Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01054

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01054

 

 

,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/01262 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох,

311,953,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №108/2019/ГД/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай ,,,,,,,,,,,,,,,,ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ,,,,,,,,,-тай 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор ,,,,,,,,,,,,,,,,ийн өмчлөлийн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/ гудамж, 33 дугаар байр, 21 тоот хаягт байршилтай, 70.18 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 106,200 литр буюу 208,419,000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг нийлүүлсэн.

,,,,,,,,, нь гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний төлбөрийг 678-766 хоногоор хэтрүүлсэн тул тус гэрээний 5.2.2-т заасны дагуу алдангийг үлдэгдэл төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоход 103,534,500 төгрөг болсон. Иймд гэрээний үндсэн төлбөр, алдангид нийт 311,953,500 төгрөгийг ,,,,,,,,,-иас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

1.2. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ,,,,,,,,,,,,,,,, нь улсын бүртгэлд компанийн гүйцэтгэх удирдлагаар бүртгэгдсэн учраас түүнийг тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлтэй. Барьцааны гэрээний хувьд Компанийн тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг зөрчөөгүй гэжээ.

2. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. ,,,,,,,,,,,,,,,, нь хэдийгээр хувьцаа эзэмшигч байсан ч гэсэн ,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,-ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд гүйцэтгэх захирлын удирдлагыг хэрэгжүүлж, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж, барьцаалуулагчийн өмнөөс гарын үсэг зурах боломжгүй байсан.

Мөн ,,,,,,,,,-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох М.Нина нь Н.Баямөнхөд тухайн хэлцлийг хийх зөвшөөрлийг олгосон аливаа итгэмжлэл олгоогүй байхад ,,,,,,,,,,,,,,,, нь компанийг гэрээнд төлөөлөн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн барьцааны гэрээг байгуулсан нь Иргэний хууль, Компанийн тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

2.2. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, улсын бүртгэлийн Ү-2206062297 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр/17060/ Үйлдвэр гудамж, 33 дугаар байр, 21 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү.

3. Хариуцагч ,,,,,,,,,-ийн татгалзал, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,,,-иас гэрээний дагуу дизель түлш авч байсан боловч 6 удаагийн ачилтаар 127,300 литр буюу 247,454,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлш аваагүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн шатахуун тослох материалын зарлагын падаан дээр хүлээн авсан гэх этгээдүүдийн зарим нь тус компанийн ажилтан биш, компанид хамааралгүй хүмүүс байна.

Ямар ч итгэмжлэлгүй, байгууллагын ажилтан бус этгээдүүдэд зээлийн шугамын хязгаараас хэтрүүлэн дизель түлш худалдсан гэх нэрээр ,,,,,,,,,-ийн нэр дээр өр төлбөр үүсгэн нэхэмжилж байна.

Гэрээний 3.2-т нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалт бүрийн тусгай нөхцөлүүдийг хавсралтаар баталгаажуулна гэж заасан атал ямар хэмжээний дизель түлшийг, хэзээ, хэнд хэрхэн хүргэж өгөх талаар худалдан авалтын захиалга баталгаажуулсан хавсралт үйлдэгдээгүй бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,-аас 248,419,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,-д олгож, нэхэмжлэлээс 63,534,500 төгрөгийн шаардлагыг болон үүргийн гүйцэтгэлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,өд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,-иудын хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №108/2019/БГД/01 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ,,,,,,,,,,,,,,,,ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206062297 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/ Үйлдвэр гудамж 33 дугаар байр, 21 тоот хаягт байршилтай 70,48 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг ,,,,,,,,,,,,,-д даалгаж шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар өөрийн өмчөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн өмчлөгч барьцааны гэрээний хувьд гэрээний тал болдог. Өөрөөр хэлбэл, барьцааны гэрээнд барьцаалуулагч ,,,,,,,,,,,,,, гэж бичсэнээс үл хамааран хэлцэлд төлөөлөгчөөр дамжуулан оролцсон ,,,,,,,,,,,,,,,, нь барьцааны гэрээний барьцаалуулагч тал юм.

,,,,,,,,,,,,,,,, нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр барьцаанд тавих гэрээ хийх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үйлдэл хийх бүрэн эрхийг ,,,,,,,,,,,,,,-д итгэмжлэлээр олгож, барьцааны гэрээг байгуулснаар барьцаалуулагч болсон. Анхан шатны шүүх барьцааны гэрээний барьцаалуулагч талыг зөв тодорхойлж чадаагүйн улмаас буруу дүгнэлт хийж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ,,,,,,,,,,,,,, тайлбар гаргаагүй болно.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх барьцаа хөрөнгөд холбогдох үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан гэрээний үндсэн төлбөр 208,419,000 төгрөг, алданги 103,534,500 төгрөг, нийт 311,953,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан бөгөөд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

3. 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээгээр ,,,,,,,,,,,,, нь газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, ,,,,,,,,, нь нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ /1хх 8-11/.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

3.1. Хэрэгт авагдсан баримтыг үнэлээд шүүхээс гэрээний дагуу нийлүүлсэн шатахууны төлөгдөөгүй төлбөр 208,419,000 төгрөг, гэрээнд зааснаар тооцсон алданги 40,000,000 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,-иас гаргуулж, алданги 63,534,500 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэхүү шийдэлд нэхэмжлэгч болон хариуцагч ,,,,,,,,,-ийн хэн аль нь гомдолд гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу үүнд дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

Харин алданги шаардах эрхийн үндэслэл болж буй Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтыг шүүх хэрэглээгүйг зөвтгөж өөрчлөлт оруулна.

4. Дээрх газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ,,,,,,,,, нь улсын бүртгэлийн Ү-2206062297 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/ Үйлдвэр гудамж, 33 дугаар байр, 21 тоот хаягт байрлах, 70.48 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ,,,,,,,,,,,,,-нд барьцаалж гэрээ байгуулсан /1хх 12-14/.

4.1. Барьцааны гэрээг байгуулахад ,,,,,,,,, нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ,,,,,,,,,,,,,,,,өөс хөрөнгийг барьцаалах, барьцааны гэрээнд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр хүлээн авчээ /1хх 18/.

Мөн барьцааны гэрээ байгуулах үед ,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр бүртгэгдсэн байсан /1хх 19/.

4.2. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болохыг заасан.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь Иргэний хуульд заасан бусдын өмчлөлийн хөрөнгийг барьцаалах зохицуулалтыг хязгаарласан агуулгагүй.

Өөрөөр хэлбэл, ,,,,,,,,, нь өмчлөгчөөс авсан итгэмжлэлийн үндсэн дээр барьцааны гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй. Харин анхан шатны шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөхдөө хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх барьцаалуулагчийг хөрөнгийн эзэн гэж үзнэ гэж үндэслэлгүй дүгнэлт өгсөн байгааг дурдвал зохино.

4.3. 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг талууд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул уг гэрээ хүчин төгөлдөр юм.

4.4. Иймд барьцааны гэрээ хүчин төгөлдөр, гэрээг хуулийн этгээдүүдийг төлөөлөх эрх бүхий этгээдүүд байгуулсан, гэрээг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.5-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ийн гаргасан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулна.

Үүнтэй холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалт, шийдвэрийн тогтоох хэсгийн дугаарлалтыг мөн өөрчилнө.

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/01262 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,-иас 248,419,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 63,534,500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.5-д заасан үндэслэлгүй тул 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн Ү-2206062297 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/ Үйлдвэр гудамж, 33 дугаар байр, 21 тоот хаягт байрлах, 70.48 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ,,,,,,,,,,,,,,,,ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206062297 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/ Үйлдвэр гудамж, 33 дугаар байр, 21 тоот хаягт байрлах, 70.48 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай, гэх заалт нэмж,

3 дахь заалтыг 4 болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,787,917 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,өөс төлсөн 753,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,470,245 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,-д олгосугай. гэж өөрчлөн найруулж,

4 дэх заалтыг 5, 5 дахь заалтыг 6 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ