Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
Хэргийн индекс | 151/2016/00319/и |
Дугаар | 151/ШШ2016/00592 |
Огноо | 2016-06-16 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 151/ШШ2016/00592
2016 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 151/ШШ2016/00592 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1960 оны 11 дүгээр сарын 04 өдөр төрсөн, 56 настай, Төв аймаг, Лүн сум, 3 дугаар баг, Рашаантын 109 тоот оршин суудаг, Малчин овогтой Мэнд-Амарын Баярчимэг РД:/НО60110468/ -ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Баярчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Баярчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Би 1981 оны 9 сард Лүн сумын дунд сургуульд цэвэрлэгчээр ажилд ороод 2015 оны 11 сар хүртэл тасралтгүй ажилласан. Дунд сургуульд цэвэрлэгч үйлчлэгч, дотуур байрны үйлчлэгч, угаагч, жижүүр зэрэг ажлуудыг хийж байсан. 1990 оноос 1997 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт байгаа боловч тушаалууд байхгүй. Нийгмийн даатгалын байцаагч тушаалууд олдохгүй байгаа бол шүүхээр тогтоолго гэсэн. Архиваас лавлагаа авах гэхээр танай сургууль, соёлын төв 2 архивын материалаа өгөөгүй гээд лавлагаа гаргаж өгөөгүй. Улсад 30 гаруй жил ажилласан боловч 27 жил ажилласан гээд ажилласан жил хасагдаад байгаа. 2015 оны 11 сард тэтгэврээ тогтоолгосон боловч ажилласан жилээ нэмүүлж тэтгэврээ дахин тогтоолгох гээд байгаа учраас 1990 оны 09 дүгээр сарын 03 өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл Төв аймгийн Лүн сумын 8 жилийн сургуулийн дотуур байранд жижүүр, үйлчлэгч хийж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан /хх 3. 6-9, 11-12, 14-16, 18, 24-25, 30-36/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Баярчимэг нь Төв аймгийн Лүн сумын 8 жилийн дунд сургуульд 1990 оны 09 дүгээр сарын 01 өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл угаагч, үйлчлэгч, жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй. шүүхэд гаргажээ.
М.Баярчимэгийгн ажилд томилсон болон халагдсан тушаал нь Төв аймгийн Архив, Үндэсний төв архиваас гарч ирээгүйгээс нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор М.Баярчимэг нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлвэл: нэхэмжлэгч М.Баярчимэг нь Төв аймгийн Лүн сумын 8 жилийн дунд сургуульд 1990 оны 09 дүгээр сарын 01 өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл угаагч, үйлчлэгч, жижүүрээр ажиллаж байсан байдал нь:
Нэхэмжлэгч М.Баярчимэгийг Төв аймгийн Лүн сумын 8 жилийн дунд сургуульд 1990 оны 09 дүгээр сарын 01 өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл үйлчлэгч, жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч М.Баярчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АРИУНАА