| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2019/0220/Э |
| Дугаар | 223 |
| Огноо | 2019-03-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Н.Ннарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Боржигон овогт Насанбатын Н-д холбогдох эрүүгийн 1809024670135 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Ннь 2018 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 53-720 тоот гэрт хонож байхдаа хохирогч Г.Намуунхоролын самсунг гранд, самсунг нөүт 5 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 378.000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Ншүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Намуунхоролын мэдүүлэг /хх-21-24/, гэрч Ж.Нямсүрэнгийн мэдүүлэг /хх-25/, С.Мөнхгэрэлийн мэдүүлэг /хх-26-28/, Ш.Мөнхнасангийн мэдүүлэг /хх-34/, Дамно ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээ /хх-36-37/, хохирол төлсөн талаарх баримт /хх-66/, хохирогч Г.Намуунхорол, шүүгдэгч Н.Ннарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-74-75/, шүүгдэгч Н.Н-гийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-42-65/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Учир нь Н.Ннь 2018 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 53-720 тоот гэрт хонож байхдаа хохирогч Г.Намуунхоролын самсунг гранд, самсунг нөүт 5 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 378.000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,
шүүгдэгч Г.Намуунхоролын “Н-гэх залуу миний 2 ширхэг гар утсыг хулгайлаад аваад явсан, хохирол болох 378.000 төгрөгийг төлсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-21-24/, гэрч Ж.Нямсүрэнгийн “...Өглөө 11 цагийн үед босоход урд өдөр нь танилцсан Н-гэх залуу байхгүй байсан, манай дүү ирээд миний утаснууд байхгүй болсон байна гэж надад уурлаад цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх-25/, С.Мөнхгэрэлийн “...Намуунхорол гар утаснууд алга болсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-26-28/, Ш.Мөнхнасангийн “...Н-өөрөө надад нэг юм хийчихлээ гээд хэлсэн” гэх мэдүүлэг /хх-34/, Дамно ХХК-ийн үнэлгээ “...378.000 төгрөг” гэх /хх-36-37/, хохирол төлсөн баримт /хх-66/, хохирогч Г.Намуунхорол, шүүгдэгч Н.Ннарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-74-75/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүх шүүгдэгч Н.Н-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар Н.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Ннь өөрт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурортой эрүүгийн хариуцлагын талаар буюу “...6 сарын хугацаагаар хорих ял...” дээр тохироцож хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирол төлбөрөө төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгч Н.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт “...улсын яллагчтай тус зүйл ангид зааснаар 6 сар хугацаагаар хорих ялаар тохиролцсон хэдий ч тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг зохих байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн Н.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг давхар хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Ннь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ннь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчид 37.000 төгрөгийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Насанбатын Н-г эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Н.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5
дахь заалтад зааснаар Н.Н-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Н.Ннь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн даΥB