Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 691

 

 

 

 

 

 

 

 

   2019        04          30                                        2019/ШЦТ/691

                                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Г.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 09386 0110 дугаар хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.М,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны оройн 20 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, "Шинэ зуун" хотхоны баруун хойд замд Д.Оргодолсүрэнгийн эзэмшлийн Тоёота Карина маркийн 49-52 УБЛ улсын дугаартай автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. дахь заалт "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 12.2 дахь заалт "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зорчих хэсгийн хажуугийн бетон хашлага мөргөж, автомашинд сууж явсан зорчигч Г.Сайнжаргалын эрүүл мэндэд хүнд, зорчигч Д.Билэгсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                      /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/     

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Г.М нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны оройн 20 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, "Шинэ зуун" хотхоны баруун хойд замд иргэний хариуцагч Д.Оргодолсүрэнгийн эзэмшлийн Тоёота Карина маркийн 49-52 УБЛ улсын дугаартай автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоодож Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. дахь заалт "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 12.2 дахь заалт "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зорчих хэсгийн хажуугийн бетон хашлага мөргөж, автомашинд сууж явсан зорчигч Г.Сайнжаргалын эрүүл мэндэд хүнд, зорчигч Д.Билэгсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Г.Сайнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Багануур дүүргээс Улаанбаатар орохоор Г.Мавтомашинтай Баянхангай бид хоёр хойд суудалд сууж автомашиныг Билэгсайхан жолоодон жолоочийн хажууд Г.Мсууж орой 17 цагийн орчим хөдөлсөн. Бид нар замын юм гэж 1 шил архи, ундаа, тамхи авсан. Г.М, Баянхангай бид гурав авсан архиа хувааж уусан.Тэгээд бид нар Төв аймгийн Эрдэнэ суман дээр ирэх үед цагдаагийн алба хаагч мөн зогсоож жолоочийн бичиг баримт шалгасан. Тэр үед цагдаагийн алба хаагч жолоочийг шалгаж хорин мянган төгрөгөөр торгосон. Эрдэнэ сумын дэлгүүр орж Г.М1 шил архи авсан. Бид нар дэлгүүрээс авсан архиа замдаа хувааж уусан. Налайх дүүрэг дээр ирж жолооч шатахуун хийсэн. Хотод 19 цагийн үед ирсэн. Тэр үед жолооч Билэгсайхан би хотод автомашин сайн унаж чадахгүй гэж хэлсэн. Тэгтэл Г.Мхажуунаас нь чи хурдан яв унаж чадахгүй юм бол буу би өөрөө унаад явна гээд жолоочийг татаж чангаагаад байсан. Тэр үед Билэгсайхан надаас Сайнаа одоо яах вэ гэж асууж байсан. Би тэр үед их согтсон байсан болохоор юу гэж хэлснээ санахгүй байна нэг сэрсэн чинь ГССҮТ-д эмнэлэгт ухаан орсон. Осол болох үед автомашиныг Г.Мжолоодож явсан. Яагаад гэвэл Билэгсайхан хотод орж ирээд автомашин унаж чадахгүй гэж хэлж байсан. Тэр үед Г.МБилэгсайханыг татаж чангаагаад хэл амаар доромжлоод зогс гээд байсан. Ослын улмаас толгой болон эрүүндээ гэмтэл авсан. Өөр гэмтэл одоогоор мэдэгдээгүй. Би эмчилгээндээ өөрөөсөө одоогийн байдлаар 1.170.000 төгрөг зарцуулсан. Маш их гомдолтой байна. Хохиролоо бүрэн нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Билэгсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Багануур дүүргээс Улаанбаатар хот орж Гор газын сургалтанд суухаар Баянхангай, Сайнжаргал бид 3 Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн барилга дээр цуг ажиллаж байсан нярав Г.М хамт түүний эзэмшлийн Тоёота карина маркийн автомашинтай би автомашиныг жолоодон хажууд Г.М, хойд суудалд Баянхангай, Сайнжаргал нар сууж Багануур дүүргээс 17 цагийн орчим хөдөлсөн юм. Замд гарах үед Баянхангай нэлээд согтуу, Сайнжаргал бага зэргийн согтолттой, Г.Могт уугаагүй байсан. Тэгээд замын юм гэж Баянхангай, Г.Мнар дэлгүүр орж 1 шил архи, ундаа, тамхи авсан. Сайнжаргал, Г.М, Баянхангай 3 авсан архиа хувааж уугаад явсан. Би замдаа зогсолгүй шууд давхисаар Төв аймгийн Эрдэнэ суман дээр ирэх үед цагдаагийн алба хаагч зогсоож бичиг баримт шалгасан. Тэр үед цагдаагийн апба хаагч жолооч талын их гэрэл бүдэг асаж байна гэж хэлээд 20.000 төгрөгний тогруулийн хуудас өгсөн. Тэгээд бид нар Эрдэнэ сумын дэлгүүр орсон. Дэлгүүр рүү Г.Мганцаараа орж 1 шил архи, том чипс авч гарч ирсэн. Хотод  19 цаг өнгөрч байх үед орж ирсэн ба Г.Магсарч эхэлсэн. Чи хурдан яв баруун болон зүүн эргэ давхи, асуудал гаргах юм бол би аргалчихна гэх зэргээр хэл амаар доромжилж агсарч, жолооны хүрд булаалдаж эхэлсэн. Тэр үед Сайнжаргал би хонох газаргүйдээ танайд очихоор яваагүй гэж Г.Мрүү хандаж эхэлсэн. Тэр үед хойд суудлаас Баянхангай чи ер нь яагаад байгаа п минь бид 3 өөрсдөө зочид буудалд хоночихно гэж хэлсэн. Энэ үл ойлголцол 5-10 минут үргэлжилсэн. Тэр үед Баянхангай надад хандаж наад пиздаагийнхаа ямбий машиныг өөрт нь үлдээ гэж хэлэхээр нь би байран дундах автмашины гражтай зам руу орж автомашиныг асаалттай зогсоож буух үед Г.Мби өөрөө барина гэж хэлээд шууд жолооны хүрдэн дээр суусан. Би жолоочийн хажууд суух үед Г.Мшууд хөдлөөд 20 орчим метр яваад замын хажуу талын цементен хашлага мөргөөд зогссон. Тэр үед миний цээж маш их хөндүүрлэж амьсгаа авч болохгүй байсан. Би өөрөө хаалгаа нээж буугаад замын хажуу талын шатан дээр хэсэг хэвтээд босох үед автомашин дээр хүмүүс ирсэн. Тэр үед Г.Мжолооны хүрдэн дээрээс буугаад шууд над дээр ирсэн. Над дээр ирээд чи гайгүй юу чи өөрийгөө барьсан гэж цагдаа нарт хэлчих. Урдаас тод гэрэл гялбасан гэж хэлээрэй гэж надаас гуйсан. Мөн цагдаа чамаас гайгүй юу гэж асуувал гайгүй гэж хэлээрэй гэж надаас аминчлан гуйсан. Би тэр үед түүнд юу яриад байгаа юм бэ цаад 2 чинь гайгүй юу би амьсгаа авч болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд Г.М харж байтал жолоочийн нөгөө талын суудал дээр очоод суучихсан. Тэр үед нэг эмэгтэй хойд суудал дээр байгаа хүн чинь үхчихсэн юм биш үү гэж хэлж байсан. Тэр үед цагдаагийн алба хаагч нар ирсэн. Осол болох үед жолооч болон зорчигч нар хамгаалах бүс зүүгээгүй байсан. Би Багануур дүүргээс Улаанбаатар хот хүртэл ямар ч саадгүй сайхан яваад ирсэн. Хотод орж ирэх үед Г.Мхэл амаар доромжилж автомашин унаж явах боломжгүй байдлаар агсарч жолооны хүрд булаацалдаад байхаар нь би байрны дундах зам руу ороод зогсох үед автомашиныг Г.Мшууд унаад хөдөлсөн юм. Тэгээд 20 орчим метр яваад осол хийсэн.

Би эмчилгээндээ өөрөөсеө 60.000 төгрөг зарцуулсан. Би их гомдолтой байна. Эм тариандаа зарцуулсан мөнгө болон энэхүү хэрэгтэй холбоотой Багануур дүүргээс Улаанбаатар хотод 3 удаа ирж очсон замын зардал, автобус унаанд зарцуулсан 90.000 төгрөг, толгойны зураг авахуулах 100.000 төгрөг нийт 250.000 төгрөгийг нэхэмжлэх болно гэх мэдүүлэг /хх-ийн гэх мэдүүлэг 43, 48-49/

 

Иргэний  хариуцагч Д.Оргодолсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тоёота Карина маркийн 49-52 УБЛ улсын дугаартай автомашин миний эзэмшлийнх. Хот дотор би өөрөө ажил сургууль цэцэрлэг хооронд унадаг. Манай нөхөр Г.М хөдөө ажиллахаар явахдаа унадаг юм. Надад хохирогчид учирсан бодит хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 59/

 

Гэрч Н.Баянхангайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Багануур дүүргээс хот орж Гор Газын сургалтанд суухаар 2 ажилтан болох Билэгсайхан, Сайнжаргал нарыг дагуулж Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн барилга дээр хамт ажиллаж байсан Г.М хамт түүний эзэмшлийн автомашинтай Билэгсайхан автомашиныг жолоодон, жолоочийн хажууд Г.М, жолоочийн эсрэг талын хойд суудалд би, миний хажууд Сайнжаргал суугаад Багануур дүүргээс 17 цагийн орчим хөдөлсөн. Замд гарахад Г.Мбид хоёр согтсон байсан. Мөн замын юм гэж нэг шил архи дэлгүүрээс авсан. Жолооч Билэгсайхан огт архи уугаагүй. Авсан архиа Г.Мбид хоёр хувааж уусан, Сайнжаргал бага зэрэг уусан. Би согтоод тасраад унтаад өгсөн. Нэг сэрэхэд Налайхын постоор орж ирж байсан. Би дахиад тасраад унтаад өгсөн. Хэсэг унтаж байгаад сэргэхэд Ботаник ирж байсан. Тэр үед Г.М дуу өндөрссөн жолооны хүрднээс булаацалдаад байгаа харагдсан. Мөн Г.Мби өөрөө автомашинаа барина гээд жолоочийн хувцаснаас нь татаад байсан. Тэгээд би дахиад унтаад эгсөн. Сэрсэн чинь ГССҮТ-д эмнэлэгт байсан. Тэр үед миний хажууд Г.Мбайсан. Түүнээс юу болов, яав гээд асуутал дөрөвүүлээ явж байгаад осолд орчихлоо гэж хэлсэн. Тэр үед цагдаагийн алба хаагч нар ирчихсэн Г.Мбид хоёрыг архи уусан эсэхийг шалгах гэтэл Г.Мшалгуулахаас зайлсхийж агсам тавьсан. Цагдаагийн алба хаагч намайг драйгер багаж үлээлгэн архи уусан эсэхийг шалгаж үзсэн. Г.Мцагдаагийн газарт ирээд драйгер багаж үлээхгүй агсам тавиад цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжлоод байсан. Хэсэг хугацааны дараа Г.Мдрайгер багаж үлээж архи уусан эсэхээ шалгуулсан. Тэгээд би Г.М хамт гэрт нь очиж хоносон. Өглөө 05 цагийн орчим ГССҮТ-рүү очиж Г.Мбид хоёр эмчид үзүүлсэн. Бид нар 2 шил архи уусан. Осол болох үед автомашиныг Г.Мжолоодож яваад осол гаргасан байсан. Би ослын улмаас биедээ гэмтэл аваагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/

 

Гэрч Э.Анхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой 20 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо "Шинэ Зуун" хотхоны баруун хойд замд явган хүний замаар алхаж байгаад гэрлүүгээ орохоор ертөнцийн зүгээр урагш граж байдаг замруу дөнгөж эргэтэл түс хийх маш хүчтэй дуу гарсан. Юу болов гээд замруу хартал цагаан өнгийн суудлын жижиг тэрэг хөндлөн харсан зорчих хэсгийн хажуугийн бетон хашаа мөргөсөн зогсож байсан. Би цагдаад дуудлага өгсөн. Автомашин дээр очтол автомашины урд талын зорчигчийн суудал дээрээс бүдүүн, махлагдуу дунд зэргийн нуруутай залуу цээжээ баруун гараараа дарсан, нүүр хэсэг нь маш их цус болсон ёоё ёоё гээд бууж ирсэн. Би тэр хүнээс та гайгүй юу гэж асуухад миний цээж өвдөөд байна гэж хэлээд цээжээ цохиод бетон хашлаганы хажууд байсан шатан дээр очиж суусан. Зорчигч бууж ирсэн хаалга нээлттэй байсан болохоор би шагааж харсан чинь жолоочийн суудал дээр туранхай, өндөр, хар урт куртиктай энгэр нь задгай залуу урд хайрцагаа ухаад юм хайгаад байсан. Тэр үед би хойд суудалруу хартал урд талын жолооч болон зорчигчийн суудлын дунд нэг залуу доош тонгойсон хавчуулагдсан байсан. Тэр үед жолооч залуу миний хаалгыг нээгээд өгөөч гэж надад хэлээд хаалгаа дотроос нь нээх гээд түлхээд байсан. Би жолоочийн хаалгаруу тойроод очих үед өөдөөс нэг залуу ирж таарсан. Би тэр залуутай хамт жолоочийн талын хаалгыг нээсэн. Нээх үед жолооч болох туранхай, өндөр, хар куртикатай залуу бууж ирээд буцаж эргэж хараад автомашин дотроосоо бичиг баримтаа хайж байгаад улаан ууттай юм олж аваад энгэртээ хийсэн. Анх урд талын зорчигчийн суудал дээрээс бууж ирсэн махлагдуу залуу бетон хашлаганы хажууд шатан дээр энгэрээ бариад ёолоод сууж байхад жолоочийн суудал дээр сууж байсан залуу очиж улаан ууттай бичиг баримтаа май чи барьсан шүү гээд өгөөд байсан. Нөгөө махлагдуу залуу улаан ууттай бичиг баримтыг аваагүй. Жолоочийн хойд талын суудалд нэг ах доош тонгойсон толгой хэсгээс нь маш их цус гарсан, нилээд согтуу байдалтай босох гээд босож чадахгүй байсан. Тэр үед би нөгөө хүнтэй хамт хойд талын хоёр хаалгын нээх гээд нээж чадаагүй. Тэгээд байж байтал цагдаагийн алба хаагч ирсэн. Цагдаагийн алба хаагч ирээд надаас чи юун хүн бэ гэж асуусан. Би тэр үед анх ослыг харсан хүн байна гэж хэлсэн. Мөн цагдаагийн алба хаагч надаас энэ автомашиныг хэн барьж байсан бэ. Мөн жолоочийн талаас хэн бууж ирсэн бэ гэж тодруулсан. Би тэр үед жолооны хүрдэн дээрээс туранхай, өндөр, хар куртиктай залуу бууж ирсэн талаар хэлсэн. Цагдаагийн алба хаагч намайг явж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд байж байтал жолооны хүрдэн дээрээс бууж ирсэн согтуу туранхай, өндөр залуу явах гээд байсан. Тэр үед согтуу жолооч залууг цагдаагийн алба хаагч явж болохгүй гэж хэлээд махлагдуу залуугийн хажууд суулгасан.Тэгээд байж байтал түргэн тусламж ирсэн.Түргэн тусламжийн эмч ирээд хойд хаалгыг нээж 2 суудлын завсар хавчуулагдсан залууг үзээд буулгаж ирээд түргэн тусламжийн автомашиндаа суулгасан. Дараа нь толгойн хагарсан согтуу цус их гарсан залууг жолоочийн хойд суудал дээрээс буулгахдаа толгойг нь боож насилкан дээр хэвтүүлж түргэн тусламжийн автомашинд оруулсан. Мөн автомашины гадна байсан жолооч туранхай, өндөр согтуу залуу болон зорчигчийн суудал дээрээс бууж ирсэн махлагдуу залуу хоёрын биеийн байдлыг үзээд түргэн тусламжийн автомашиндаа суулгаад бүгдийг нь авч явсан. Тэгээд байж байтал цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн. Би цагдаагийн эмэгтэй алба хаагчид гэрийн хаяг, холбоо барих гар утасны дугаараа тэмдэглүүлээд гэрлүүгээ явсан. Жолооч залуу маш их согтуу, хөл дээрээ тогтож чадахгүй, найгасан байдалтай байсан. Би гэрэл зургийг сайтар харлаа жолооны хүрдэн дээр буюу жолооч талаас бууж ирсэн согтуу залуу мөн байна. Яагаад гэвэл би жолооч залууг автомашинаасаа буухад нь хаалгыг нь гадна талаас нь нээж өгч тусалсан. Тэр үед жолооч согтуу залуу над руу хараад би жолооч нь биш гээд сандраад автомашин дотроосоо нэг юм хайж байгаад олсон. Тэр нь улаан ууттай бичиг баримт байсан. Тэр бичиг баримтаа авч энгэртээ хийгээд анх осол болох үед автомашины урд талын зорчигчийн суудал дээрээс бууж ирсэн махлагдуу дунд зэргийн нутуутай залуу дээрээ очоод чи барьсан гээд цагдаад хэлчих гээд ууттай бичиг баримтаа өгөөд байсан. Тэр үед нөгөө махлагдуу залуу бичиг баримтыг аваагүй. Махлагдуу залуу цээжээ дараад юм ярьж чадахгүй хэцүү байдалтай байгаа харагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13772 дугаартай:

Г.Сайнжаргалын биед гавлын дух яс, суурь яс, чамархай яснаас баруун ухархай дээд, доод хана, баруун гайморын хөндийн урд, арын хананаас хоншоор яс үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун хацар ясны нум хэсгийн хугарал, тархи баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнд тархины эдийн няцрал, тархины 4-р ховдолд цус харвалт, дух, хамрын нуруу, хацарт шарх, баруун, зүү нүдний зовхинд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжгой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт /хх-ийн 62-63/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1722 дугаартай:

Д.Билэгсайхны биед хуйханд шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтлийг үүсгэсэн хүчин зүйл болон хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт /хх-ийн 84/

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дугаартай:

Т.Карина маркийн 49-52 УБЛ улсын дугаартай автомашины жолооч Г.М /32 настай, эрэгтэй/-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. дахь заалт "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" мөн дүрмийн 12.2. дахь заалт "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 3ам тээврийн осол нь замын эвдрэл, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Автотээврийн үндэсний төвөөс оношлох боломжгүй тул зам тээврийн осолд ямар байдлаар нөлөөлснийг тодорхойлох боломжгүй гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 112/

 

Шүүгдэгч Г.Г.Мшүүх хуралдаанд гаргасан:

Би энэ хэргийг үйлдсэн гэдгээг ойлгож ухаарсан. Миний эргэлзэж байсан зүйлийн учирыг олсон. Хүлээн зөвшөөрч байна. Дахин алдаа гаргахгүй. Хохиролуудыг бүгдийг төлж барагдуулсан. Хөнгөн байдлаар шийдэж өгөхийг хүсэж байна гэх мэдүүлэг

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13/

-зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн “Уг осол болсон гэх зам нь БЗД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Шинэ зуун хотхоны баруун хойд замд болсон байна. Ослын газарт очиход хашаа мөргөсөн гэх Т.Карина маркийн 49-52 УБП автомашин нь зорчих хэсэгт хөндлөн зүүн зүгт 4-н дугуйн дээрээ зогссон байдалтай байна. ... Автомашин анх баригдаж буй барилгын хашаа мөргөсөн цэгийг А үсгээр тэмдэглэв. Ойр орчимд замын тэмдэг, тэмдэглэгээ болон хяналтын камер байхгүй байна. Осол хэргийг анх харсан гэх гэрч Э.Анхцэцэг нь жолооч ямар хүн байсныг харсан ба цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна” гэх тэмдэглэл /хх-ийн 14-15/,

-Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20/,

-Г.Г.Мсогтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “драйгер багаж ашиглан шалгахад 1,64%” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23/,

-Жолоочийн эрх хасагдсан лавлагаа: ...Ганбаатар овогтой Г.Мнь Улаанбаатар, Багануур дүүрэг, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1, 2018.09.24, 2019.09.24, 1 жил, а/х Б.Амаржаргал./хх-ийн 134-р -р хуудас/,

-хохирогч Г.Сайнжаргалын ГССҮТ-ийн 14952 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 65-79/,

-иргэний нэхэмжлэгч Д.Билэгсайхан болон гэрч Н.Баянхангай нарын ГССҮТ-ийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 86, 89/,

-ШШҮХ-ийн 2019 оны 01 сарын 24-ний өдрийн 304 дугаартай, 2019 оны 03 сарын 12-ны өдрийн 1664 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 93-94, 104/,

-Автотээврийн үндэсний төв ТӨҮГазрын 2018 оны 12 сарын 14-ний 3/2538 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 110/,

-Хатантуул хөгжил ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 019/007 дугаартай “Уг хэрэгт манай компанид учирсан хохирол, гомдол санал байхгүй, иргэний нэхэмжлэгчээр хэрэгт оролцохгүй” гэх албан бичиг /хх-ийн 165/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Г.Миргэний үнэмлэхний лавлагаа, ЦЕГ-ын жолоочийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, НДШ төлөлтийн талаарх тодорхойлолт, Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 133-141/, Эн-Ар ХХК-ийн захиралын тушаал, Г.Г.Мтодорхойлолт /хх-ийн 151-152/,

Г.Сайнжаргалын хохирлын талаарх баримтууд /хх-ийн 174-178/, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохиоргч Г.Сайнжаргал, шүүгдэгч Г.М нарын хооронд хийсэн эвлэрсэн тухай хэлцэл, иргэний нэхэмжлэгч Д.Билэгсайхан, шүүгдэгч Г.М нарын хооронд хийсэн хэлцэл, иргэний хариуцагч Д.Оргодолсүрэнгийн хохирогч Г.Сайнжаргалд учирсан хохиролыг төлсөн мөнгөн шилжүүлэгийн баримт, шүүгдэгч Г.Г.Миргэний нэхэмжлэгч Д.Билэгсайханы хохиролыг шилжүүлсэн тухай орлогын баримт, хувийн байдлыг тогтоох баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч Г.Г.Мсогтуурсан, мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Г.Сайнжаргалын  эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Билэгсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтуудад заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газраас шүүгдэгч Г.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу жолоодох эрхгүй байхдаа согтууруулах ундаа хэрэглэж согтуугаар автотээврийн хэрэгсэл жолоодож 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Г.Сайнжаргалд 1.470.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Билэгсайханд 250.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохиоргч Г.Сайнжаргал, шүүгдэгч Г.М нарын хооронд хийсэн эвлэрсэн тухай хэлцэл, иргэний нэхэмжлэгч Д.Билэгсайхан, шүүгдэгч Г.М нарын хооронд хийсэн хэлцэл, иргэний хариуцагч Д.Оргодолсүрэнгийн хохирогч Г.Сайнжаргалд учирсан хохиролыг төлсөн мөнгөн шилжүүлэгийн баримт, шүүгдэгч Г.Г.Миргэний нэхэмжлэгч Д.Билэгсайханы хохиролыг шилжүүлсэн тухай орлогын баримт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч хохирогч нар нь сайн дураар эвлэрсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь уг гэмт хэргийн улмаас учран гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хохирол нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч Г.М гэм буруутайд тооцох болон түүнд эрүүгийн хариуцалга хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогч нарын гомдол саналгүй гэсэн хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч Г.Мд хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна.

Харин жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон дариу биелүүлж, хугацааг тооцохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Г.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан, мансуурсан үедээ, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Мд хорих ял оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, 182 дүгээр зүйлийн 182.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хэргийн учир шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Сайнжаргал, иргэний нэхэмжлэгч Д.Билэгсайхан нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч болон иргэний хариуцагчаас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ