Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2016/00710/И |
Дугаар | 00794 |
Огноо | 2016-06-09 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 00794
2016 оны 06 сарын 09 өдөр Дугаар 142/ШШ2016/00794 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1993 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 11 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух Боржигон овгийн Алтансүхийн Ундрамын /регистрийн дугаар ФД92051441/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1992 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, МКМ-ын 24-63 тоотод оршин суух Борижгон овгийн Бат-Эрдэнийн Чинзориг /регистрийн дугаар ФА92060636/ холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Ундрам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ундрам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Алтансүх овогтой Ундрам нь 2010 онд Б.Чинзоригтой үерхээд хамтран амьдраад 2012 оны 02 сарын 19-нд охинтой болсон.Хамтран амьдраад нийт 4 жил болсон. Гэвч тэр хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй. Манай нөхөр өөр эмэгтэйтэй уулздаг болсон учир би өөрийн охиныг авч тусдаа амьдрах болсон. Охин Ариунзаяа нь Чинзоригийн нэрээр овоглодог мөн хаяг дээр нь бүртгэлтэй байдаг боловч надтай хамт амьдардаг. 2015 оны 3 сараас тусдаа амьдрах болсон. Одоо Чинзориг нь Улаанбаатар хотод авто угаалга ажиллуулдаг бөгөөд өөр эмэгтэйтэй хамтран амьдрах болсон. Мөн тэр эмэгтэй нь одоо жирэмсэн. Иймээс би өөрийн охинд тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Иймд энэ хүсэлтийг минь харгалзан үзэж Чинзоригоос хүүхдийн тэтгэмж тогтоолгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Чинзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ундрамын гаргасан нэхэмжлэлийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ундрам нь хариуцагч Б.Чинзоригт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч А.Ундрам хариуцагч Б.Чинзоригтой гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч тэдний дундаас 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр охин Ч.Ариунзаяа төрсөн, охиноо хариуцагч өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан нь Г-380 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Охин Ч.Ариунзаяа нь одоо эхийн асрамжинд эрүүл бойжиж байгаа нь Баян-Өндөр сумын Шанд багийн засаг даргын тодорхойлолт, “Мөнхийн гэгээ” ӨЭМТ-ийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.
Мөн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хариуцагч Б.Чинзориг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.
Хариуцагч Б.Чинзоригт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т баримтлан хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно. Хариуцагч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан Б.Чинзоригоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэн, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 28 626 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Тодруулбал Б.Чинзориг нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар охин Ч.Ариунзаяаг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй.
Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 167 200 төгрөг ба үүнийг 1 жилээр тооцоход 1 003 200 төгрөг болох ба энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 28 626 төгрөгийг хариуцагч Б.Чинзоригоос гаргуулж улсын орлогод оруулах үндэстэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө: 41.1.1.тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл гэж заасан.
Тиймээс нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагчаас 28 626 төгрөг гаргуулан төрийн санд оруулах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр охин Ч.Ариунзаяаг эх А.Ундрамын асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д зааснаар 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр охин Ч.Ариунзаяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Б.Чинзоригоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Чинзоригоос 28 626 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА