Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01020

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01020

 

 

,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2024/01473 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарт холбогдох,

33,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,,,,,,, нь 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр С.,,,,,,,,,,,,,,,тай зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд зээл хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С.,,,,,,,,,,,,,,,ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005255 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, нисэх 2б байрны 7 тоотод байрлах нэг өрөө орон сууцыг барьцаалж, барьцааг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлийн гэрээний дагуу мөнгийг гэрээ байгуулсан өдрөө түүний өр төлбөртэй гэх н.,,,,,,,,,,,,,,,,,,,,ын данс руу шилжүүлсэн. Учир нь ,,,,,,,,,, өрийг төлөхийн тулд зээлийн мөнгийг С.,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,, нарын хүсэлтийн дагуу н.,,,,,,,,,,,,,,,,,,,,т шилжүүлсэн байдаг. Зээлийн төлбөрт 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,ээс, мөн 2014 оны 11 дүгээр сард 3,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,ас тус тус шилжүүлсэн.

С.,,,,,,,,,,,,,,, нас барсан тул түүний хүү ,,,,,,,,,,,,,,,,,, нь 15,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлдэгчтэй бичгээр гэрээ байгуулсан. Гэрээг 1 сарын хугацаатай, хүүгүй, тохирсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.

Гэвч ,,,,,,,,,,,,,,,,,, зээлийг төлөөгүй. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр энэ асуудлаар шүүхэд хандсан боловч өвтэй холбоотой асуудлаар хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь татгалзсан тухайгаа мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзэхээр зааснаар ,,,,,,,,,,,,,,,,,,ас шаардаж, ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нараас татгалзаж байна.

Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийг хугацаандаа төлөөгүй учраас хохирол тооцож шаардлагаа гаргасан.

Иймд үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, хохирол 10,800,000 төгрөг, нийт 33,300,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

С.,,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээ нь мөнгөн төлбөр шилжсэнээр зээл байгуулагдсанд тооцдог боловч нэхэмжлэгчээс 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт байхгүй.

Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Зээлийн гэрээг байгуулсан гэх 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл 10 жил болсон байхад одоо нэхэмжлэл гаргаж байгаад хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, үүнээс хойш нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлээ дахин гаргаагүй.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, нь С.,,,,,,,,,,,,,,,ын өв залгамжлагч болоогүй. Нотариатын танхимаас барьцаа хөрөнгө С.,,,,,,,,,,,,,,,ын нэр дээр байгаа мөн өв нээгдээгүй гэх лавлагаа ирсэн. Иймд өв залгамжлагч гэх асуудал яригдахгүй. Тухайн орон сууцыг барьцаанд тавьсан учраас энэ асуудал шийдэгдсэний дараа өв нээгдэнэ. Иймд өв нээгдээгүй учраас хариуцагчаас нэхэмжлэх боломжгүй.

С.,,,,,,,,,,,,,,,ыг нас барсны дараа нэхэмжлэгч талаас мөнгө шаардаад байхаар нь хүүхдүүд нь нийт 13,500,000 төгрөгийг төлсөн. Мөнгө шилжүүлсэн нь зээл авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа асуудал гэсэн үг биш.

Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Өв залгамжлалын хүрээнд мөнгө шаардаж байгаа боловч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,ас 13,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,т олгож, нэхэмжлэлээс үлдэх 19,800,000 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005255 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, нисэх 2б байрны 7 тоотод байрлах нэг өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,ийн төлсөн 402,800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,ас 225,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,т олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. С.,,,,,,,,,,,,,,,т зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөг өгсөн, н.,,,,,,,,,,,,,,,,,,,, гэх хүнд 15,000,000 өгсөн, н.,,,,,,,,,,,,,,,,,,,, гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авсан баримтууд хэрэгт огт авагдаагүй. Шүүх гэрч Б.Шинэчимэгийн мэдүүлэгт үндэслэн зээл олгосон байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна.

Гэрч Б.Шинэчимэгийн мэдүүлэг утга, агуулгын хувьд ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрөө гэрч Б.Шинэчимэгийн өгсөн мэдүүлгээс өөр тайлбар гаргадаг. Мөн Б.Шинэчимэгийн мэдүүлгээс өөр С.,,,,,,,,,,,,,,,т зээл олгосон гэх баримт байхгүй.

Нотлох үүргийн хуваарилалтын хувьд зээлдэгч зээл өгсөн болохоо өөрөө нотлох ёстой. Гэтэл зээл өгсөн талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй байхад, зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүргийг өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр шаардаж байна гэж тайлбарлаж, талууд энэ хүрээнд нотлох баримтаа бүрдүүлж маргаж мэтгэлцсэн.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж, ,,,,,,,,,,,,,,,,,,тай байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 13,500,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрэв шүүх ,,,,,,,,,,,,,,,,,,тай байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацааны асуудалд дүгнэлт хийх ёстой.

4.3. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.,,,,,,,,,,, нь нэхэмжлэлээ гаргахдаа нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан болохыг олж мэдсэн боловч итгэмжлэлийг засаж ирэх үндэслэлээр шүүх хурал хойшилсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт уг хуулийн 65.1.5-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байтал нэхэмжлэгч талд боломж олгож, итгэмжлэлийг засуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан нь хуульд нийцээгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарт холбогдуулж үндсэн зээлийн төлбөр 15,000,000 төгрөг, хүү 10,800,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 33,300,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Нисэх 2б байрны 7 тоотод байрлах нэг өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцжээ.

 

3. С.,,,,,,,,,,,,,,, нь 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр бичгээр байгуулсан гэрээгээр тохирсоны дагуу ,,,,,,,,,,,,,,,,,аас 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Нисэх 2б байрны 7 тоотод байрлах нэг өрөө орон сууцыг барьцаалжээ.

Үүний дараа С.,,,,,,,,,,,,,,, нь 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан тул түүний хүү ,,,,,,,,,,,,,,,,,, дээрх 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг шилжүүлэн авч нэхэмжлэгчтэй 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, улмаар хариуцагч нь нэхэмжлэгчид 6,000,000 төгрөг төлжээ.

Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

3.1. Нэхэмжлэлийн шаардлагаас 13,500,000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл үндэслэл бүхий болсон байна. Харин хэргийн баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөж дүгнэнэ.

 

3.2. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, нь С.,,,,,,,,,,,,,,,ын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн гэрээгээр хүлээсэн үүргийг шилжүүлэн авсныг үндэслэн нэхэмжлэгчтэй 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр 15,000,000 төгрөгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээсэн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргээс төлөгдсөн 6,000,000 төгрөгийг хасч тооцон үлдэх 9,000,000 төгрөг, үүнд ногдох алданги 4,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,ас гаргуулж, үлдэх 19,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

3.3. Нэхэмжлэлээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

Харин уг нэхэмжлэлийг шийдвэрлэхэд баримталбал зохих Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглээгүйг залруулж өөрчлөлт оруулна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дараах гомдлыг хангахгүй.

 

4.1. 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн гэрээ байгуулагдахад нэхэмжлэгч нь С.,,,,,,,,,,,,,,,т 15,000,000 төгрөгийн зээл олгохдоо уг мөнгөн хөрөнгийг түүний хүсэлтээр н.,,,,,,,,,,,,,,,,,,,,т шилжүүлэн өгсөн болохыг гэрч Б.Шинэчимэгийн мэдүүлэгт үндэслэн шүүх зөв тогтоосон байна. Нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан тайлбар нь гэрчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй тул холбогдох гомдлыг хангахгүй.

 

4.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа зээлдэгч С.,,,,,,,,,,,,,,,ын хүүхдүүдээс өв залгамжлалын үндсэн дээр зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүргийг шаардсан тул энэ хүрээнд анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн талаар эрх зүйн дүгнэлт өгсөн нь үндэслэлтэй. Энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаас өөр шаардлага шийдвэрлэсэн гэж дүгнэхгүй бөгөөд зээлийн гэрээний үүргийн талаар зохигч анхан шатны шүүхэд мэтгэлцсэн байна. Иймд холбогдох гомдлыг хангахгүй орхив.

 

4.3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШЗ2017/04885 дугаар захирамжаар ,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан одоо гаргаж буй нэхэмжлэлтэй адил агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Үүнээс шалтгаалж нэхэмжлэгч нь шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан байх тул анхан шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, уг хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

4.4. Нэхэмжлэгч нь О.,,,,,,,,,,,,,,,т холбогдох хэрэгт төлөөлөх итгэмжлэлийг төлөөлөгчдөө 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн байх ба үүнийг залруулж, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх олгосон итгэмжлэл олгожээ.

Ийнхүү холбогдох зөрчил арилсан, түүнчлэн нэхэмжлэгч өөрөө төлөөллийн талаар гомдол гаргаагүй учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2024/01473 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 186 дугаар зүйлийн 186.1, 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт гэснийг 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ