нд 3 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 04-нд 5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг  “Хөүп таун” ХХК-нд шилжүүлсэн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлэгийн баримтуудаар тогтоогдож байгаа ба хариуцагч энэ тухайд маргаагүй.

Нэхэмжлэгч орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцлах болсон үндэслэлээ “...2015 оны 08 дугаар сарын 11-нд бороо орж байрны дээврээс ус орсон учраас энэ талаар компанийн захирал, борлуулагч, инжинерүүдэд танилцуулан үзүүлээд байрыг буцаахаар тохиролцон надад урьдчилгаа болгон өгсөн мөнгөнөөс 2015 оны 08 сард 2 000 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 26-нд 4 000 000 төгрөг, эхнэрийн дансанд 1 000 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөгийг буцааж өгсөн” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч “...нэхэмжлэгчтэй орон сууц худалдах худалдан авах гэрээг цуцлахаар ярьж тохиролцоогүй.Ч.Алдар нь ИХШХЕГ-ын хойд бүс дэх газарт шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга гэх төрийн албан тушаалаараа далайлган БНХАУ-ын иргэн иргэн Жиа руй лингээс 7 000 000 төгрөг зээлээр авсан болно” гэсэн тайлбар гаргаж байгаа.

Гэвч хариуцагч дээрхи тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч Ч.Алдар хариуцагч Жиа руй лингээс 7 000 000 төгрөг зээлсэн болох нь нотлогдоогүй, харин нэхэмжлэгчийн “...2015 оны 08 дугаар сарын 11-нд бороо орж байрны дээврээс ус орсон учраас энэ талаар компанийн захирал, борлуулагч, инжинерүүдэд танилцуулан үзүүлээд байрыг буцаахаар тохиролцон надад урьдчилгаа болгон өгсөн мөнгөнөөс 2015 оны 08 сард 2 000 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 26-нд 4 000 000 төгрөг, эхнэрийн дансанд 1 000 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөгийг буцааж өгсөн” гэсэн тайлбар нь гэрч Б.Отгон-Эрдэнийн “...би 2014 оноос 2016 оны 01 дүгээр сарын 28 хүртэл хугацаанд “Хөүп таун” ХХК-ийн борлуулалтын менежерийн ажлыг хийж байсан. Ч.Алдар 2014 оны 11 дүгээр сард байр худалдан авсан. Гэрээг тухайн үед би хийдэг байсан гэхдээ эдний гэрээг би хийгээгүй. Манай орчуулагч гэрээг хийгээд захирал Жиа руй линг гарын үсэг зурсан.2015 оны 08 сард Ч.Алдар байрны дээврээс ус алдлаа гэж дуудсан.Ингээд манай инжинер, би, орчуулагч, захирал бид нар дээвэр дээр гарч үзсэн.Юунаас болж ус алдсан нь тодорхойгүй байсан. Тэгээд Ч.Алдарын байрыг буцаахаар тохиролцсон.Тухайн үед компани мөнгөгүй байсан болохоор Ч.Алдарыг түр хүлээж бай гэсэн. Манай орчуулагч Ч.Алдарын дансанд мөнгө шилжүүлсэн байх ёстой” гэсэн мэдүүлэг, CD бичлэг, Ч.Алдарын дансанд “Хөүп таун” ХХК-наас орон сууцны буцаалт гэсэн утгатайгаар 4 000 000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байгаагаас гадна хариуцагч нь Ч.Алдарын худалдан авсан байрны дээврээс ус алдсан тухайд хариуцагч маргаагүй.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан.

Худалдан авагч нь доголдолтой эд хөрөнгө худалдан авсан гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, тэрээр гэрээг цуцлах талаар хариуцагчтай тохиролцсон, тохиролцсоны дагуу “Хөүп таун” ХХК-наас нэхэмжлэгчид нийт 7 000 000 төгрөг буцаан өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.Отгон-Эрдэнийн мэдүүлэг, “Хөүп таун” ХХК-наас орон сууцны буцаалт гэсэн утгатайгаар 4 000 000 төгрөгийг Ч.Алдарын дансанд шилжүүлсэн баримтаар тогтоогдож байгаа эдгээр баримтуудыг үгүйсгэсэн няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчаас орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 15 000 000 төгрөгийн үлдэгдэл 8 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзлээ.

2.Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцлагдсан гэж дүгнэсэн учраас уг гэрээний дагуу үндсэн төлбөр, алданги нэхэмжилсэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Ч.Алдарт 7 000 000 төгрөг зээлдүүлсэн гэдгээ, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохоо нотолж чадаагүй учир 7 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Хуульд зааснаар нэхэмжлэгч Ч.Алдарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Хөүп таун” ХХК-ийн захирал Жиа Руй Лингээс 143 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 578 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч “Хөүп таун” ХХК-ийн захирал Жиа Руй Лингээс 8 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Алдарт олгосугай.

2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэгч Ч.Алдарт холбогдуулан гаргасан зээл 7 000 000 төгрөг гаргуулах, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр, алданги нийт 77 100 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Алдараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 578 450 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Жиа Руй Лингээс 143 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Алдарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-д заасныг баримтлан эд мөрийн баримтаар авагдсан CD-г хэрэгт хавсаргасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА