| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0679/Э |
| Дугаар | 693 |
| Огноо | 2019-04-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 693
2019 04 30 2019/ШЦТ/693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Эад холбогдох эрүүгийн 1906 01455 0622 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Л.Э,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Э нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Б.Бат-Эрдэнэд "Дота-2 тоглоомын хэрэгсэл зарна" гэж хуурч, 704 800 төгрөг шилжүүлж авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 01455 0622 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч Л.Э нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 02 дугаар сарын 16-нд Дота-2 item буюу өөрийн баатарт хувцас, гоёл чимэглэл авахаар өмнө нь тоглоомын эд зүйл авч байсан Лхагвадоржийн Баттөмөрийн фэйсбүүк хаягаар холбогдож авах эд зүйлээ асуухад маргааш би чамд олоод өгье гэж хэлсэн. Маргааш 15 цаг 30 минутын орчим холбогдоод 704.800 төгрөгөөр 2 item авахаар болж 5024572703 гэсэн Баттөмөрийн данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш хариу өгөх нь удаад байхаар асуутал хятадад байдаг хүнээр дамжуулж авч өгнө хүлээж байгаарай гэсэн. Тэгэхээр нь би 1-2 цагийн зайтай асуухад би уг хүнтэйгээ холбогдож чадахгүй зав муутай байна гэсэн. Тэгээд уучлаарай зав муутай байна гэж байгаад алга болчихсон. Маргааш уг хүний хаягнаас би одоо чиний чатыг уншиж байна гадаадад аялаж байгаад Монгол руу буцаж байна. Очиж байгаад энэ асуудлыг шийдъе. Би дансаа шалгаж үзтэл миний данс 0 төгрөгтэй байна хоослоод авчихаж. Би төрсөн дүүдээ фэйсбүүк хаяг болон интернет банкны данс, кодтойгоо үлдээчихсэн байсан. Надад чиний асуусан item байхгүй ээ Монголд очоод шийдэж өгье гэсэн тэгэхээр би цагдаагийн байгууллагад хандсан юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/
Гэрч Л.Баттөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 02 дугаар сарын 08-аас 02 дугаар сарын 18-ны хооронд Тайланд улс руу ажлын хамт олноороо аяллаар явсан юм. Би Инчоны онгоцны буудал дээр 2019 оны 02 сарын 18-ны үүрээр 05 цагийн орчим онгоцны буудал дээр интернет ортол 2-3 хүн item, мөнгөө авья гэж фэйсбүүк чатаар бичсэн байсан. Яасан талаар асуухад item буюу Дота-2 тоглоомын баатрын хувцас авахаар мөнгө шилжүүлсэн өгөөгүй гэсэн. Би дота-2 тоглоомын item буюу хувцасыг нь хүнээс аваад зардаг байсан ба Тайланд улс руу явах даа дүү болох Л.Эад би явлаа намайг байхгүй хойгуур явах зүйлээ аваад зараад байж бай гэж хэлээд аяллаар явсан юм. Намайг аяллаар яваад ирэхэд уг хүмүүс бахаан чат бичсэн байсан. Тэгээд бий болсон зүйлийг үнэнээр нь хэлсэн юм. Би ямар нэгэн залилан хийгээгүй, миний төрсөн дүү хүмүүсийг залилсан байна гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 2/,
-Б.Бат-Эрдэнийн ХААН банкны харилцах данснаас 704.800 төгрөг шилжүүлсэн тухай хуулга /хх-ийн 3/,
-Б.Бат-Эрдэнийн фэйсбүүкний чатад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-15/,
-Л.Баттөмөрийн ХААН банкны харилцах дасны хуулга /хх-ийн 35-36/,
-хохирогч Б.Бат-Эрдэнийн “Л.Эаас 704.800 төгрөг болох хохиролоо бүрэн буцааж авсан. Уг хүнд гомдолгүй тул хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 86/,
Шүүгдэгч Л.Эын мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 02 сарын 17-нд дота2 тоглоомын item авахаар надтай холбогдсон хүнээс 704.800 төгрөг авчихаад онлайнаар бооцоо тавиад алдчихсан юм. Тэр үед би ахын фэйбүүк болон банкны дансыг ашиглаж байсан. Ах гадаад явахдаа надад үлдээсэн байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Л.Эын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хорооны тодорхойлолт, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 37-40, 56-83/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн ажлын үнэмлэхний хуулбар зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Л.Э нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчийн 704.800 төгрөгийг тоглоомын хэрэгсэл зарна гэж залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Л.Э нь хуурч, урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч Л.Эыг Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, үнэ төлбөргүйгээр хууль бусаар бүрмөсөн эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.
Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байх тул шүүгдэгч Л.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Л.Эад ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо төлсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж тодорхой хугацаа тогтоон төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Л.Эыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Эад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ