Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00973

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00973

 

 

,,,,,,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/01347 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарт холбогдох,

35,450,789.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нар нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулан 12,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулсан. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 8,329,216.08 төгрөг дээр нэмж 3,400,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар авснаар нийт зээлийн хэмжээ 11,729,216.08 төгрөг болсон. Энэ зээлд нэмж 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 10,709,996.97 төгрөг дээр нэмж, 4,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар авч нийт зээлийн хэмжээ 14,709,996.97 төгрөг болсон.

2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,962,751 төгрөг, хүү 3,423,377 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,372 төгрөг, нийт 8,387,500 төгрөг төлсөн байх ба зээл буцаан төлөх хуваарийг хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлж дуусгаагүй.

Иймд уг зээлийн үүрэгт 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 14,437,248.87 төгрөг, хүү 14,934,572.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,236,164.02 төгрөг, нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 79,000 төгрөг, нийт 30,686,985.3 төгрөг гаргуулна.

1.2. Зээлдэгч ,,,,,,,,,,,,,,, нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр 2,099,900 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэрэглээний лизингийн зориулалтаар авсан.

2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 319,767 төгрөг, хүү 241,444 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 286 төгрөг, нийт 561,496 төгрөг төлсөн ба зээл буцаан төлөх хуваарийг хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлж дуусгаагүй.

Иймд зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,780,133.21 төгрөг, хүү 2,082,171.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү төлбөр 192,892.05 төгрөг, нийт 4,055,196.80 төгрөг гаргуулна.

1.3. Зээлдэгч ,,,,,,,,,,,,,,, нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээгээр 439,900 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай хэрэглээний лизингийн зориулалтаар авсан.

2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 112,780 төгрөг, хүү 19,278 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 205 төгрөг, нийт 132,262 төгрөг төлсөн ба зээл буцаан төлөх хуваарийг хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлж дуусгаагүй.

Иймд 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 327,120.35 төгрөг, хүү 342,110.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,377.01 төгрөг, нийт 708,607.58 төгрөг гаргуулна.

1.4. Дээрх үндэслэлээр хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нараас зээлийн гэрээний үүрэгт болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 30,686,985.3 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас зээлийн гэрээний үүрэгт 4,763,804.38 төгрөг, нийт 35,450,789.68 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээний төлбөрт 5,730,000 төгрөгийг төлж, 8,329,216.8 төгрөг үлдсэн. Шинээр 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 3,000,400 төгрөгийн зээлэхээр гэрээ байгуулснаас харвал өмнөх 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон.

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шинээр 4,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Тухайн зээлүүд нь бүгд тус тусдаа өөр зээлийн гэрээний дугаартай байгаа. Гэтэл эхний гэрээний зээлийн төлбөрийн үлдэгдлийг дараагийн гэрээгээр олгосон зээлийн үнийн дүн дээр нэмж нийлүүлж байгаа нь Иргэний хуулийн хуулийн 451 дүгээр зүйл болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэх заалттай зөрчилдөж байгаа.

Сүүлийн 2 гэрээний төлбөрийг гэрээнд заасан хүүгийн хамт тооцож 8,198,300 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2.2. 2016 оны зээлийн гэрээ нь 8,329,216 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ч зээлийн гэрээ энэ хугацаа дууссанаас хойш банк зээлдэгчээс ямар нэгэн байдлаар зээлийн төлөлтийг нэхэмжлээгүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнд бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэгчээс татгалзах эрхтэй гэх заалтыг үндэслэн 2016 оны зээлийн төлбөрийг төлөхгүй. Мөн хэрэглээний лизингийн зээлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байгаа.

2.3. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээнд ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нар хамтран зээлдэгчээр оролцсон. 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнд ,,,,,,,,,,,,,,, дангаар зээлдэгчээр орсон. 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнээс хойш 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулснаас харвал анхны зээл 7 сарын хугацаанд үргэлжилсэн харагдаж байна.

2017 оны зээлийн гэрээний үүрэг болох 3,780,800 төгрөгөөс 2,124,000 төгрөг төлсөн учир 1,656,800 төгрөгийг төлөх ёстой. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 48 сарын хугацаатай зээл авах үед 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3,400,000 төгрөгийн гэрээний хугацаа нь дууссан. Эдгээр зээл нь бүгд тусдаа зээл болно. 4,000,000 төгрөгийн 19.2 хувийн хүүг зээлийн графикаар нь бодоход 7,072,000 төгрөг болж байгаа. Үүнээс 5,530,500 төгрөгийг 3 удаагийн төлөлтөөр төлсөн байгаа.

2016 оны зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн 3,780,000 төгрөгөөс төлөлт хийсэн 2,124,000 төгрөгийг хасч, 8,198,300 төгрөгийг төлөх нь зөв гэж бодож байна. Банк буруу тооцоолол гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Хариуцагч ,,,,,,,,,,,,, нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын тайлбар, татгалзлыг дэмжиж оролцсон.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нараас 30,686,985.3 төгрөгийг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас 4,763,804.38 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,203.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нараас 311,385 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас 23,818.95 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нар нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2016/33/85/67 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан жилин 19.2 хувийн хүүтэй, 12,000,000 төгрөгийн зээлийн 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан. Үүнээс 5,730,000 төгрөгийг төлж барагдуулан 8,329,216.08 төгрөг үлдсэн. Шинээр 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 3,400,000 төгрөгийн зээлийг 38 сарын хугацаатай 19.2 хувийн хүүтэй зээлэхээр гэрээ байгуулснаас харвал өмнөх 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон учраас 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шинээр зээлийн гэрээ байгуулсан болох нь нотлогдоно.

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ шинээр байгуулан 4,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн зээлүүд нь бүгд тус тусдаа өөр зээлийн гэрээ. Гэтэл эхний гэрээний зээлийн төлбөрийн үлдэгдлийг дараагийн гэрээгээр олгосон зээлийн үнийн дүн дээр нэмж нийлүүлж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйл болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэх заалттай зөрчилдөж байна.

2016 оны зээлийн гэрээ нь 8,329,216 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ч зээлийн гэрээ энэ хугацаа дууссанаас хойш банк зээлдэгчээс ямар нэгэн байдлаар зээлийн төлөлтийг нэхэмжлээгүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Хэрэглээний лизингийн зориулалтаар авсан зээлийн гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх гэрээний сунгагдсан байдал, хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлтэй дүгнэсэн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нараас зээлийн гэрээний үүрэгт болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 30,686,985 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас зээлийн гэрээний үүрэгт 4,763,804 төгрөг, нийт 35,450,789.68 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх зээлийн гэрээ байгуулсан хугацаа, урьд авсан зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл авсан зэргийг харгалзан ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нар нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээний дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,-иас 12,000,000 төгрөгийн зээл авсан, уг гэрээнд 2017 оны 09 дүгээр сарын 29, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл баримтыг зөв тогтоосон. Тухайлбал, хариуцагч нар нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр өмнөх зээлийн үлдэгдэл 10,709,996.97 төгрөг дээр нэмж 4,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай хүлээн авсан.

Мөн ,,,,,,,,,,,,,,, нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээгээр 2,099,900 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 439,900 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар тус тус Хаан банк ХХК-иас хүлээн авсан байна.

 

3.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн зохицуулалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

3.2. Зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив. Учир нь хариуцагч нарын нэхэмжлэгчтэй байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ггэрээнд тухай бүр нэмэлт өөрчлөлт орж хугацаа сунгагдсан, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэгчтэй байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 29, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний 7.3-т зээлдэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй болохыг заасан тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

3.3. Нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн төлөгдсөн төлбөрийн хуваарилалт, тооцооллыг хариуцагч нар баримтаар няцаагаагүй учир хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нараас 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 14,437,248.87 төгрөг, хүү 14,934,572.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,236,164.02 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 79,000 төгрөг, нийт 30,686,985.3 төгрөг,

хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1,780,133.21 төгрөг, хүү 2,082,171.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 192,892.05 төгрөг, нийт 4,055,196.80 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 327,120.35 төгрөг, хүү 342,110.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,377.01 төгрөг, нийт 708,607.58 төгрөг тус тус гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/01347 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ