Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2016/00877/И |
Дугаар | 00807 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 00807
2016 оны 06 сарын 13 өдөр Дугаар 142/ШШ2016/00807 Орхон аймаг
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: 1990 онд төрсөн, 26 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багийн Баян-Өндөрийн 03 дугаар гудамжны 181 тоотод оршин суух Баавгай овгийн Бадарчийн Отгонбаатарын /регистрийн дугаар ГЗ90032804/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Отгонбаатар миний бие нь Орхон аймаг дахь бүсийн оношлогооны төвд Уламжлалт дотрын 2 тасаг шинээр нээгдэн ажиллагсад авах үеэр өргөдлөө өгч 2015 оны 3 сарын 24-ны өдрөөс ажиллаж байтал 5-р сарын 10-ны орчим эм зүйч ирлээ гээд ажлаас чөлөөлсөн./чөлөөлсөн шийдвэр нь тушаан эх хувьд байхгүй/ чөлөөлсөн.Ингээд сар шахам хугацаанд ажилгүй байтал намайг дуудаж 2015 оны 06 сарын 10-ны Б/218тушаалаар ажилд томилж дахин ажиллуулсан юм.Ажиллуулахдаа намайг хүний оронд ажиллуулах тухай мэдэгдээгүй бөгөөд ажилд авсан тушаалын үндэслэлд энэ тухай дурдаагүй болно.Намайг аэх ажилд ороход буюу 2015 оны 03 сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хэн нэгэн хүнийг ажилд ортол гэсэн нөхцөл тусгаагүй.Гэтэл 2016 оны 05 сарын 05-ны өдрийн Б/22 тоот тушаалар Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 39.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ажлаас 5-р сарын 02-ноос чөлөөлөхдөө намайг хүний оронд түр ажилласан мэтээр бичжээ.Ажлаас чөлөөлсөн хуулийн үндэслэл болох хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2 дахь заалт”ажил олгогч санаачилсан” ямар үндэслэлээр чөлөөлөх болсон нь тушаалд тодорхойгүй, 39-р зүйлийн 39.2 дахь заалт нь Хөдөлмөрийн гэрээг ажилтаны санаачлагаар цуцлах/39.2 нь ажилтаны хүсэлтийг хуульд заасан 30 хоногоос өмнө цуцлах/ заалт байгаа ба би ажлаас гарах хүсэлт гаргаагүй болно.Иймд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлт намайг гаргаагүй байхад хүсэлт гаргаад түүнийг нь 30 хоногоос өмнө шийдвэрлэсэн мэтээр хуулийн заалт үндэслэн ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэж буй тул ажилдаа эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроо Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1-д заасны дагуу гаргуулах, тус байгууллагад нэг жил ажилласан байхад ажилласан хугацааны гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичигт хийлгүүлж баталгаажуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд хандаж буйг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Миний бие нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллсан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад дунд мэргэжлийн эм найруулагч ажиллаж болохоор заасан байдаг тул ажлаас халагдсандаа гомдолтой байна” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Отгонбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Б.Отгонбаатар өөр ажилд орсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Отгонбаатар нь хариуцагч Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан талаар тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Б.Отгонбаатарын гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Отгонбаатар нь Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагааасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Б.Отгонбаатарын гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА