Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 151/ШШ2016/00543

 

2016 оны 06 сарын 02 өдөр

       Дугаар 151/ШШ2016/00543

        Төв аймаг

 

НэхэНэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймаг, Сүмбэр сум, Жавхлант 2 дугаар багийн 01 тоотод оршин суух Боржигон овогт Пунцагдоржийн Болормаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Батсүмбэр сум, Жавхлант 2 дугаар багийн 02-05 тоотод оршин суух Толягийн Оюун-Эрдэнэд холбогдох,

3 371 870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн даргаар А.Солонго оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Юмжидийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болормаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

“Иргэн П.Оюун-Эрдэнэ нь 2015 оны 04 сарын 20 өдөр миний төрсөн эгч болох П.Юмжид бид нарын дундын мөнгөнөөс 3 000 000 төгрөг гэрээ байгуулж, зээл аваад 5-10 сарын хүүгээ 5 сарын 21 өдөр хүү 300 000 төгрөг, 5744004297 дансаар,

6 сарын 25 өдөр хүү 300 000 төгрөг мөн дансаар

7 сарын 27 өдөр хүү 300 000 төгрөг мөн дансаар

10 сарын 5 өдөр 8 болон 9 сарын хүү 600 000 төгрөг бэлнээр

11 сарын 02 өдөр хүү 300 000 төгрөг дансаар тус тус төлсөн болно.

 

Сар бүрийн зээлийн хүүгээ заавал шаардуулж байж хийдэг байсан учир чи ер нь хугацаанаасаа өмнө үндсэн зээлээ барагдуулж өөрийгөө хүнд байдалд орохоосоо өмнө урьдчилан сэргийл хэмээн уда дараа сануулэ байсан.

Үүнээс хойш 2015 оны 12 сарын 03 өдөр 1 000 000 төгрөг дансаар төлснийг 11 сарын 20 өдөр хүртэл хүү 300 000 төгрөг дээр нь 12 сарын 02 өдөр хүртэлх хүү 120 000 төгрөг нийт 420 000 төгрөгийг хүүгийн төлбөрт авч үлдэгдэл 580 000 төгрөгийг үндсэн зээлээс хассан болно.

 

Энэ өдрөөс эхлэн 2 420 000 төгрөг болсон. 2016 оны 03 сарын 06 өдөр би гэрт нь очиж шүүхэд хандана гэдгээ өргөдөл, баримтын хамт гэр бүлд нь өөрт нь танилцуулсан.

 

2016 оны 3 сар хүртэл хүү 242 000 төгрөг, сарын 03 өдөр хүртэлх хүү 242 000 төгрөг, 3 сарын 03 өдөр хүртэлх хүү 242 000 төгрөг, 3 сарын 31 өдөр хүртэлх хүү 28 хоног 225 870 төгрөг, нийт үндсэн зээл 2 420 000 төгрөг дээр хүү 951 870 төгрөгийг нэмээд нийт 3 371 870 төгрөгийг иргэн Т.Оюун-Эрдэнээс нэхэмжилж байна.

 

Энэ өдрөөс хойшхи хүүг нэмж төлүүлэх ба зээлийн гэрээ ёсоор хугацаандаа төлөгдөөгүй хүү тутамд хүүнээс хүү тооцон барагдуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч П.Юмжидийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болормаа нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

 

“Өнгөрсөн хугацаанд Т.Оюун-Эрдэнэ нь миний дансанд 5744004297 тоот дансанд нийт 1 800 000 төгрөг бэлнээр шилжүүлж улмаар бид хоёр хоорондоо тохиролцон тооцоо дууссан учир иргэн Т.Болормаа миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

 

Иймд шүүх хуралдаанд намайг оролцуулахгүй шийдвэрлэж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг ойлгосон болно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Юмжидийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болормаа нь хариуцагч Т.Оюун-Эрдэнээс 3 371 870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 сарын 31 өдөр гаргажээ.

 

Хариуцагч Т.Оюун-Эрдэнэ нь нэхэмжлэгч П.Юмжидийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болормаагийн 5744004297 тоот дансанд 1 800 000 төгрөг бэлнээр шилжүүлж зохигчид хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

 

1. Хариуцагч Т.Оюун-Эрдэнэд холбогдох, 3 371 870 төгрөг гаргуулах тухай хэрэгт П.Юмжидийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болормаагийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч П.Юмжидийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болормаагийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68 900 төгрөгийн 50 хувь болох 34 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, үлдсэн 50 хувь болох 34 450 төгрөгийг Төрийн сангийн 5001196835 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Э.АРИУНАА