Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00897

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00897

 

 

,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00932 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 114,400,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, ,,,,,,,,,,,,,,,,,-ийн 34 хувийн хувьцааг шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,," гэх төсөл хэрэгжүүлнэ гэж улмаар өөрийн хувьцааг нь эзэмшдэг ,,,,,,,,,,,,,,-ийн 34 хувийн хувьцааг бидэнд шилжүүлсэн. Улмаар ,,,,,,,,,, нь төслөө хэрэгжүүлэхийн тулд ,,,,,,,,,,,,өөс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 35,000,000 төгрөг, ,,,,,,,,,,,,оос 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 08 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 20,000,000 төгрөг, нийт 55,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд түүнээс хойш авсан мөнгөө буцааж өгөлгүй 2022 оны 10 дугаар сарыг хүргэсэн.

Улмаар ,,,,,,,,,,тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлдүүлсэн мөнгөө нэгтгэн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан мөнгийг шилжүүлсэн хугацаанаас эхлэн сарын 2 хувийн хүүг тооцон үндсэн зээлийг хүүгийн хамт 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлөхөөр, хэрэв хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алдангийг тооцохоор тохиролцсон. Гэтэл ,,,,,,,,,, нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй.

Иймд үндсэн зээл 55,000,000 төгрөг, хүү 31,900,000 төгрөг, алданги 27,500,000 төгрөг, нийт 114,400,000 төгрөг гаргуулж өгнө үү.

1.2. ,,,,,,,,,,,,,,,,,-ийн 34 хувийн хувьцааг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр буцаан шилжүүлж өгсөн. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул энэ талаарх сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нар нь ,,,,,,,,,,,,,,,,,-д 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, мөн хувьцаа эзэмшихээр тохирсон боловч 2020 оны 07-08 дугаар сард 55,000,000 төгрөг шилжүүлж, ,,,,,,,,,,,,,,,,,-ийн 34 хувийг шилжүүлэн авсан. Үлдсэн хөрөнгө оруулалт асуухад, өөр хүн болон байгууллагаас асууж байгаа гэсээр хэдэн жил болж 2022 оны 09 дүгээр сараас би хувьцаагаа буцаан авах санал гаргасан. Тэгэхэд ямар нэгэн барьцаа хэрэгтэй гэсээр миний нэр дээр зээлийн гэрээ гаргуулж, одоо болтол хувьцаа шилжүүлээгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Зээлсэн гэх 55.000.000 төгрөг нь ,,,,,,,,,,,,,,,,,-д ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарын 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын урьдчилгаа юм. Бодит байдал дээр мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэг биелэгдээгүй.

2.3. ,,,,,,,,,,,,,,,,,-д ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нар нь тохиролцсон 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаас 145,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул ,,,,,,,,,,,,,,,,,-ийн 34 хувийн хувьцааг шилжүүлж, өгөхийг даалгуулахаар шаардсан. Энэ шаардлага биелэгдсэн тул татгалзаж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,ээс 86,276,666 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28,123,334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон хариуцагч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан ,,,,,,,,,,,,,,,,,-ийн 34 хувийн хувьцааг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагаас хариуцагч ,,,,,,,,,, татгалзсаныг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /701,075+107,350/ 808,425 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,ий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /432,950+70,200/ 503,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,ээс 589,333 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарт олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэлийн шаардлагаас 28,123,334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зээлийн гэрээ байгуулахад мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үеэс эхлэн сарын 2 хувийн хүүтэй байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1. 199.2 дахь хэсэгт нийцсэн.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зээлийн хүүг талууд заавал урьдчилан тохиролцоно гэж заагаагүй байх бөгөөд талуудын хооронд 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, мөнгө шилжүүлснээс хойших хугацаанд буюу гэрээгээр тохиролцсон хугацаанд сарын 2 хувийн хүү төлөхийг зээлдэгч тал хүлээн зөвшөөрсөн.

4.2. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тодорхой заасан. Гэтэл талууд тэгш эрхийн, сайн дурын үндсэн дээр гэрээнийхээ агуулгыг чөлөөтэй тодорхойлж, ямар нэгэн хязгаарлалтгүйгээр байгуулсан зээлийн гэрээнд тусгагдсан, харилцан тохиролцсон сарын 2 хувийн хүүг тохиролцоогүй, хууль зөрчсөн мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүх хариуцагчийн 55,000,000 төгрөгийг зээл биш хөрөнгө оруулалт байдлаар шилжүүлэн авсан гэх тайлбарыг илтэд мушгин тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нарын ,,,,,,,,,, рүү шилжүүлсэн мөнгө нь хөрөнгө оруулалт байсан нь ,,,,,,,,,,,,,,,,,-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, ,,,,,,,,,,, ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, компанийн эрх шилжүүлэх гэрээ зэрэг баримтуудаар нотлогдоно.

Ийнхүү нэхэмжлэгч нарын өөрсдийнх нь шударга бус үйлдлээс шалтгаалж, ,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарын 55,000,000 төгрөгийг эргүүлж өгөлгүйгээр өнөөдрийг хүрсэн. ,,,,,,,,,,ий зүгээс компанийн хувьцааг эгүүлэн авах талаар ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарын утсанд удаа дараа дуудлага хийж, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус шүү гэх агуулга бүхий зурвасыг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр илгээсэн. Үүнийг нотлуулах үүднээс ,,,,,,,,,,ий гар утсаны зурваст үзлэг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан ч шүүх хангаагүй.

Нэхэмжлэгч нар шүүх хуралдаан болохоос 2 сарын өмнө хувьцааг буцааж шилжүүлж үүргээ биелүүлсэн. ,,,,,,,,,,ий хувьд ийм их хүү, алданги төлөх байсан бол гэрээнд гарын үсэг зурахгүй байх байсан. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ хуулийн шаардлага хангаагүй.

Мөнгө бодитой өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж хуульчилсан. Надад зээл гэж огт мөнгө өгөөгүй. Зээлийг бодитой авч өөрийн хэрэгцээндээ ашигласан байхыг шаарддаг. Хувьцааг надад буцаан шилжүүлж байгаа үйлдэл нь гэрээний талууд хамтран ажиллах гэрээнээс аль аль нь татгалзаж, өгсөн авсан зүйлээ буцаасан асуудал юм.

5.2. Шүүх алданги төлөх үндэстэй гэж үзвэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэснийг хэрэглэх ёстой. Учир нь энэ бүх үйл ажиллагаа тэдний буруутай үйл ажиллагаанаас болсон. Би 55,000,000 төгрөгийг хувьдаа хэрэглээгүй, төслийн зардалд зарцуулсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн гомдолд өгсөн хариуцагч талын тайлбарын агуулга:

Талуудын хооронд байгуулагдсан үндсэн гэрээ буюу зээлийн гэрээг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн учраас хүүгийн төлбөр төлөх үндэслэлгүй. Иймд 28,123,334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

 

7. Хариуцагчийн гомдолд өгсөн нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нар тухайн компанийн хувьцаанаас ногдол ашиг огт аваагүй, бэлэг тэмдгийн шинж чанартай буюу 17 хувийн хувьцаа эзэмшдэг нэртэйгээр 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл байсан. Энэ хугацаанаас өмнө шилжүүлээд өгье, мөнгөө цаг хугацаанд нь өгөхийг шаардсан боловч олдоогүй. Хамтран ажилласан асуудал байхгүй. Харин компанийн хувьцаа худалдан авахаар ярилцаж байсан зүйл байгаа. Зээлийн гэрээ бодитоор байгуулагдсан тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад тэдгээрийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нар нь хариуцагч ,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөр 55,000,000 төгрөг, хүү 31,900,000 төгрөг, алданги 27,500,000 төгрөг, нийт 114,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, ,,,,,,,,,,,,,,,,,-ийн 34 хувийн хувьцааг шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2.1. Хариуцагч нь нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан ,,,,,,,,,,,,,,,,,-ийн 34 хувийн хувьцааг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн.

 

3. ,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нараас 55,000,000 төгрөгийг хүлээн авахдаа тэдгээрт ,,,,,,,,,,,,,,,,,-ийн тус бүр 17 хувийн хувьцааг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн шилжүүлж, холбогдох компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна.

Анхан шатны шүүх энэ үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч нар нь хариуцагчид хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар харилцан тохиролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Учир нь нэхэмжлэгч нар нь хөрөнгө оруулсны үндсэнд ,,,,,,,,,,,,,,,,,-ийн хувьцаа эзэмшигч болсон байх бөгөөд үүнийг зээлийн барьцаа гэж тооцох үйл баримт тогтоогдоогүй.

 

3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгч нараас хүлээн авсан мөнгөн хөрөнгийг хамтран ажиллахаар тохиролцсон төсөл, үйл ажиллагаанд хэрхэн зарцуулсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Анхан шатны шүүх талууд цаашид хамтран ажиллах боломжгүй болсонтой холбоотойгоор 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр урьд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээний үүрэг болгон өөрчилсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т нийцсэн байна.

 

3.2. Иймд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хамтран ажиллах гэрээний харилцаа дуусгавар болж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагчийн гаргасан зээлийн гэрээг дүр үзүүлж байгуулсан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Талуудын хооронд мөнгөн хөрөнгө бодитоор шилжсэн, урьд үүссэн үүргийг өөрсдийн хүсэл зоригийн дагуу өөр үүргээр сольсон байх тул зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

3.3. Анхан шатны шүүх зээлийн үндсэн төлбөр 55,000,000 төгрөг, зээлийн хүү тогтоож бичгээр гэрээ байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс гэрээ дуусгавар болсон 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хүү 3,776,666 төгрөг, гэрээний 3.7-д зааснаар тооцсон алданги 27,500,000 төгрөг, нийт 86,276,666 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

3.4. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулахаас өмнөх хугацааны хүүг шаардах эрхгүй гэж шүүх зөв дүгнэж хүү 28,123,334 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Мөн шүүхийн хангаж шийдвэрлэсэн алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан илт их хэмжээнд тооцогдохгүй.

Эдгээр үндэслэлээр гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхив.

 

3.5. Хариуцагчийн гаргасан гар утсанд үзлэг хийлгэх хүсэлтийг шүүх 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар хангахаас татгалзахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдааны үед гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаарх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

3.6. Мөн хариуцагч нь хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзсан гэж гомдол гаргасан байгаа боловч талууд хамтран ажиллах боломжгүй болсонтой холбогдуулаад энэ харилцааны явцад үүссэн үүргийг зээлийн гэрээний үүргээр сольж дуусгавар болгосон болохыг дээр дүгнэсэн.

Харин хамтран ажиллах явцад үүргийн зөрчил үүссэн эсэх асуудлаар зохигч үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00932 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,570 төгрөг, хариуцагчийн төлсөн 589,333 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ