Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 427

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч /томилолтоор/ Б.Чимгээ, шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Г.Ст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806033740181 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Г.С нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 16 дугаар хорооллын нийтийн тээврийн буудлаас автобусанд суух гэж байсан иргэн А.Мгийн халааснаас “Самсунг галакси эс-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

           мөн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Apple” нэртэй зочид буудлаас иргэн Ц.Бийн гар утасны ар талаас Хаан банкны картыг нь авч, улмаар данснаас нь 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4, 74/, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 9, 75/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-н 15/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 16/, мөрдөн шалгах ажиллагаанд А.Мгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 19-22/, мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Бийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 80-82/, мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Намуунцэцэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 27/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мөнхзулын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 83-86/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 30-31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 33/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Сын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 68, 108-109/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:  

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас Г.С нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 16 дугаар хорооллын нийтийн тээврийн буудлаас автобусанд суух гэж байсан иргэн А.Мгийн халааснаас “Самсунг галакси эс-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

           мөн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Apple” нэртэй зочид буудлаас иргэн Ц.Бийн гар утасны ар талаас Хаан банкны картыг нь авч, улмаар данснаас нь 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.      

            Шүүхээс шүүгдэгч Г.Сыг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэн А.Мгийн халааснаас “Самсунг галакси эс-6” загварын гар утсыг хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Apple” нэртэй зочид буудлаас иргэн Ц.Бийн Хаан банкны картыг нь авч, улмаар данснаас нь 400.000 төгрөгийг авч хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

          Үүнд:  

                        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Мгийн өгсөн: "...автобусанд суух явцад куртикны баруун талын халаасанд байсан цагаан өнгийн “Галакси Эс-6” маркийн гар утсаа халааснаасаа алдсан. Өргөдлөө өгчихөөд 16 дугаар хорооллын автобусны буудлын хажуу талын дэлгүүрийн түцний хяналтын камерийг шүүж үзэхэд 20-26 орчим насны надаас бага зэрэг намхан, бор царайтай, саравчтай малгайтай, малгайгаа хойш харуулсан, хар өнгийн куртиктэй, урд талдаа үүрдэг цүнхтэй, бараан өнгийн өмдтэй, хар өнгийн пүүзэн гуталтай, улны хажуу талаар цагаан өнгийн оруулгатай залуу намайг автобусанд суух явцад миний баруун талд шахаж байгаад халааснаас гар утас аваад явж байгаа бичлэг камерт тусгагдсан байсан." гэх мэдүүлэг /хх-н 19-22/,

"Дамно" ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б31-18-584 дугаартай "...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 360.000 төгрөгөөр үнэлэгдэв." гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 30-31/,

   Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 16/,

Яллагдагч Г.Сын өгсөн: "...16-н автобусны буудал дээрээс цүнх үүрсэн залууг автобусанд суух гэж байхад нь зүүн талын халааснаас нь Эс-6 маркийн гар утас авсан.” гэх мэдүүлэг /хх-н 68/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Бийн өгсөн: "...Зочид буудалд өрөө захиалаад архи уухаар болсон. Тэгээд би гар утасныхаа кэйсэнд өөрийн Хаан банкны ногоон өнгийн картыг хийсэн байсан. Тэгтэл Г.С миний утсыг аваад хүнтэй ярих гээд угаалгын өрөө рүү аваад орсон. Буцааж надад утас өгөхөд ард нь ногоон өнгийн карт байсан. Тэгэхээр нь би миний карт байна гэж бодож байсан чинь орой гэртээ гар утсаа асаатал миний 5018586703 дугаартай данснаас тухайн өдөр 10 цаг 40 минутын орчимд 400.000 төгрөг уншуулсан байсан. Тэгээд байсан картны нэрийг харахад Баатарын Мөнхзул гэсэн нэртэй байсан нь тухайн өдөр хамт байсан эмэгтэй болж таарсан. Бид буудал захиалаад орохоосоо өмнө дэлгүүрээс архи авахдаа би гар утасны арын кэйснээс еөрийнхөө картыг гаргаад тооцоо хийхдээ нууц дугаараа хэлж байсан ба хажууд Г.С байсан юм. Мөн миний гар утсанд дансны зарлага гарсан талаар мессеж ирээд үлдэгдэл 4 сая гаруй төгрөг байсныг харчихсан. Би Мөнхзул гэх охиныг сураглаж байгаад уулзахад Г.С чиний картыг аваад мөнгө авсан. Тэгэхээр нь болиоч гэж хэлэхэд зүгээрээ, манай найз юм чинь зүгээр гэж хэлсэн." гэж надад хэлсэн." гэх мэдүүлэг /хх-н 80-82/,

Гэрч Б.Мөнхзулын өгсөн: ".. Тэгээд ууж идэх юманд гараад ирье гээд Ц.Б, Г.С 2 гараад орж ирсэн. Дахин дэлгүүр орохоор гараад Г.С Ц.Бийг нэг газар үлдээчихсэн гэхээр нь би "картаа авъя'' гэсэн чинь "Ц.Бийн карттай нь сольчихсон" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Яаж байгаа юм" гэсэн чинь "Дараа нь хэлье. Хурдан гарая" гээд бөөнөөрөө гарцгаасан. Гараад шууд зам хөндлөн гараад Жуковын Норжин худалдааны төвийн хажууд байдаг Хаан банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авсан. Хэдэн төгрөг авсныг нь хараагүй. Тэгэхээр нь "Яаж байгаа юм" гэж хэлэхэд "Зүгээр ээ. гарая" гэж хэлсэн бөгөөд би тэр хоёрыг найзууд болохоор өөрсдөө мэдэж байгаа юм байх гэж бодсон." гэх мэдүүлэг /хх-н 83-86/

Иргэн Цэвэлсүрэнгийн Ц.Бийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 76/,

Яллагдагч Г.Сын өгсөн: "...ууж байгаад би Ц.Бтой хамт гарсан бөгөөд Ц.Бийн картыг нь авчихсан юм. Тэгээд Норжинд байх ATM ороод 400 гаран мянган  төгрөг авсан. Тэгээд буудалд ороод Ц.Бийг орж ирэхгүй байхаар нь гараад явсан. Хоолны газар ороод Ц.Б картныхаа кодыг хэлэхээр нь би картыг нь уншуулсан. Тэгээд картных нь нууц кодыг мэдэж байсан юм. Би мөнгө авсаныгаа хүлээн зөвшөөрч байна. Ц.Бтой багийн найз болохоор юм бодохгүй байх гэж бодоод авчихсан.” гэх мэдүүлэг /хх-н 108-109/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Мд 360.000 төгрөг, хохирогч Ц.Бид 400.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Шүүхээс шүүгдэгч Г.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.    

            Шүүгдэгч нь 2019 оны 12 дугаар 04-ний өдрөөс эхлэн нийт 60 хоног цагдан хоригдсон ба энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.