Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2016/00597/И |
Дугаар | 00793 |
Огноо | 2016-06-09 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 00793
2016 оны 06 сарын 09 өдөр Дугаар 142/ШШ2016/00793 Орхон аймаг
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохтухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1969 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-9-9 тоотод оршин суух Илжигэд овгийн Пионерийн Энхтайваны /регистрийн дугаар ФМ69082096/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах худалдаа үйлчилгээний 1342,1 мкв талбай бүхий Ү-2101016712 улсын бүртгэлийн дугаартай 4 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 08 сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх акт, хураах тухай, 2015 оны 09 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө хураасан акт, мөн тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 03 сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Энхтайван, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаяр, Д.Сэржмядаг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие П.Энхтайван нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах худалдаа үйлчилгээний 1342 мкв талбай бүхий 4 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрнөгийг 2012 онд өөрийн 100 хувийн хөрөнгөөр бариулж, ингэхдээ өөрийн төрсөн эгч П.Эрдэнэцэцэгийг дээрх үл хөдлөх хөрөнгийг барихдаа эгчийгээ оролцуулж туслуулсан билээ.Харин түүний хөдөлмөр оролцоог үнэлж дээрх хөрөнгийн 5 хувийг гэрээний үндсэн дээр эгч П.Эрдэнэцэцэгт хамтран эзэмшүүлэхээр тохиролцсон.Гэтэл П.Эрдэнэцэцэг нь түүнийг хууль бусаар бусдад барьцаалж, зээлийн гэрээний барьцаанд тавьсан байсныг мэдээд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар миний нэхэмжлэлийг тус шүүхээс хянан хэлэлцээд 2016 оны 02 сарын 24-ны 276 дугаартай шийдвэрээр хууль бусаар барьцаалсан болохыг тогтоосон бөгөөд энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон билээ.Гэтэл Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь миний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хурааж, одоо бүр албадан дуудлага худалдаа явуулахаар хууль зөрчин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна.Миний бие өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг ийнхүү албадан дуудлага худалдаагаар худалдахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 /Бие паасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргана/-д заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байгаа бөгөөд миний хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан хугацаа хамаарахгүй тул энэхүү гомдлыг шүүхэд гаргаж байна.Иймээс миний өмчлөлийн зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах худалдаа үйлчилгээний 1342,1 мкв талбай бүхий, Ү-2101016712 улсын бүртгэлийн дугаартай, 4 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх тухай Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 15-51-71 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх акт, 2015 оны 09 сарын 07-ны өдрийн 15-51-77 дугаартай эд хөрөнгө хураасан акт, мөн тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 03 сарын 30-ны өдрийн дугаар 16-51-02 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч П.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мини йбие П.Энхьайван нь тус шүүхэд Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэх явцад Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 536 дугаартай шүүгчийн захирамжийг Орхон аймаг дахь шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/шз2016/03262 дугаартай захирамжаар хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гйүцэтгэх албаны дээрх захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16.1.6-д зааснаар гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болсон захирамж хүчингүй болсноор дуусгавар болсон тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгэр зүйлийн 411.5-д, Шүүхийн шийдвэр гүйцэтгэ тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д зааснаар гомдлоор үүссэн маргаан тул улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Энхтайван нь хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах худалдаа үйлчилгээний 1342,1 мкв талбай бүхий Ү-2101016712 улсын бүртгэлийн дугаартай 4 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 08 сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх акт, хураах тухай, 2015 оны 09 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө хураасан акт, мөн тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 03 сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай тайлбар гаргасан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаарзүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч П.Энхтайваны нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2219 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг тус тус төрийн сангаас буцаан гаргуулж П.Энхтайван, Д.Тунгалаг нарт олгосугай.
4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА