Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
Хэргийн индекс | 151/2016/00436/и |
Дугаар | 151/ШШ2016/00576 |
Огноо | 2016-06-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2016/00576
2016 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 151/ШШ2016/00576 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1956 оны 02 дугаар сарын 11 өдөр төрсөн, 60 настай, Төв аймаг, Баянчандмань сум, Чандмань багийн 15 дугаар гудамж, 11 тоотод оршин суудаг, Даруу овогтой Шийнэнгийн Батмөнх РД:/НХ56021113/-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Батмөнх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Би улсад нийт 43 жил ажилласан. Тэтгэврээ тогтоолгох гэтэл Төв аймгийн залуучуудийн эвлэлд ажилладаг байсан үеийн тушаалын хуулбар олж ир гэсэн боловч архиваас гарч ирээгүй. Тэгээд цуг ажиллаж байсан хүмүүсээсээ асуутал шүүхэд ханд гэж зөвлөсөн. Хөдөлмөрийн дэвтэр дээр 1987 оны 08 дугаар сарын 22 өдрөөс нарийн бичгийн даргаар томилсон, 1990 оны 08 дугаар сарын 01 өдөр ажлаас чөлөөлсөн тухай бичилт нь тамга тэмдэгтэйгээ байдаг. Намайг хуулбарыг нь авчир гэсэн боловч байхгүй учраас шүүхэд хандсан. Өмнө нь хөдөлмөрийн дэвтрийн улсын үзлэгт ороод хянагдаад гарахдаа баталгаажсан тамга тэмдэг дарагдаад гарсан байдаг. Тэгээд энэ жил тэтгэвэрт гарах болтол хуулбарыг нь авч ир гээд ингээд жил нь хасагдчихаад байна. Иймээс ажилд орсон, гарсан тушаал байхгүй учраас Төв аймгийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1987 оны 08 дугаар сарын 22 өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01 өдөр хүртэл ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан /хх 4-6, 9, 11, 13, 17, 23-26/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Төв аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар 1987 оны 08 дугаар сарын 22 өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01 өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Ш.Батмөнхийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Төв аймгийн Архив, Үндэсний төв архиваас Ш.Батмөнхийг ажилд томилсон болон халагдсан тушаал гарч ирээгүйгээс нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ш.Батмөнх нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлвэл: 1987 оны 08 дугаар сарын 22 өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01 өдөр хүртэл Төв аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар нэхэмжлэгч Ш.Батмөнхийн ажиллаж байсан байдал нь:
Нэхэмжлэгч Ш.Батмөнхийг Төв аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар 1987 оны 08 дугаар сарын 22 өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01 өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Даруу овогтой Шийнэнгийн Батмөнх нь Төв аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар 1987 оны 08 дугаар сарын 22 өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01 өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ш.Батмөнхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АРИУНАА