Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 316

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл би, А.Сайнзаяа, О.Ганхуяг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэнгээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн ТҮЦ-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Сайнзаяа, О.Ганхуяг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэнгээс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  “ ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1 дэх хэсэгт заасныг үндэслэн мөн нэхэмжлэгч нараас бичгээр олгосон итгэмжлэлийн хүрээнд доорх хүсэлтийг гаргаж байна. 

Нэхэмжлэгч А.Сайнзаяа, О.Ганхуяг нар нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн ТҮЦ-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч Нийслэлийн газрын албанаас холбогдох зөвшөөрлийг авахаар, мөн журамлагдсан ТҮЦ-үүдийг буцаан хүлээн авсан тул цаашид уг асуудлыг шүүхээр шийдвэрлэх шаардлагагүй болжээ. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/863 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

     ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ” 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзаж болно.”, 66.2-т “Нэхэмжлэгч нь

 нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...”, 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж тус тус заажээ.  

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн нэхэмжлэгч А.Сайнзаяа, О.Ганхуяг нараас 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхийг шилжүүлэн авсан байна.  

Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн бүхэлд нь татгалзаж буйгаа шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзснаас гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар  сарын 08-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн ТҮЦ-нд холбогдох хэсгийг хүчингүй тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч А.Сайнзаяа, О.Ганхуяг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ              А.САРАНГЭРЭЛ